Соёлын салбарын залуучуудын хөгжлийн төв зөвлөл байгуулагдлаа
2021-05-20 16:47:14 Нийтлэгдсэн: УрлагМонгол Улсын Соёлын сайдын А/85 тоот тушаалаар соёлын яамны Залуучуудын Хөгжлийн Зөвлөл байгуулагдаж, өнөөдөр 07:00 цагт анхдугаар хуралдаанаа зохион байгуулжээ. Тус хуралдаанд соёлын сайдын зөвлөх Н.Бямбадорж тушаалын төслийг танилцуулсан бол Залуучуудын Хөгжлийн Үндэсний Зөвлөлийн Нарийн бичгийн дарга, ГБХЗХГ-ын дарга Г.Батдорж соёлын салбарын залуучуудын хөгжлийн төв зөвлөлийг бүртгэсэн батламжийг гардуулжээ. Түүнчлэн өнөөдрийн анхдугаар хуралдаанаар 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, яамны дэргэдэх зөвлөлийн дүрмийн төслийг хэлэлцсэн байна. Соёлын яамны Залуучуудын Хөгжлийн Зөвлөлийн даргаар Соёлын яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын шинжээч Э.Цэнд-Аюуш томилогдсон бол дэд даргаар Төрийн захиргааны удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Д.Гантулга, Соёлын яамны дэргэдэх зөвлөлүүд хариуцсан дэд даргаарСоёлын өвийн газрын мэргэжилтэн Ч.Цэцэгбаатар, Соёл, гэгээрлийн газрын мэргэжилтэн Д.Мөнхцэцэг, Урлаг, уран бүтээлийн газрын мэргэжилтэн Г.Ариунзаяа, Нарийн бичгийн даргаар Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын мэргэжилтэн Б.Сувд-Эрдэнэ, гишүүдээр Соёлын сайдын туслах О.Цэрэндулам, Соёл, гэгээрлийн газрын ахлах мэргэжилтэн Ө.Уянга, Соёлын өвийн газрын ахлах мэргэжилтэн П.Алдармөнх, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн ерөнхий нягтлан бодогч Г.Эрдэнэсүрэн, Төрийн захиргааны удирдлагын газрын Жендер, хүний эрхийн асуудал хариуцсан мэргэжилтэн М.Жаргалмаа, Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтэн Э.Чинзориг, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын мэргэжилтэн С.Хэрлэн, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Б.Баясгалан, Соёлын үйлдвэрлэл, инновацийн хэлтсийн мэргэжилтэн Э.Болортунгалаг, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын Төрийн сангийн төлбөр тооцооны ерөнхий баталгаажуулалт, газрын дотоод асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Т.Ууганбаяр, Мэдээллийн технологи, статистикийн хэлтсийн ажилтан Х.Даваадамба, Төрийн захиргааны удирдлагын газрын оператор техникч Ж.Баярмагнай нар томилогджээ. Соёлын яамны Залуучуудын Хөгжлийн Зөвлөл ньМонгол Улсын Үндсэн хууль, Соёлын тухай хууль, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль, үндэсний хөтөлбөр, тэдгээртэй холбогдох хууль тогтоомж, тогтоол шийдвэрийг мөрдлөг болгон ажиллах бөгөөд Соёлын салбарынзалуучуудад ажиллах, амьдрах, хөгжих таатай орчныг бүрдүүлэхэд салбар дундын уялдааг хангах, төрөөс авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд залуучуудын оролцоог бий болгох, залуучуудын үзэл бодол, санал санаачилгыг дэмжих замаар бүтээн туурвих боломжийг бүрдүүлж, салбарын залуучуудын үнэлэмжийг нэмэгдүүлэхзорилготойгоор үйл ажиллагаагаа явуулах юм байна.
“Тусгаар тогтнолын үнэ цэн” хүүхдийн уран бүтээлийн наадмын шилдгүүд тодорлоо
2021-04-06 10:15:57 Нийтлэгдсэн: УрлагМонголын Хүүхдийн урлан бүтээх төвөөс санаачлан Ерөнхий сайдын ивээл дор жил бүрийн гуравдугаар сарын 1-нд ТУСГААР ТОГТНОЛЫН ҮНЭ ЦЭН хүүхдийн уран бүтээлийн наадмыг зохион байгуулдаг уламжлалтай. Наадамд авьяас чадвар, ур ухаан, мэдлэг оюунаа дайчлан 400 гаруй хүүхэд оролцсоноос шилдэг бүтээлийн эзэд тодорлоо. Тодруулбал, шилдэг 33 бүтээлийг шалгаруулжээ. Хүүхдүүддээ баяр хүргэж, уран бүтээлийн өндөр амжилт хүсье. Уралдааны шилдэг бүтээлүүдийн эздийгтанилцуулжбайна. ГРАН-ПРИ Х.Номин 3-р сургууль 10г анги МОНГОЛ УРАН БИЧЛЭГ С.Уянга 2-р сургууль 12б анги ГАР УРЛАЛ БАГА АНГИ Тэргүүн байр: Болорцэцэг /4-р сургууль 3г анги/ Дэд байр: Э.Булгансор /33-р сургууль 4а анги/ Гутгаар байр: О.Энхшүр /69-р сургууль 2а анги/ Тусгай байр: Э.Билгүүнзаяа /44-р сургууль 3а анги/ ДУНД АНГИ Тэргүүн байр: А.Мичидмаа / Хөгжил цогцолбор сургууль 9в анги/ Дэд байр: Г.Ариунзаяа /2-р сургууль 7д анги/ Гутгаар байр: Г.Аззаяа /2-р сургууль 7д анги/ Тусгай байр: Э.Билгүүнзаяа /28-р сургууль 9е анги/ АХЛАХ АНГИ Тэргүүн байр: С.Шынкус / Амгалан цогцолбор сургууль 10б анги/ Дэд байр: Г.Болдбаяр / Увс аймаг Улаангом сум 6-р сургууль 12б анги/ Гутгаар байр: Д.Амин-Эрдэнэ /21-р сургууль 10г анги/ Тусгай байр: Н.Энхмэнд /Өнөр цогцолбор сургууль 10а анги/ УРАН ЗУРАГ БАГА АНГИ Тэргүүн байр: Х.Жадамба /32-р сургууль 4в анги/ Дэд байр: Ц.Мишээл / Улаанбаатар сургууль 5в анги/ Гутгаар байр: Т.Маргад / Харуми фужи сургууль 2-р анги/ Тусгай байр: Б.Өлзий-Учрал /102-р сургууль 4в анги/ ДУНД АНГИ Тэргүүн байр: Б.Цэцэн /2-р сургууль 8е анги/ Дэд байр: М.Энхжин /84-р сургууль 8ё анги/ Гутгаар байр: Ж.Халиун / Шинэ Монгол сургууль 8-2 ани/ Тусгай байр: Б.Анударь /97-р сургууль 9г анги/ АХЛАХ АНГИ Тэргүүн байр: Т.Бүтэнбаяр /62-р сургууль 10в анги/ Дэд байр: Б.Энхзаяа / Монгени сургууль 12в анги/ Гутгаар байр: М.Содномбат / Шинэ Монгол сургууль 12-1 анги/ Тусгай байр: Г.Наранжаргал /48-р сургууль 12г анги/ МОНГОЛЫН ХҮҮХДИЙН УРЛАН БҮТЭЭХ ТӨВ
ҮНДЭСНИЙ ХӨГЖМИЙН ЗЭМСЭГТ ЗОРИУЛСАН ХОЁР БОТЬ БҮТЭЭЛ ХЭВЛЭГДЭН ГАРЛАА
2021-03-31 09:50:19 Нийтлэгдсэн: УрлагХаврын дунд сарын Билэгт энэ сайхан өдрүүдэд хөгжмийн сан хөмрөгт болоод хөгжмийн боловсролд нэгэн шинэ номбаринтагланхэвлэлтээсгарлаа. Сүүлийн он жилүүдэд хөгжмийн боловсрол болоод хөгжмийн бүтээлүүдийн талаархдаацтайханном товхимол, бүтээлүүд гараагүй удсаныг хэлэх үү, энэхүү ном хөгжмийн салбарынхны судлаач, багш, хөгжмийн бүтээл туурвигч, оюутансурагчдийгбаярлуулсан бүтээл болсон нь дамжиггүй юм. Үндэсний Хөгжмийн Зэмсэгт Зориулсан Бүтээлүүдхэмээх нэртэй хоёр боть(Клавир)тус бүтээлийг Хөгжмийн том хэлбэрийн бүтээл ГранПри шагналт, Оны шилдэг дуу Морин Хуур наадмын 2015 оны 1-р байрыншагналт Монгол Улсын Консерваторийн сургуулийн Хөгжмийн УхаанДуулаачийнСургуулийн захиралХишигтогтохынАлтангэрэл төрөлх сургуулийнхаа 85 жилийн ойг угтанэмхтгэнгаргажээ. Түүний энэхүү 25 зохиолоос бүрдсэн бүтээлийг хоёр боть ном бүтээл болгон гаргахадМонгол Улсын Консерваторийн Захиргаа, Үндэсний Хөгжмийн Мэргэжлийн Сургуулийн зүгээс сэтгэлийн болоод санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байна. Харин зохиогч Х.Алтангэрэлийн хувьд Өнөөдөр үндэсний хөгжмийн зэмсэгт зориулж бичсэн 25 зохиолоос бүрдсэн 2 боть номоо хэвлэлтээс аваад ихэд баяртай байна. Уран бүтээлч хүний нэгэн жаргал бол уран бүтээлээ өлгийдөн авах, уран бүтээлийн номоо гаргах билээ хэмээн баярласан,талархсансэтгэгдлээнүүр хуудсаараа хуваалцжээ. Б.ЗӨВХҮҮ
Жүжигчин Б.Замилангийн шинэ уран бүтээл “Эх нутгийн дуу” цацагдаж эхэллээ
2021-03-24 11:24:31 Нийтлэгдсэн: УрлагГовийн домог киноны гол дүр Эгээрэл гүнжийн дүрээр олны танил болсон Б.Замилангийн шинэ уран бүтээл болох Эх нутгийн дуу цацагдаж эхэллээ. Уг дууны аялгууг Б.Замилангийн аав Д.Болор-Эрдэнэ /Хүн театрын захирал/ Япон Улсад олон жил ажиллаж, амьдарч байх үедээ 2007 онд зохиосон бөгөөд 2020 онд М.Болд /Bros records студийн захирал Дэлхий хамтлагийн продюсер/ үгийг шинээр бичиж продюсерлон олноо хүртээл болгож байна. Б.Замилан нь 2014 онд Хөгжим бүжгийн коллежийг төгөлдөр хуурч мэргэжлээр төгсөж, СУИС-ийн тайз, дэлгэцийн жүжигчний ангид суралцаж байх хугацаандаа UBS телевизийн бүрэн хэмжээний Говийн домог уран сайхны киноны гол дүр Эгээрэл гүнжийн дүрд тоглосон юм. Мөн киноны Зүрхний амраг дууг дуулж, үзэгчдийн хүртээл болгож байсан. Одоо МУИС-д суралцаж байгаа бөгөөд тун удахгүй үзэгчдийн хүртээл болох UBS телевизийн ээлжит уран бүтээл Нарны садан киноны гол дүр Гиймэл-ийн дүр дээр ажиллаж, зураг авалт амжилттай явагдаж байгаа аж. Ийнхүү жүжигчин Б.Замилангийн Эх нутгийн дуу хэмээх шинэхэн уран бүтээлийг та бүхэндээ хүргэе. Эх нутгийн дуу Эх нутгийн дуу холын газар унаган нутаг минь Хараа цуцаах алсын тэртээ миний төрсөн гэр минь бий Хөх тэнгэр минь Наадан тоглож өссөн нутгийн ахан дүүс минь Хайртай буурал аав ээжий минь хүлээж суугаа газар ус минь Тал хангай уулс сүмбэрлэсэн Таанын үнэртэй нутаг минь Талын сэвэлзүүр салхинд нь хацраа илбүүлсэн Тайван амгалангийн орон минь Алсын газраас санан ирэх өлгий нутаг минь Алаг зүрхээ итгэж өгсөн ханагар сайхан тэр минь бий Хайр сэтгэл минь Эрхлэн ижилдэж дассан нутгийн сайхан залуу минь Энхрий цайлган хонгор чиний минь хүлээж суугаа газар ус минь Холын газраас санан ирэх эх нутаг минь Хараа цуцаах алсын тэртээ миний төрсөн гэр минь бий Хөх тэнгэр минь Наадан тоглож өссөн нутгийн ахан дүүс минь Хайртай буурал аав ээжий минь хүлээж суугаа газар ус минь
Засгийн газраас энэ онд Хүүхэлдэйн театр, Хүүхдийн төв номын сангийн гэсэн хоёр барилгаас бүтэхХүүхдийн соёл, урлагийн цогцолбор хэмээх байгууламж барихаар төлөвлөсөн бөгөөд бүтээн байгуулах ажлыг энэ хавар эхлүүлэх гэнэ. Зургийг архитекторчдын Гангоо архитектс компаниар гаргуулжээ. Цогцолборыг Чингэлтэй дүүргийн V хорооны нутаг дэвсгэрт, олны мэдэхээр Тасганы овоо орчимд барина. Засгийн газраас сэргээн байгуулж буй Хүүхдийн төлөө фондод хаяглан 10 тэрбум төгрөг шийдэж өгсөн бөгөөд үүнээс энэхүү цогцолборын санхүүжилтийн шанг татахад зарцуулах юм байна. Мөн өнгөрсөн оны сүүлчийн өдөр ард түмний хандиваар цугласан хоёр тэрбум гаруй төгрөгөөс энэхүү бүтээн байгуулалтад зориулна. Улсын энэ оны төсөвт Соёлын яамны эрхлэх ажлын хүрээнд Байгалийн түүхийн музей, Чингис хааны музей зэрэг цөөн тооны байгууламжийг байгуулахаар тусгасан тул дээрх цогцолборыг барих хөрөнгө дутаж буй тул Засгийн газрын дэмжлэг болон олон нийтийн хандиваар бүтээн босгохоор шийдсэн аж.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй