Имарт “Олимпийн гараа” тэмцээний бага насны боксчдыг дэмжиж бэлэг бэлэглэлээ
2019-10-25 12:47:42 Нийтлэгдсэн: СпортМонгол улсын ардын багш, гавъяат дасгалжуулагч, академич, профессор ОУХМ Д. Бандийн нэрэмжит бага насны боксчдын ОЛИМПИЙН ГАРАА 40 ЖИЛ тэмцээн энэ сарын 22-27-нд Хан-Уул спорт хороон дээр болж байна. Тус тэмцээнд 34 байгууллагын нийт 391 тамирчин хоёр нас (11-12, 13-14)-ны ангилалд хурд хүчээ сорин өрсөлдөж байна. Тэмцээний нээлт өнөөдөр болсон ба нээлтийн үеэр Имарт буюу Скай хайпермаркет ХХК-ны зүгээс оролцож буй нийт баг, тамирчдад амжилт хүсэж гарын бэлэг бэлэглэлээ. Скай хайпермаркет нь нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхэд, залуучуудын боловсрол, спортыг дэмжсэн олон үйл ажиллагааг зохион байгуулж, дэмжлэг үзүүлдэг ба энэ удаа ч мөн адил ирээдүйн олимпийн баатарууд, дэлхийн аваргууд, гавъяат тамирчид болж өсөж хөгжих бяцхан боксын тамирчдаа урамшууллаа.
Монголын Тусгай олимпийн хороотой хамтран Монгол Улсын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх хэсэг, Биеийн тамирын спортын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсгийг үндэслэн оюуны бэрхшээлтэй сурагчдын бие бялдрыг дасгал хөдөлгөөнөөр нөхөн сэргээх, чийрэгжүүлэх, нийгмийн хандлагыг өөрчлөх, олон нийтийн идэвхи, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Спорт бидний бахархал сэдэвт өдөрлөг, сургалтыг 2019.10.22-24-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Өдөрлөг, сургалтын хүрээнд Монголын Хөл бөмбөгийн холбоо, Монголын Ширээний теннисний холбоотой хамтран 25, 55, 63, 70 дугаар сургуулийн сурагчдын дунд спортын тэмцээн уралдаан зохион байгуулсан бол өдөрлөгийн 2 дахь хэсэг болох сургалт, семинар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд өнөөдөр эхэллээ. Уг арга хэмжээнд БСШУСЯ, НХХЯ, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн газар, Монголын Үндэсний Паралимпийн хороо, Монголын Тусгай олимпийн хороо, Монголын Дауны холбоо, Монголын Аутизмийн холбоо, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын холбоод болон бусад байгууллагын төлөөлөл бүхий холбогдох ажилтнууд хамрагдан зохих мэдлэг, мэдээллийг авах болно. Мөн оролцогч бүрт Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын тухай сэдэвт гарын авлага тараана.
Монгол Улсын гавьяат тамирчин С.Цэрэнчимэд 57 кг-ийн жинд мөнгөн медаль хүртлээ. 2014 оны дэлхийн аварга болж байсан тэрбээр өчигдөр эхэлсэн Дэлхийн цэргийн спортын VII наадмын эмэгтэй чөлөөт бөхийн тэмцээнээс ийнхүү мөнгөн медаль хүртэж буй юм. БНХАУ-ын Үханьд хотод эхэлсэн тус тэмцээнд 100 гаруй орны эмэгтэй тамирчид өрсөлдөж байгаа билээ.
Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 380 жилийн ойн хүрээнд Иргэдийн спортын VIII их наадам Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулагдаж байна. Спортын найман төрлөөр БуянтУхаа спорт цогцолборт зохион байгуулагдаж буй уг наадмын шигшээ тэмцээний нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Нээлтэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, НИТХ-ын төлөөлөгч Ё.Цацралтуяа, Нийслэлийн Спортын хорооны дарга Ж.Ганболд болон тэмцээнд оролцож буй баг тамирчид оролцлоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан спортын шигшээ наадмыг нээж хэлсэн үгэндээ Эрхэм хүндэт нийслэлчүүд ээ, хүндэт тамирчид аа. Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Биеийн тамир, спорт, чийрэгжүүлэлтийг хүн амын амьдралын хэв маяг, эрүүл аж төрөх ёсны салшгүй хэсэг, амьдралын чанарыг дээшлүүлэх хэрэглүүр болгох, иргэдэд үзүүлэх биеийн тамирын үйлчилгээний нэр төрөл, цар хүрээ, хүртээмжийг дээшлүүлж, улмаар улс орны нэр хүндийг тив, дэлхийн түвшинд цуурайтуулах өндөр ур чадвартай тамирчдыг бэлтгэх нөхцөл, бололцоог бүрдүүлэхэд материаллаг бааз, техник, технологи, тоног төхөөрөмж, эрх зүй, хөрөнгө санхүүгийн орчинг сайжруулах чиглэлээр тодорхой ажлууд хийж байна. Цаашид бүр ч ихийг хийх болно. Мөн Нийслэлийн зүгээс дүүрэг бүрт хөлбөмбөгийн талбай байгуулах, дугуйн болон явган хүний зам талбайг нэмэгдүүлэх, нийтийн эзэмшлийн биеийн тамирын талбайг олноор байгуулах бодлого баримтлан ажиллаж байгааг энэ дашрамд дуулгая. Нийслэл хотынхоо 380 жилийн ойн хүрээнд нийслэлийн иргэдийн спортын наадмыг өргөжүүлэн оюутан залуучуудын дунд сагсан бөмбөг, гар бөмбөгийн төрлөөр, иргэдийн дунд нийтийн гүйлт, дугуйн уралдаан, шатар гэсэн төрлөөр тэмцээн зохион байгуулж байна. Энэхүү уралдаан тэмцээнд нийслэлийн 100 гаруй мянган иргэн хамрагдлаа. Ингээд та бүхэнд спортын өндөр амжилт хүсэн ерөөж, Нийслэл хотын 380 жилийн ойн мэндийг дэвшүүлье хэмээлээ. Нийслэлийн Иргэдийн спортын VIII наадмын шигшээ тэмцээнд есөн дүүргийн 169 хорооноос шалгарсан шилдгийн шилдэг 110 багийн 2000 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин оролцож байна. Тэмцээний нээлтийн үеэр Нийслэлийн Иргэдийн спортын VIII их наадмыг дүүрэг, хороо, хэсэгтээ амжилттай зохион байгуулсан есөн дүүргийн хороодыг шалгаруулж, цом гардууллаа. Шилдэг хороо-оор Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Багануур дүүргийн 3 дугаар хороо, Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, Налайх дүүргийн 2 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо тус тус шалгарсан бол Шилдгийн шилдэг хороогоор Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо шалгарав. Спорт явган аялал, Оюутан, залуучуудын сагсан бөмбөг, гар бөмбөгийн тэмцээний аваргууд тодорч, шагналаа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханаас гардан авсан юм. Оюутан, залуучуудын сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн төрөлд нэгдүгээр байрт Этүгэн их сургууль, хоёрдугаар байрт Отгонтэнгэр их сургууль, гуравдугаар байрт Шинжлэх ухаан, технологийн их сургууль шалгарсан бол эрэгтэйчүүдийн төрөлд Этүгэн их сургууль нэгдүгээр байрт эзэлсэн бол удаах байруудад Отгонтэнгэр их сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн баг шалгарч алт, мөнгөн медалийн эзэд боллоо. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Ерөнхийлөгч Х.Баттулга Яармаг дахь хөлбөмбөгийн талбайн нээлтэд оролцов
2019-10-17 09:11:02 Нийтлэгдсэн: СпортОлон улсын хөлбөмбөгийн холбоо (ОУХБХ)-ны FIFA Forward 1.0 буюу хөлбөмбөгийн хөгжлийг дэмжих төслийн хүрээнд Хан-Уул дүүргийн 8-р хороо, Буянт-Ухаа спорт цогцолборын эсрэг талд баригдаж байсан хөлбөмбөгийн талбай өнөөдөр ашиглалтад орлоо. Энэхүү хөлбөмбөгийн талбай нь 115м х 85м хэмжээтэй, олон улсын А зэрэглэлийн тэмцээн явуулах боломжтой юм байна. Талбайн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, тамирчидтай уулзан баяр хүргэв. Мөн Монгол Улсад хүрэлцэн ирсэн ОУХБХ-ны ерөнхийлөгч Жианни Инфантино, Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар нартай холбоодын хамтын ажиллагааны талаар ярилцаж, Азийн хүүхдүүд-2020, Зүүн Азийн залуучуудын 2023 оны наадам-ын бэлтгэл ажилтай танилцлаа. Нийтэлсэн:Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй