Жендэрийн статистик үзүүлэлтийн хамрах хүрээ, аргачлалын төслийг шинэчлэн баталлаа

Бүгд Найрамдах Индонез Улс дахь Монгол Улсын Өргөмжит консул Чандра Гозали, Монгол Улсын Соёлын элч Сэтионо Жуанди Дармоно нарын санаачилгаар 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Жакарта хотноо Монгол дуурийн үдэш арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Уг арга хэмжээнд оролцсон Монгол Улсын Гавьяат жүжигчин, Монгол Улсын Соёлын элч, дуурийн дуучин Э.Анхбаяр, дуурийн дуучин Д.Отгонжаргал (СТА), дуурийн дуучин Д.Дуйнхоржав (СТА), дуучин Н.Наранбаатар (СТА) нар Ж.Пуччини, Ж.Бизэ, Ж.Верди нарын сонгодог бүтээлүүдээс гадна Б.Тийл, Э.Пресли, Ж.Лоуренс, Э.Ньюли нарын бүтээл, түүнчлэн Би Монгол хүн, Монголын тал нутаг дуунуудаар үзэгчдийн сонор, мэлмийг мялааж, алга ташилт дүүрэн тоглолт болсон. Монгол дуурийн үдэш арга хэмжээг БНИУ-ын Засгийн газар, бизнес, соёлын төлөөлөгчид болон Жакарта хотод суугаа гадаадын дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн нар өргөнөөр үзэн сонирхсон бөгөөд бөгөөд энэхүү тоглолтыг Индонезийн хэвлэлд Чингис хааны эх орны дуурийн дөрвөн дуучин Жакартад хүч түрэн орж ирэв гэж онцолж байлаа. Монгол Улсын Өргөмжит консул Чандра Мидхарта Гозали уг арга хэмжээний нээлтийн үеэр хэлсэн үгэндээ Монгол, Индонезийн хооронд 1956 онд дипломат харилцаа тогтоосноос хойш улс төр, эдийн засгийн салбарын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгааг тэмдэглэж, цаашид эрчим хүч, боловсрол, худалдаа, нийгэм, боловсрол зэрэг олон салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжууд байгааг дурдаж, Монголын дуурийн үдэш нь соёл, аялал жуулчлалын хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүчин чармайлт үр өгөөжөө өгнө гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв. Монгол дуурийн үдэш арга хэмжээнд хүндэт зочноор оролцсон Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг нээж хэлсэн үгэндээ Зүүн өмнөд Азийн бүс нутаг дахь Монгол Улсын чухал түншүүдийн нэг болох Индонезтэй бүхий л салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлж, соёлын харилцаа нь хоёр орны ард түмнүүдийг харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдгийг тэмдэглэв. Түүнчлэн дуулах нь нүүдэлчин ард түмний амьдралын чухал хэсэг бөгөөд энэ нь монгол хүн бүрийн цусанд шингэсэн соёл юм гэж онцлов. Дэд сайд Б.Батцэцэг уг арга хэмжээг үзэж сонирхохоор хүрэлцэн ирсэн Индонез Улсад ажиллаж, амьдарч, сурч буй иргэдтэйгээ уулзаж, Монгол дуурийн үдэш-ийг зохион байгуулах санаачилгыг дэвшүүлсэн Индонез дах Монгол Улсын Өргөмжит консулын газрын ажилтан Ч.Нямдоржид талархал илэрхийлэв.

Их хүлээлтийн эзэн Б.Билгүүн шинэ клипээрээ ГЭРЭЛ асаалаа

Дуучин Д.Болд өөрийн440Hz Records-н шинэ уран бүтээлчдийнхээ бүтээлээр тэсрэлт хийсээр байна.The voice of mongoliaшоунд түүний багт байсан Б.Билгүүни буюу Billy Bayих хүлээлт үүсгэсэн шинэхэнклипээ цацлаа. Түүнийг Universe best songs-2015 тэмцээний ялагч гэдгээр нь залуус илүүтэй танина. Тэрбээр төгөлдөр хуур, гитар тоглохоос гадна ая зохиохавьяастайуран бүтээлч бөгөөд Гэрэл дууныхаа аяыг өөрөө зохиожээ. Чөлөөт цагаарааширээний теннис, хөл бөмбөгтоглодог залуу дуучны Гэрэл клипийгAbrahams Creative Division бүтээсэн байна. Мөн бичлэгийг The Library Records бүтээсэнбөгөөдThe Lemons хамтлагийн бөмбөрчин Өөжгий, төгөлдөр хуурыг Дооноо, Гитарчин Мөнх-Оргил,Swing Rotund хамтлагийн Оюунболд аргил гитарыг тоглосон байна. Дууны тохируулгыг Upside Down Dog Studio, Alex Reverberi (USA) дууны эцсийн мастер тохируулгыгUnited Mastering Warren Sokol (USA)-д хийжээ.

“Take off” хамтлаг “Хайрын нислэг” хийнэ

2002 оны намар хүсэл зорилго нэгдсэн үе тэнгийн 4 залуу нийлж Аялгуу нэртэй хамтлагийг анх үүсгэн байгуулж байжээ. Тэдний хамгийн анхны уран бүтээл нь Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа болон Гурван охин хамтлагтай хамтран дуулсан Оюутан нас Аялгуу дуу билээ. Ийнхүү рок попын тогоонд эргэлт буцалтгүйгээр хөл тавьсан тус хамтлаг 2004 оны 3-р сарын 1-нд өдгөөгийн бидний мэддэг Take off нэрийг хамтлагтаа албан ёсоор өгч өдгөө 15-н жилийн ойгоо угтах гэж байна. Хамтлаг байгуулагдаад Цасан дээр, Мартахгүй, Буцаад л хоёулаа Гүнж, Урваагүй, Чиний явсан зүгт, Би буцахгүй зэрэг дуунуудыг хийсэн ба гарсан даруйдаа хит болж байсан нь одоо ч сонсогчдын дуртай дуу хэвээр байгаа билээ. Тэд энэ хугацаанд 4-н цомог гаргаж, 60 гаруй дуу, 3-50-н клип, бие даасан 7-н тоглолт зэрэг нөр их уран бүтээлийн эзэд болжээ. Ийнхүү Take off хамтлаг нь 15-н жилийн ойгоо үзэгч сонсогчидтойгоо хамт тэмдэглэхээр 11-р сарын 23-нд UB palace-ын концертын их танхимд Хайрын нислэг шоу тоглолтоо хийх гэж байна. Тус тоглолт нь амьд хөгжим, тайз дэлгэцийн шинэ шийдэл буюу 3D преоктор ашиглан тоглолтын агуулга нислэгийг тодотгон гаргасан томоохон байгууламж, тайз заслыг хийж байна. Мөн хамтлагийн ойн баярт Хар сарнай хамтлагийн дуучин С.Амармандах, Улсын филармонийн гоцлол дуучин Н.Наранбаатар, дуучин Б.Баярцэцэг, A-Cool, Lumino хамтлаг оролцох юм. Энэхүү Хайрын нислэг тоглолтын ерөнхий ивээн тэтгэгчээр үндэсний томоохон үйлдвэрлэгч, соёл урлагийг дэмжигч Дархан минж ХХК оролцож байгаа юм. Ингээд Take off хамтлагийн дуунд дуртай үзэгч сонсогч та бүгдийг урьж байна. Хамтдаа нисцгээе.

Монгол Улсад Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн мэдээлэл солилцох уулзалт боллоо

Европын Холбооны санхүүжилттэй,ХХААХҮЯ, НҮБХХААБ-тайхамтран хэрэгжүүлж буйМонгол Улсад Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл (SECiM C2)-ийн хүрээнд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аж Үйлдвэр Хөгжлийн Байгууллага (НҮБАҮХБ) нь мах, сүү үйлдвэрлэгчид, холбогдох төрийн байгууллагуудын мэргэжилтнүүдийнчадавхийгбэхжүүлэх чиглэлээр тодорхой зорилтууд дэвшүүлэн ажиллаж байна. Тус төслийн хүрээнд НҮБАҮХБ-ыншугамаар хүнсний аюулгүй байдлын олон улсын стандартууд, хүнс үйлдвэрлэлийн зохистой дадал (GMP), хүнсний аюулгүй байдлын менежментийн систем - FSMS (ISO22000), аюулын дүн шинжилгээ ба эгзэгтэй цэгийн хяналт (HACCP), HALAL үзэл баримтлалын чиглэлээр Монгол Улсад ажиллаж буй олон улсынэкспертноёнИссаАлиБэйтуни өнгөрсөн долоо хоногт Баян-Өлгий, Ховд аймгуудад ажиллаж, аймгийн удирдлагууд,ЗДТГ,ХХААГ,МЭГ-ынхолбогдох албантушаалтнууд,МСҮТ-иийнтөлөөлөлтэй уулзаж,мал төхөөрөх, эхлэн боловсруулах, мах, сүү боловсруулах үйлдвэрүүдэд зочилж, хүнсний аюулгүй байдал, стандартын шаардлагуудын хэрэгжилтийн үнэлгээ хийж ажилласан байна. ХХААХҮ-ийн Дэд сайд Ж.Сауле, Нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Энх-Амар, ХҮХБЗГ-ындарга Т.Гантогтохтэргүүтэй ажилтнуудтай Монгол Улсад ажиллаж буй олон улсынэкспертноёнИссаАлиБэйтуни уулзажМонгол Улсад Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл (SECiM C2)-ийн хүрээндажилласан мэдээлэл солилцох хурал өнөөдөр /2019.11.15/ боллоо. Стандартын шаардлагуудыг хангахын тулд цаашид анхаарах асуудлуудын талаар зөвлөмж өгч ажилласан байна. Үүнд хүнсний аюулгүй байдлыг хангаж, экспортыг нэмэгдүүлэхийн тулд мал төхөөрөх, эхлэн боловсруулах үйлдвэрүүд барилга байгууламж, үйлдвэрийн урсгал, шугамыг олон улсын стандартын шаардлагад нийцүүлж дахин зохион байгуулах, үйлдвэрийн орчин, ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах, үйлдвэрийн ажилчдын ур чадварыг дээшлүүлэх, төрийн байгууллага, мэргэжлийн төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийн хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр тодорхой ажлууд хийх шаардлага байгааг олон улсынэкспертдүгнэж хэллээ. Цаашид зөвлөх нь Улаанбаатар хот орчмын мал төхөөрөх, мах, сүү боловсруулах үйлдвэрүүдэд ажиллаж, үнэлгээ өгөхөөс гадна төрийн байгууллагуудын холбогдох мэргэжилтнүүд, хувийн хэвшилд зориулан хүнсний аюулгүй байдлын олон улсын стандарт, шаардлагуудынХүнсний аюулгүй байдлын менежментийн систем ба oлон улсын стандартуудсэдэвт 3 өдрийн сургалтыг мах, сүүний салбарчиглэл зохион байгуулах юм.

“Анд team”-н залуус шинэ уран бүтээлүүдээр тэсрэлт хийнэ

Хишиг продакшн-ий шинэ бүтээл болох Анд нэртэй цуврал контент тун удахгүй үзэгч олонд цацагдахад бэлэн болжээ. Энэ сарын 15-наас эхлэн албан ёсны трэйлер цацагдах аж. Тус цуврал бүтээлийн гол дүрд СУИС-ыг жүжигчин мэргэжлээр төгссөн Э.Цолмон Ундрал тогложээ. Сүүлийн жилүүдэд гарч буй ихэнх цуврал контентүүд инээдмийн төрлөөр бүтээгдэж байгаа бол Анд цувралын онцлог нь адал явдал эрэлхийлэгчийг түлхүү тусгажээ. Түүнчлэн анд найзуудын нандин харилцааг өгүүлэх бүтээл төрж байгаа юм.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.