ӨНӨӨДӨР МОНГОЛ, ОХУ-ЫН БАГ ТАМИРЧИД ГАРААНД ГАРНА

Цэргийнхэн дайн тулааны талбарт бус харин тэмцээн уралдааны талбарт авхаалж самбаа, тэсвэр хатуужил, мэргэжлийн ур чадвараа сорьж өрсөлдөх ёстой гэсэн энх тайванч үзэл санаан дор олон улс орнуудыг эгнээндээ нэгтгэсэн Олон улсын цэргийн наадам манай улс оролцогч орноос зохион байгуулагч улс болон нэгдэж, Аравт олон улсын морин цэргийн уралдааныг Монгол Улс зохион байгуулж байна. Уралдаан цэргийн алба хаагчийн бэлтгэл сургуулилт, ур чадвар, тэсвэр хатуужлыг сорих алсын зайн морин маршид Казахстан, Киргизийн баг тамирчид гараанд гарахаас эхэлсэн бол өнөөдөр Монгол, ОХУ-ын баг тамирчид уралдааны замд гарна. Монгол, ОХУ-ын баг тамирчид гараанаас хоёр цагийн зайтай гарах бөгөөд энэ цаг үед ЗХЖШ-ын Сургалтын хэлтсийн Биеийн тамир, спортын тасгийн мэргэжилтэн, дэд хурандаа Ч.Мөнхтүшиг дасгалжуулагчтай Монгол Улсын баг тамирчид гараанаас гарахад бэлэн боллоо. Баг тамирчдыг Аравт уралдаан зохион байгуулах хорооны дарга, хошууч генерал Ж.Бадамбазар тэргүүтэй удирдлагууд гаргаж өгнө.

НААДМААР БОХИРДУУЛСАН НУУРЫГ ТАМИРЧИД ЦЭВЭРЛЭЖ, ХОГИЙГ НЬ “АРД” ДААТГАЛЫНХАН ХУДАЛДАН АВАВ

Тэсвэр хатуужлын спорт Триатлоны улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт Архангай аймгийн Өгий нуурт амжилттай зохион байгуулагдлаа. Усанд сэлж, тэндээсээ 5-10 мянган метр замд дугуй жийн, улмаар дахин ийм хэмжээний тойрог замд үргэлжлэн гүйж аваргаа шалгаруулдаг энэхүү гайхамшигт спорт жилээс жилд өргөжин тэлж байгаа юм байна. Тэмцээнд 305 тамирчин оролцсон нь өмнөх жилүүдээс даруй нэг дахин илүү баг тамирчдыг эгнээндээ нэгтгэн, хүрээгээ тэлсэн амжилт гэнэ. Найман настай балчираас 80 настай буурал хүртэл өөрийгөө сорихыг хүссэн хэн бүхэнд нээлттэй Триатлон гэх тэсвэр хатуужлын туйл, хувь хүний өөрийгөө ялахын сайхныг харуулсан энэхүү спортыг олон нийтэд улам бүр түгээн дэлгэрүүлмээр аж. Триатлоноор хичээллэгч тамирчид, ялангуяа хүүхэд залуусын маань бие бялдрын хөгжил үнэхээр гайхалтай байлаа. Усанд сэлж, дугуй унаж, гүйж харайснаар хүний бие ямар хэмжээнд эрүүл саруул, сайхан байж болохыг биетээр харуулж, цаашлаад хүн гээч амьтан буй биеэрээ хичнээн хүнд бэрх, урт холыг туулж чаддаг болохыг энэ спорт харуулдаг аж. Тэмцээний усанд сэлэлтийн нөхцөл байдлыг хангахуйц гол нуур нийслэлд ойр байдаггүйгээс Өгий нуурыг сонгодог юм байна. Өгий нуурын тухайд өнөө жил нэлээд салхитай, нуурын ус хүчтэй долгиолж, давалгаалж байсан нь сонирхогчид төдийгүй мэргэжлийн тамирчдад ч бэрхшээлтэй, техник ур чадварыг дээд хэмжээнд сорьж байлаа. Сэлэлтийн үед амьсгал авахаар уснаас гарч ирэх тухай бүрт хүчтэй давалгаа, долгиолсон усанд цохигдож, зарим нэг нь нуурын хүйтэн усанд шөрмөс татсан зэргээс хэд хэдэн тамирчин замаа дуусгалгүй аврагчдаас тусламж хүсэн уснаас гарч байв. Нуурын усны хүчтэй долгио давалгааг үл ажран чадмаг сэлж, түрүүлж гарч ирсэн хүүгийн дугуйн гинж уралдааны замд тасарч тэмцээнээ орхисон, өөр нэг эмэгтэй тамирчин тэмцээний бүх даваагаа эцсийн хүчээ шавхан туулж барианд оруутаа бахардан унасан зэрэг үзэгч, сонирхогчдоо өндөлзүүлж, огшоож, навталзуулсан онцлог агшин олон юм. Бие бялдар, тэсвэр хатуужил, оюун мэдрэмжээ дээд цэгт тултал хөгжүүлж, дайчилж өрсөлддөг энэ тэмцээнийг цэцэрлэг, сургуулийн нь шатнаас хөгжүүлж, Монголын ирээдүй болсон үрсээ бүрэн хамруулаасай гэх хүсэл үзэгчдэд их байлаа. Тийм ч учраас БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг тэмцээний туршид тамирчид, үзэгчидтэй хамт байж, дэмжиж суусан болов уу. Олон улсын Триатлоны холбооны дүрмийн дагуу кросс триатлоны төрлөөр (уулын дугуйтай) элит, өсвөр үе, сонирхогчдын Age групп эрэгтэй, эмэгтэй болон багийн төрлөөр зохион байгуулагддаг тус тэмцээнд 2005 оны анхны УАШТ-ийн мөнгөн медальт, дугуйн спортын ОУХМ Х.Пүрэвсүрэн БНСУ-аас ирж оролцсон. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Сангийн дэд сайд Х.Булгантуяа, Ард санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг зэрэг олны танил эрхмүүд энэ спортоор хичээллэдэг, яггүй өрсөлдөөнт тамирчид гэдэг нь ч харагдаж байлаа. Триатлоны спортыг дэргэдээс нь хараагүй, зовлон жаргалыг нь мэддэггүй нэгэнд улстөрчид, бизнесийн төлөөлөгчид спортыг өөртөө ашигтай шоу болгон ашигладаг гэх хардлага төрдөг байж мэдэх. Гэвч триатлон гэх энэ спорт бусдад ашиглагдах ямар ч найраагүй төрөл аж. Тэмцээнийг анх үзсэн зарим үзэгч Н.Энхбаяр ерөнхийлөгч асныг унасан нэр хүндээ сэргээх гэсэн арга хэмээн хардаг байснаа нуухгүй байлаа. Үнэндээ Н.Энхбаяр, Х.Булгантуяа, Ч.Ганхуяг гээд хэн нь ч ялгаагүй бусад тамирчдын нэгэн адил нуурын хүйтэн, хүчтэй долгиот усанд 500 метр сэлж, 10000 м замыг дугуйгаар туулан, 5000 м тойрог замыг өөрийн хөлөөр, хүч шавхан барианд орж ирж байна. Тэдний өмнөөс хэн ч оролцож, туулах боломжгүй давааг өөрсдөө давж, үнэхээр эл спортод зүрх сэтгэлээ бүрэн зориулж, бүтэн жилийн турш бэлтгэл сургуулилтаа ханган хичээллэдэг нь ил. Триатлон хэмээх гайхамшигт спортын холбоо ч энэ спортод дурласан, сэтгэл оюунаа бүрэн зориулж зүтгэх хүнээ зөв олж Ц.Сандуйг Ерөнхийлөгчөөрөө сонгосон нь жилээс жилд өргөжин, гадаад дотоодын тэмцээнд тамирчдаа явуулдаг болсон зэрэг олон амжилтын үүдийг нээсэн бололтой. Үнэндээ спортоор халхавчлан МАХН-ын дарга Н.Энхбаяр, намынхаа нэр хүндэд чиглэсэн сэвийг үүрэн ганцаар хариуцлага хүлээсэн Ц.Сандуй нарыг нэгдэж, нийлэх болоо юу гэх хардлага улстөрчдийн дунд бий болсон нь нууц биш. Гэвч Өгий нуурын эрэг дээр зохиогдсон хүч тамир, тэсвэр хатуужлын спорт нь спортоороо байж, тамирчид тамирчдаараа л байдгийг триатлон сонирхон үзсэн хэн бүхэн мэдэрсэн биз ээ. Товчхондоо, нуурын усанд цаг хугацаатай уралдан сэлж, бартаат замыг дугуйгаар туулж, хар гүйхээрээ хөлсөө асган барианд орж буй Н.Энхбаяр, Х.Булгантуяа нарын дэргэд Ц.Сандуй аахилан гүйж улстөр хийх ямар ч нөхцөл алга. Харин ус, дугуй, гүйлтийн спортод зүрх сэтгэлээ 100 хувь зориулсан тэд энэ спортын хөгжлийн төлөө хар буруу, хардлага сэрдлэгийг үл тоон хамтран зүтгэдэг аж. Түүнчлэн тэмцээний бооцоо болох 10 мянган төгрөг бүрийг Өгий нуурын ойр орчмыг цэвэрлэх, хамгаалах ажилд зарцуулж, тэрбайтугай аялж, зугаалж, тэмцээн уралдаан сонирхохоор ирсэн хэн бүрийн түүсэн хог хаягдлыг Ард санхүүгийн нэгдлийнхэн худалдан авч, урамшуулж байлаа. Дашрамд сонирхуулахад, Н.Энхбаяр даргыг уралдан гүйж байхад Ц.Сандуй биш нутгийн иргэд зэрэгцэн гүйж Даргаа, ядарч байна уу, ганц халуун шавиа үмхчих, халуун гэдэс чанаад ирлээ гэх зэргээр угтаж, тамирчны хурдыг сааруулж байсан гэх хошигнол дуулдаж байсныг энд тэмдэглэе. УАШТ-2019-ийн дүн Эрэгтэй элит ангилал (21 тамирчин): 1. Г.Амарсанаа (Виста) 1 цаг 5 минут 35 секунд� 2. Ч.Гансүх (Хангарьд) 1.08:45� 3. Г.Галбадрах (Хангарьд) 1.13:22 4. П.Ханмөнх (Ironman) 1.13:31 5. А.Хэнтий (Ironman) 1.13:40 6. Т.Алекс (Виста) 1.14:54 7. С.Бат-Отгон (Вагнер Ази) 1.15:04 8. Ц.Цэрэнбат (Булган) 1.16:02 9. С.Билгүүтэй (Виста) 1.17:40 10. Б.Буянтогтох (Хангарьд) 1.21:03 Эмэгтэй элит (6 тамирчин): 1.Б.Энхжин (Хангарьд) 1 цаг 21 минут 59 секунд� 2.О.Эрдэнэзул (Хангарьд) 1.25:23� 3.Б.Ариунтуяа (Эрдэнэт) 1.34:55 4.Б.Мөнхзаяа (Жардин) 1.37:37 5.Э.Амина () 1.49:45 Багийн буухиа (9 баг): 1.Хангарьд-1 (Г.Галбадрах, Б.Энхжин, Ч.Гансүх) 1.18:15 2.Хангарьд-2 (Г.Мөнхжин, О.Эрдэнэзул, О.Анх-Учрал) 1.22:05 3.Виста-1 (Г.Амарсанаа, Б.Марал, С.Билгүүтэй) 1.26:33 U19 хөвгүүд (20 тамирчин) 1.Г.Амарсанаа (Виста) 1 цаг 5 минут 35 секунд� 2. Г.Галбадрах (Хангарьд) 1.13:22 3.П.Ханмөнх (Ironman) 1.13:31 U19 охид (2 тамирчин) 1.Б.Мөнхзаяа (Жардин) 1.37:37 2.Б.Биндэрьяа (Ironman) 2.03:56 U15 хөвгүүд (27 тамирчин) 1.С.Содмандах (Төв бассейн) 24:40 2.Т.Алекс (Виста) 24:51 3.Г.Галбадрах (Хангарьд) 25:01 U15 охид (6 тамирчин) 1.О.Эрдэнэзул (Хангарьд) 28:43 2.Г.Номуунаа (Виста) 31:03 3.Б.Марал (Виста) 32:21 Age group 20-29 нас, эрэгтэй (26 тамирчин) 1.А.Сумьяабат (Улаанбаатар) 1.34:55 2.Ч.Янзганбүүвэй (2-р эмнэлэг) 1.39:19 Age group 20-29 нас, эмэгтэй (4 тамирчин) 1.Э.Оюун-Эрдэнэ (Баянзүрх) 1.49:37 2.Э.Амина (Жардин) 1.49:45 3.Л.Анударь (Улаанбаатар) 2.16:19 Age group 30-39 нас, эрэгтэй (32 тамирчин) 1.С.Бат-Отгон (Вагнер Ази) 1.15:04 2.Ц.Цэрэнбат (Булган) 1.16:06 3.Л.Батбаяр (Булган) 1.25:28 4.Э.Батмөнгөн (Хан-Уул дүүрэг) 1.27:03 Age group 30-39 нас, эмэгтэй (4 тамирчин) 1.Б.Ариунтуяа (Эрдэнэт) 1.34:55 2.Г.Шинэцэцэг (Энканто) 2.05:00 Age group 40-49 нас, эрэгтэй (14 тамирчин) 1.Б.Түвшинбаяр (Виста) 1.30:50 2.Оливер Тирлуол (Top Gun Team) 1.33:59 3.Ч.Ганхуяг (Team Ard) 1.40:41 Age group 50-59 нас, эрэгтэй (7 тамирчин) 1.П.Гантулга (Хангарьд) 1.30:49 Try-Tri эрэгтэй (89 тамирчин) 1.М.Жамьянпүрэв (Cannondale Mongolia) 21:31 2.Э.Ижилмөрөн (Road Mongolia) 22:04 3.Д.Есүхэй (Ironman) 22:12 Try-Tri эмэгтэй (12 тамирчин) 1.А.Оюун-Эрдэнэ (Road Mongolia) 23:06 2.У.Энх-Ану (Cube Mongolia) 3.Б.Мөнгөнтуяа (ЦЕГ МБА) 25:47

Баруунтурууны наадамд улсын аварга С.Мөнхбат түрүүллээ

Увс аймгийн Баруунтуруун сум үүсэн байгуулагдсаны түүхт 60 жил, Турууны үржил шимт хөндийд газар тариалангийн үйлдвэрлэл үүсэж хөгжсөний түүхт 90 жилийн ойн баяр наадам долдугаар сарын 25-наас 26-нд өргөн дэлгэр болжээ. Тус сумын наадмын үндэсний бөхийн барилдаанд Улсын аварга С.Мөнхбат, Улсын заан Д.Бумбаяр, Улсын харцага Т.Баасанхүү, Улсын начин С.Батсуурь нараар магнайлуулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөх хүч чадлаа сорьсон байна. Барилдаанд Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, Хилчин Спорт хороо, Хилийн цэргийн 0208 дугаар тусгай салбар, Увс нуур бөхийн дэвжээ, Эрдэнэс монгол группын бөх Монгол Улсын аварга Сүхбаатарын Мөнхбат түрүүлж, Баруунтуруун сумын харьяат, ТЕГ-ын Эрч спорт хорооны бөх, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, аймгийн арслан Хашбаатарын Цагаанбаатар үзүүрлэжээ. Улсын заан Д.Бумбаяр зургаагаас долоон настай Хууринан шуугагч хүүхдийн үндэсний бөхийн барилдааныг ивээн тэтгэж, Өндөрхангай сумын харьяат, Баруунтуруун сумын төгсөгч, улсын начин С.Дангаасүрэн шөвгийн дөрөвт үлдсэн бөхийн бай шагналыг даасан байна.

Их аварга Какурюү М.Анандад баяр хүргэв

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэргэжлийн сумогийн 71 дэх их аварга Какурюү М.Анандыг өчигдөр хүлээн авч уулзан баяр хүргэж, гарын бэлэг гардуулав. Эх орныхоо нэрийг өргөж, мэргэжлийн сумогийн дэвжээнд амжилттай барилдаж буйд бахархаж байгаагаа Ерөнхий сайд илэрхийлээд улам их амжилт гаргахыг ерөөн тамирчин хүний хувьд эцэг эх, элгэн нутаг, эрүүл мэнд гурваа эрхэмлэн нандигнаж явахыг захив. Мэргэжлийн сумогийн их аварга Какурюү М.Ананд Япон Улсын нийслэл Токио хотноо болсон мэргэжлийн сумо бөхийн долдугаар сарын Нагоя башёгийн дээд зиндаанд барилдан түрүүлж, мэргэжлийн сумод зургаа дахь түрүүгээ хүртэж, Эзэн хааны цом авсан юм. Тэрбээр эх орондоо ирээд удаагүй бөгөөд төрсөн нутаг Сүхбаатар аймагт амрахаар төлөвлөжээ. Нийтэлсэн:Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.