Т.Энхжин таеквондогийн ази тивийн аваргаас медаль хүртлээ

Таеквондогийн өсвөр үе, залуучуудын ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Йордан улсын Амман хотноо явагдаж байгаа юм. Манай улсаас ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд 10 тамирчин оролцсоноос Залуучуудын ангилалд Э.Эхо -45кг жинд хүрэл медаль хүртээд байсан бол өчигдөр өсвөрийн ангилалд монголын таеквондогийн өсвөрийн шигшээ баг, БНСУ-ын Пүнсен таеквондо дунд сургуулийн сурагч ОУХМ Т.Энхжин -49кг жинд хүрэл медаль хүртлээ. Т.Энхжин нь БНСУ-д таеквондогийн төрөлжсөн сургалттай Пүнсен дунд сургуульд бэлтгэлээ базаадаг бөгөөд БНСУ-д жил гаруй бэлтгэл хийж байгаа манай ирээдүй болсон тулаанч юм. Тун удахгүй Узбекистан улсын Ташкент хотноо өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд орох Т.Энхжиндээ амжилт хүсэхийн сацуу баяр хүргэе. Өнөөдөр манай өсвөрийн хоёр тулаанч болох Б.Учрал охидын -47кг жинд, Н.Ундрам хөвгүүдийн -53кг жинд тулалдах хуваарьтай байна. Т.Энхжин эхний тойрогт гоц мөргөж улмаар хоёрдугаар тойрог Ирак улсын тамирчинг онооны илт давуугаар буулган авлаа. Түүний эхний тулааныг бүрэн эхээр нь толилуулж байна. .

Баянхонгор аймагт ”Даншиг наадам” болно

Долдугаар сарын 26-28-ны өдрүүдэд Баянхонгор аймагт Ламын гэгээн Лувсанданзанжанцаны түмэн өлзий гийсний 380 жилийн ойн даншиг наадам зохион байгуулагдахаар болжээ. Туснаадамд 256 бөх барилдах бөгөөд түрүү бөх 10 сая, үзүүрлэсэн бөх найман сая, шөвгөрсөн хоёр бөхөд тус бүр зургаан сая төгрөгийн мөнгөн шагналыг олгохоор болов. Энэсарын 25-ны өдөр барилдааны бүртгэлийг хийх бөгөөд бөхчүүд цолны үнэмлэхтэйгээ ирж бүртгүүлэх юм байна. Хэрвээ бүртгэлд ирж чадахгүй хүндэтгэх шалтгаантай бөхчүүд байвал Баянхонгор аймгийн Биеийн тамир, спортын газрын цахим хуудаст холбогдон бүртгэлээ баталгаажуулахыг зохион байгуулагчид хэллээ.

Жюү жицүгийн Азийн АШТ-ийг зохион байгуулахаар боллоо

Монголд анх удаа долоодугаарсарын 17-20-ныхооронд ЖюүжицүгийнАзийнАШТ зохиогдох юм.Тэмцээний насанд хүрэгчдийн ангилалд 331, өсвөрийн ангилалд 77 нийт 24 орны 408 тамирчин оролцоно. Нийт 13 орны 19 хүнтэй шүүгчийн бүрэлдэхүүнд манай улсаас 3 шүүгч ажиллахаар болжээ. Монгол улсаас насанд хүрэгчдийн ангилалд 62, өсвөрийн ангилалд 47 тамирчин буюу жин тусбүрд4 хүртэлх тамирчин оролцно. Жюү жицүгийн Азийн АШТ NeWaza JiuJitsu, Fighting JiuJitsu, Contact JiuJitsu, Duo System гэсэн төрлөөр явагдана. Тэмцээнийг SPS, MNB телевизууд шууд дамжуулах гэнэ.

Шинэ аваргад 5 өрөө байр бэлэглэжээ

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Улсын арслан Э.Оюунболд түрүүлж, 26 насандаа Монгол Улсын Аварга цол хүртсэн. Э.Оюунболдын Аварга цолыг мялааж Нутгийн зөвлөлөөс нь King Tower хотхонд 5 өрөө байр бэлэглэжээ. Шагналыг УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга, Хэнтий аймгийн Нутгийн зөвлөлийн дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Монгол Улсын Дархан аварга Б.Бат-Эрдэнэ нар гардуулан өгөв.Э.Оюунболд Хан Хэнтий нутгаас 30 жилийн дараа Улсын Аварга цол хүртсэн бөх болж байгаа юм.Хэнтий аймгийн Нутгийн зөвлөлөөс залуу Аварга Э.Оюунболдыг долоодугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хүндэтгэл үзүүлсэн байна.

Олон Улсын Граунд гольфийн тэмцээнд хоёрдугаар байранд оржээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Ахмадын хороо Олон Улсын Граунд гольфийн нээлттэй тэмцээнд амжилттай оролцож хоёрдугаар байранд орсон байна. Тодруулбал 2019 оны 06 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд Чингисийн хүрээ жуулчны баазад болсон Олон Улсын Граунд гольфийн тэмцээнд дүүргийн ахмадын хорооны 28 тамирчин оролцож багийн дүнгээр хоёрдугаар байранд шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагджээ. Дүүргийн Ахмадын хорооны баг тамирчдын ахлагч Д.Авирзэд хувийн амжилтаар нэгдүгээр байранд шалгарсан бол долоон тамирчин Алтан бөмбөгийн эзэн болсон байна. Түүнчлэн дүүргийн Спорт хорооноос зохион байгуулсан Спорт явган аяллын аварга шалгаруулах тэмцээнд ахмадын хорооны баг тамирчид мөн амжилттай оролцож тэргүүн байранд шалгарч аваргын алтан цомын эзэд болжээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.