ӨМНӨГОВИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД БАГИЙН ДҮНГЭЭР 8-Р БАЙРТ ЭРЭМБЛЭГДЖЭЭ

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 183 дугаар тогтоолоор Монголын Хүүхдийн спортын ҮI их наадмыг монгол орон даяар 3 үе шаттайгаар зохион байгуулав. Тус спортын наадам 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай болсон бөгөөд энэ шигшээ тэмцээнд Өмнөговь аймгаас 150 гаруй тамирчид, 19 багш дасгалжуулагчтайгаар амжилттай оролцсон юм. Өмнөговь аймгийн өсвөрийн тамирчид, 17 төрөлд өрсөлдөж 10 спортын төрөлд медальт байранд, 4 спортын төрлөөр шагналт байранд шалгарч, нийтдээ алт 8, мөнгө 14, хүрэл 33, бүгд 55 медаль хүртсэн амжилтыг үзүүлж багийн дүнгээр 8-р байрт эрэмблэгдсэн байна.

"Токио-2020" олимпийн наадамд оролцох тамирчдын хувцасны загвар батлагдлаа

Дэлхийн улс орнууд спортоор дамжуулан өөрийн улсынбрэндөнгө төрхийг тодорхойлж түүнийг бизнесийн зорилгоор ашиглаж эдийн засгаа дэмждэг билээ. Харин манай улс өнөөг хүртэл тэрхүү өнгө төрхөө тодорхойлоогүй байна. Монгол Улсын Засгийн Газраас дэвшүүлсэн Монголбрэнд үүсгэх, үндэсний үйлдвэрээ дэмжих зорилгыг хэрэгжүүлэхээр 2019 оны 59 дүгээр тогтоолыг баталж, Эх оронч худалдан авалтын жил болгон зарласантай холбогдуулан, спортын амжилт гаргаж буй Монгол Улсын Үндэсний шигшээ баг, тамирчдаар дамжуулан Монгол үндэстний өв уламжлал, соёл, хөгжил дэвшлийг илэрхийлсэнбрэндөнгө төрхийг Үндэсний мэргэжлийн загвар зохиогчдоор тодорхойлуулах зорилгоор загварын уралдааныг хувцас урлалын нийт уран бүтээлч, байгууллага хамт олонд зоруилан урьдчилсан уулзалт зөвлөгөөнийг зохион байгуулан өргөн хүрээнд зарлаж, сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан. Энэхүү спортын болон ёслолын хувцасны загварын уралдаанд нийт 10 загвар зохион бүтээгч загвараа ирүүлсэнээс Мишээл-Амазонка ХХК-ын ирүүлсэн загвар спортын болон ёслолын төрлүүдэд шалгараад байна. Спортын хувцасны загварыг уралдааны удирдамжид заасны дагуу Үндэсний шигшээ багийн тамирчид-д танилцуулан, ёслолын хувцасны загварыг олимпийн наадамд бэлтгэх дэд ажлын хэсэгт танилцуулан санал авч тус тус баталгаажуулан, Мишээл-Амазонка ХХК-д спортын болон ёслолын хувцасны үйлдвэрлэх эрхийг өгч гэрээ байгууллаа. Мөн тамирчдын өдөр тутам бэлтгэл сургуулилтад зориулагдсан спортын хувцсыг Японы Мизүно брендийг тамирчдад өмсгөхөөр шийдвэрлэн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд 2018 оны 08 дугаар сард тус компанитай гэрээг байгуулсан. Токио-2020 Олимп, Паралимпийн наадамд оролцох баг тамирчдын өмсөх спортын болон ёслолын хувцасны зардалд 394,3 сая төгрөг гаргах бөгөөд Токио Олимп Сан-гаас санхүүжилтийг шийдвэрлэнэ.

Хүүхдийн спортын VI наадамд 34 төрлөөр 5600 гаруй өсвөрийн тамирчин өрсөлдөж байна

Монголын баг тамирчдыг бэлтгэх, өсвөр үеийнхнийг биеийн тамир, спортын арга хэмжээ, тэмцээн, наадамд өргөнөөр хамруулах, хамт олонч хүмүүжлийг төлөвшүүлэх, ур чадвартай тамирчдыг нээн илрүүлэх, залгамж халааг бэлтгэхзорилгын хүрээнд Монголын Хүүхдийн спортынVIнаадмыг Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир спортын газар, спортын холбоод хамтран зохион байгуулж байна.Нэг, хоёрдугаар шатанд шалгарсан тамирчид спортын 34 төрлөөр шигшээ шатанд өрсөлдөхөөр 21 аймаг, есөн дүүргээс Улаанбаатар хотноо ирээд байна. Хүүхдийн спортынVIнаадмын нээлт 2019 оны есдүгээр сарын 10ндБуянт-Ухаа спорт цогцолборт ёслол төгөлдөр эхэллээ. Наадмыг Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүхнээж, тамирчдад амжилт хүслээ. Тэрээр, Хүүхдийн спортын хөгжлийг дэмжих, өсвөрийн тамирчдын ур чадвар, өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, дасгалжуулагчдын ажлын үнэлэмжийг сайжруулах зорилгоор 4 жилд 1 удаа зохион байгуулдаг байсан Монголын хүүхдийн спортын наадмыг 2 жил тутамд зохион байгуулдаг байхаар Монгол Улсын Засгийн газраас 2018 онд шийдвэрлэсэн. Энэ нь өсвөр үеийнхний дунд биеийн тамир, спортын арга хэмжээний тоо, чанарыг нэмэгдүүлэх, тэмцээн, наадамд өргөнөөр хамруулах, ур чадвартай тамирчдыг эрт нээн илрүүлэх, үндэсний шигшээ багийн залгамж халааг бэлтгэх нөхцөлийг бүрдүүлэхэд чухал дэмжлэг болно гэдгийг онцлоод тамирчдад амжилт хүслээ. НаадмыгОлон улсын хүүхдийн спортын наадмын хөтөлбөрт багтсан спортын төрлүүд болон Монгол Улсад түгээмэл хөгжиж буй спортын төрлүүдээр зохион байгуулж байгаа бөгөөдпаралимпийн спортын 4, дифлимп, тусгайолимпийнспортын төрлөөрхөгжлийн бэрхшээлтэйхүүхдүүдийн оролцоог хангаж буйгаараа онцлог болж байна. Наадам2019 оны есдүгээр сарын 7-ноос 15-ныхооронд үргэлжилнэ

Хүүхдийн спортын их наадамд оролцогч баг, тамирчдыг хүлээн авч уулзлаа

Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг Хүүхдийн спортын их наадамд оролцогч тамирчид, багш дасгалжуулагчдыг дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар хүлээн авч уулзан, амжилт хүслээ. Дүүргийн аварга шалгаруулах тэмцээнийг спортын 12 төрлөөр зохион байгуулж 1340 гаруй хүүхэд хамруулсан бол, Хүүхдийн спортын VI их наадамд Налайх дүүргээс спортын 11 төрлөөр нийт 113 тамирчин, 19 багш дасгалжуулагч оролцож байна. Дүүргээ төлөөлөн оролцож байгаа нийт тамирчдад хандаж дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар хэлсэн үгэндээ: Энэ ширээний ард ирээдүйн тив, дэлхий, олимпийн алдартнууд сууж байгаа гэдэгт ах нь эргэлзэхгүй байна. Спорт гэдэг хүнд их том хүмүүжил, тэсвэр хатуужил өгдөг. Оролцож буй спортын төрөл бүртээ өндөр амжилт гаргаж дүүргийнхээ нэр хүндийг өндөрт өргөөд ирээрэй хэмээгээд баг тамирчид, багш дасгалжуулагчдад хувцас хэрэглэл гардуулан өглөө. Дашрамд дурдахад Хүүхдийн спортын VI их наадамд оролцож буй тамирчдын амжилтын гараа алтан медалиар эхэллээ. Тодруулбал олс таталтын төрөлд ЭРДМИЙН ОРГИЛ цогцолбор сургуулийн баг тамирчид алтан медаль хүртсэн байна. Тэмцээнд оролцогч нийт баг, тамирчиддаа амжилт хүсьегэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

Монголын шигшээ баг ялалт байгууллаа

Манай хөлбөмбөгийн шигшээ баг өөрийнхөө талбайд өнөөдөр (2019.09.05) гайхалтай тоглолт, түүхэн ялалт байгуулж монголын хөлбөмбөг сонирхогчдоо баярлуулж чадлаа. Монголын хөлбөмбөгийн Үндэсний шигшээ баг Ази тивийн шилдэг 40 багийн эгнээнд дэвшиж ДАШТ-ий урьдчилсан шатны хоёрын даваанд F хэсгийн /Япон, Киргиз, Тажикстан, Мьянмар, Монгол/ анхны өрсөлдөгч болох Мьянмар улсын шигшээ багтай өрсөлдөж, 1:0 харьцаагаар хожиж чадлаа. Энэхүү түүхэнд бичигдэх хожлын гоолыг А.Нармандахын дамжуулалтаар 18 настай залуу тамирчин А.Дөлгөөн Мьянмарын хаалганд оруулсан юм. Энэ ялалтын дүнд Талын хөх чононууд гурван оноо болов. Дэлхийн чансаанд өнөөдрийн байдлаар F хэсэг багтсан багуудаас Япон 33, Киргиз 95, Тажикстан 119, Мьянмар 135, Монгол 187-д бичигдэж байгаа юм. Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн дараагийн тоглолт энэ сарын 10-нд Тажикстаны багтай эх орныхоо ногоон дэвжээн дээр болно гэж МОНЦАМЭ МЭДЭЭЛЭВ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.