Триатлоны холбооныхон Токиогийн олимпийн бамбарыг аялуулж эхэллээ
2019-08-20 10:45:44 Нийтлэгдсэн: СпортМонголын Триатлоны холбооны Ерөнхийлөгч Ц.Сандуй Токиогийн олимпийн бамбарыг Алтай таван богдоор аялууллаа. Тодруулбал, энэхүү арга хэмжээг Монголын Триатлоны холбоо, Монгол Японы найрамдлын нийгэмлэг хоёр хамтран санаачилж эхлүүлсэн бөгөөд МҮОХ Япон Улсаас манай улсад суугаа элчин сайдын яам, Монгол Японы найрамдлын нийгэмлэг, ХХЕГ-тай хамтран Токио-2020 олимпийн бамбарыг Монголын дөрвөн цэгт аялуулахаар болсны эхлэл нь ийнхүү Алтай таван богд байв. Өөрөөр хэлбэл, 50 жилийн түүхтэй хоёр улсын найрамдлын баганыг энэхүү бамбарын аяллаар бататган гагнаж цаашдийн 50 жилийнхээ найрамдлын замыг Монголын тамирчдынхаа замын хамт зассан бэлэгшээлтэй ажлын нэг байлаа. Тухайлбал, Триатлоны холбооныхон өнгөрсөн сарын сүүлээр Архангай аймгийн Өгий нуурт уламжлал ёсоор Улсын аварга шалгаруулах тэмцээнээ амжилттай зохион байгуулж аваргуудаа тодруулсан. Үүний үргэлжлэл болгож Токио-2020 -д оролцох тамирчдынхаа сэтгэл санааг дэмжих зорилгоор Монгол Улсын дөрвөн зүгт олимпийн бамбарыг аялуулж тамирчиддаа урам зориг өгсөн нь энэ юм. Хэрвээ уншигчид санаж буй бол өнгөрсөн оны наймдугаар сард Монголын баг тамирчид Жакарта-2018 Азийн наадамд анх удаа оролцож түүхэнд байгаагүй олон медалийг өнгө алаглуулан эх орондоо авчирсан. Энэ түүхээ түүчээлж Монголын төрийн далбааг Токио-2020- д дахин мандуулахын тулд ийнхүү олимпийн бамбарыг аялуулсан хэрэг. Түүнчлэн тус арга хэмжээнд ивээн тэтгэгчдийн төлөөлөл, хилийн цөөнгүй анги, заставын алба хаагчид, иргэд, жуулчид оролцов. Энэ үеэр МҮОХ-ныхон Алтан медаль-аараа нэгэн эрхмийг шагнасан нь нүдээ олсныг нутгийнхан хэлсэн. Эл шагналын эзэн бол хурандаа В.Батжаргал захирагчтай Хилийн 0285 дугаар ангийн ахлах дэслэгч С.Жалхар юм. Тэрбээр бөөрөнцөг түлхэлтийн УАШТ-ээс сүүлийн хоёр жил дараалан медаль хүртсэн, спортын дэд мастер, сумын заан, волейболын спортын нэгдүгээр зэрэгтэй, гардан тулааны багш, дөрвөн жил тутамд болдог баруун бүсийн хилчдийн спортын наадамд энэ онд 0285 дугаар ангийнхныхаа хамт оролцохдоо 25 медаль хүртэн, багийн дүнгээр тэргүүлсэн юм. С.Жалхар Тамирчин бүхэн олимпийн наадамд эх орноо төлөөлж, амжилт гаргахыг хүсдэг. Хэдийгээр би олимпод өрсөлдөж чадахгүй ч Токио-2020-ийн бамбарыг манай нутагт аялуулсанд баяртай байна. Мөрөөдөл минь биелэх шиг боллоо гэв. Аяныг зохион байгуулагчид Токиогийн олимпийн бамбарыг энэ жил Монголын хойд цэг болох Хөвсгөл аймгийн нутаг дахь Монгол шарын даваанд аялуулахаар төлөвлөжээ. Мөн ирэх онд зүүн цэг болох Дорнод аймгийн Модот хамар уул, урд цэг болох Өмнөговийн Орвог гашууны бор толгойд аялуулж, олимпизмыг сурталчлах гэнэ. Олимпийн бамбарыг Монголоороо тэр тусмаа хил дагуу аялуулж байгаа нь учиртай. Учир нь Рио-2016 олимпийн наадмаас Хилчин спорт хорооны тамирчин Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа мөнгө, Гавьяат тамирчин Д.Отгондалай хүрэл медаль хүртсэн билээ. Хилийн байгууллагад харьяалагддаг хоёр тамирчин олимпийн дэвжээнд амжилт гаргасанд монгол түмэн өдгөө ч бэлгэшээдэг. Тус арга хэмжээг зохион байгуулж буй Ц.Сандуйг МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Монгол Японы найрамдлын нийгэмлэг, Монголын Триатлоны холбооны ерөнхийлөгч гэдгийг уншигчид андахгүй биз ээ. Тамирчид болон зохион байгуулагчдын зүгээс эл арга хэмжээг ивээн тэтгэсэн Номин холдинг, SWORD компани болон Ус сувгийн удирдах газар, Зорчигч тээврийн нэгтгэл-3 газрынханд талархсанаа илэрхийлж байв.
БНХАУ-ын Ченгду хотноо зохион байгуулагдаж байгаа Chengdu China 2019 World Police Fire Games буюу Онцгой болон Цагдаагийн алба хаагчдын дэлхийн спортын наадмаас ОБЕГ-ын харьяа Аврагч биеийн тамир техник-спорт хорооны тамирчин, ОУХМ Ш.Баянмөнх 125 кг-ийн жинд алт, ОУХМ Х.Нямдорж 70 кг-ийн жинд мөн алтан медалийг хүртлээ. Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн МУГТ О.Насанбурмаа тэргүүтэй зургаан тамирчин оролцож байгаа бөгөөд чөлөөт бөхийн төрөлд 4 алт, 2 мөнгөн медаль хүртээд байна. Хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг Онцгой, Цагдаагийн алба хаагчдын дэлхийн спортын наадамд энэ жил 79 орны 10 мянга гаруй тамирчин, спортын 47 төрлөөр өрсөлдөж байнагэж ОБЕГ-ын харьяа Аврагч биеийн тамир техник-спорт хорооноос мэдээллээ.
Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо ахмадын волейболчдын УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН амжилттай болж өндөрлөв. Олон улсын мастер, шилдгийн шилдэг тамирчид 30 гаруй багийн 300 гаруй тамирчин өрсөлдөж аваргуудаа тодруулсан юм. 50-дээш нас эрэгтэй 1-р байр Ц.Баасансүрэн ахлагчтай, Тод мебель баг 2-р байр О.Төгөлдөр ахлагчтай Алтай халиун клуб 3-р байр М.Мөнхбаатар ахлагчтай Дархан дулааны цахилгаан станцын баг 50-дээш нас эмэгтэй 1-р байр Р.Сэлэнгэ ахлагчтай Хангарьд баг 2-р байр Уранчимэг ахлагчтай Говь-Алтай аймгийн баг 3-р байр Л.Жаргал ахлагчтай Дундговь аймгийн Ган илч баг 40-дээш нас эрэгтэй 1-р байр Ганхуяг ахлагчтай Алтайн барс клубын баг тамирчид 2-р байр Чулундаваа ахлагчтай Эрчим тал 3-р байр Ц.Батмөнх ахлагчтай Дархан өег баг 40-дээш эмэгтэй 1-р байр Л.Нарантуяа ахлагчтай Баянгол дүүргийн Double ball баг 2-р байр Б.Одгэрэл ахлагчтай Алтайн барс баг 3-р байр Я.Энхмаа ахлагчтай Өмнөговь аймгийн Тавантолгой баг Тусгай байр 50-дээш нас эмэгтэй С.Нарантуяа ахлагчтай Өмнөговь аймгийн Ёлууд баг 40-дээш нас эмэгтэй Түвшинчимэг ахлагчтай Багануур дүүргийн баг 50-дээш нас эрэгтэй Түмэндэмбэрэл дасгалжуулагчтай Ховд аймгийн Ижил алтай баг 40-дээш эрэгтэй Ганболд ахлагчтай Өмнөговь аймгийн Ёлууд баг
Монгол Улсын Зэвсэгт хүчин өнгөрсөн зургаадугаар сард Хааны эрэлд энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийг 17 дахь удаагаа эх орондоо зохион байгуулсан. 38 орны 1700 гаруй алба хаагч оролцсон тус нүсэр сургуулийн ард амжилттай гарсан даруй даа Аравт олон улсын морин цэргийн анхдугаар уралдааныг зохион байгуулах бэлтгэл ажилдаа шилжсэн билээ. ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас зохион байгуулдаг Олон улсын цэргийн наадам энэ жил 10 улсын нутаг дэвсгэрт 32 төрлөөр явагдаж байна. Тухайлбал, зохион байгуулагч ОХУ-ын газар нутагт 16 уралдаан (14 полигонд), хамтран зохион байгуулагч есөн улсын (Монгол, БНХАУ, БНЭУ, Азербайжан, Армен, Беларусь, Иран, Казахстан, Узбекистан) газар нутагт 16 уралдаан болсон юм. Үүнээс өчигдөр өндөрлөсөн Аравт морин цэргийн уралдаанд Монгол Улс, Оросын холбооны улс, Бүгд найрамдах Казахстан улс, Бүгд найрамдах Киргиз улс, ажиглагчаар БНХАУ, АНУ, Вьетнам, Зимбабве улс оролцсон. ТЕХНИК ХҮРЭХ БОЛОЛЦООГҮЙ ГАЗАРТ ЦЭРГИЙН ХҮНД ХАМГИЙН ОЙР ТУСЛАГЧ НЬ МОРЬ Тус уралдааны талаарАравт олон улсын морин цэргийн анхдугаар уралдааны ерөнхий шүүгч, хурандаа Д.Цог-Эрдэнэ:Дэлхийн орнуудад хурдан морины уралдаан явагдаж байсныг үгүйсгэхгүй. Гэхдээ цэрэг хүний хөдөлмөрийг морин марштай хослуулсан ийм уралдаан хэзээ ч, хаана ч болж байгаагүй. Түүгээрээ маш онцлог. Цэрэг хүн эх орноо хамгаалах ариун үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлэхдээ морийг хэрхэн, яаж ашиглах вэ гэдгийг Аравт уралдаан харуулж чадна. Техник хүрэх бололцоогүй газарт цэргийн хүнд хамгийн ойр туслагч нь морь гэдгийг энэ уралдаанаас харах боломжтой. Энэ бол нэгдүгээр онцлог. Хоёрдугаар онцлог нь Олон улсын цэргийн наадам-ын хүрээнд энэ уралдааныг зөвхөн Монгол Улсын Зэвсэгт хүчин зохион байгуулж чадна гэсэн итгэл юм. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгу Монгол Улсын батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчинд итгэл хүлээлгэж, уг уралдааныг зохион байгуулах санал тавьсны дагуу Аравт уралдааныг өнгөрсөн онд Зэвсэгт хүчний анги, байгууллагын хүрээнд дотооддоо зохион байгуулсан. Уралдаан амжилттай явагдаж, олон улсын хэмжээнд зохион байгуулж болох юм байна хэмээн саналыг нь хүлээж авсан. Энэ уралдааныг зохион байгуулсан нь БХЯ, ЗХЖШ, Төрийн цэргийн командлал, Зэвсэгт хүчний анги, салбарын хамтын хүч хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүн хэмээсэн билээ. Энэ сарын 3-8 болсон Аравт уралдаан дүнгээ гаргахад Алсын зайн маршид Монгол Улс тэргүүлж, Киргизстан дэд байрт шалгарч, Казахстан, ОХУ-ын тамирчид удаалсан. Харин ойрын зайн маршид Казахстан түрүүлж, Монголын тамирчид аман хүзүүдэж, ОХУ, Киргизийн баг удаалав. Ийн нийлбэр дүнгээр Олон улсын цэргийн наадам-ын хүрээнд зохион байгуулсан Аравт морин цэргийн уралдаанд Монгол Улс аваргалж, Казахстан мөнгө, Киргизстан, ОХУ-ын баг хүрэл медаль хүртэв. Тус уралдааны хаалтын ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч, Х.Баттулга, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал А.Ганбат, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, ОХУ-ын Батлан хамгаалах яамны орлогч сайд, хурандаа генерал А.В.Фомин, ОХУ-ын Төвийн цэргийн тойргийн 41 дүгээр армийн командлагчийн орлогч, хошууч генерал А.В.Подвилов, Казахстаны улсын Өрнөд цэргийн тойргийн командлагчийн орлогч, хурандаа Д.Е.Хамитов, Киргиз улсын Хуурай замын цэргийн командлалын сургалтын төвийн дарга, дэд хурандаа А.Д.Оркошев болон уралдаанд оролцогч, ажиглагч орны Элчин сайд, генерал, офицерууд оролцов. Ерөнхийлөгч Х.Баттулга Аравт уралдааны хаалтын ажиллагаанд хэлсэн үгэндээ Морьтон монголчуудын эх оронд Аравт олон улсын морин цэргийн уралдааныг амжилттай зохион байгуулсанд миний бие нэн баяртай, гүн талархалтай байна. Морин цэргийн анхдугаар уралдаанд оролцож, бэрхийг туулж, саадыг даван барианд орсон бүх тамирчин дайчдад талын морьтнуудын өмнөөс болон хувиасаа халуун баяр хүргэе. Монголын шинэ үеийн түүхэнд хамаарах эх орон, эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээх, улс орноо батлан хамгаалах бүхий л үйл явдалд монгол морины гүйцэтгэсэн үүрэг хэмжээлшгүй. Удахгүй 80 жилийн ойг нь тэмдэглэх Халхын голын байлдаанд ч морьт цэрэг даалгавар биелүүлж, ялалтыг авчралцсан гавьяатай. Бид Халхголын түүхэн ойг мөр зэрэгцэн тулалдаж явсан анд нөхөдтэйгөө өргөн тэмдэглэхээр зэхэж байна. ОХУ-ын санаачилгаар зохион байгуулагддаг Цэргийн тоглолт олон улсын уралдааны хөтөлбөрт энэ жилээс шинээр Аравт морин цэргийн уралдааныг оруулж, анхных нь тэмцээнийг Монгол Улс зохион байгуулсанд бид онцгой ач холбогдол өгч байгаа. Аравт морин цэргийн тэмцээн юуны өмнө уламжлалт найрамдал нөхөрлөл, ард түмний харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэхэд тустай. Түүнчлэн аюулгүй байдал, бүс нутгийн тогтвортой байдлыг ханган бэхжүүлж, хүн төрөлхтний нийтлэг ашиг сонирхлыг хамтын хүч, нягт ажиллагаагаар хангах бэлтгэл болж, итгэлцлийг нэмэгдүүлж байна. Цэргийн тоглолт олон улсын уралдаан жилээс жилд хүрээгээ тэлэн байгаатай зэрэгцэн Аравт морин цэргийн уралдаанд оролцогчдын тоо ч нэмэгдэж, улам бүр өргөжнө гэдэгт итгэлтэй байна хэмээн онцолсон. Энд дурдахад, Олон улсын цэргийн наадам-ын хүрээнд зохион байгуулагдах морин цэргийн уралдааныг Казахстан, Киргиз улс өөрийн орондоо зохион байгуулах сонирхол өндөр байсан гэдэг. Харин Монгол Улсын Зэвсэгт хүчин морин цэргийн уралдааныг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн маш өндөр түвшинд зохион байгуулснаас гадна манай баг аваргалсан ньМонгол Улс нэн эртнээс уламжлагдан ирсэн морины соёлоо тунхагласнаас гадна дэлхийг хүлгийн төвөргөөнөөр бөмбөрдсөн морьтон дайчдын цэргийн эрдэм өдгөө ч хадгалагдан байгааг батлан харуулж чадлаа. Түүнчлэн хаалтын ёслолын хөтөлбөрт багтсан Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын морин цэргийн хөгжимтэй үзүүлбэр болон морьтон баатруудын үзүүлэх тоглолт гадны зочид төлөөлөгчдийг гайхшруулсан, монголчууддаа огшоож, уухай хадаасан үйл явдал болов. Ийн шагнал гардуулах ёслол эхэлж, түрүүлсэн багт ОХУ-ын Батлан хамгаалах яамны орлогч сайд, хурандаа генерал А.В.Фомин, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нар Аравт олон улсын морин цэргийн уралдааны аваргын цомыг хүлээлгэн өгсөн билээ. Аравт-д аваргалсан ЗХЖШ-ын Сургалтын хэлтсийн Биеийн тамир спортын тасгийн мэргэжилтэн, дэд хурандаа Ч.Мөнхтүшиг дасгалжуулагчтай Монгол Улсын Зэвсэгт хүчний баг 120, 232, 256, 330 дугаар ангийн шилдэг офицер, ахлагчаас бүрдсэн. Тус багийн тамирчид Зэвсэгт хүчний уралдаан, тэмцээнүүдийн тэргүүн эгнээнд явдаг билээ.
Х.Баттулга: Морьтон дайчдын өлгий нутагт дахин баяртай уулзаж, хүч чадлаа сорих, ур чадвараа гайхуулахыг урья
2019-08-09 10:52:48 Нийтлэгдсэн: СпортМонгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга энэ сарын 08-ны өдөр Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд болсон Аравт олон улсын морин цэргийн уралдааныг хааж үг хэллээ. ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас зохион байгуулдаг Олон улсын цэргийн наадам энэ жил 10 улсын нутаг дэвсгэрт 38 төрлөөр наймдугаар сарын 3-10-ны өдрүүдэд болж байгаа юм. Өмнөх наадмуудад Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнээс Танкийн биатлон, Мэргэн буудагчийн зааг, Цэргийн хээрийн гал тогоо тэмцээнд оролцож байсан бол энэ жил анх удаагаа зохион байгуулагч улсын статустайгаар Аравт олон улсын морин цэргийн уралдааныг зохион байгууллаа. Уралдаанд оролцогчоор Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Казакстан Улс, Бүгд Найрамдах Киргиз Улсын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, Америкийн Нэгдсэн Улс, Бүгд Найрамдах Хятад Улс, Бүгд Найрамдах Зимбабве Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс ажиглагчаар оролцсон юм. Тэмцээн хоёр өдөр, нэг шөнийн турш үргэлжилж эхний өдөр 130 км-т морь бугуйлдан түүнийгээ уналгад бэлтгэх, мориор усан болон бусад саадыг туулах, молцог элсэнд хоноглож сум, галт хэрэгслээ мориор зөөвөрлөх зэрэг даалгавар гүйцэтгэсэн юм. Харин тэмцээний хоёр дахь өдөр 7.2 км-ийн богино зайд явганаар гараанаас гарч гранат шидэх, саад туулж буудлага хийх, мориноос гранат шидэх зэрэг даалгаврыг гүйцэтгэлээ. Хоёр гарааны нэгдсэн дүнгээр тэмцээнийг ЗХЖШ-ын Сургалтын хэлтсийн Биеийн тамир, спортын тасгийн мэргэжилтэн, дэд хурандаа Ч.Мөнхтүшиг дасгалжуулагчтай Зэвсэгт хүчний 120, 232, 256, 330 дугаар ангийн шилдэг офицер, ахлагчдаас бүрдсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний баг тэргүүллээ. Харин хоёрдугаар байранд, Бүгд Найрамдах Казакстан, гуравдугаар байранд Бүгд Найрамдах Киргиз, Оросын Холбооны Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн орж, тэмцээнээ өндөрлүүлэв. Тэмцээний хаалтын ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд хүрэлцэн очсон юм. Мөн хаалтын ёслолд Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал А.Ганбат, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, ОХУ-ын Батлан хамгаалах яамны орлогч сайд, хурандаа генерал А.В.Фомин, ОХУ-ын Төвийн цэргийн тойргийн 41 дүгээр армийн командлагчийн орлогч, хошууч генерал А.В.Подвилов, БНКазУ-ын Өрнөд цэргийн тойргийн командлагчийн орлогч, хурандаа Д.Е.Хамитов, Киргиз улсын Хуурай замын цэргийн командлалын сургалтын төвийн дарга, дэд хурандаа А.Д.Оркошев болон уралдаанд оролцогч, ажиглагч орны элчин сайд, генерал, офицерууд оролцов. Аравт олон улсын морин цэргийн уралдаанд түрүүлсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний багт нэгдүгээр байрын шагналыг ОХУ-ын Батлан хамгаалах яамны орлогч сайд, хурандаа генерал А.В.Фомин, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нар гардуулж, баяр хүргэлээ. ШАГНАЛ ГАРДУУЛЖ ДУУССАНЫ ДАРАА МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ, ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЕРӨНХИЙ КОМАНПДАГЧ Х.БАТТУЛГА АРАВТ ОЛОН УЛСЫН МОРИН ЦЭРГИЙН УРАЛДААНЫГ ХААЖ: Дайчид аа, албан хаагчид аа Хүндэт зочид оо, найз нөхөд өө! Морьтон монголчуудын эх оронд Аравт олон улсын морин цэргийн уралдааныг амжилттай зохион байгуулсанд миний бие нэн баяртай, гүн талархалтай байна. Морин цэргийн анхдугаар уралдаанд оролцож, бэрхийг туулж, саадыг даван барианд орсон бүх тамирчин дайчдад талын морьтнуудын өмнөөс болон хувиасаа халуун баяр хүргэе. Монголын шинэ үеийн түүхэнд хамаарах эх орон, эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээх, улс орноо батлан хамгаалах бүхий л үйл явдлуудад монгол морины гүйцэтгэсэн үүрэг хэмжээлшгүй. Удахгүй 80 жилийн ойг нь тэмдэглэх Халхын голын байлдаанд ч морьт цэрэг даалгавар биелүүлж, ялалтыг авчралцсан гавьяатай юм. Бид Халхголын түүхэн ойг мөр зэрэгцэн тулалдаж явсан анд нөхөдтэйгөө өргөн тэмдэглэхээр зэхэж байна. ОХУ-ын санаачилгаар зохион байгуулагддаг Цэргийн тоглолт олон улсын уралдааны хөтөлбөрт энэ жилээс шинээр Аравт морин цэргийн уралдааныг оруулж, анхных нь тэмцээнийг Монгол Улс зохион байгуулсанд бид онцгой ач холбогдол өгч байгаа. Аравт морин цэргийн тэмцээн юуны өмнө уламжлалт найрамдал нөхөрлөл, ард түмнүүдийн харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэхэд тустай. Түүнчлэн аюулгүй байдал, бүс нутгийн тогтвортой байдлыг ханган бэхжүүлж, хүн төрөлхтний нийтлэг ашиг сонирхлыг хамтын хүч, нягт ажиллагаагаар хангах бэлтгэл болж, итгэлцлийг нэмэгдүүлж байна. Цэргийн тоглолт олон улсын уралдаан жилээс жилд хүрээгээ тэлэн байгаатай зэрэгцэн Аравт морин цэргийн уралдаанд оролцогчдын тоо ч нэмэгдэж, улам бүр өргөжнө гэдэгт итгэлтэй байна. Уралдаанд оролцсон баг, тамирчдад дахин талархал дэвшүүлж, сайн сайхныг ерөөе. Морьтон дайчдын өлгий нутагт дахин баяртай уулзаж, хүч чадлаа сорих, ур чадвараа гайхуулахыг урья. Баярлалаа гэж хэллээ. Нийтэлсэн:Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй