БНПУ-Д АМЬДАРЧ БУЙ МОНГОЛЧУУДЫН “МИНИЙ МОНГОЛ НААДАМ” БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

БНПУ-д ажиллаж, амьдарч буй нийт монголчуудын Монгол наадам баяр 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 16 дахь жилдээ Варшав хотын Повшин цэцэрлэгт хүрээлэнд амжилтай зохион байгууллагдлаа. Монгол наадам баярын үйл ажиллагааг Польш дахь Монголчуудын холбоо зохион байгуулж, ЭСЯ дэмжлэг үзүүлэн ажиллав. Монгол Улсаас БНПУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Н.Батаа наадмын арга хэмжээг нээж, үг хэлэв. Польш улсын өнцөг булан бүрээс ирсэн 280 гаруй монголчууд болон суугаа орны иргэд идэвхтэй оролцож, түүх, соёл, өв уламжлалаа өвлүүлэн үлдээх үйл ажиллагаанд нэгэн өдрийг хамтаа өнгөрүүллээ. Наадмын арга хэмжээнд хүчит бөхийн барилдаан, монгол шагайн харваа, хүүхдийн модон морины, гүйлтийн уралдаан, үндэсний хувцасны үзүүлбэр зэрэг тэмцээн, уралдаанууд зохион байгуулагдлаа. Үүний зэрэгцээ наадмын талбайд хуран цугларсан наадамчин олондоо боорцог, хайлмаг, ааруул, шарсан хавирга, хуйцаа, наадмын хуушуур гэх мэт монгол үндсэний хоолоор үйлчиллээ. Түүнчлэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 101 дүгээр зарлигаар Алдарт эхийн 2 дугаар одон-гоор шагнуулсан Лозд хотын докторант М.Цолмонтуяад Элчин Сайд Н.Батаа одонг нь баяр наадмын арга хэмжээний үеэр хүндэтгэлтэйгээр гардуулан өгөв. ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэгдсэн Наадам-ыг суугаа орондоо сурталчлан таниулах үйлсэд Польш Улсад ажиллаж, амьдарч буй монгол иргэд, оюутан залуучууд, хүүхэд багачууд, Польш дахь Монголчуудын холбоо идэвх зүтгэлтэй ажиллаж, Монгол Улсыг польшийн ард түмэнд таниулан дэлгэрүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулж байна.

ИОГ БОЛ ДЭЛХИЙН НИЙТИЙГ НЭГТГЭСЭН ТОМ СОЁЛ

Энэтхэгийн Ерөнхий сайд Наренда Модигийн санаачилга, НҮБ-ийн дэмжлэгээр жил бүрийн зургадугаар сарын 21-ний өдрийг Олон улсын иогийн өдөр болгосон. Эл өдрийг Монгол дахь Энэтхэг улсын ЭСЯ тав дахь удаагаа энэ сарын 17-нд тав дахь удаагаа Сити их сургуульд тэмдэглэлээ. Уг өдрийг нээж БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх, УИХ гишүүн Б.Ундармаа, Б.Саранчимэг, НЭМГ-ын дарга Т.Энхзаяа, Сити их сургуулийн захирал Ц.Байгалмаа нар Энэтхэг улсын уламжлалын дагуу сайн сайхныг бэлгэдэж зул асаав. Түүний дараа Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Моди мэндчилгээ дэвшүүлснийг дэлгэцээр үзүүллээ. Тэрбээр Иог нь одоогийн завгүй нийгэмд стрессгүй амар амгалан амьдрах боломж олгохын зэрэгцээ дэлхийг нийтийг нэгтгэсэн том соёл болжээ гэдгийг онцлоод бүх нийтийн дунд иогийг дэлгэрүүлэхийг уриаллаа. Мөн энэ үеэр түүний иогийн өдөрт зориулан гаргасан энимэйшн хувилбараар иогийн үндсэн дасгал зааж буй бичлэгийг сонирхуулсан юм. Энэтхэг улсын элчин сайд М.П.Сингх хэлэхдээ, Эртний Энэтхэгийн өв болох иог нь бие махбод, оюун ухаан, сэтгэлийн тэнцвэрийг бий болгож бие, сэтгэлийг нарны гэрэл мэт тайвшруулдаг. Иогийн дасгалыг цаг агаараас үл хамааран, гэртээ, ажил дээрээ гээд хүссэн газартаа хийж болно. Иог хийхэд ямар ч зардал гарахгүй, бүх насныхан, ганцаараа, олуулаа ч хийхэд тохиромжтой. Тиймээс иогийг хүн бүр амьдралынхаа хэв маяг болгохыг уриалж байна гэв. Энэ үеэр Монголын иог сонирхогчид иогийн дасгал хийснээс гадна Энэтхэгийн цагаан хоолны наадам зохион байгуулав. Иогийн дасгал хийсэн хүн хөнгөн хоол идэх хэрэгтэй гэдгийг зохион байгуулагчид хэлж байлаа. УИХ-ын гишүүн Б.Ундармаа,Монгол Улсад 2015 онд 15000 иргэн иог хийж, дэлхийн хөгжлөөс хоцордоггүй, энэ том соёлын нэг хэсэг нь гэдгээ баталсан түүхтэй. Иог гэдэг үг нь эвлэлдэн нэгдэх гэсэн утгатай. Иогийн дасгал хийсэн хүн оюун санаа, бие сэтгэлээрээ байгаль дэлхийтэйгээ нэгдэн, өөрийгөө сөрөг зүйлээс чөлөөлдөг. Монгол Улсын иргэд зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш маш их стресстэй байна. Эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө хүн бүхэн эрч хүчтэй байх ёстой. Тиймээс иогоор хичээллэдэг хүмүүс эргэн тойрныхондоо нөлөөлж хүн бүрийг иогчин болгоё гэсэн юм. УИХ-ын гишүүн Б. Саранчимэг:Дэлхийн 177 оронд олон улсын иогийн өдрийг тэмдэглэдэг. Монгол улсад бас энэ өдрийг өнөөдөр тэмдэглэж байна. Энэ санаачлагыг гаргаж жил бүр зохион байгуулж байгаа Энэтхэг Улсын Засгийн газар, Ерөнхий сайд , Энэтхэгийн элчин сайдын яам болон Төрийн бус байгууллагын хамт олонд Монгол улсад иогийг дэлгэрүүлж байгаа хүн бүхэнд талархаж байгаагаа илэрхийлье. Иог бол үнэхээр гайхамшигтай. Хүний амьдралд амар амгалан , эрүүл энх аз жаргал сайн сайханд хүргэх хандлага юм. Загвар өмсөгч, иогийн багш Д.ПүрэвсүрэнИогоор хичээллээд 6 жил, багшлаад гурван жил болж байгаа аж. Тэрээр, Иогийн ач тусыг яриад баршгүй. Иогоор хичээллэхэд эрүүл амьдралтай болохоос гадна танилын хүрээ өргөждөг. Хүмүүс ихэвчлэн Би өмнө нь иогоор хичээллэж байгаагүй, одоо хичээллэж болох уу? гэж асуудаг. Бүх иогчид тэг цэгээс л эхэлдэг. Тийм учраас огтхон ч санаа зоволгүй иогоор хичээллэж эхлээрэй гэж зөвлөе. Иогоор хичээллэж эхэлснээс өмнөх болон дараах амьдрал гайхалтай өөр байдаг. Хэсэгхэн хугацаанд иогоор хичээллэсэн хүмүүс өвчин нь илааршиж, эмээ уухаа больсон гэхчлэн сайн үр дүн гарсан талаараа хэлдэг. Тиймээс айл бүрт иогчин байгаасай гэж хүсэж байна хэмээн ярилаа. Иогийн өдөрт Монгол дахь Энэтхэгийн ЭСЯ, Амьдрах ухаан ТББ, Монголын Иогийн холбоо, Спорт, агаарын иогийн холбоо болон бусад сонирхогчдоос бүрдсэн 300 гаруй хүмүүс оролцов.

МУСТА Амараагийн "шинэ клип" үзэгчдийг байлдан дагуулж байна

Уран бүтээлээрээ залуусын зүрх сэтгэлийг огшоож, байлдан дагуулж чаддаг дуучдын нэг бол Хар сарнай-гийнМУСТАС.С.АмармандахбуюуАмараа. Тэрбээр хоёр хоногийнөмнө Сэрүүн булагдууныхаашинэклипийгцацлаа.Сэрүүн булаг дууг О.Цагаанзамаасалбан ёсны зөвшөөрлийг авч өөрийнжанртааоруулан дуулан, клипжүүлжээ. Тун удахгүй тэд хамтарсан шинэ уран бүтээлээ хийхээр төлөвлөсөн гэнэ шүү. ШинэхэнклипээИмиж студи бүтээсэн бол Ньюстар студид хоолойгоо бичүүлсэн байна. Энэхүү клипийг Тулгар төрийн 2228, Их монгол улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойд зориулан бүтээжээ.Түүний шинэклиполон нийтээс өндөр үнэлгээг аваад байна. Тухайлбал, фэйсбүүк хуудсаар нь дамжуулан 74 мянган хүн үзсэн бөгөөд youtube сувгаар 270 гаруй үзэгч үзжээ. Мөн 2 мянган хүнд ихээхэн таалагдсан үнэлгээг авч, 1 мянга гаруй фэйсбүүк хэрэглэгчбусдадаахуваалцаж,түгээжээ. Энэ жил дуучинАмараагийнхувьд уран бүтээлийн олз арвин байх нь ээ. Тодруулбал, Мандтугай нэртэй шинэ цомгоо тун удахгүй гаргажфэнүүдээбаярлуулах гэнэ. Угшинэ цомог ньмонгол туургатны бөгөөд орчин үеийн шинэ дуунуудаас бүрджээ.Мандтугай дуу нь түмэн олондоо үндэснийхээ өв соёлыг сурталчлан харуулах зорилготой аж. Мөн Би монгол хүн CDнь үзэгч, сонсогчдын хүсэлтээр дахин хэвлэгдэн гарч байгаа бөгөөд удахгүй худалдаанд гарах юм байна. Тус CD-нд нь Тэнгэрийн тамга, Төрийн дуулал зэрэгхитуран бүтээлүүд нь багтсан байдаг гэдгийг сонсогчид андахгүй мэднэ.

Азийн ардын урлагийн их наадамд Өмнөговийн авьяастнууд тэргүүлэв

Азийн ардын урлагийн их наадмын Язгуур урлагийн гоцлол төрөлд Нордогийн Санжаадорж Цуурын татлага бүтээлээр ТЭРГҮҮН БАЙР Отгонбаатарын Батдорж Чингис хааны магтаал хөөмийн бүтээлээр ДЭД ТЭРГҮҮН БАЙР Ардын Гоцлол бүжгийн төрөлд Г. Хурболд ЗҮҮД бүжгээр ТЭРГҮҮН БАЙР Зан үйлийн чуулга төрөлд Нүүдэлчин мал аж ахуйн зан үйл тоглолтоор ТЭРГҮҮН БАЙРЫГ эзэлсэн бол 3 настай Н.Тэнүүн Азийн ардын урлагийн их наадмын хамгийн залуу оролцогчоор шалгарсан байна. 2019 оныг Өмнөговь аймаг Соёлыг дэмжих жил болгон зарлаж уран бүтээлчид, соёл урлагийн салбар нийтийн соёлыг түгээн дэлгэрүүлэх ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

Азийн урлагийн их наадам Монгол Улсад анх удаа болж байна

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор энэ сарын 12-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Азийн ардын урлагийн их наадам болж байна. Наадмын нээлтийн ёслол өнөөдөр болж Ерөнхий сайд У.Xүрэлсүх, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, дэд сайд Г.Ганбаяр, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат болон гадна, дотны жуулчид, урлаг, соёлын төлөөллүүд оролцов. Монгол Улсад анх удаагаа зохион байгуулагдаж буй тус наадамд ОХУ, БНХАУ, БНСУ, БНФУ, БНЭУ, БНУУ, Япон, Йордан, Малайз, ОХУ-ын Буриад, Тува зэрэг 12 орны 200 гаруй оролцогч хүрэлцэн ирж орж байгаагаас гадна нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн 2000 гаруй ардын авьяастнууд оролцож, ур ухаан, авьяас чадвараа сорин өрсөлдөх ажээ. Их наадмыг ардын урлагийн наадмуудын дэлхийн ассоциациас томилогдсон мэргэжлийн шүүгчид шүүх юм. Наадмын гранпри шагналтан 4000 евро, дэд байр 2000 евро, гутгаар байр 1000 еврогийн шагнал хүртэх юм байна. Их наадмын урьдчилсан шалгаруулалт энэ сарын 12-14-ний хооронд ардын дуу, ардын бүжиг, ардын хөгжим, язгуур урлагийн чуулга, зан үйлийн чуулга гэсэн таван төрлөөр нийслэлийн Соёлын төв өргөө, Улсын филармони, Хүүхэлдэйн театр, Хүүхдийн ордон, Улаанбаатар чуулгын байранд тус тус явагдах юм байна. Гадаад оролцогчдын шалгаруулалт энэ сарын 13-ны өдөр Соёлын төв өргөөнд болох аж. Тус уралдаануудаас шалгарсан үндэсний болон гадаадын оролцогчдын шилмэл бүтээлүүдээс бүрдсэн нэгдсэн тоглолт, шагнал гардуулах ёслолын ажиллагаа 15, 16-ны өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд болно.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.