Б.Эрдэнэцэцэг: “Ээж хадны домог” киногоороо дамжуулж хүн байгалийн уялдаа холбоог илтгэхийг зорьсон
2021-02-06 09:45:14 Нийтлэгдсэн: УрлагТөв аймгийн Сэргэлэн сумын газар нутагт орших Ээж хадыг хүн бүхэн мэднэ. Хүсэл биелүүлдэг, үр хүүхэд гуйдаг ч гэх нь бий. Тэгвэл энэхүү хайрханы тухай өгүүлэх Ээж хадны домог нэртэй кино домгоос амилсан кино үзэгчдэд хүрэхэд бэлэн болжээ. Чононгоофильм продакшны уг бүтээлЦөөвөр#8221; хэмээх Цагаагчин Үхэр жилийнбитүүнийөдөрбуюу энэ сарын 11-ндонлайнаар нээлтээ хийх гэж байна. Иймд тус киноны ерөнхий найруулагчаар ажилласан,Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин БазаррагчаагийнЭрдэнэцэцэгтэйярилцлаа. Ээж хадны домог бүрэн хэмжээний уран сайхны киноны нээлт тун удахгүй болох гэж байна. Бэлтгэл ажил хэрхэн хангагдсан бэ. Уг хад нь хэд хэдэн домогтой юм билээ. Та чухам аль талыг нь барьж ажилласан бэ? -Бэлтгэл ажил сайн явж байгаа.Миний хувьд зохиолоо эхэлж уншаад ерөнхий найруулагчаар ажиллах болсноо мэдэгдсэн. Зохиол маань эхлээд домгийн сэдвээр эхэлж байгаад өрнөл хэсэгтээ орчин цагруушилждэгээр бичигдсэн байв. Хэрвээ тийм байдлаар хийгдвэл үзэгчид үйл явдалд нь төөрөлдөх байх гэсэн үүднээс би зохиолч Б.МөнхтуяадааНэг бол домог талаасаа эсвэл орчин үеэрээ дагнасан нь дээр гэсэн санал дэвшүүлж, домог талаа барьж ажилласан. Ингэж хийвэл ялангуяа бодит домгийг нь мэддэггүй үзэгчдэд илүү сонирхолтой санагдах байх. Үүнээс гаднаКаннынкино фестивальд хүч үзэхээр зорьж байгаа. -Тодруулбал, та яг аль домгийг нь гол чиг шугамаа болгосон бэ. Бид трейлерээснь харахад дайн тулаантай үйл явдал их гарах нь гэж хараад байгаа -Дайны хөлд өнчирч хоцорсон таван нялх хүүхдийгөөрийнхөөнэг хүүтэй хамт өсгөж, сайхан эрс болгож байгаа эмэгтэйн тухай өгүүлнэ. Үүнээс цаашихыг үзэгчид маань өөрсдөө үзвэл илүү сонирхолтой байх болов уу. -Та хэдхэн жилийн өмнө Ээж нэртэй уран сайхны кино найруулсан. Сайхан ч бүтээл болсон байна билээ. Ер нь яагаад эхийн тухай сэдвээр дагнах болов -2016 онд сайхан хамт олонтой Чононгоофильм продакшн байгуулагдаж, дээрх киноны ард гарцгаасан юм. Олон хүн энэ киног үзсэн байдаг юм билээ. Сэтгэл ханамж ч бүрэн нийцсэн гэжсошиалболон өөрсдийн үгээр хэлж байсан. Мөн Монголдоо төдийгүй олон улсын кино наадамд сайхан амжилт үзүүлсэн. Монголоос хамгийн олон шагнал хүртсэн кино болсон шүү. Тодруулбал, 17 фестивальд оролцохдоо есөн шагнал гардсан. Үүний тав ньгранприбайсан. Тус киноны зохиолыг энэ удаагийн Ээж хадны домог киноны зохиолын эзэн, Чононгоофильм продакшны продюсер Б.Мөнхтуяабичсэн. Надад анх Эх гэдэг нэртэйгээр ирж байлаа. -Та л ээжийн тухай зохиол захиалаад байна уу эсвэл зохиолч нь сэтгэлийнхээ дуудлагаар энэ сэдвээр бичээд байна уу? -Зохиолч маань өөрөө л энэ сэдвээр бичиж, надад таалагдсан учир хамтарч ажиллаж байгаа юм. Түүнээс биш би зохиол захиалаагүй ээ. Жишээ нь Б.МөнхтуяаЭэж киноныхоо зохиолын санааг 2006 оны үед Сэлэнгэ аймгийн Зүүнбаян суманд олсон гэдэг. Ийнхүү 10 жилийн дараа буюу 2016 онд кино болон мөнхөрсөн дөө. Бид хоёр ээж хүмүүс. Тэр утгаараа Монголынхоо бүх сайхан ээжид зориулж дээрх бүтээлийг хийе гэсэн сэтгэл нийлж, ажлаа эхлүүлсэн. Амжилттай ч өндөрлүүлж чадсан. -Ээж хадны домог киног найруулах тушаалыг хэрхэн авав? -2019 онызургаадугаарсард Б.Мөнхтуяаманай гэрт ирээд Та ирэхарваннэгдүгээрсар гэхэд хөл дээрээ босно биз дээ гэв. Тэр үед би нурууны хүнд хагалгаанд орсон байсан болохоор босох нь битгий хэл хөдөлж ч чадахгүй байлаа. Надад тэгж хэлэхээр нь Өндийх байтугай хөдөлж ч чадахгүй байна. Юу болов гэсэн чинь Би Ээж хадны тухай кино хийх гэж байгаа юм. Та л гол дүрд нь тоглож чадна гэдэг юм байна. Тэгэхээр нь би Ийм биетэй байгаа би тоглоно гэдэг худлаа даа гээд учирлав. Тэгсэн намар нь буюуарваннэгдүгээрсард дахиж уулзалдаад Ерөөсөө л та найруулагчаар ажиллаж чадна гээд зохиолоо уншуулсан. Зохиол нь ч таалагдсан. Өмнө нь нэг кино бүтээцгээсэн болохоор хэн хэнтэйгээойлголцоходч хялбар байлаа. Бие ч гайгүй болсон. Ингээд л бидний ажил эхэлсэн дээ. -Дүрүүдээ хэрхэн сонгосон бэ? -Киноны 60 хувь нь бага насны хүүхэд учир хүүхдүүдээ эхэлж сонгосон. Тийнхүү насанд хүрсэн гол дүрийн хүмүүсээ хүүхдүүдтэйгээ ойролцоо төрхтэй жүжигчдээс эрэлхийлж олсон. Гэхдээ гол буюу ээжийн дүрээ сонгохдоо их хугацаа шаардсан. Учир нь сүүлийн үеийн жүжигчид давхраа хийлгэх эсвэл хөмсгөө шивүүлэх нь элбэг болж. Харин бид эртний сэдэвтэй кино хийж байгаа болохоор нүүрэндээгаднынөлөө оруулаагүй жүжигчин олох ёстой болоод байдаг. Ингээд арай монголжуу царайтай юм уу гэж харснаараа загвар өмсөгч, жүжигчин А.Баярцэцэгийг сонгосон. Гэхдээ дахиад нэг асуудал үүссэн. -Ямар ? -Гол дүрийн жүжигчнээ хөгшин настай дүрд хувиргаж болно гэж бодоод ажилласан чинь өнөөхийн маань дүр огт хувирдаггүй ээ(инээв.сурв). Хүүхдээ болгож байгаа залуучуудаасаа ялгагдахгүй царайтай харагдаад байхаар нь дахиад нэг жүжигчин олох эрэлд гарсан. Гэтэл манайхан Ерөөсөө л та тогло гэдэг юм байна. Гэвч А.Баярцэцэгбид хоёрын дүр тэс өөр. Ядаж л нүд, мэнгэ зэрэг нь эрсзөрүүтэйучир энэ байдлаа хэлж больсон. ИнгээдУДЭТ-ынжүжигчинБ.Нармандахэгчийг сонгосон. -Зураг авалт хаана хийгдсэн бэ? -Төв аймгийн Баянчандмань сумандихэнхизураг авалт хийгдсэн. Мөн Мөнгөнморьт сум, Говьсүмбэр аймагт үлдсэн зураг авалт болж өндөрлөсөн. Ашиглагдахаа болиод байсан ресторанд агуйгаа өөрсдөө барихаас эхлээд их хөдөлмөр шаардагдсан шүү. Үүнээс гадна би энэ бүтээлээ хүн байгалийн уялдаа холбоог илүү ойртуулахыг хичээсэн. Өнөөдөр манай улсад олон гол горхи, шанд булаг ширгэж, цөлжилт үүссээр байна. Техник технологи хөгжиж байгаа ч ард иргэд маань байгаль ахуйгаа хайрлахаа больжээ. Материаллаг талрууих анхаардаг, шунадаг болсон байна. Саяхан газар хөдлөлөө, зун болохоор үер буудаг. Энэ бүхэнд байгаль дэлхий маань бидэнд үйлдлээрэээсэргүйцлээилэрхийлээд байгаа юм биш байгаа. Үүнийг би энэ удаагийн киногоороо дамжуулж илтгэхийг хичээсэн. -Та хэдэн удаа Ээж хаданд очиж золгосон бэ? -Хоёр удаа. Сүүлд очихдоо би яг л ээжтэйгээ уулзаж байгаа мэтээр төсөөлсөн. Тэр агшинд өөрийн эрхгүй уйлсан. Б.Мөнхтуяабид хоёр ээжийгээ алдаад олон жил болж байна. Яагаад ээжийн тухай кино хийгээд байна вэ гэхээр үүнтэй ч холбоотой. -Үзэгчид хэрхэн хүлээж авах бол гэсэн догдлол төрж байна уу? -Мэдээж. Гэхдээ хүмүүс кино үзэхдээ шүүмжлэхээ урьтал болгодог. Ер нь ч шүүмжлэх нь зөв. Би шүүмжлээсэй гэж боддог. Гэхдээ заавал харлуулах гээд байдаг хэсэг бүлэг хүн бий. Ер нь бид хэдхэнсекундийнЯг боллоо гэсэн дүрс авах гэж олон өдрийн хөдөлмөр, ур ухаан, авьяасаа шавхдаг. Үүнийг тэд ойлгох хэрэгтэй. -Киноны дууг нь хүмүүс их сайхан хүлээж авч байх шиг анзаарагдсан -Тийм шүү. Аялгууг Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжав, шүлгийг сэтгүүлч, яруу найрагч У.Баярсайхан бичиж, Номин талст хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөндуулсан. Их сайхан дуу болсонд баяртай байгаа. Нэмж хэлэхэд манай киноны хамт олонүзэгчиддээолон сайхан гарын бэлэг задалж байгаа.Азын тоог билэгдэж 8888 төгрөгөөр онлайн тасалбар худалдаж авсанүзэгчиддээсаяханнээлтээ хийсэнGalaxy S20 FE гар утас болон сая төгрөгийн хадгаламжийн дэвтэр гардуулаад эхэлсэн. Маргааш ч гэсэн энэ шагнал үргэлжилнэ. Харин нээлтийн үйл ажиллагааны орой буюу битүүнд супер азтан тодорч, Toyoto aquaмаркийн автомашины түлхүүр гардана. -Таны дараагийн уран бүтээл юу байх вэ? -Түүхэн сэдэвтэй бүтээл хийхээр төлөвлөж байна. Мөн малчин охины дүрээр дамжуулж, Монгол ахуйгаа сурталчлах зорилготой кино бүтээхээс гадна 40-өөсдээш насныханд зориулсан эгч дүү хоёрын төөрөлдсөн хувь тавиланг харуулсан бүтээл хийхээр ажиллаж байна. Өнөөдөр дандаа залуучуудын хайр сэтгэлийн тухай кино хийгдэж байгаа ч миний үеийнхний тухай кино бараг гарахгүй юм. Эдгээрт би ерөнхий найруулагчаар ажиллана. -Та мэргэжлийн жүжигчин. Гэвч сүүлийн үед кино найруулаад мэргэжлээрээ ажиллахгүй нь гэсэнхармынсэтгэл төрж байна шүү -Өнгөрсөн зун надад гоё гоё дүрийн санал ирсэн. Гэвч кино найруулах ажилтай байгаад амжаагүй. Үнэндээ би ур чадвар шаардсан дүрд л тогломоор байна. Түүнээс биш хөнгөн дүрд тоглохыг хүсдэггүй. Миний жүжиглэх төрөл сэтгэхүй, ур чадвар гаргасан хүнд дүрийг шаарддаг. -Та нийт хэдэн дүр бүтээсэн байгаа вэ. Үүгээр ярилцлагааөндөрлөе? -Тайзны 70 гаруй, дэлгэцийн 40 гаруй гол болон туслах дүр бүтээсэн. Эдгээрээс би нэгдүгээркурстсурч байхдаа тоглосон Ч.Жумдааннайруулагчийн Тэнгэрийн сахил нэртэй кинондоо хайртай. 1991 онд Францад болсон олон улсын шилдэг долоон кино шалгаруулахад тэнцэж байлаа. Тайзны бүтээл гэвэл ОХУ-ынзохиолчийн бичсэн Манайдамьдаръя жүжиг. ҮүндДОХ-оорнас барж байгаа эмэгтэйн тухай өгүүлдэг. Мөн Харц хатан жүжгийнСэржмядагийндүр байна. Энэ дүр бол надаас жүжигчин хүнээс гарахбүхийл чадварыг шаардсан. Жүжиглэхээс гадна дуурийн төрлөөр дуулах чадварыг гаргуулсан. Тэр жилийнхээ Гэгээнмуза наадмаас би драмын төрлийн шилдэг эмэгтэй гол дүр, дуулалт жүжгийн шилдэг эмэгтэй гол дүр гэсэн хоёр шагналыг зэрэг хүртэж байлаа. -Ярилцсанд баярлалаа. Уран бүтээлийн улам их амжилт хүсье.
“Ээж хадны домог” киноны супер азтан “Toyoto agua” авто машин гардана
2021-02-02 10:25:11 Нийтлэгдсэн: УрлагЧононгоо фильм продакшны ээлжит уран бүтээл Ээж хадны домог бүрэн хэмжээний уран сайхны киноны цахим нээлт энэ сарын 11-нд буюу Цөөвөр хэмээх Цагаагчин Үхэр жилийн сар шинийн битүүнд болох гэж байна. XXI зуунд дэлхий нийтээрээ дижитал эрин үе рүү шилжин ухаалаг утаснаасаа технологийн бүх үйлдлийг хийж болдог болсон төдийгүй гар утаснаасаа шууд киногоо хялбараар хүлээн авч үзэх боломжтой болоод байгаа билээ. Мөн тус киноны онлайн нээлтийн нээлтийн билетийг авсан хүмүүс дараах шагналыг хүртэх аж. Тодруулбал, Toyoto agua автомашин нэг гэр бүлд, саяхан нээлтээ хийсэн Galaxy S20 FE гар утас гурван хүнд, нэг сая төгрөгний хадгаламжийн дэвтэр мөн гурван хүнд олгохоор бэлдээд байгаа гэнэ. Иймд үзэгч та бүхэн тус шагналын болзлыг хангахын тулд ЧОНОНГОО ФИЛЬМ продакшн хуудсанд лайк дарж, таван найзаа mention хийх, Odzaya Deremchimed-ийн хуудсанд орсон Ээж хадны домог киноны талаарх бичлэгт like дарж, public тохиргоотойгоор share хийх.https://www.facebook.com/Odzayaa/videos/2548684682098831/юм. Ээж хадны домог уран сайхны киног үзэх заавар: Киноны нээлтийн билет 8888 төгрөг бөгөөд Чононгоо Фильм продакшны 5926326312 гэсэн хаан банкны данс руу утасны дугаар болон фэйсбүүк нэрээ бичиж шилжүүлэх гэнэ. Мөн Ээж хадны домог МУСК гэсэн хаалттай групп руу хүсэлт явуулах аж. Тус группын линк ньhttps://www.facebook.com/groups/887388608697246/ Хаалттай групп руу орохдоо гүйлгээ хийсэн дансны дугаар, утасны дугаар, фэйсбүүк нэрээ асуумжийн дагуу заавал бөглөх шаардлагатай юм байна. Эхний гар утас, хадгаламжийн азтануудыг хоёрдугаар сарын 3-нд буюу маргааш тодруулна. Хоёр дахь гар утас, хадгаламжийн азтануудыг хоёрдугаар сарын 7-нд. Автомашин буюу супер бэлэг болон бусад азтанг нээлтийн үйл ажиллагааны үеэр тодруулж гардуулах нь ээ. Сонирхуулахад, тус киноны дууны аялгууг Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжав, шүлгийг сэтгүүлч, яруу найрагч, соёлын тэргүүний ажилтан У.Баярсайхан бичиж Номин талст хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн дуулсан билээ.
Т.Энэрэл: Анхны киногоороо тусгай хэрэгцээт иргэдэд итгэл өгөхийг хүссэн нөхрөөрөө бахархаж байна
2021-01-29 10:47:34 Нийтлэгдсэн: УрлагХайрын бэлэг, Эцсийн зогсоол Э цэг, Гурван найз, Хайр эргэсэн хавар зэрэг олон киногоор үзэгчдийн танил болж, мэргэжлээрээ Төв аймгийн Монгол туургатан театрт 10 гаруй жил тууштай ажиллаж байгаа жүжигчин Т.Энэрэлтэй ярилцлаа. Түүний сүүлийн уран бүтээл Seasons of Love кино энэ сарын тавнаас эхлэн бүх IPTV -д байршсан бөгөөд нөхөр О.Итгэл нь найруулж, тэд хосын дүрд хамтран тоглосон байна. Сайн байна уу. Таны сүүлийн кино Seasons of Love -ын талаар ярилцлагаа эхлүүлье. Киноны бусад кинонаас ялгарах онцлог, хэв маяг юу вэ? -Кино маш олон талаараа онцлогтой болсон гэж бодож байна. Мэдээж цаг үеийн нөхцөл байдал ковидын эрсдэлээс хамгаалж эрүүл ахуйн шаардлагыг хангаж ажилласан. Зураг авалт найм, есдүгээр сард болсон учир хорио цээрийн бус нөхцөлд хийсэн. Сэдвийн хувьд кино нь хайр дурлалын харилцааг олон өнцгөөс харуулсан бөгөөд киног бүх хүн хүлээн авч үзэх боломжтой. Кино найман гол дүртэй бөгөөд жүжигчдийн үүрэг тэнцүү хуваарилагдсан гэж бодож байна. Найруулагчаар манай гэр бүлийн хүн ажилласан. Жүжигчний хувьд киноноос ур чадвар, ажиллагаагаа хүлээж байгаа төдийгүй эхнэрийн хувьд нөхрийнхөө анхны кино гэдгээр нь маш их догдолж, баяртай байна. Нөхөр бид хоёр хэдэн жилийн өмнө ОХУ-д зохион байгуулагдсан Территория жеста тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан театр урлагийн арга хэмжээнд очиж оролцож байсан. Тэнд урлаг гэдэг хүнийг нээж, хөгжүүлж, төлөвшүүлдэг тухай онцолж тусгай хэрэгцээт иргэд ч урлагийг тэгш хүлээн авах боломжтой байх ёстой гэсэн саналыг дэвшүүлж байсан. Сайн хэлж мэдэхгүй ч тухайн арга хэмжээ нөхөрт маань бас нэгийг бодогдуулсан болов уу гэж таамаглаж байна. Тус иргэдэд зориулсан дохионы хэлээр бүрэн хэмжээний драмын жүжиг тайзан дээр найруулж тавина гэж хэлж байсан. Энэ талаар өөрөө саналаа хэлэх байх. Хамгийн гол нь анхны найруулж, олон нийтэд хүргэж байгаа кинондоо гол дүрд Б.Алтансувд охиныг тоглуулсан нь, киногоороо ч тэр тэднийг хүлээн авах боломжтойгоор хийсэнд нөхрөөрөө бахархаж байна. Тус иргэдийг урлагийн, дэлгэцийн, тайзны амьдралд татан оролцуулснаар өөрсдөдөө итгэх итгэл нэмэгдэж, тэд сул талаа биш давуу талаа олж харан гялалзах, хөгжих бүрэн боломжтой байх гэж бодож байна. Үүний нэг жишээ болж, Seasons of Love киноны гол дүрд тоглосон Б.Алтансувд охин багаасаа сонсголын бэрхшээлтэй байсан ч өөрийн хүсэл мөрөөдлийг биелүүлэхийн тулд хичээж, биелүүлж чадсан нь бусад залуучуудад ч итгэл болно гэж найдаж байна. Мөн кино маань бүх иргэдэд зориулж хадмалтайгаар гарч байгаа бөгөөд цаашид ч тэр бусад кино бүр хадмалтай гардаг бол гоё. Киноны дүр таниас хэр зэрэг жүжиглэх уран чадвар шаардсан бэ. Нөхөртэйгөө нэг кинонд тэр дундаа хосын дүрд тоглох ямар санагдсан бэ? -Найман гол дүр бүгд ижил үүрэгтэй оролцсон. Миний хувьд цаг хугацаа, нарны өнгөнд захирагдаж ажилласан. Миний дүрийн зураг авалт гадаа дээвэр дээр болсон бөгөөд нарны өнгийг зөрүүлэхгүйн тулд алдаа бага гаргаж, цаг хугацаагаа зөв ашиглаж, өөрийгөө хурдан бэлдэх хэрэгтэй болсон. Seasons of love кино контент дээр нөхөртэйгөө тоглох сонин, шинэ мэдрэмж байсан. -Гэр бүлийн хоёр хоёулаа урлагийн хүмүүс байх зарим талаараа давуу талтай ч бас сул тал байгаа байх. Жишээлбэл, саяхан оролцсон Эхнэрийн заавраар нэвтрүүлгээс болж олон нийтээс танай гэр бүлд чиглэсэн олон шүүмжлэл нийгмийн сүлжээнд харагдаж байна. Та энэ талаар ямар бодолтой байна вэ? -Уран бүтээлч хүн учир мэргэжлийн онцлогоос шалтгаалан олон нийтийн анхаарлыг татдаг байх. Уг нь бид тийм ч их сонирхол татаад байдаггүй гэж боддог. Нийгмийн сүлжээнд ч идэвх багатай. Гэтэл сүүлд оролцсон Эхнэрийн заавраар нэвтрүүлгийн дараа манай нөхөрт энэ яг эхнэрээ зоддог энэрэл дээрэлхүүлж амьдардаг гэх мэтээр үндэслэлгүй сэтгэгдэл, доромжлол их ирсэн. Гэхдээ энэ шоу нэвтрүүлэг болохоор тодорхой зорилготой, хүмүүсийн сонирхлыг татахын тулд олон монтаж хийгддэг шүү дээ. Би нөхөртөө зодуулаад, нөхөр намайг зодоод байсан юм байхгүй. Харин ч өглөө бүр ажилдаа явахдаа хүүхдүүддээ хоол хийж өгч, намайг халамжилдаг учир манай нөхөрт тэгж хэлүүлэх гомдолтой байгаа байх. Олон нийт урлагийн хүмүүсийг энэнээс илүү ноцтойгоор шүүмжилж, хатуу үг хэлж, доромжилж байгаа нь ажиглагддаг. Элдвээр хэлүүлсэн ч тоолгүй өөрийгөө зөв авч явдаг сэтгэлийн хаттай, тэвчээртэй урлагийн хүмүүсээрээ бахархдаг. Би өөрөө эмзэг хүн болохоор ч тэр үү жижигхэн зүйлд гомдчихдог. Тоохгүй байя гэсэн ч бодогдоод таагүй байдаг. Хүмүүс битгий тоо гээд байхад би тоохгүй байж чаддаггүй нь буруу байх л даа. Би бусад хүмүүс шиг тэгж аймар хэлүүлээд, элдвээр чичлүүлсэн бол бараг өдийд амьд явж чадахгүй байсан. Жижигхэн зүйлд эмзэг хандаж байгаа нь миний буруу байх. Хүмүүс миний хувийн амьдралыг биш мэргэжлийн ур чадвар, дүрийг ярилцдаг бол сайхан. Ярилцаасай гэж гуйж байгаа зүйл биш л дээ. Хоёр хүүхдийн ээж болсон болоод ч тэр үү хувийн амьдралдаа хаалттай байхыг хүсдэг болсон. Seasons of Love киног үзэх хүмүүст ч энэ нь бид хоёрын хайрын түүх биш, бидний амьдралтай огтоосоо хамаарал байхгүй өөр хүний түүх, киноны зохиол гэдгийг хэлмээр байна. Нэг хэсэг нэлээд идэвхтэй олон кинонд ажиллаж, хүмүүсийн анхаарлыг татаад байсан. Сүүлийн жилүүдэд уран бүтээлийн хувьд өмнөхөө бодвол харьцангуй нам гүм байх шиг байна тийм үү? -Эхнэрийн заавраар нэвтрүүлэгт орсны дараа бас ийм сайхан охин авч суучхаад гундуулаад, гандаачихаж гэж нөхөрт маань олон шүүмжлэл ирсэн. Би өөрөө бас энгийн, гадуур гарахдаа ч нүүрээ буддаггүй нь зэрэг нь зарим үед бурууддаг юм шиг байна. Кинонд тоглохдоо элдэв дүрийг бүтээдэг ч амьдрал дээрээ энгийн л эмэгтэй. Айлын эхнэр, хүүхдийн ээж. Дэлгүүр гарахдаа нүүрээ ч будахгүй, гэрийн хувцастайгаа гардаг. Урлагийн хүн олон нийтэд үлгэр дуурилалтай, гоё сайхан байх ёстой гэдэг нь үнэн. Гэхдээ би ажилласан кино, тоглосон дүрээрээ л шүүмжлэл, магтаалыг сонсож, нөлөөлөхийг хүсдэг. Тэрнээс биш элдэв реклам, хувийн амьдралаараа олны анхаарлыг татахыг хүсэхгүй байна. Бас би ингэлээ, тэглээ гэж хэлээд зарлаад явдаггүй нам гүм байгаа нь би юу ч хийхгүй байна гэсэн үг бас биш юм шүү дээ. Seasons of Love кинонаас өмнө олон улсын А зэрэглэлийн хоёр ч кинонд тоглосон. Шанхай, Берлиний кино наадамд оролцож, гран-при шагнал хүртэл авсан. Ковидоос болж кино нээлт хойшлогдсон ч удахгүй олон нийтэд хүрэх байх. Мөн СУИС-д жүжигчин мэргэжлээр төгссөний дараа бид ангиараа Төв аймгийн театрт ажиллаж эхэлсэн. Одоо 11 дэх жилдээ театртаа ангийнхантайгаа ажиллаж байна. Нэг нэгнийгээ багаасаа мэддэг хүмүүстэй хамт ажилладаг болохоор ажлын байрны өрсөлдөөн, лидер байх гэсэн зөрчилдөөн, үл ойлголцол байдаггүй их амар байдаг. Миний хамгийн үнэ цэнэтэй баялаг бол ангийнхан минь ч гэж боддог. Найзуудтайгаа ажилладаг болохоор өөрийнхөөрөө, энгийн тайван ажиллаж чаддаг. -Seasons of love хүмүүсийн хайр дурлалын ялгаатай байдал, өөр өөр харилцааг харуулна гэсэн. Та өөрийн хайрын тухай бодол, дурсамжаасаа хуваалцаж болох уу? -Хайрын тухай зөндөө афоризмууд байдаг даа. Хайр бол итгэл эсвэл харилцан ойлголцол хүндлэл юм гээд л цувардаг. Гэхдээ надад энэ бүхэн хайрыг бүрэн тодорхойлж чадахгүй юм шиг санагддаг. Хайр нас насанд, амьдралын үе бүрт өөрөөр мэдрэгдэж, өөрөөр үзэгддэг. Миний хувьд нөхөртэйгөө анх танилцаж байхад нэг өөр, хамтдаа нэг гэрт орох ахиад нэг өөр мэдрэмж төрүүлсэн. Дараа нь анх хүүхэдтэй болоод ээж болоход ч хайрын өөр мэдрэмжийг мэдэрсэн. Хоёр хүүхэдтэй ээж болоод одоо хайрыг бас нэг өөр өнцгөөс нь харж байна. Учир нь би энэ хугацаанд төлөвшиж, өөрчлөгдөж ирсэн. Гэхдээ мөн чанар, хувь хүн маань өөрчлөгдөөгүй. Тэр өөрчлөгдөөгүй зүйл нь би ээждээ, аавдаа, нөхөртөө, найздаа, хүүхдүүддээ гээд хайртай хүмүүстээ өөртөө хүсдэг сайхан бүхнээ хүсдэг мэдрэмж юм. Хайртай байна гэдэг өөрт хүсдэг сайхан бүхнээ өөр хэн нэгэнд хүсэх гэсэн үг байж магадгүй. Би хайрын талаар философийн үүднээс тайлбарлаж чадахгүй. Seasons of Love дээр ч хүмүүсийн өөр, өөр хайрын түүхүүд гардаг. Хайр гэж энэ юм шүү гэж кинонд хэлээгүй, заагаагүй. Үзэгч өөрөө амьдрал дээр хүмүүст тохиолддог харилцаануудыг үзээд хайрын талаар эргэцүүлэх боломжтой. -Таны цаашдын уран бүтээлийг сонирхож болох уу? -Дэлхий нийтээр цар тахал тархсан энэ үед гэртээ байж хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд анхаарал тавина. Юу хаашаа эргэх нь тодорхойгүй энэ үед бусдын л адил байдал хаашаа эргэхийг ажиглаж сууна даа. -Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье! Өглөө.мн
“Хүн мод” уран сайхны кино UNIVISION, DDISH, LOOK TV promo кино санд орлоо
2021-01-19 12:20:12 Нийтлэгдсэн: УрлагGuys хамтлагийн дуучин, жүжигчин, найруулагч А.Төгсбаярын бүтээл Хүн мод уран сайхны кино UNIVISION, DDISH, LOOK TV promo кино санд оржээ. Сайн уу амьдрал минь, Хэцүү анги,Ах дүүс, Эрэмдэг, Эцсийн хүсэл зэрэг үзэгчдийг байлдан дагуулсан киноны зохиолыг бичиж, найруулж, гол дүрийг нь бүтээсэн тэрбээр энэхүү уран бүтээлээ монголын бүх гэр бүлүүдэд зориулсан юм. Бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн тус кино эсрэг дүргүй гэдгээрээ онцлогтой. Уран бүтээлчид нь энэ талаар Киноны гол дүрүүдийн туулж өнгөрүүлж буй амьдрал нь эсрэг дүр болж, алдаж онохын завсарт хэрхэн ухаарч, зөв зам мөрөө олж байгаа талаар энгийнээр өгүүлдэг. Тиймээс гэр бүлээрээ суугаад үзэхэд хамгийн тохиромжтой. Хэн, хэнд нь ухаарал хайрласан уран бүтээл хэмээн тодотгодог. Тэртээ 1983 онд Гарын таван хуруу кино дэлгэцнээ амилж монголын кино урлагийн түүхэнд нэгэн шинэ хуудас нээсэн билээ. Аав ээжийн хайр, ах дүүгийн халамж, гэр бүлийн үнэ цэнэ, нандин дурсамжийн талаар нэгийг тунгаан, хоёрыг бодогдуулахын зэрэгцээ ах дүүс амьдралын ээдрээт замыг хэрхэн туулж, жаргал зовлон амсахын хэрээр ухаажин ихийг бүтээж, сурч хөдөлмөрлөж байгаа тухай өгүүлдэг энэ киног шүүмжлэгчид монголын анхны гэр бүлийн кино хэмээн хүлээн зөвшөөрдөг. Тэгвэл түүнээс хойш 30 гаруй жилийн дараа монголын кино урлагийн түүхэнд дахин нэг гэр бүлийн кино үзэгчдийн хүртээл болсон нь Хүн мод кино юм.
Ээж хадны домог монголын уран сайхны бүрэн хэмжээний киноны дуу сонсогчдод хүрч эхэллээ. Уг дууг Номин талст хамтлагийн дуучин, соёлын тэргүүний ажилтан Т.Дэлгэрмөрөн дуулсан бол аялгууг Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжав, шүлгийг соёлын тэргүүний ажилтан, сэтгүүлч, яруу найрагч У.Баярсайхан бичжээ. Харин хөгжмийн найруулгыг Чингис хаан хамтлагийн даралтат хөгжимчин Ц.Байдраг гүйцэтгэсэн байна. Дээрх киног Төв аймгийн Сэргэлэн сумын газар нутагт тогтож мөнхөрсөн Ээж хадны түүхээс сэдэвлэн бүтээжээ. Уг хайрханыг хүн бүхэн шүтэж, залбирдаг тул киноны дууг олон хүний аманд аялагдсан дуу болох байх хэмээн уран бүтээлчид хэлж байлаа. Мөн дээрх киноны найруулагчаар соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Б.Эрдэнэцэцэг ажиллаж, кино зохиолыг Б.Мөнхтуяа бичиж, продюсерлосон юм. Ташрамд дуулгахад, Ээж хадны домог киноны нээлтийн арга хэмжээ ирэх хоёрдугаар сарын 10-нд буюу Цагаан сарын битүүнд онлайнаар болох нь ээ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй