Найруулагч Д.Отгонсүрэн: Кино урлаг уламжлал дээр суурилсан шинэчлэлээр хөгжих ёстой

Сүүлийн жилүүдэд Монголынкиноурлагтшинэшинэбүтээлүүдшилдарангаржбайгаа ч чанартайуранбүтээлөдрийнодшигцөөнбайгаагэдэгтэйхэн ч маргахгүйбизээ. Тиймдээ ч киноүзэххүсэлбагасаж, тоотойхэдэнүнэлэгдсэннайруулагчдынбүтээлийг лхааяадааүздэгболсноонуухюун.АрдчилсанхувьсгалаасхойшМонголынкиноурлаг орхигдсон гэсэнтодотголтойявдагхэдий ч өдийгхүртэлх 20 гаруйжилийнзамналдаабас ч гэжцөөнхэдэнсайнуранбүтээлчдийнтүүчээгээртасралтгүйхөгжсөөрирсэнгэжбихувьдаабоддог. Тэрхүүкиноурлагийнхөгжлийнтүүчээболсонуранбүтээлчдийн нэг залуунайруулагчДэмбэрэлийн Отгонсүрэнтэй тун удахгүй нээлтээ хийх гэж буй 7-р тусгай тасаг киноных нь талаар ярилцсанаа уншигчидтайгаа хуваалцья. Энэхүү киноны гол дүрд Ардын жүжигчин Гомбын Мягмарнаран, Ардын жүжигчин Гомбын Равдан, Гавьяат жүжигчин Ендонгийн Цог, Гавьяат жүжигчин Далхсүрэнгийн Гүрсэд, Соёлын тэргүүний ажилтан Даваагийн Сүхбаатар нарын ахмад уран бүтээлчид тоглосон нь өөрийн эрхгүй сонирхол татаж, энэхүү киноны найруулагчийг олзолсон юм. -Сүүлийн өдрүүдэд 7-р тусгай тасаг нэртэй шинэ киноны тухай их сонслоо л доо. Постер рекламуудыг нь харахад чансаа ханхалсан уран бүтээл бололтой. Найруулагчаар нь Д.Отгонсүрэн гэж залуу найруулагч ажиллажээ. Миний хувьд лав сонсоогүй нэр байна. Уншигчдад маань өөрийгөө танилцуулахгүй юу? -Намайг Дэмбэрэлийн Отгонсүрэн гэдэг. Мюзик холл театр, кино, хөгжмийн дээд сургуулийг найруулагч мэргэжлээр төгссөн. Телевизийн уралдаант цэнгээнт нэвтрүүлэг олон жил хийсэн дээ. 2004-2006 онуудад Шинэ байр нэвтрүүлгийг найруулагчаар ажиллаж эхэлсэн болоод тэрүү, энэ төрөл их ойрхон байдаг юм. Онч мэргэн продакшинаа байгуулсаныхаа дараа сүүлийн жилүүдэд кино урлаг руу орж ажиллаж байна. Анчид гэж инээдмийн төрлийн кино хийлээ. Үйл явдлын инээдэм талруугаа барьж хийхийг хичээсэн кино л доо. Жүжигчний тоглолтыг хэтрүүлэлгүй, өгөгдсөн нөхцөл үйл явдал нь инээд хүргэм байх талаас нь зохиолоо бичсэн. Жүжигчин С.Болд-Эрдэнийг тоглуулахаар санал тавихад Би чинь инээдмийн жүжигт тоглож байснаас биш инээдмийн кинонд тоглож үзээгүй гэж их л болгоомжилж, зохиолоо уншиж үзсэнийхээ дараа Энэ арай өөр инээдмийн төрөл юмаа, болох юм байна гээд тоглосон. Одоогоор дараагийн уран бүтээл болох 7-р тусгай тасаг киноныхоо ажлыг бүрэн дуусаад байна. -7-р тусгай тасаг киноныхоо зохиолыг та өөрөө бичсэн гэсэн үү? -Манай Онч мэргэн продакшинд надтай хамт ангийн найз Нэргүйн Батнасан, Шинэ байр нэвтрүүлгээс эхлэн хамт ажилласан жүжигчин Намсрайн Ялалт, найруулагч Дамбын Баярсайхан гээд хүмүүс хамт ажиладаг. Хамтдаа сууж байгаад л уран бүтээлээ ярина шүү дээ. Багийнхан маань зохиолыг чи гардан бич гэсэн үүрэг өгөөд ажилдаа орсон. Үзэгчдийг анзаараад л байхад өнөө цагийн киноны үзэгчидийн 70 хувь нь 15-25 насныхан байна. Энэ насныхан ахмад жүжигчдийг байтугай Камертон,Номинталст-ын дууг сонсоод ямар хамтлаг гэдгийг мэдэхгүй байгаа. -Тэгээд яагаад жүжигчдээ дан ахмадуудаар бүрдүүлэв. Бүр танихгүй юм биш үү /Инээв сурв? -Монгол киноны хөгжлийн 80-аад жилийн түүхэнд эхнээсээ дуустал гол дүрүүдэд ахмад жүжигчид хамтдаа тоглосон кино тун цөөхөн байдаг. 1969 онд Гомбожавын Жигжидсүрэн найруулагчийн найруулсан Анхны алхам киноны гол дүрийн Мядагт арга туршлагаасаа харамгүй хуваалцаж байгаа өвгөчүүлийн дүрүүд гардаг. 1993 онд Найдангийн Ганхуяг найруулагчийн Мичидийн 6 гялаан кинонд Гомбосүрэн гуай, Пүрвээ гуай гээд мундаг жүжигчид амьд ахуйдаа гол дүрд нь хамтдаа тоглосон байдаг. Ахмадууд гол дүрд, тэгээд бүр багаараа тоглосон нь их цөөн байгаа биз? Тэгэхээр бид одоо үеийн ахмад жүжигчидийг амьд сэрүүнд нь урьж авчран кинондоо эхнээсээ дуустал нь тоглуулвал хүмүүст үзүүштэй, үлдэцтэй уран бүтээл болох нь гэдэг дээр санал нийлсэн. -Энэ кино үзэгчдэд яаж хүрэх бол? Шүүмж, талархал хоёрын алийг дагуулах бол? -Эмээж л байна. Манай үзэгчид хайр найргүй хатуу хэлдэг. Тэгээд л Кино урлаг хөгжих ёстой, Монгол кинонууд их муу байна гэж маш их ярьдаг. Залуучууд сайн муу олон кино хийж байна. Сайнууд нь шигшигдээд үлдэнэ, муу нь замхарна. Цаг хугацаа шүүчих юман дээр юунд яарна вэ? Түүний оронд яаж хөгжих гаргалгаа ярья л даа. Бидний хувьд харсан зүйл бол Кино урлаг уламжлал дээр суурилсан шинэчлэлээр хөгжих ёстой. Уламжлал гэдэг нь юу юм бэ гэхээр бидний үндэс угсаа, түүх соёл, үндэсний язгуур урлагийг хэлж болох боловч, орхиж болохгүй нэг зүйл байгаа. Тэр нь өнөөдрийг хүртэл кино урлагийг нуруундаа үүрээд аваад ирсэн энэ хүмүүсийн арга туршлага, дүрийг гаднаас нь биш дотроос нь бүтээдэг арга ажиллагаа нь өөрөө уламжлал. Одоо үеийн залуусын ашиглаж байгаа өндөр хүчин чадалтай техник, технилоги нь шинэчлэл. Энэ хоёрыг хооронд нь уяж чадвал зөв алхам болно гэж үзсэн. Тиймээс залуу үзэгчдэд зориулан насаараа кино урлагт зүтгэсэн ахмад жүжигчдийг цуглуулж, дүрийг нь мөнхлөн Ахмад уран бүтээлчид маань дүрдээ ингэж орж, ингэж ажилладаг юм гэдгийг чадах чинээгээр харуулчих юм бол залуу болон дунд үеийн залуусын өмнө хүлээсэн үүргээ биелүүлсэн алхам болно гэж бодож байна. -7-р тусгай тасаг кино маань ямар хугацаанд бүтэв. Хэзээ нээлтээ хийх вэ? -Бид зөвхөн зохиол дээрээ л гэхэд бүтэн жил ажиллалаа. 65-аас дээш 70 гарсан настай, туршлагатай ахмад жүжигчдийг авчраад, кинонд тоглуулна гэхээр бидний бичсэн зохиол маань үг текстнээсээ эхлээд сэтгэлгээ, агуулга, утга нь балчирдаад байсан л даа. Тэр бүрт нь засвар оруулаад л байсан. Өөрсдөө бол гоё зохиол болчихсон гэж бодоод байж байтал ахмад хүмүүсийн хоорондоо ярьж байгааг сонсож, ажиглах бүрт харилцан яриаг өөрчлөхөөс аргагүй болдог. Ганцхан жишээ хэлье л дээ. Хөдөө явж байгаад айлд ороход үеийн 2 хөгшин хуучлахыг сонсоход За танай хойд гол хэр байна даа гэж асуухад би бол өмнөөс нь бодож байгаа юм л даа. Мөн ч их үертэй байна даа гэж хэлэх байх гэтэл тэр хөгшин Ээ гол мөн ч сайхан цатгалан байна даа гэж хариулсан. Настай хүмүүс гол ус үертэй байна, улаанаараа эргэж байна гэж ярьдаггүй юм байна. Байгаль дэлхий, лус савдаг, хангай дэлхийтэйгээ сэтгэлээсээ хандаж, харьцаж мөн ч сайхан цатгалан байна аа гэж хэлж байна. Ийм яриа сонсчихсон хүн чинь зохиолоо голоод л ахин засна шүү дээ. Зохиолоо бүтэн жил бичиж, гол дүрийн 5 жүжигчнээ сонгоод зохиолыг маань том жүжигчид яаж хүлээж авах бол гээд гар чичрээд л өгсөн. АЖ Г.Мягмарнаран, Г.Равдан, МУГЖ Д.Гүрсэд, Ё.Цог, СТА Д.Сүхбаатар ах гээд бүгд зохиолыг маань уншиж үзээд маш сайхан хүлээж авсан. Энэ цаг үед биднийг ахмад, харьсан, буцчихсан гэж бодолгүй гол дүрийг итгэж хүлээлгэж өгсөнд баярлалаа. Гол нь бид хамтдаа эхнээс нь дуустал хамт тоглоно гэдэг их сонин юмаа гэж хэлж байсан. Ингээд 2018 оны зун 2 сар гаран хугацаатай зураг авалтаа хийгээд дуусгасан. АЖ Г.Равдан гуай өгүүлэхийн урлагийн том мастер хүн шүү дээ. Зураг авалтын үеэр АЖ Г.Равдан ах Хүүе зохиолчоо гээд дуудаж байна намайг. За гээд яваад очтол -Ганц охиндоо үлдэх энэ өмч хөрөнгийг яаж үрэн таран хийх вэ гэж миний хэлэх үг байна. Би болохоор үлдээх гэж хэлмээр байна. Тэгвэл миний дүр зорилготой, энийг үлдээх гэж зорьж байгаа гэдэг илүү тод гарах гээд байна. Ингэж хэлж болох уу гэж надаас асууж билээ. Зохиолын 1 текстийн хэсгийн нэг эгшиг үсгийг урт эгшиг болгох гэж зохиогчоос зөвшөөрөл авч байна шүү дээ Ардын жүжигчин хүн. Манай жүжигчид энэ кинон дээр ажиллахдаа дүрийг амилуулах, дүрийг зохиолоос татаж гаргах тал дээр арай өөр түвшинд ажилласан даа. Үзэгчдэд энэ тал нь хүрэх байх гэж бодож байна. Ирэх 6-р сарын 7-нд киногоо нээнэ. Эцэст нь хэлэхэд бидний уран бүтээлийг дэмжсэн байгууллагуудыг энд зориуд дурьдмаар байна. Хамаг монгол групп, Нүүдэлчин групп-ийн хамт олон, удирдлагууд, мөн ШШГЕГ, Цэргийн төв эмнэлгийн хамт олон маш сайн дэмжиж ажилласан. Ахмад уран бүтээлчид хамтдаа дүр бүтээж, бэлтгэл оффицерууд залуу үе үр хүүхдийнхээ төлөө хэрхэн тэмцэж байгааг харуулсан бидний уран бүтээлийг дэмжсэн дээрх байгууллагынхандаа маш их талархаж байгаагаа энэ дашрамд хэлье. Ярилцсан Ө.Булганцэцэг

 Т.Оюунжаргал: Үсчид бид үйлчлүүлэгчдэдээ өөрийнхөө үнэ цэнийг ахиулж байх хэрэгтэй

Монголын салоны нийт үсчиддээ зориулан Үс арчилгаа, будагны өнгө гаргалт, цайруулалт, шинэ ур чадварын техник, Tahe Брендийн бүтээгдэхүүний талаар мэдлэг өгөх гурав хоногийн эрчимжүүлсэн сургалт болох гэж байна. Тус сургалтад Испани улсын Tahe компаниас сургагч багш нар ирж оролцохоос гадна Tahe Mongolia компаниас мэргэжлийн сургагч багш нар оролцох аж. Тус сургалтын талаар Tahe Mongolia компанийн үүсгэн байгуулагч Т.Оюунжаргалтай ярилцлаа. -Танай компанийн зүгээс үсчдэд зориулсан гурав хоногийн сургалт явуулах гэж байгаа юм байна. Энэ сургалтын гол зорилго нь юу вэ? -Би анх салонд үйлчлэгчээр ажиллаж байгаад тэгээд дагалдан үсчин хийж, чадвараа хөгжүүлсээр өнөөдөр өөрийн гэсэн салоноо байгуулаад явж байна. Энэ хугацаанд хүнд хамгийн дутмаг байдаг зүйл бол санхүүгийн асуудал, үйлчилгээний соёл, ур чадвар гэдгийг анзаарсан. Тэгээд өөрийгөө хөгжүүлэхээр өөрөө зардлаа гаргаад Ази, Европын орнуудад сургалтад сууж, гадаад дотоодын туршлагыг судалж, чадвараа дээшлүүлэх чиглэлд анхаарч ажилласан. Ингээд Монголдоо ирээд 21 аймаг, нийслэлийн зарим дүүргүүдэд сургалт явуулж, өөрийн сурч мэдсэн зүйлээ бусдад зааж эхэлсэн. Тиймээс энэхүү сургалтыг зохион байгуулж байгаа маань их учиртай. Би гурван жилийн өмнө алдарт Tahe брэндийг үйлдвэрлэдэг Испанийн Tahe компанитай хамтарч, тэдний бүтээгдэхүүнийг Монголд оруулж ирэн Монголын бүх салонуудад нийлүүлж байна. Ингэхдээ тус бүтээгдэхүүнийг танилцуулах, гадны улсын туршлагаас судлах, шинэ дэвшилтэт үйлчилгээг нэвтрүүлэхийн тулд гадны орноос энэ салбарын төлөөлөгчдийг урьж сургалт хийж байсан. Сургалтаа тайзан дээр шоу маягаар зохион байгуулж, тайзны ард 500 үсчин цугласан асар том шоу болсон. Шоуны дараа тус брэндийг сонирхсон хүн нэмэгдэж үйлчлүүлэгчид энэ бүтээгдэхүүний үнэ цэнийг мэдэрсэн. Гэхдээ шоу маягаар хийхээр хүмүүст юм үлддэггүй юм байна. Гоё юм байна гэхээс техникийг нь детальчилж заахгүй бол шоу гэдэг утгаар л хүлээж аваг юм байна гэдгийг харсан. Харин одоо бид энэ сарын 20, 21, 22-нд сургалт явуулах гэж байна. -Энэ сургалтаас ямар үр дүн хүлээж байна вэ? -Энэхүү сургалтад хамрагдсанаар олон улсын зах зээл дээр өрсөлдөх чадвартай органик эрүүл бүтээгдэхүүн дээр ажиллаж сурна. Дэлхийн жишиг өнгө гаргалтын техникийг сурч авна. Өнөөдөр үсний 50 хувьтай ажиллахад 50 хувь нь эрүүл байлгах хэрэгтэй. 50 хувь нь эрүүл 50 хувьд нь гоё ганган өнгө хийгддэг. Мэргэжил нэгт нөхдүүд нэг дор цуглахаараа өөрийн туршлагаа их солилцдог. Хэрэглэгчдэдээ өөрийнхөө үнэ цэнийг ахиулах үр дүнтэй сургалт болно. Ер нь сургалт хийхэд үсчид тодорхой хэмжээний бэрхшээл үүсэх нь бий. Гэхдээ сурч авснаараа өндөр үр дүн хүртдэг. Үйлчлүүлэгчид дэвшилтэт үйлчилгээ хүсээд байхад бид өгч чадахгүй, сэтгэлд нь хүрэхгүй байж болохгүй шүү дээ. Тиймээс үсчид бид өөрсдийгөө хөгжүүлье. Дэлхий нийтэд шинээр хэрэглэгдэж байгаа шинэ үйлчилгээг сурч хэрэглэгчдэдээ бэлэг барья. Нэг ч үйлчлүүлэгч сэтгэл ханамж муутай гардаг баймааргүй байна. -Би үсчдийг олон жил ажилласан бол туршлагатай сайн үсчин гэж боддог. Гэтэл таны ярьж байгаагаар бол илүү ихийг сурч мэдэж, нийгмийн хөгжлийг дагаж хөгжиж байгаа нь сайн үсчин гэж ойлгож байна? -Намайг дөнгөж үсчин болсны дараа хэрэглэгчид надаас миний чадахгүй зүйлийг хүсээд байдаг байсан. Тэгэхэд би Энэ үйлчилгээ танд зохихгүй ээ гээд гаргадаг байсан. Энэ бол аягүй муухай. Чаддаг болоод юу гэж хэлдэг болсон гэхээр Ёстой гоё сонголт байна. Танд баяр хүргэе. Би сэтгэлд тань нийцтэл хийж өгье гэдэг болсон. Нэг удаа телевизийн нэвтрүүлэгт орж байхад нэг хүн залгаад чи том, том юм яриад л байх юм. Хаана ямар сургууль төгсөөд юу хийж чаддаг хүн бэ гэж асуухад надад үзүүлэх зүйл байгаагүй. Тэр үед би дөнгөж салоноо нээгээд л байсан үе. Тэгээд би тэр хүний үгнээс нэг зүйлийг ойлгож Бээжин рүү академид явж суралцсан. Би тэнд нүүр хувиргалт, хуурай угаалга гэдэг зүйлийг сайн сурч ирсэн. Бизнесийн талаар, салон эрхлэх талаар хүртэл сургаж байсан. Монголд сайн мундаг үсчид олон байна. Гэхдээ төгс хүн гэж байхгүй шүү дээ. Тэд маань алхам тутамдаа өөрсдийгөө хөгжүүлж л байх хэрэгтэй. Миний мэддэг үсчид хэдий чадварлаг сайн байдаг ч гэлээ бараг ашиггүйгээр үс будаад байдаг. Тиймээс санхүүгийн мэдлэг мэдээллийг олж авах хэрэгтэй. Үсчид бид өөрсдөө хөгжиж байж л үйлчлүүлэгчийг татна. Үүнийгээ дагаад амжилт ирнэ. -Олон гадаадын оронд очиж суралцаж, туршлага судалж явдаг хүний хувьд манай улсынхтай харьцуулж байсан байх. Ямар ялгаатай зүйл ажиглагддаг вэ? - Сүүлийн гурван жил энэ талын хичээл зааж байгаа хүний хувьд манайд үйлчилгээ хөгжиж байна. Үс арчилгаа нь үсний бүтцээ мэддэг байхаас эхэлдэг. Манай үсчдийн хамгийн том дутагдалтай тал нь өөрийгөө хүлээн зөвшөөрдөггүй. Нэг зүйлд хэтэрхий дадах тал бий. Гэтэл дэлхийн хөгжилд шинэ шинэ технологиуд зөндөө гарч байна шүү дээ. Бид тэрнээс хоцрох эрхгүй. Хэрэглэгчид маань биднээс давсан мэдлэгтэй болоод байгаа энэ үед бид суралцахгүй л бол хоцрогдоод байна гэдгийг дахин хэлье. -Гадаадын оронд үсчдийг хэрхэн бэлтгэдэг юм бэ? - Гадаадын орнуудад 4 жил бэлтгэдэг. Ингэхдээ давхар давхар мэргэжлийг эзэмшээд төгсдөг. Эмч, сэтгэл судлаач зураач, гээд л. Үйлчилгээний стандартыг бий болгохын тулд бусад орнуудын адил сургах ёстой. Манайд бол үсчин мэргэжлээр 2,5 жилээр МСҮТ-үүд л мэргэжил эзэмшүүлдэг. Ганцхан Сити дээд сургуульд л 4 жилээр сургаж байгаа. Үсчин үйлчлүүлэгчийнхээ үсийг будахдаа л будгаа хэмжихээс эхлээд л мэргэжлийн байх асуудал эхэлдэг. Хэрвээ таны үсийг будах будгаа хэмжихгүй таамгаар будгаа найруулж байх л юм бол тэр үсчин технологийн алдаа гаргаж байна л гэсэн үг. -Энэ эрчимжүүлсэн сургалтад суухыг хүссэн, өөрийгөө хөгжүүлж, хүн бүрийн дурлаад байгаа бүтээгдэхүүн үйлчилгээг өөрийн гэсэн үйлчлүүлэгчдэдээ хүргэхийг хүссэн хүн хэрхэн бүртгүүлэх вэ. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу? -Манай Tahe Mongolia пэйж хуудсаар холбогдон бүртгүүлэх боломжтой. Хүний тоо хязгаартай байгаа. Ерөнхийдөө эрчимжүүлсэн VIP сургалт гэж хэлж болно. Цөөн хүнд чанартай сургалт явуулахыг зорилго болгож байгаа. Олон улсын certificate олгоно. Х.Соёл

МОНГОЛЫН ҮЗЭСГЭЛЭН ВЕНЕЦИЙН БИЕННАЛИЙН 58 ДУГААР ҮЗЭСГЭЛЭНД НЭЭЛТЭЭ ХИЙВ

Дэлхийн орчин үеийн урлагийн олимп хэмээгддэг Венецийн олон улсын урлагийн үзэсгэлэнд оролцож буй Монгол Улсын павилионы нээлт 5 дугаар сарын 8-ны өдөр Венец хотын Арсеналь үзэсгэлэнгийн бүсэд зохион байгуулагдсан бөгөөд павилионыг Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Ц.Жамбалдорж албан ёсоор нээж үг хэлэв. Венец хотноо 19 дүгээр зууны сүүлээс эхлэн хоёр жил тутамд зохиогдож ирсэн энэхүү үзэсгэлэнд манай улсын хувьд 2015 оноос оролцож эхэлсэн бөгөөд Сонирхолтой цаг үед амьдрах болтугай гэсэн сэдвийн дор зохион байгуулагдаж буй энэ удаагийн Венецийн 58 дугаар олон улсын урлагийн үзэсгэлэнд Монгол Улс уран бүтээлч Э.Жанцанхоролын Агшин зуур хэмээх орон зайн барималуудыг хөөмийн дуу авиатай хоршуулан абстракт дуу авиа гаргах онцлог уран бүтээлээр оролцож байна. Энэхүү дуу авианы куратороор Германы уран бүтээлч Карстен Николой ажиллаж байна. Венецийн Биенналийн үзэсгэлэнд дэлхийн 100 гаруй орны үзэсгэлэнгийн танхим ажиллаж байгаа бөгөөд 5 дугаар сарын 11-нээс 11 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл үргэлжилнэ.

Дэлхийн Монгол туургатан хүүхдийн ардын урлагийн их наадам хоёр дахь удаагаа болно

Зууны мэдээ сонины мэдээллийн төвд өнөөдөр Дэлхийн Монгол туургатан хүүхдийн ардын урлагийн их наадмын зохион байгуулах талаар мэдээлэл хийлээ. Монгол туургатны урлагийн өв сан ТББ-аас уг наадмыг хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд өнгөрсөн жилийн наадамд 200 гаруй бяцхан авьяастнууд оролцож, авьяас чадвараа сорьсон. Энэ жилийн хувьд наадам илүү өргөжин 500 гаруй хүүхэд оролцох юм байна. Тухайлбал өнгөрсөн жил Өвөр Монголоос 70 гаруй хүүхэд оролцож байсан бол энэ жил 200 орчим авьяастан оролцохоор болоод байна. Түүнээс гадна Буриад, Халимаг, Тувагаас төлөөлөгчид оролцох төлөвтэй байна. Мөн ОХУ-ын Монгол дахь Элчин сайдын яамны зүгээс тэмцээнийг дэмжиж оролцохоо илэрхийлсэн гэж Монгол туургатны урлагийн өв сан ТББ-ын тэргүүн О.Лхагважав мэдээллээ. Мөн өнгөрсөн жилийн наадамд Өвөр Монголын Одон телевизийн хүүхдийн нэвтрүүлгийн Нахиа студийнхэн дэмжиж оролцсон. Энэ жил ч мөн хамтран ажиллах юм байна. Хэвлэлийн бага хуралд Монгол туургатны урлагийн өв сан ТББ-ын ТУЗ гишүүн П.Сүхдамба, ӨМӨЗО-ын дуучин, Монгол улсын СУИС-ын урлаг судлалын докторант Б.Анар, БСШУСЯ-ны Соёл Урлагийн Газрын Тайз, циркийн урлагийн бодлого хариуцсан мэргэжилтан Д.Мөнхцэцэг, ӨМӨЗО-ын Улаанцав аймгийн Олон улсын Морин хуурын боловсролын сургуулийн захирал Өргөн /Wurigen/, Соёмбо уран бүтээлийн нэгдлийн гүйцэтгэх захирал, Түмэн эх чуулгын дуучин С.Нэргүй нар оролцлоо. Дуучин Б.Анарын хувьд Монгол Улсын СУҮИС-д магистрын зэрэг хамгаалсан, одоо доктарантаар суралцаж буй. Өмнө нь Өвөр Монголдоо Цэргийн чуулгын гоцлол дуучнаар ажиллаж, мөн ардын урлаг, уртын дууны чиглэлээр хүүхдүүдэд зааж сургадаг. Тийм учраас шавь нараа илүү сурган хөгжүүлэхээр Монголчуудтайгаа хамтран ийм наадам зохион байгуулах болсон гэнэ. Олон улсын Морин хуурын боловсролын сургуулийн захирал Өргөн /Wurigen/ мөн ардын урлагийг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр ийнхүү олон улсын наадам зохион байгуулж буйд талархан дэмжин оролцож байгаагаа илэрхийллээ. Наадам 2019 оны 7-р сарын 22, 23-нд Улаанбаатар чуулга-ын байранд болно. Наадмыг Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, БНХАУ-ын ӨМӨЗО-ны ОДОН телевиз, Уран бүтээлийн СОЁМБО нэгдэл зэрэг байгууллагууд дэмжин, хамтран зохион байгуулж байгаа аж.

“МОНГОЛЫН КИНО ӨДРҮҮД” АРГА ХЭМЖЭЭ ЗАГРЕБ ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Монгол Улсаас Бүгд Найрамдах Хорват Улсад суугаа Элчин сайдын яам, Хорват Улсын Загреб хотын Захиргаатай хамтран Монголын кино өдрүүд арга хэмжээг 2019 оны 5 дугаар сарын 13-15-ны өдрүүдэд Загреб хотноо зохион байгуулж байна. Монгол өв соёл, кино урлагийг олон улсад сурталчлан таниулах, хоёр улс хоорондын соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой Монголын кино өдрүүд арга хэмжээг Монгол Улсаас Бүгд Найрамдах Хорват Улсад суугаа Элчин сайд Г.Баттунгалаг, Хорват Улсын Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга К.Бартл, Загреб хотын Засаг даргын орлогч Е.П.Вүкичевич, Хорват дахь Монгол Улсын Өргөмжит консул З.Матеша нар 5 дугаар сарын 13-ны өдөр нээлээ. Хорват Улсад анх удаагаа зохион байгуулагдаж байгаа тус арга хэмжээний хүрээнд Монголын орчин үеийн кино урлагийн бүтээлүүд болох Шарга даага (найруулагч Ч.Хоролдорж), Хөх толбот хүмүүс (найруулагч Ш.Доржсүрэн), Гайхамшигт нислэг (найруулагч Л.Бат-Амгалан, Ian Allardyce), Уран хас (найруулагч У.Ихбаяр), Алсын Удирдлага (найруулагч С.Бямба), Далавч (найруулагч Б.Ундрам) зэрэг бүрэн болон богино хэмжээний 6 кино олон нийтийн хүртээл болно. Тус арга хэмжээг кино сонирхогчид төдийгүй Хорват Улсын Соёлын яам, Загреб хотын Соёлын газрын төлөөлөгчид ирж сонирхож, Хорватын томоохон хэвлэл, мэдээллийн байгууллагууд сурвалжиллаа.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.