" SHINNING GIRLS" Тансаг зэрэглэлийн ЗАГВАР - УРЛАГЫН шоу болно

Монголд анх удаа SHINNING GIRLSТансаг зэрэглэлийн ЗАГВАР УРЛАГЫН шоугзохион байгуулах гэж байна. Тоглолтод Монголын рок, попын одод, топ моделиуд, Бяцхан мисс Олон улсын хүүхдийн байгууллагын тив дэлхийд нэрээ дуурсгасан үе үеийн шилдэг миссүүд, Охидын мисс төвийн шилдэг загвар өмсөгчид, бүжгийн ЭМИ-G хамтлаг оролцох аж.SHINNING GIRLS Тансаг зэрэглэлийн ЗАГВАР УРЛАГЫН шоу энэ сарын 9-нд Зайсан хилл-Эвент танхимд16 цагаас болно. Харилцах утас: 99116811, 99098282

Поп дуу дуулдаг нийтийн дуучин Н.Ундрал...

Монгол түмний таалан соёрхдог урлагийн нэгэн төрөл бол бидний хэлж заншсан нийтийн дуу билээ. Уртын болон ардын, рок поп, хип хоп, сонгодог, поп опера, эстрад гэх мэт дууны урлагийн олон төрлүүдээс нийтийн дуу нь ард олны таалалд илүүтэй нийцдэг аж. Тэгвэл сүүлийн жилүүдэд нийтийн дуу нь эстрад болон поп урлагтай сүлэлдэн хөгжиж буй үзэгдлүүд ихсэх болсон. Түүний тод илрэл нь дуучин Н.Ундралын Хайраа, Дурлаарай зэрэг дуунууд юм. МУСГЗ Ш.Гүрбазарын шүлгээр бүтсэн Сайхан ч юмдаа Монгол хүн болж төрөх хэмээх дуугаа хит болгон амилуулж түмэн олонд танигдсан дуучин Н.Ундралыг нийтийн дуучин хэмээн нийтээрээ ойлгодог. Гэтэл түүний сүүлийн үеийн уран бүтээлүүд нь поп маягтай байгаа нь дууны урлагийнхан болоод сонсогчдынхон дунд түүнийг Поп дуу дуулдаг нийтийн дуучин хэмээн нэрлэх болжээ. Ингээд та бүхэндээ дуучин Н.Ундралын поп маягтай нийтийн дуу буюу Д.Мөнхабаярын аялгуу, Татар хамтлагийн Заяагийн шүлгээр бүтсэн Дурлаарай хэмээх дууны клипийг хүргэе.

Б.Нямдаваа: Тоглосон дүрүүдийнхээ нэрээр дуудуулна гэдэг аз жаргал

ND film#8221; -ийн үүсгэн байгуулагч, Азтай бондгор#8221; инээдмийн киноны найруулагч Б.Нямдаваа буюу ND-тэй ярилцлаа. Хүмүүс таныг Байрны ах#8221;, Шилжилт#8221; 1,2 киноны найруулагч гэдгээр чинь мэднэ. Харин энэ удаад Азтай бондгор#8221; УСК- ийн найруулагчаар ажилласан. Анх удаа инээдмийн кино найруулахад ямар санагдсан бэ? Инээдмийн кинон дээр ажиллахад давхар өөрөө нэг дүрд нь орж тоглон ажиллахад хүндрэлтэй байсан. Жүжигчний хувьд гэхэд тэр тоглолтын нарийн мэдрэмжүүдийг их зөв гаргахгүй бол хүчилж болдоггүй юм байналээ. Ер нь л хүн инээлгэнэ гэдэг их хэцүү санагдсан. Сайн инээдмийн кино хийдэг найруулагч, жүжигчдийн зовлонг өөрийн биеэр мэдэрч туршлага их хуримтлууллаа. Энэ киног хийхэд надад найруулга тал дээр бас тоглолт дээр МУГЖ Б.Базаррагчаа ах маань зөвлөгөө өгч их тус болсон. Тэгээгүй бол ард нь гарахад хэцүү л байлаа /инээв/ Монголдоо анх удаа #SFX буюу таргалуулах тусгай effect ашигласан кино гэсэн. Хэвийн жинтэй хүн маск зүүж, хоёр давхар сентифон материалтай хувцас өмсөөд зураг авалтад орох хүндрэлтэй байсан байх даа? Үнэхээр хэцүү байсан ядаж байхад зуны +30 дээш халсан өдөр амьдаараа шатаж байсан. Кино багийнхан маань миний дэргэд сэнс, кондишн, сэвүүр гээд сэрүүцүүлж болох бүх зүйлсийг л ашигласан гэсэн ч хөлс гарсаар л байсан. Зураг авалтын талбай бэлэн болох хүртэл тэдгээр зүйлсийн хажууд сууна. Бүх юм болсны дараа объект дээрээ очиж зураг авалтад орчхоод шууд өнөөх өрөө рүүгээ явна. Бас SFX маск маань хүйтэн сэрүүн нөхцөлд байхгүй бол хөлс их ялгарснаас болоод цавуу нь салчихна. Тэгээд дахиад л 2-3 цаг сууж шинийг хийлгэх болно доо. Нүүрний маскаа гадаадаас захиалахад хүндрэл гарсан уу? Зөвшөөрөл гэх мэт зүйлээс авахуулаад олон газраар явсан байх? Энэ маскны материалаа бид USA-с захиалж 20 орчим хоног хүлээсний эцэст маскаа хийлгээд зураг авалтад орсон доо Гэхдээ хилээр оруулж ирэхэд л хэцүү байсан татварт нэлээдгүй их мөнгө төлсөн. Учир нь тэд ямар ч мэдлэггүй байсан гэх юм уу эсвэл химийн бодис ихтэй тул устгалд оруулна гэж бөөн юм болсон шүү. Бурхан минь. Хүмүүс ямар их таргалчихсан юм бэ? гэсэн гайхсан сэтгэгдэл их харагдсан. Үзэгчид таныг тарган дүрээр хараад яаж хүлээж авсан бэ? Тэгсэн анх бол ямар аймаар таргалчихсан юм гээд гайхаад л байсан. Өмнө нь Шилжилт киноны Нямбаяр байна гэж дууддаг байсан бол одоо Азтай бондгор ах гэж дуудах хүүхдүүд нэлээдгүй болсон байна лээ. /Инээв/ Тоглосон дүрүүдийнхээ нэрээр дуудуулна гэдэг бол энэ мэргэжлийг үхэн хатан гэр бүлтэйгээ зөрөлдөн байн сонгосон, миний хувьд ёл санагддаг. Зохиолынхоо санааг удаан хугацааны туршид бодсон уу? Зураг авалт хэчнээн хугацаанд үргэлжилсэн бэ? Жилийн өмнө энэ киноны санааг бодоод хийх гэж байгаад болиод Шилжилт-2 киногоо хийсэн. Харин энэ жил яагаад ч юм А.Миеэгомбо ахтай холбогдоод санаагаа хэлсэн чинь таалагдсан хамтарч бичих саналыг минь уриалагхан хүлээж авсан шүү. Учир нь Миеэ ах маань Миний хөрш чөтгөр, Single ladys 1,2,3 гэх мэт олон киноны зохиол бичсэн болохоор инээдмийн кино зохиол тал дээр их арвин туршлагатай хүн. Хамтарч ажиллахад их сайхан байсан. Олон ч зүйл сурч мэдсэн. Ер нь Б.Базаррагчаа ах, А.Миеэ ах нар шиг залуустаа зөвлөж, дэмжиж ажилладаг ийм уран бүтээлчид олон байгаасай гэж боддог. Найруулсан киногоороо хүмүүст юуг хүргэхийг зорьсон бэ? Би хүүхэд байхдаа хурдхан оюутан болоод, дараа нь амьдрал дээр гараад хүссэн ажлаа хийгээд эрх дураараа явах юмсан гэж боддог байлаа. Гэвч хүссэнээр тийм сайхан байгаагүй. Эргэж олдохгүй хүүхэд нас гэж ямар сайхан үнэ цэнэтэй цаг мөч байсан юм бэ буцаад 10 жилдээ очих юмсан гэж их боддог. Тиймээс энэ киног үзсэн хүүхдүүд одоо байгаа хүүхэд насны үнэ цэнийг илүү их ойлгож том болох гэж яарахгүй байхаа гэж бодож байна. Мөн томчууд маань ч үзээд хүүхэд насандаа эргээд очих юмсан гэж хүсэх байх. Гэхдээ Азтай бондгорын дүр бол миний хамгийн сүүлчийн хүүхдийн киноны дүр. Учир нь жил ирэх тусам хөгширч байна. Гэхдээ хүүхдийн дөрвөн киноны гол дүрд тоглож чадсан би азтай бондгор /инээв/ Азтай бондгор#8221; киноны дараа дараачийн ангиудыг хэзээ хийж эхлэхээр төлөвлөж байна? Энэ кино нь гурван ангиас бүрдсэн контент. Одоогоор нэгдүгээр ангиа Univision, Skymedia, Ddish, Looktv, Skygo-ын видео санд орсон байгаа. Дараа жилийн хавар 2 анги нь гарна. Үзэгчдээ нэгдүгээр ангийг үзээсэй гэж хичээнгүйлэн хүсэж байна. Цаашдаа хийхээр төлөвлөсөн зүйл байгаа юу? Ойрын зорилгоосоо хуваалцаач? Хийхээр төлөвлөсөн зүйлс их байна. Одоогоор буцаад оюутан болчихсон төгсөх курс болохоор зав тааруухан байна. Ирэх хавар төгсөөд мэргэжлийн уран бүтээлч гэх нэр хүндийг албан ёсоор хүртэх гээд л /инээв/ Бас сүүлийн гурван жил ямар ч амралтгүйгээр ажилласан болохоор бие маань жаахан тааруу байгаа. Гэхдээ эрүүл мэнд, сургууль, ажил гээд аль алийг нь амжуулах төлөвтэй байгаа Хайр дурлалтай болон, аймшгийн кино төрөлд хүчээ сорихоор төлөвлөөд байна. Дан ганц ирэх жил биш ойрын дөрвөн жилийн уран бүтээлийн төлөвлөгөөгөө гаргасан байгаа. Харин үүн дээр залуу уран бүтээлчдээ дэмжих зоригтой байгууллага хамт олон эсвэл чадварлаг сайн продюсерын л хувь нэмэр их хэрэгтэй байна даа Сэтгүүлч:А.Гэрэлтуяа

Дуучин Б.Ангирмаа, Х.Оюунбилэг нарын хамтран дуулсан “Сүүдэр буусан өглөө” дууны клип цацагдаж эхэллээ

Дуучин Б.Ангирмаа, Х.Оюунбилэг нарын хамтран дуулсан Сүүдэр буусан өглөө шинэхэн дууны клип энэ сарын 16-ны өдөр сонсогчдын хүртээл боллоо. Сүүдэр буусан өглөө дууны үгийг Mongol Art World Tour үүсгэн байгуулагч, орчуулагч А.Түвшинтуяа хайрт ээждээ зориулан бичиж, ая зохиогч, дуучин Б.Ангирмаад өгснөөр энэ уран бүтээлийн эхлэл тавигдсан байна. Дууны клипийг Тусгал Арт, Лемон студийн хамт олон бүтээсэн бөгөөд клипмейкрээр Д.Лхагвадорж, координатороор А.Чимэд-Очир нар ажиллажээ.

Дуучин Д.Болдын хүлээлт үүсгээд буй шинэ клип өнөө орой цацагдана

Монголын урлагт чансаатай уран бүтээл туурвиж, дуулсан дуу болгоноо хит болгон тунхаглаж чаддаг дуучин бол Камертон хамтлагийн ахлагч, Төрийн соёрхолт, Дуучин Д.Болд. Тэрбээр үндэсний язгуур урлагийг рок попоор баяжуулж, Монголд өөрийн гэсэн рок поптой болсон цор ганц дуучин. Түүнээс гарсан уран бүтээл болгон нь залуусыг байлдан дагуулдаг. Өөрийн үүсгэн байгуулсан 440Hz records-ынхоо үйл ажиллагааны хүрээнд Зүүдний хаалган дээр шинэ уран бүтээлээ цацсан даруйд FM-н чартыг тэргүүлж эхэлсэн билээ. Тэгвэл тус уран бүтээлийн клип нь хөгжим сонирхогч залуусын дунд хүлээлт үүсгээд байсан бол өнөөдөр 19:00 цагаас албан ёсныYoutubeсувгаар нь цацагдаж, олны хүртээл болно. Зүүдний хаалган дээрдууны аяыг Д.Болд өөрөө зохиосон бол үгийг Болор цомын эзэн Мөнгөнхүүгийн Отгонбаяр тэрлэж, 100 хувь амьд хөгжимтэй дуулжээ. Клипийг TJ entertainment-д бүтээжээ. Мөн The Lemons хамтлагийн бөмбөрчин Өөжгий, төгөлдөр хуурыг Дооноо, Гитарчин Мөнх-Оргил, Swing Rotund хамтлагийн Оюунболд аргил гитарыг тоглосон бөгөөд The Library records бичлэгийг хийсэн байна. Дашрамд дуулгахад, дуучин Д.Болд 2005 онд Хайрын хүч цомгоо гарган соло дуучны уран бүтээлээ эхлүүлж, туурвисан бүтээл бүхэн нь шилдэг дууны жагсаалтыг тэргүүлсээр ирсэн билээ. Мөн өнгөрөгч оноос эхлэн The Voice of Mongolia шоуны шүүгч, дасгалжуулагчаар ажиллаж өөрийнхөө чадварыг харуулсаар яваа. Тун удахгүй B Production шинэ уран бүтээлчдийнх нь цоо шинэхэн дуу ар араасаа хөврөх гэнэ. .

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.