Өв соёл, эв нэгдэл, авьяасаар хөглөгдсөн "Мөнгөн хараацай - 2019
2019-07-29 16:35:45 Нийтлэгдсэн: УрлагОлон улсын хүүхдийн Найрамдал цогцолбороос санаачлан зохион байгуулдаг улс үндэстний хүүхэд, багачуудыг урлагийн хөтөлбөрөөр нэгтгэж, ардын өв уламжлал,соёлын өвөө дээдлэн түгээн дэлгэрүүлэх, соёлын солилцоог өргөтгөх, түүгээр бахархах үзлийг төлөвшүүлэх зорилго бүхий Мөнгөн хараацай олон улсын хүүхдийн урлагийн наадамVIIIээлжийн үеэр зохион байгуулагдлаа. Хүүхдийн дуу хуурын ордон болсон Хараацай театрын их танхимдүндэсний хувцсаараа гоёсон орон орны бяцхан үрс инээд хөөр, баяр баяслын дор үндэсний дуу, хуур, хөгжим, бүжгээ толилуулан урлагийн наадамдаа амжилттай оролцсон юм. Энэ удаагийн наадмын онцлог нь Монгол, Хятадын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулжбөгөөд БНХАУ-ын Өвөрмонголын Өөртөө Засах ОрныУрлагийн солилцооны нийгэмлэгтэй 5 дахь жилдээ амжилттай хамтран зохион байгуулж жил бүр оролцогчдын тоо, цар хүрээ, ур чадвар,улам нэмэгдүүлсээр байгаа гэдгийг зохион байгуулагчид хэлж байлаа. Шилдгүүдийн гала тоглолтын үеэр Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборын ерөнхий захирал О.Доржсүрэнгээс урлагийн наадам, Найрамдал цогцолборын ойн талаар тодрууллаа. -Мөнгөн Хараацай -2019 урлагийн наадам Найрамдал цогцолборт болж байна. Энэ удаагийн наадмын онцлог юу байна, хичнээн хүүхэд оролцов? -Хүүхдүүдийн минь хувьд баярын өдөр болж байна. Урлаг соёл тэр дундаа үндэсний урлагаараа өрсөлдөөд өнөөдөр гала тоглолтоо хийж байна. Мөн 5 дахь жилээ зохион байгуулагдаж байгаа урлагийн их наадам Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд болж байгаа. Оролцогч хүүхдүүдийн тоо, хүрээ нэмэгдэж байгаагаараа онцлог болж байна. Хоёр үе шаттай явсан урлагийн наадамд 1300 орчим хүүхэд авьяас чадвараа сорьж өрсөлдсөнөөс өнөөдөр 200 гаруй хүүхэд шалгарч гала тоглолтонд оролцож байна. - Наадмын цар хүрээ тэлж хөрш орнуудын хүүхдүүд оролцож байгаа гэсэн. Гала тоглолтонд тэр хүүхдүүд шалгарч оролцож байна уу? - БНХАУ-ын Өвөрмонголын Өөртөө засах орноос, ОХУ-ын Иркутск мужаас олон авьяаслаг хүүхдүүд ирсэн. Гала тоглолтонд эдгээр хүүхдүүд улс үндэснийхээ онцлогийг харуулсан тоглолтоор оролцож байна. Мөн гурван орны Урлаг соёлын солилцооны нийгэмлэгийн хүрээнд улс орнууд харилцан туршлага солилцох боломжийг багш нарт олгож байна. - Найрамдал цогцолбор энэ жил 41 дэх жилтэйгээ золголоо. Энэ жил ямар ажлуудыг амжуулав? - Найрамдал цогцолбор маань 2018 онд 40 жилийн болж өргөн тэмдэглэж, амжилт ололтоо ярилцаж, ирэх 40 жилд хийх, хэрэгжүүлэх ажлуудаа ярилцаж төлөвлөлөө. 41 жилийн ойн хүрээнд бид найрамдлын арга зүйн төв болохынхоо хувьд бусад аймаг, дүүрэгт хэрхэн өөрсдийн хөтөлбөрөө хэрэгжүүлсэн хүүхдийн зуслангуудыг байгуулахын төлөө хамтран ажиллаж байна. Бидний эхлүүлсэн ажлын үр дүн эхнээсээ гарч Сонгинохайрхан дүүрэг хөдөлмөр зуслан нээж ажиллуулж байна. Тун удахгүй Хан-Уул дүүрэг хамгаалалтанд байгаа газраасаа зуслангийн зориулалтаар ашиглахаар болж байна. Орон нутагт Хөвсгөл аймаг далайн эрэг дээрээ олон улсын хүүхдийн зуслан байгуулахаар судалгааны ажлаа хийж байгаа. Найрамдал цогцолбор дангаараа хүүхдүүдийн амрах хүслийг гүйцэлдүүлж чадахгүй учир орон нутагт ижил төрлийн хөтөлбөртэй зуслангуудыг байгуулахад арга зүйн талаас нь хамтран ажиллаж байна. Ингэснээр олон хүүхэд манай хөтөлбөрт хамрагдах боломжтой болно. Мөнгөн Хараацай -2019 олон улсын наадам нь 2 үе шаттай явагдсан бөгөөднийтдээ200 гаруй хүүхдүүд оролцожгоцлол дуу, гоцлол бүжиг , язгуур урлаг, хамтлаг дуу , хамтлаг бүжиг гэсэн 5 төрлөөр өрсөлдлөө.Тус наадамд Монгол улс, БНХАУ-ын Өвөрмонголын Өөртөө Засах Орны Шилийн гол аймгийн Зүүн Сүлд Хошуу, Хөлөнбуйр аймгийн Өөнг хошуу, Альша аймгийн Альша зүүн хошуу, Оросын холбооны Улсын Эрхүү мужийн хүүхэд багачууд, Дорноговь аймаг , Завхан аймаг, Улаанбаатар хотын Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд , Монголын Уран Нугаралтын төв, Баянзүрх дүүргийн Соёлын ордны авьяаслаг хүүхэд багачууд амжилттай оролцсон байна. Урлагийн их наадмын шүүгчээр ажилласан Монголын хүүхдийн орны багш, Монгол Улсын гавьяат багш С.Ганчимэг Жил бүрийн Мөнгөн Хараацай урлагийн наадам их сайхан, онцлогтой, дурсамжтай болдог. Жил ирэх бүрт хүүхдүүдийн авьяас чадвар маш их сайжирч байна. Энэ жилийн наадам маш өрсөлдөөнтэй, өмнөх жилээсээ илүү олон хүүхэд оролцсон. Тэр дундаа бүжгийн төрөл хамгийн их өрсөлдөөнтэй болж шүүгчдээс ч ур ухаан шаардлаа. Хамгийн гол нь ардын өв уламжлалыг тээн, өвлөн авч,үе тэнгийнхэндээ харуулж чаддагаараа энэ наадмын ач холбогдол юм. ОХУ, Өвөрмонголоос оролцож байгаа хүүхдүүд өмнөх жилээсээ илүү сайжирч бэлтгэл сайтай ирсэн байна гэж наадам шүүсэн сэтгэгдлээ хуваалцлаа. ОХУ, БНХАУ-ын ӨМӨЗО-ноос ирсэн наадмын төлөөлөгчид урлагийн наадамд оролцохоос гадна Монгол хүүхдүүдтэй найзлан нөхөрлөж ,тус цогцолборынхөгжлийнхөтөлбөртхамрагдсан бөгөөд Улаанбаатар хоттой танилцах аялал, Богд хаанымузей үзэх, Чингисийн хөшөө Цонжинболдогтбайгалийн аялалд явах гээдолонхөтөлбөрт оролцож хөгжилтэй өдрүүдийг өнгөрүүлж байна.
Урлаг судлаач, шүүмжлэгч, зохиолч П.Батхуягийн Саксафон моно жүжиг тун удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж байна. Ингэхдээ театрын тайзнаа бус шөнийн клубт тоглогдох төдийгүй найруулагч Н.Дорждэрэм тус зохиолыг монголд төдийлөн олон хийгдэж байгаагүй варьете хэлбэрт оруулан тавихаар болжээ. Жүжгийн гол дүрд Татар ажиллагаа киноны Колягийн дүрээр үзэгчдийн танил болсон СТА Э.Батхүү тоглох гэнэ. Тэрээр УДЭТ-ийн туслах найруулагчаар ажиллаж байснаас гадна хэд хэдэн кинонд гол болон туслах дүр бүтээж байсан туршлагатай. Мөн түүнээс гадна уран нугараач Ж.Цэрэндулам, балетчин Т.Батцэцэг нар тус уран бүтээлд оролцож байгаа юм байна. Сонирхуулахад Варьете нь анх 18-р зууны үед Итали улсад үүссэн урлаг юм. Варьете гэдэг үгийн утга нь онцгой содон үйл явдал гэж орчуулагддаг. Тийм ч учраас варьете жүжигт урлагийн бусад өөр төрлүүд нэгдэн нийлж нэг цогц үзүүлбэр болдог байна. Тиймээс энэ сарын 31-нээс New marquee center-ийн тайзнаа 21 цагаас тоглогдох Саксафон варьете жүжиг нь монголын театрын түүхэнд бас нэгэн өнгөлөг содон хуудсыг нэмэх нь гарцаагүй биз ээ.
Хүн бүрт сэтгэлээсээ үйлчилнэ уриатай Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолбор нь хүүхэд, өсвөр үеийнхнийг нас биеийн онцлогт тохирсон хөгжлийн хөтөлбөрт хамруулах ,хөгжлийг нь дэмжих, зуслан, хөгжлийн ордон, төвүүдийг арга зүйгээр хангах, амралт, аялал жуулчлал, хөгжлийн төв байгууллага билээ. ОУХ Найрамдал цогцолбор өнөөдөр 41 насны баяраа 7-р ээлжинд амарч буй 780 гаруй хүүхдүүдтэйгээ хамтдаа тэмдэглэж байна. Тодруулбал, 1978 оны энэ өдөр Олон улсын хүүхдийн Найрамдал зуслан үүдээ албан ёсоор нээж байжээ. Тус цогцолборын энэхүү 7-р ээлжинд ОХУ-ын Буриад улс, Эркутск, БНХАУ-ын ӨМӨЗО, Ирланд, АНУ, БНГУ-ын нийт 150 орчим гадаадын хүүхдүүд болон 630 гаруй Монголын хүүхэд багачууд амарч байна. ISO9001:2015 Чанарын менежментийн стандартыг хэрэгжүүлсэн байгууллагын хувьд байнгын шинийг эрэлхийлж, хүүхдийн зуслангуудын хөгжлийн хөтөлбөрийн агуулга, арга зүйг тодорхойлох, жишиг хөтөлбөрийн арга зүйг шинэчлэн боловсруулах үйл ажиллагаанд голлох байр суурьтай ажиллаж байна. Найрамдал ын туулсан дөчин нэгэн жил бол нүүдэлчин монголын ирээдүй болсон үр хүүхдүүдийг суурин соёл иргэншлийн цоо шинэ орчинд хамтдаа амьдарч, аж төрж, харилцан бие биеэс суралцах шинэ мэдлэг, шинэ соёл, шинэ хэв маягт сургаж, дадлагажуулах том зорилгод хүрэхийн төлөө энд ажиллахаар томилолт авсан хүн бүр нэгэн үзүүрт сэтгэлээр гар, сэтгэл нийлж цуцалтгүй хөдөлмөрлөсөн гайхалтай сайхан дурсамжаар дүүрэн он жилүүд байсан. 41 жилийн хугацаанд 900,000 гаруй хүүхдийг хүлээн авч хөтөлбөрөөр үйлчилсэн байна. Мөн энэхүү ээлжийн гол онцлог нь ОХУ-ын Эрхүү мужид олон хоног дараалан орсон аадар борооны улмаас 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тус мужийн баруун хойд нутгууд болох Тайшет, Нижнеудинск, Чуинск, Тулун, Зиминск район үерт автаж тус бүс нутгийн олон ард иргэд хохирол амсаад байгаа билээ. Гадаадад төгсөгчдийн нэгдсэн зөвлөл үерийн гамшигт нэрвэгдсэн Эрхүү мужийн иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх уриалга гаргасны дагуу иргэд, олон нийт, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдээс үзүүлж байгаа бөгөөд Тус аяны хүрээнд Эрхүү хотоос 42 хүүхэд багшийн хамт Олон Улсын Хүүхдийн Найрамдал Цогцолборт хүрэлцэн ирж амарч байна. 1 2 3 4 5 6 7
Монгол Улсын цэвэр усны хамгийн том нөөц Хөвсгөл нуурыг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгүүлэх, хамгаалах зорилгоор Далайн ээж эко аян зохион байгууллаа. Тус аянд Монгол Улсын болон олон улсын зураач, дуучин, хөгжимчид, байгаль хамгаалагч, идэвхтэн судлаачид оролцсон 50 хүн нэгдэж урлаг соёлын тоглолт, эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулжээ. Мөн энэ сарын 14-нд Хөвсгөл нуурт Д.Сүхбаатар хөлөг онгоц дээр урлагийн тоглолт хийж, Далай ээж-ээ хамгаалахыг уриалсан байна. Хөвсгөл нуур нь манай улсын цэвэр усны нөөцийн 70 хувийг агуулдаг. Гэтэл өдөр ирэх тусам бохирдсоор байгаа юм. Жишээ нь ойр орчимд нь уул уурхайн ажил эхлүүлж, машинаа живүүлэх зэргээр бохирдуулсаар байгаа нь харамсалтай. Нууранд 30-40 машин живсэн гэсэн судалгаа байна.
Чойжин ламын сүм музейгээс ес дэх жилдээ зохион байгуулсан Үдшийн музейд арга хэмжээ долдугаар сарын 09-ний үдэш болж, гадаад, дотоодын жуулчид, Монголын өв соёлд хайртай хүмүүсийн төлөөлөл хуран чууллаа. Чойжин ламын сүм музейн захирал, хатагтай Д.Отгонсүрэн нээж хэлсэн үгэндээ Монголын сүүлчийн хаан, наймдугаар богд Жавзандамбын дүү Чойжин лам Лувсанхайдавын хурал номын ажилд зориулан 1904-1908 онд байгуулсан манай сүмийг 1938 оноос хааж, 1942 оноос музей болгосон, түүнээс хойш өнөөдрийг хүртэл түмэн олондоо үйлчилж байна гэлээ. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.БаатарбилэгҮдшийн музейд арга хэмжээ нь соёлын бүтээлч үйлдвэрлэл, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлж, гадаад, дотоодод соёл, түүхээ сурталчлах чухал арга хэмжээ гэдгийг онцлоод музейн сүүлийн үеийн технологиудын нэвтрүүлэх ажлыг амжилтай хэрэгжүүлсэн тус музейн хамт олонд баяр хүргэв. Учир нь энэ үдэш хөтөч нар ачаалал багатай байж, үзэгчид үзмэрийн тайлбарыг чихэвчээр сонсонгоо мэлмий баясгасан юм. Чихэвчтэй үзэгчид, хөгжилтэй хөтлөгчид, амтат ундаа, хөнгөн зууш, жазз хөгжим, хуучин сүмийн анхилуун үнэр энэ бүхэн Үдшийн музейд арга хэмжээний хөтөлбөрт багтсан байлаа. 2015 онд Хөсөгтөн хамтлаг, 2016 онд Морин хуурын чуулга, 2017 онд Улаанбаатар чуулга зочилж байсан бол энэ жилийн Үдшийн музейд Монгол Улсын Филармонийн Баянмонгол чуулга жазз тоглолтоороо бэлэг барив. Мөн Цам үзэсгэлэн, Монгол төрийн сахиусны өргөө түүхэн гэрэл зургийн үзэсгэлэнгүүдийг энэ үдэш дэлгэлээ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй