“Бяцхан Мисс-2019” Улсын уралдаант тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа

Бяцхан мисс Олон Улсын хүүхдийн байгууллагаас жил бүр уламжил болгон зохион байгуулдаг ирээдүйн тайз, дэлгэцийн урлагийн оддыг төрүүлэх зорилготой хүүхдийн соёл урлагийн их наадам болох Бяцхан Мисс-2019 Улсын уралдаант тэмцээний 17 удаагийн Гала тоглолт өчигдөр /2019.05.24/ Монголын Хүүхдийн Ордны Их танхимд боллоо. Уг тэмцээнийг 2002 оноос эхлэн зохион байгуулж байгаа бөгөөд өдгөө 17 дахь удаагаа ийнхүү ёслол төгөлдөр амжилттай зохион байгууллаа. 17 дахь удаагийн Бяцхан Мисс-2019 Улсын уралдаант тэмцээнд 4-6 насны авьяаслаг бяцхан 37 мисс охид авьяас, оюун ухаанаараа өрсөлдсөн бөгөөд тэмцээний Тэргүүн мисс цом, Мөнгөн титэм-ийн эзнээр 450 оноогоор Талст-21 цэцэрлэгийн суралцагч Амарсанаагийн Төгсгоо,Дэд мисс цомын эзнээр 420 оноотойгоор 37-р цэцэрлэгийн суралцагч Очирхуягийн Үжин, нар тус тус шалгарсан юм. Мөн бяцхан 37 мисс охидын 16 охид дараах номинацуудад шалгарав. Бяцхан Мисс номинацад ОНЛАЙН БЯЦХАН МИСС-ээр Ууганбаярын Жаргалан АВЬЯАСЛАГ БЯЦХАН МИСС-ээр Батсайханы Золжавхлан ЖҮЖИГЧ БЯЦХАН МИСС-ээр Сансарбаатарын Цэлмэг БҮЖИГЧ БЯЦХАН МИСС-ээр Насанбатын Сэргэлэнзаяа ДУУЧ БЯЦХАН МИСС-ээр Мөнх-Оргилын Номин ОЮУНЛАГ БЯЦХАН МИСС-ээр Мөнхбаясгалангийн Анхмаа /АХА тэмцээний ялагч/ ФОТО БЯЦХАН МИСС-ээр Ганзоригийн Ану-Үжин ЗАГВАРЛАГ БЯЦХАН МИСС-ээр Анхбаярын Амин-Эрдэнэ ӨХӨӨРДӨМ БЯЦХАН МИСС-ээр Баатархүүгийн Номин-Эрдэнэ ХҮМҮҮНЛЭГ БЯЦХАН МИСС-ээр Сэнгээгийн Ариунхишиг Бяцхан Одноминацад АВЬЯАСЛАГ БЯЦХАН ОД-ООР Отгончимэгийн Номинжин ДУУЧ БЯЦХАН ОД-ООР Гомбо-Очирын Ариунзаяа ЖҮЖИГЧ БЯЦХАН ОД-ООР Азжаргалын Гэгээнзаяа БҮЖИГЧ БЯЦХАН ОД-ООР Идэрхангайгийн Анхцэцэг ЗАГВАРЛАГ БЯЦХАН ОД-ООР Золбаярын Амирлан Бяцхан Мисс-2019 Улсын Уралдаант тэмцээнийШИЛДЭГ ХҮҮХЭДмедалийн эзнээр Мөнхбаатарын Намуун, Бумжаргалын Номин, Төгсбаярын Гэгээнтуяа, Баярхүүгийн Гэрэлтэх-Од / Анхбаярын Энгүүн, Азжаргалын Гэгээнзаяа, Ганзоригийн Маргад, Берденбекийн Алсу, Батхуягийн Аз-Арвин, Бат-Оршихын Сондор, Анхбаярын Хүслэн-Эрдэнэ, Одбаярын Халиун нар тус тус тодорлоо. Дашрамд дурьдахад Бяцхан Мисс-2019 Улсын уралдаант тэмцээний шилдэг хүүхдүүд Монголын Хүүхдийн ордны Эрдэм алтан, мөнгөн медалиар шагнуулсан билээ. Тухайлбал, МХО-НЫ ЭРДЭМ АЛТАН МЕДАЛЬ Цэрэннямын Гэгээнхүслэн /69-р цэцэрлэг/ Нямдаваагийн Тэргэлсаран /5-р цэцэрлэг/ Батбаатарын Нандин-Учрал /204-р цэцэрлэг/ Энхсайханы Энх-Хүслэн /Оньсхон цэцэрлэг/ МХО-НЫ ЭРДЭМ МӨНГӨН МЕДАЛЬ Мөнхтулгын Маргад Амарсанаагийн Төгсгоо /Талст-21 цэцэрлэг/ Бат-Оргилын Марта /БГД 11-р цэцэрлэг/ Дэлгэртогтохын Энэрэл/Солонго-236-р цэцэрлэг/ Баатархүүгийн Номин-Эрдэнэ/160-р цэцэрлэг/ Мөнхбаясгалангийн Анхмаа /24-р цэцэрлэг/ Ууганбаярын Жаргалан /Талст-21 цэцэрлэг/ Сансарбаатарын Цэлмэг /103-р цэцэрлэг/ Золбаярын Амирлан /Орос-3 бэлтгэл бүлэг/ Майнбаярын Ингүүн /185-р цэцэрлэг/ Бяцхан Мисс-2019 Улсын уралдааны тэмцээний Гала тоглолтод шүүгчээр Монгол Улсын Гавьяат жүжигчин Д.Энхзул, Азийн топ модель, загвар өмсөгч Т.Туяамаа, залуу жүжигчин Б.Батмаа, Бяцхан мисс Олон Улсын хүүхдийн байгууллагын тэргүүн, Боловсролын тэргүүний ажилтан Э. Оюунтунгалаг, урилгаар Академи авардс-2018 наадмын Шилдэг эмэгтэй гол дүрийн эзэн Ц. Мичидмаа нар ажилласан юм. Энэ жилийн тэмцээний Тэргүүн мисс,Мөнгөн титэм-ийн эзнээр тодорсон бяцхан мисс А.Төгсгоо Дэлхийн хүүхдийн хүмүүнлэг, соёлын фестиваль болох Дэлхийн бяцхан мисс-2020 тэмцээнд оролцоно. Бяцхан мисс Олон Улсын хүүхдийн байгууллагаас төрөн гарсан Монголын авьяаслаг миссүүд маань дэлхийн загварын тайзнаа эх орныхоо нэрийг хүндэтгэлтэйгээр дуурсгасаар байна. Тодруулбал, Best princess of the world Дэлхийн бяцхан миссийн тэмцээнд Luxury brand model awards Азийн хүүхдийн загварын шоунд тав дахь жилдээ, Best kids model of the universe Италийн Миланы Олон улсын загварын шоунд хоёр дахь жилдээ, Junior model international Арабын Олон улсын хүүхдийн загварын шоу, Best Top Model of The Universe Pageant Олон улсын загварын шоу, Top Child model of the planet Олон улсын хүүхдийн загварын шоунд хоёр дахь жилдээ амжилттай оролцсон билээ. Г.Нараа

АМЖИЛТААР ЖИГҮҮРЛЭСЭН АРВАН ДОЛООН ЖИЛ

АМЖИЛТААР ЖИГҮҮРЛЭСЭН АРВАН ДОЛООН ЖИЛ -Бяцхан Мисс-2019 Улсын уралдаант тэмцээн- Охин хүүхэд гэдэг ижий аавдаа энхрий ялдам, элгэмсэг дотнохон, нандин цэцэгс байдаг билээ. Тэгвэл эх орныхоо ирээдүй болсон бяцхан хүүхдүүдийн авьяас чадварыг хөгжүүлэх чиглэлээр 20-иод жил үр дүнтэй ажиллаж байгаа цорын ганц байгууллага байдаг нь Бяцхан Мисс Олон Улсын Хүүхдийн Байгууллага юм. 17 жилийн турш амжилттай зохион байгуулагдсаар ирсэн Бяцхан Мисс-2019 улсын уралдаант тэмцээний гала тоглолт энэ сарын 24-ний өдрийн 13.00 цагт Монголын Хүүхдийн ордонд болно. Жил бүрийн 06 дугаар сарын нэгэн буюу Эх үрсийн баярын өмнөхөн хүүхэд бүрийн үзэх дуртай тоглолт бол энэхүү уралдаант тэмцээн байдаг билээ. Бяцхан Мисс ОУХБ нь зөвхөн хүүхдүүдийн авьяас ур чадварыг хөгжүүлээд зогсохгүй цаашдын амжилтынх нь эхлэл, гараа, түүчээ болсоор байдаг нь бахархууштай. Учир нь энэ тэмцээнээс төрөн гарсан олон охин урлагийн бүхий л салбарт тэр дундаа кино урлаг, бүжиг, загварын ертөнцөд бахархам амжилтуудыг гаргасаар байна. Ялангуяа кино, рекламны орон зайд өөрийн гэсэн дүрээ мөнхөлж, урлагийн од болох гараагаа тавьж байдаг нь сайшаалтай юм. Тус байгууллага нь дэлхийд данстай олон авьяастаныг төрүүлэх зорилгоор 2015 оноос эхлэн Монгол Улсаас анх удаа Дэлхийн бяцхан мисс-ийн тэмцээнд бяцхан авьяастнууддаа эх орноо төлөөлүүлэн оролцуулсаар дөрвөн жил болжээ. Энэ жилийн маань ч гэсэн гараа амжилттай эхэлж Бяцхан Мисс-2018 улсын уралдаант тэмцээний тэргүүн байрын шагналт, мөнгөн титмийн эзэн Гансүхийн Сарангоо охин Гүрж улсад зохион байгуулагдсан Best Princess of the World-2019 тэмцээний гранпри буюу тэргүүн байрын шагналыг хүртээд ирсэн явдал билээ. Ийнхүү Монголын авьяаслаг миссүүд маань дэлхийн алдрын тавцанд Монгол эх орныхоо нэрийг хүндэтгэлтэйгээр дуурсгасаар байна. Тодруулбал, Best princess of the world Дэлхийн бяцхан миссийн тэмцээнд 3 дахь жилдээ, Luxury brand model awards Азийн хүүхдийн загварын шоу 5дахь жилдээ, Best kids model of the universe Италийн Миланы Олон улсын загварын шоу 2 дахь жилдээ, Junior model international Арабын Олон улсын хүүхдийн загварын шоу, Best Top Model of The Universe Pageant Олон улсын загварын шоу, Top Child model of the planet Олон улсын хүүхдийн загварын шоунд 2 дахь жилдээ тус тус оролцож амжилтаа ахиулсаар байна.

“Student Miss Mongolia 2019” наадмын бүртгэл эхэлжээ

Student Miss Mongolia 2019 наадам энэ жил улсын хэмжээнд 5 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Таван жилийн ойдоо зориулж урьд жилүүдээс шагналын сан болон хамрах хүрээгээ өргөжүүлсэн бөгөөд өнгөрсөн жилийн тэргүүн мисс маань БНСУ-д зохион байгуулагдсан Дэлхийн оюутан мисс наадамд улсаа төлөөлөн маш амжилттай оролцоод ирсэн билээ. Энэ жил мөн адил тэргүүн мисс болсон оролцогч тус наадамд улсаа төлөөлөн оролцох эрхээр шагнагдах юм. Дашрамд дуулгахад тэмцээнд оролцох бүх зардлыг тэмцээний зохион байгуулагчид гаргадаг юм. Мөн шагналт байрын миссүүд гадаадад аялах эрх болон мөнгөн шагнал, хамтран ажиллах байгууллагын шагнал гэх мэт шагналуудын эзэн болдог билээ. Тэмцээний анхан шатны шалгаруулалт 2019 оны 05 сарын 26-нд явагдах бөгөөд нийт бүртгүүлсэн оролцогчдоос шилдэг 20-25 охид үлдэн финалын шатанд өрөсөлдөх юм. Тус тэмцээнд ЕБС болон их дээд сургуулийн 15-23 насны охид хамрагдах боломжтой бөгөөд тэмцээний бүртгэл 2019 оны 05 сарын 25 хүртэл Тансаг мода агентлагийн байранд өдөр бүр явагдана. Тэмцээний талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг 90915115, 99082177 утсаар болон Student Miss Mongolia фейсбүүк хуудаснаас авах боломжтой.

“Өхөөрдөм гоёо” монгол туургатны хүүхдийн загварын их наадам нийслэлийн Засаг даргын ивээл дор болно

Монгол туургатан хүүхэд багачуудыг нэгтгэсэн Монголын үндэсний хувцасны соёлыг хүүхэд багачуудад түгээн дэлгэрүүлэх зорилготой Өхөөрдөм гоёо-2019 олон улсын загварын их наадмыг энэ жил нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулах гэж байна. Монголын үндэсний хувцасыг сурталчлан таниулах, өвлүүлэн үлдээх, үндэсний өв соёлоор дамжуулан хүүхэд багачуудад түүх соёлоо уламжлуулах, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих эрхэм зорилгоор Дэлхийн Монгол Угсаатан эх үрсийн нийгэмлэг-ээс санаачлан хоёр дахь жилдээ зохион байгуулж буй тус наадамд ОХУ-ын Халимаг, Буриад, Тува болон Өвөр Монголын өөртөө засах орон зэрэг Монгол туургатны нийт 120 гаруй хүүхэд, 15-20 дизайнер оролцохоор бүртгүүлжээ. Хүүхдийн инээмсэглэл дор Монгол туургатны эв нэгдэл энхжин батжиг уриан дор энэ сарын 25-нд Монголын хүүхдийн ордонд зохион байгуулагдах уг наадмын талаар Дэлхийн Монгол угсаатан эх үрсийн нийгэмлэгийн тэргүүн Ж.Нямаа хэлэхдээ Өхөөрдөм гоёо наадам маань зөвхөн хувцас загварын наадам биш. Загварын их наадам, өв соёл, байгаль дэлхийтэй танилцах аялал, Хүнлэг сэтгэл хүмүүнлэгийн ажил гэсэн гурван хэсгээс бүрддэгээрээ онцлогтой. Тухайлбал, манай нийгэмлэг Ёс зүйн үндэсний хүрээлэнтэй хамтран монгол ёс заншил хийгээд монголчуудын уламжлалт ёс суртахууны хүмүүжил төлөвшлийг хүүхэд багачуудад хэрхэн өвлүүлэн уламжлуулах талаар анхаарч ажилладаг. Энэ жилийн наадмынхаа хүрээнд хүүхдүүдийн ёс суртахууны төлөвшил, хүмүүжил рүү чиглэсэн жүжигчилсэн тоглолтыг мөн Монголын хүүхдийн ордонд үзүүлэх юм хэмээн онцоллоо. Өхөөрдөм гоёо загварын наадам нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих гол зорилготой учраас загвар зохион бүтээгчдийг мэргэжлийн, мэргэжлийн бус гэж ялгахгүйгээр оролцох хүсэлтэй хүн бүр бүтээлээ танилцуулдгаараа давуу талтай аж. Наадамд оролцохоор бүртгүүлсэн хүүхэд багачуудад ч мөн адил тэгш боломж олгож, бүгдийг нь нэг сарын сургалтад хамруулан, тайзны соёл, биеэ авч явах, өөрийгөө илэрхийлэх чадварт сургадаг юм байна. Мөн наадамд оролцсон бүх хүүхэд багачуудыг хамруулсан Өхөөрдөм гоёо-Өв соёл аяллыг зохион байгуулж, үүгээрээ дамжуулан монгол туургатан орны багачууд хоорондоо илүү дотно ойртон танилцах боломжийг олгодог гэдгийг тус нийгэмлэгийн тэргүүн Ж.Нямаа хэлэв. Мөн наадмын хүрээнд хийгддэг нэг томоохон ажил нь Өхөөрдөм гоёо-Хүнлэг сэтгэл хүмүүнлэгийн ажил бөгөөд өнгөрсөн онд зорилтот бүлгийн 250 хүүхдийг иж бүрэн хувцасласан бол энэ жил алслагдсан сумын цэцэрлэг буюу Дундговь аймгийн Гурвансайхан сумын цэцэрлэгийн тоглоомын талбайг иж бүрэн тохижуулах, гаднах талбайг жимсний модоор цэцэрлэгжүүлэх ажлыг эхлүүлээд байгаа аж. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

"Шинэ үе" продакшны уран бүтээлчид хятадын “Буйд нутаг” драмын жүжгийг амилууллаа

Хятадын нэрт зохиолч Цао Юйгийн Буйд нутаг эмгэнэлт драмын жүжиг энэ сарын 18-нд буюу Бурхан багшийн их дүйчэн өдөр Соёлын төв өргөөнд нээлтээ хийлээ. Цао Юй Хятад улсдаа жүжгийн болон богино өгүүллээрээ маш алдартай. Түүнийг Дорнын Шекспир хэмээн нэрлэх нь ч буй. Цао Юй зохиолчийн Наран ургахуй, Аянгын бороо жүжгийг манай уран бүтээлчид тайзнаа амилуулж байсан бол Шинэ Үе продакшн энэ удаад Буйд нутаг аар бэлэг барилаа. Буйд нутаг эмгэнэлт драмын жүжгийн ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт Н.Наранбаатар ажиллаж, жүжгийн гол дүрд Төрийн шагналт МУГЖ Ц.Төмөрбаатар, Ардын жүжигчин С.Сарантуяа, МУСТА Д.Оюунтуул,Х.Бат-Ундрал,жүжигчин Б.Баяржавхлан нар тоглосон байна. Буйд нутаг жүжгийн продюсероор гавьяат жүжигчин Н.Ариунболд буюу Бооёо ажиллаж мөн туслах дүрийг бүтээжээ. Тоглолт 2019 оны 5-р сарын 18-с эхлэн өдөр бүр 20:00 цагаас тоглоно.Тоглолтын тасалбар Соёлын төв өргөөний билетийн кассаар борлуулагдаж байна.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.