Дуучин Ж.Алтанцэцэг, С. Сэрчмаа нар эх орноо тойрон аялан тоглолт хийнэ
2019-08-20 14:45:37 Нийтлэгдсэн: УрлагПоп дива, Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Ж.Алтанцэцэг, поп дива дуучин С.Сэрчмаа нар Altaa Sally-21 нэртэй аялан тоглолт хийхээр бэлтгэлдээ ороод байна. Хүчтэй хоолой, байгалиас заяасан авьяас, мэргэжлийн ур чадвар зэргээрээ бусдаас эрс ялгардагМУГЖдуучин Ж.Алтанцэцэг, гоо үзэсгэлэн, уянгалаг дуу хоолойгоороо залуучуудын анхаарлыг байнга татаж байдаг дуучин С.Сэрчмаанар ирэх есдүгээр сарын 20-ноос аялан тоглолтоо Монгол орныбаруун хязгаар Увс, Ховд, Баян-Өлгий аймгаас эхлэх юм байна. Монгол орныхоо өнцөг буланбүртхүрч дуунд дуртай ард түмэндээ зориулан тоглолт хийхээр бэлтгэж байгаа хоёрпопдивахатагтай өөрсдийнхөө шилдэг уран бүтээлээс дээжлэн хүргэх бөгөөд тоглолтын үеэр үзэгч олонд зориулсан олон сюрприз барихаар шийджээ. Altaa Sally-21 аялан тоглолтын Мэдээллийн ивээн тэтгэгчээр энэ жил 10 жилийнхээ ойтой золгож байгаа Монголын сайтын холбоо ажиллах юм байна.
Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 29 жилийн ойд зориулсан "Солонгосын 7 хоног" арга хэмжээ үргэлжилж байна
2019-08-19 09:35:08 Нийтлэгдсэн: УрлагМонгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 29 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй Солонгосын 7 хоног арга хэмжээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдаж байна. Арга хэмжээ нь солонгос үндэсний хөгжмийн тоглолт, солонгос үндэсний хувцасны загварын шоу, үндэсний хоолны фестиваль, үндэсний тоглоом, цаасан урлал, гоо сайхны бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, Гоо даамны тэмцээн, К-Поп бүжгийн тэмцээн Солонгос, Монгол залуу хамтлаг дуучдын тоглолт, Нийслэлийн Улаанбаатар чуулгын тоглолт гэсэн баялаг хөтөлбөртэй. Мөн арга хэмжээний үеэр сугалаа сугалах, вааранд сум шидэх, шаараар бүтээл урлах, нүүр будах, багаараа дээс тоглох зэрэг төрөл бүрийн сонирхолтой арга хэмжээнүүд үзэгч олон нийтийн дунд зохион байгуулагдана. Арга хэмжээ энэ сарын 18-ныг дуустал үргэлжилнэгэж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.
MОНГОЛЫН КИНОЧИД ШВЕЙЦАРЫН ЛОКАРНО ОЛОН УЛСЫН КИНО НААДАМД ОРОЛЦОЖ БАЙНА
2019-08-15 09:25:29 Нийтлэгдсэн: УрлагШвейцарын Холбооны Улсын Локарно хотноо 2019 оны 8 дугаар сарын 7-17-нд зохион байгуулагдаж буй 72 дахь удаагийн Локарно олон улсын кино наадамд Монголын кино уран бүтээлчид оролцож байна. Локарно кино наадмын Нээлттэй хаалга хөтөлбөрийн захирал хатагтай Софи Бурдон нь 2018 оны 10 дугаар сард болсон Улаанбаатар олон улсын кино наадамд оролцож, манай кино уран бүтээлчдэд зориулсан сургалтыг удирдан явуулах үеэрээ 2019-2021 онд тус хөтөлбөр нь Зүүн Өмнөд Ази болон Монгол Улсыг онцлон дэмжих болсноо зарласан юм. Өнгөрсөн онд Швейцар Улсын Фрибург хотноо Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр зохион байгуулагдсан 32 дахь удаагийн Фрибургийн олон улсын кино наадмын Шинэ газар нутаг хөтөлбөрийн хүрээнд Монгол Улс мөн онцлох улсаар сонгогдож байсан билээ. Энэ удаагийн Локарно кино наадмаар Нээлттэй хаалга хөтөлбөр нь Open doors hub, Open doors lab болон Open doors screening гэсэн гурван хэсгээс бүрдсэн бөгөөд манай кино уран бүтээлчид С.Бямбын Алсын удирдлага (2013), У.Зулаагийн Захиа (2019), Улаанбаатаржилт (2017), П.Золжаргалын Үл заяагдагсад (2017) болон Л.Бат-Амгалангийн Гайхамшигт нислэг (2016) киногоор оролцож байна. Локарно кино наадмын хүрээнд Монголын кино уран бүтээлчид тус наадмын Ерөнхийлөгч Марко Солари-тай уулзаж, Нээлттэй хаалга хөтөлбөрийн дугуй ширээний ярилцлагад Монголын урлагийн зөвлөлийн удирдах зөвлөлийн гишүүн, продюсер Ц.Ариунаа оролцов. Манай кино уран бүтээлчдийг Локарно кино наадамд оролцохыг Швейцарын хөгжлийн агентлагаас дэмжсэн бөгөөд энэ оны 10 дугаар сард болох Улаанбаатар олон улсын кино наадмыг швейцарын талаас мөн дэмжин оролцохоо мэдэгдээд байна.Локарно олон улсын кино наадмын үйл ажиллагаа энэ сарын 17 хүртэл үргэлжилнэ.
"Солонгосын 7 хоног" арга хэмжээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд эхэллээ
2019-08-13 11:56:17 Нийтлэгдсэн: УрлагМонгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 29 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Ойн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, БНСУ-ын Элчин сайдын яам хамтран Солонгосын 7 хоног арга хэмжээг энэ сарын 13-18-ны өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулж буй. Арга хэмжээний хөтөлбөрт солонгос үндэсний хөгжмийн тоглолт, үндэсний хувцасны загварын шоу, үндэсний тоглоом, цаасан урлал, бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, солонгос хоолны фестиваль, Гоо даамны тэмцээн, К-Поп бүжгийн тэмцээн болон солонгос, монгол залуу хамтлаг дуучдын хамтарсан тоглолт, нийслэлийн Улаанбаатар чуулгын тоглолт багтжээ. Мөн арга хэмжээний үеэр сугалаа сугалах, вааранд сум шидэх, шаараар бүтээл урлах, нүүр будах, багаараа дээс тоглох зэрэг олон нийтэд зориулсан төрөл бүрийн сонирхолтой арга хэмжээнүүд зохион байгуулагдах аж. Тухайлбал, өнөөдөр K-POP бүжгийн тэмцээн зохион байгуулагдах бөгөөд урьдчилсан шалгаруулалтад оролцох 30 орчим хамтлагийн үзүүлбэрийг үзэж тольдохоос гадна солонгос хоолны фестиваль, үндэсний тоглоомтой танилцахын зэрэгцээ Shalom рестораны нэрэмжит тэтгэлэг гардуулах ёслол болох юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 976-11-450778 дугаараас лавлана уугэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.
Хүүхэд залуучуудыг байлдан дагуулж олон сайхан уран бүтээл гаргасанТатар хамтлагийн дуу бүр нь хит болсоор ирсэн билээ. Тэртээх арваад жилийн өмнө гаргаж байсандуунуудыг нь одоо ч гэсэн хүүхэд залуус сонссоор байна. Татар хамтлаг удахгүй тоглолт хийхээр болсон бөгөөд 2019 оны 8-р сарын 16 өдөр 20:00 цагт Үндэсний соёл амралтын хүрээлэнд ХАР СУВД хөлөг онгоцонд болох гэнэ. Татар уг тоглолтон дээр 2003, 2006, 2008, 2013 онуудад дуулагдаж байсан хит дуунуудаа дуулах аж. Тоглолтоо VIP хийх бөгөөд 19001800 дугаарлуу залган тасалбараа авах юм байна.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй