ХБНГУ-д болж байгаа Франкфуртын 73 дахь номын олон улсын үзэсгэлэн яармагт дэлхийн 80 гаруй орны 2000 орчим хэвлэлийн салбарыналбан ёснытөлөөлөгчид оролцож байна. Монгол УлсаасУИХ-ын гишүүн асан Д.Тэрбишдагва УЛААН БИЧИН ЖИЛД - Монгол гэрээс Бранденбургийн хаалга хүрсэн нүүдэлчин буюу IM JAHR DES ROTEN AFFEN Ein Nomade zwischen der Jurte und BrandenburgerTor номоороооролцож, эх орноо сурталчилжбайна. Тэрээр энэхүү олон улсын номын яармагт үндэснийхээ хувцсааиж бүрэн өмсөж,ном судраадээдлэгч монголчуудын эртний заншлаарторгонд баринтаглаж, эх орныхоо түүх, соёл, уламжлал, байгаль, зан заншил, ахуйгаа харуулсан богино хэмжээний танилцуулгакинозориулжбүтээнтолилуулсан нь яармагт оролцогчдын анхаарлыг татлаа.Энэ удаагийн олон улсын яармагийн хамгийн содонзохиолчхэмээн сэтгүүлчид онцлон бичиж, ярилцлага, мэдээлэл авсаар байна. Мөн энэ үеэрГерман улсад ажиллаж, амьдардагХөхМонгол хамтлагморин хуураа татанхөөмийлж, уртын дууг эгшиглүүлж, уран бүтээлээрээ Д.Тэрбишдагвын номынФранкфурт дахьтанилцуулгыг чимэж явна.Монголын улстөрчдөөс өөрийн бичсэн номоо ХБНГУ-д нэр хүндтэйхэвлэлийн газраар хэвлүүлж, улмаар олон улсын яармагт танилцуулагдаж буй анхны тохиолдол болж байгаараа онцлог юм. Eulenspiegel Gruppeхэвлэлийн газрынэзэн ноён Маттиас Ойме өөрийн биеэр энэхүү номын төслийг удирдан, Монголын нүүдэлчний өвөрмөц соёл, зан заншил, уламжлалыг орчин цагийн агуулгатай нийцүүлэн номын нэрийг өгч,ХБНГУ-н нэрт улстөрч Курт Век оршил үг бичжээ. Д.ТэрбишдагвынУЛААН БИЧИН ЖИЛД - Монгол гэрээс Бранденбургийн хаалга хүрсэн нүүдэлчин буюуIM JAHR DES ROTEN AFFEN Ein Nomade zwischen der Jurte und Brandenburger Tor номөөрийнх ньамьдралын түүхийг хүүрнэхийн зэрэгцээ Монголын эрт ба одоогийн түүх, зан заншил, өв соёлын тухай, нүүдэлчдийн өвөрмөц онцлог, уламжлал, байгаль дэлхийгээ хайрлан харьцаж байгаа байдал, монгол хүний сэтгэлгээний онцлог зэрэг сонирхолтой зүйлүүдийг өгүүлсэн нь герман хэлтэй уншигчдын сонирхолыг их татажбайна.
МУГЖ Э.Амартүвшин дэлхийн шилдэг баритон хоолойтой дуучнаар шалгарчээ
2021-10-19 09:18:11 Нийтлэгдсэн: УрлагМонгол Улсын Гавьяат жүжигчин, Э.Амартүвшин дэлхийн шилдэг баритон хоолойтой дуучнаар шалгарчээ. Тэрбээр дуурийн урлагийг сурталчлах, амжилтыг үнэлэх, шагнаж урамшуулах, дэлхийн өнцөг булан бүрээс шинэ дуурийн авьяастнуудад тэтгэлэг олгох зорилгоор найм дахь удаагаа зохиогдож буй Opera Star олон улсын дуурийн дуулаачдын шагналд нэр дэвшсэн. Нийт есөн төрөлд 27 дуучин өрсөлдсөнөөс Монголын баритон Э.Амартүвшин шилдгээр шалгарч энэ оны арванхоёрдугаар сарын 29-нд Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотноо болох Opera Star Олон улсын дуурийн шагнал гардуулах найм дахь удаагийн ёслолд оролцож, шагналаа гардахаар болжээ. Дуурийн оскар гэгддэг энэхүү арга хэмжээг2012 оноос хойш зохион байгуулж буй юм. Энэ удаагийн гала тоглолтыг Маэстро Лучано Павароттигийн /Италийн алдартай дуурийн дуучдын нэг байв/ дурсгалд зориулах аж.
Ц.Амартүвшин: Инээдмийн кино өөрөө хамгийн амьдралтай байдаг.Тэгээд ч хүн тэндээс маш их зүйлийг авдаг
2021-10-19 08:59:32 Нийтлэгдсэн: Урлаг-Юун түрүүнд сүүлийн үеийн сонин сайхнаасаа яриагаа эхлүүлье. Ц.А: Сүүлд гэвэл КОВИД-19 гарахаас өмнө Хар сувдны нууц-2 УСКиногоо Турк улсад хийгээд ирсэн. Яг зураг авалт дуусаад ирэхэд цар тахал гарсан. Түүнээс хойш яг кино театрт зориулсан уран бүтээл гаргаагүй. Тэгээд мэдээж өвчин гарснаас хойш зах зээлийнхээ хуулиар IPTV-д чиглэсэн уран бүтээл хийж болох юм байна гэж харсан. IPTV-гийн салбар нь их шинэлэг, бизнесийн том орон зайг үүсгэж байгаа. Тийм ч болохоор сүүлийн жил гаруйн хугацаанд энэ тал уруу чиглэн идэвхтэй ажиллаж байна. Нэлээд өвөрмөц хийцтэй Товчхондоо гээд инээдмийн контентоо үзэгчдийн хүртээл болгосон. -Энэ талаараа дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү? Ц.А: F studio маань энэ жилийн 4 дэх бүтээлээ үзэгчдийн хүртээл болгосон. Монолог хэв шинжтэй Товчхондоо нэртэй инээдмийн контент. Анх ийм монолог хэлбэртэй Оросын бүтээлийг үзээд сонирхолтой санагдсан. Судалж үзэхэд Франц болон Украины контент бүтээгчид уг хийцээр контентууд их хийсэн байсан. Ерөнхийдөө хүний дотоод бодлыг монологоор харуулахын сацуу хүний бодол мөртлөө үзэгчдэд шууд яриад өгчхөж байгаа нь илүү сонирхолтой болох юм болов уу гээд уг хийцийг барьж хийлээ. Кино маань бүх IPTV буюу SKYmedia, Univision, DDish-д болон SkyGO, LookTV-д орсон. Тэгэхлээр нэг олзуурхаж байгаа зүйл нь халуун дулаан гэр бүлээрээ үзээд суухад тохиромжтой их гоё хөнгөн мэдрэмж өгөхөөр бүтээл болсон байгаа. Цаашдаа буюу дараа оны хавар гэхэд энэ хийцээ барьсан цуврал гаргах төлөвлөгөөтэй байна. -Монолог хэв шинжтэй гэж хэллээ. Энэ талаараа тайлбарлаж өгөөч? Ц.А: Монолог хэв маяг гэхээр ер нь кино болгон дээр байдаг л даа. СУИС-д Монолог гээд тусдаа хичээл ордог. Энэ монолог нь театрын салбартаа бол маш том төрөл. Өөрөө өөртэйгөө ярилцах буюу ганц хүний жүжиг энэ төрлөөр түлхүү явагддаг. Кинон дээр жүжигчин хүнийг болж өгвөл битгий ярь гэдэг онол байдаг. Яагаад гэвэл тэр хүн үг хэлүүлэлтгүй жүжиглэлтээрээ бүх тоглолтоо гаргах ёстой. Тэгэхээр онолын хувьд кино урлаг, театрын монолог 2 зөрчилдөж байгаа биз. Үүнийг нийлүүлбэл нэг л жанрт тохирно. Энэ нь инээдмийн төрөл. Жүжигчин өөрөө царайн дээрээ тоглолтоо хийж байхад араас нь бодлыг нь монологоор үзэгчдэд шууд ярьж өгч байгаа нь манай киног илүү сонирхолтой болгож өгч байгаа юм. -Товчхондоо комеди контентоос нэг дүрийг онцолбол хэнийг онцлох вэ? Яагаад? Ц.А: Би ТОБИ нохойгоо онцолж байна. Тэр бол жижигхэн дүр л дээ. Гэхдээ яагаад онцолж байна вэ гэхээр нохойн бодлыг ч гэсэн бид нар хийж өгсөн. Угаасаа фантазалж байгаа юм чинь нохой ч гэсэн бодолтой л байлгүй дээ. Нохойн бодол гэхээр хөгжилтэй байгаа биз дээ. Киноны маань хөөрхөн чимэг болж өгсөн, гол дүрүүдийн хань болохоор энэ дүрээ онцолмоор санагдлаа. -Дүрүүдээ ямар шалгуураар сонгосон бэ, Жүжигчдийн талаар? Ц.А: Шалгуур тавиад, проб авч хийгдээгүй. Анхнаасаа Зоригоо, Баясаа бид 3 IPTV-д зориулсан контент хийе гэж ярилцсан юм. Тэгэхэд энэ Товчхондоо-гийн хийцийг санал болгосон. Нөгөө 2 маань шууд зөвшөөрөөд зохиолын ажилруугаа орсон. Цаашдаа олон ангит дээрээ бас зохиолоосоо хамаараад дүрүүдээ сонгоно. Мэдээж бүгд мэргэжлийн жүжигчид байх болно. -Та нэг ярилцлагадаа Уран бүтээлийн үндэс суурь нь зохиол шүү дээ гэж хэлсэн байсан. Тэгвэл зохиолынхоо санааг хэрхэн бодож олсон бэ? Ц.А: Анх зохиолоо бодож байхдаа үйл явдал нь энгийн хирнээ амьдрал дээр байдаг зүйл л бодож байсан. Киноныхоо хийц, жанр зэргээ бодоход айхтар адал явдал, хүнд үйл явдал хэрэггүй санагдсан. Хүн бүр дотроо юу л бол юу боддог. Ер нь л хүний бодол хязгааргүй шүү дээ. Эндээс л зохиол маань урган гарсан даа.
Монголын балетын хөгжил сангаас зохион байгуулдаг Монголын Балетын үндэсний IV уралдаан-ы бүртгэл өнөөдрөөсэхэллээ. Тус уралдаан нь сонгодог урлагийг сонирхон хичээллэдэг монголхүүхэд, багачуудын балетаар хичээллэх хүсэл эрмэлзлийг урамшуулах, хөгжин дэвших орчин нөхцөлийг бүрдүүлэхэд хувь нэмэр оруулж, сургалтын байгууллагуудын холбоо харилцааг дэмжих үндсэн зорилтуудын хүрээнд хэрэгжүүлж ирсэнМонголын балетын хөгжил сан-гийн нэр хүндтэй төслийн нэг юм. Энэ удаагийн уралдааныг цахимаар явуулах ба цахим уралдааны цаг, товыг нээлттэй зарлаж, үе шат бүрийн оноог даруй танилцуулах,хүүхэд, залуусыгдараа дараагийн уралдаанд бэлтгэж, туршлага болгох үүднээс Олон улсын тэмцээн уралдааны стандартыг баримтлах зэргээр уралдааныг шинэ шатанд гаргахаар Зохион байгуулагчдын зүгээсбэлтгэл ажлыг хангажээ. Монгол болон гадаадын балетын туршлага бүхийолон улсын томоохон байгууллагуудын төлөөллөөс бүрдсэншүүгчид балетын уралдааныг шүүн тунгаах юм. Түүнчлэн багшийн ур чадвар болон сургалтын байгууллагуудын зохион байгуулалтыг тусгайлан урамшуулах шагналын сан бүрдүүлсэн болорон нутаг дахь балетаар хичээллэж буй хүүхэд, залуусын оролцоог дэмжиж, урамшуулах зорилгоор Балетад хайртай шагналыг шинээр нэмжээ. Монголын Балетын үндэсний IV уралдааны бүртгэларавдугаар сарын 15-наас арваннэгдүгээр сарын 15-ныг дуусталх хугацаанд үргэлжилнэ Уралдааны удирдамжтайтанилцах болЭНДдарна уу. ХАМТРАН АЖИЛЛАЖ БУЙ БАЙГУУЛЛАГУУД Монгол Улсын Соёлын яам Боловсрол, шинжлэх ухааны яам Гадаад харилцааны яам Гадаад харилцааны яам Swiss Cooperation in Mongolia Хаан банк Холбоо барих утас:80810808, 77070808
Б.Өнөржаргал:Хөгжмийн зохиолчоор сурч эхэлсэнээс хойш дууны уран бүтээл туурвихаас илүүтэйгээр хөгжмийн уран бүтээл хийхийг илүүд үздэг болсон
2021-10-12 13:33:16 Нийтлэгдсэн: УрлагГуравхан настайдаа эмээгээрээ дууны үг заалгаж дуулж сурч, удалгүй Хүүхдийн ордны С.Ганчимэг багшийн гарын шавь болсноор урлагийн авьяас нь тодорч, долоохон настайгаасаа өөрөө дуу зохиож, дуулж хүүхдийн дууны урлагт өөрийн хувь нэмрээ чамлахааргүй оруулсан бяцхан сод авьяастан Б.Өнөржаргалыг танихгүй мэдэхгүй хүн ховор биз. 2006 онд анхныхаа Найзаа намайг хараарай цомог, 2009 онд Дуугаар мэндчилье хоёр дахь цомог, 2010 онд дан өөрийнхөө зохиосон дуунуудаас бүрдсэн Сэтгэлээс эгшиглэсэн миний дуунууд, 2013 онд 20 гаруй дуугаа клипжүүлэн Уртын дуундаа би хайртай цомгоо гаргасан, урын сандаа 100 гаруй дуутай ийм л авьяаслаг охин эдүгээ бидний дунд чимээгүйхэн амьдарч байна. Түүний анхны уран бүтээлүүдийн нэг Найзаа намайг хараарай дуу бол цэцэрлэгийн хүүхдүүдийн сүлд дуу гэж хэлж болохоор. Балчир үрсээ өглөө цэцэрлэгт нь өгөхөд, орой тарахад нь авахад ч энэ дуу эгшиглэж, сэтгүүлч хүний сониуч зандаа хөтлөгдөн Энэ дууг дуулсан бяцхан Өнөрөө одоо их том болсон байх даа, Монголд байдаг юм болов уу, авьяастай охин гадагшаа уран бүтээл хийх гээд явчих вуу, нэг уулзахсан гэж бодож явсаар саяхны нэг өдөр утасны дугаарыг нь олж, ярилцах завшаан олдсоноо уншигчидтайгаа хуваалцья. Хоёр жил дамнасан цар тахал, хөл хорио, өвчин эмгэг, улс төр, сонгуулийн солиорлын хажууд нэгэн үе олны хайрыг татаж, өхөөрдөл бахдалыг төрүүлж явсан Б.Өнөржаргалтай ярилцсан богинохон ярилцлага сонирхол татах нь дамжиггүй. -Сайн байна уу, миний дүү. Долоохон настайгаасаа ая зохиож уран бүтээлийнхээ гарааг эхэлж байсан Б.Өнөржаргал охин их том болжээ. Их сургуулиа төгссөн гэж сонслоо? -Сайн байна уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Тийм ээ сая энэ хавар СУИС-ийг Хөгжмийн зохиолч мэргэжлээр амжилттай суралцаж төгслөө. Одоо үргэлжлүүлээд магистраар сурч байгаа. -Хөгжмийн зохиолчид өөрийг тань их өндрөөр үнэлдэг байсан. Дуулахаасаа илүү хөгжим зохиох гоц авьяастай гэж. Сүүлийн жилүүдэд их нам гүм байлаа. Хөгжим бүжгийн коллежид морин хуурын ангид сурч байсныг чинь л мэдэх юм байна? -Хамгийн сүүлд 2013 онд Уртын дуундаа бид хайртай дуугаа хийснээс хойш дууны уран бүтээл хийгээгүй их удсан шүү. Уртын дуундаа бид хайртай дуугаараа Морин хуур Их наадамд шилдэг 25-т шалгарч мэргэжлийн хүмүүсээс их өндөр үнэлгээ авч байсан. Түүнээс хойш ямарваа нэгэн тэмцээн уралдаанд ахлах сургуулиа төгстөл нээх оролцоогүй ээ. Зөвхөн хичээлдээ анхаарч сургуулиа амжилттай төгсөх л зорилготой байсан. СУИС-д Хөгжмийн зохиолч мэргэжлээр хоёр дахь жилдээ суралцаж байхдаа Хөгжмийн онолын тэнхим болон Орчин Үеийн Хөгжмийн Онолын Тэнхимээс хамтран зохион байгуулсан Бид бүтээнэ анхдугаар уралдаанд Хайраа асууя дуугаараа Шилдэг ая зохиогч-оор тэргүүн байр, Шилдэг дуучин-аар дэд байр, Шилдэг найруулагч-аар дэд байранд орсон. Дууны уран бүтээл гаргаагүй их удсан байсныг ч хэлэх үү энэ уралдаанд ялахдаа үнэхээр их баярлаж байсан шүү. Хөгжмийн зохиолчоор сурч эхэлсэнээс хойш дууны уран бүтээл туурвихаас илүүтэйгээр хөгжмийн уран бүтээл хийхийг илүүд үздэг болсон. Морин хуурч мэргэжлээр суралцаж төгссөн болохоор ч тэрүү морин хуур хөгжмөөр бүтээл хийхэд арай ойр юм шиг санагддаг. 2020 оны Алтан намар хөгжмийн их наадмын Цөөхүүл бүтээлийн төрөлд Морин хуурын дөрвөлийн зохиолоороо тэргүүн байранд орсон. -Мундаг хөгжмийн зохиолч болоод дэлхийд алдартай болохыг хүсдэг гэж хүүхэд байхдаа ярьж байсан. Тэр мөрөөдөл нь хэвээрээ юу. Би чамайг гадагшаа сурах гээд явчих вуу гэж хүртэл бодож байлаа? -Багадаа мундаг хөгжмийн зохиолч болно гэж хүсдэг байсан мөрөөдөл минь хэвээрээ байгаа. Мөрөөдлөө эхнээс нь бага багаар хэрэгжүүлээд л явж байна даа. Намайг хүсэл мөрөөдөлд минь хөтлөх хэдхэн л зүйл бий. Түүний минь нэг хэсэг нь миний хайрт мэргэжлийн багш Ш.Өлзийбаяр болон миний хичээл зүтгэл, мөн миний бүх арыг даадаг ГЭР БҮЛ минь юм. Энэ бүхэн миний амжилтанд хүрэх зам гэж бодож явдаг даа. -Чиний зохиосон болон дуулсан дуунуудыг цэцэрлэгийн жаахан дүү нар нь анддаггүй юм билээ. Тэдний дуулж байгааг харах чамд ямар санагддаг вэ? --Би оюутан байхдаа цэцэрлэгт дуу хөгжмийн цагийн багшаар ажилладаг байсан. Анги даасан багш нараас нь өмнө нь ямар дуу заасныг нь асуухад миний багадаа дуулж байсан дуунуудыг зааж өгч байсан юм байна лээ. Би гайхсан шүү. Найзаа намайг хараарай дууг дуулсанаас хойш 16, 17 жил болж байхад одоог хүртэл цэцэрлэгт заагддаг гэхээр. Миний багадаа дуулж байсан Цаг, Амин хүүдээ би зэрэг дуунуудыг дуулуулаад бэлдүүлэх надад маш гоё санагддаг байсан. Хэдэн үе дамнаж мартагдахгүйгээр заагдаж байгаа гэхээр үнэхээр баярлууштай, урамтай байдаг. Бас энэ дуугаараа урлагт анх хөл тавьсан болохоор хэзээ ч мартагдашгүй нандин түүх болж үлдэж байна. Хэдхэн жилийн дараа манай охинд бас цэцэрлэгт нь зааж өгвөл Ээжийнх нь чиний насандаа хамгийн анх дуулж байсан дуу шүү дээ гэж хэлнэ ээ. -Өнөрөөгийн маань зохиосон маш олон дуунууд хаа сайгүй эгшиглэдэг. Дуунуудынхаа зохиогчын эрхийг баталгаажуулсан уу, 100 гаруй уран бүтээл туурвисан гэж уншиж байсан? -Найзаа намайг хараарай, Дуугаар мэндчилье, Сэтгэлээс эгшиглэсэн миний дуунууд цомгуудын маань зохиогчийн эрхийн гэрчилгээ бий. Гэхдээ цэцэрлэгт ажилладаг байхдаа хаанаас олж авсан юм бол гэмээр миний дуунуудын фонаграмм байдаг байсан. Энэ бол зохиогчийн эрх зөрчсөн хэрэг л дээ. Үе үеийн дүү нарт маань миний багадаа дуулж байсан дуунууд минь өвлөгдөөд, дуулагдаад явж байвал надад сайхан санагддаг болохоор би мэдсэн ч мэдээгүй юм шиг өнгөрдөг дөө. Би Хөгжмийн зохиолч мэргэжлээр бакалаврын зэргээ хамгаалсан болохоор Хөгжмийн зохиолчийнхоо эрхийг хараахан авч амжаагүй л явна. Ер нь бол урын сандаа 100 гаруй дуутай. Одоогоор бүгдийг нь нэгтгээд яг тоолж чадаагүй л байна. Зарим зохиосон дуунуудын маань нот энд тэнд хаягдаад, алга болсон. 2013 оноос хойш дууны уран бүтээл нэг их гаргаагүй болохоор дууны урын сан маань олигтой нэмэгдээгүй ээ. Хөгжмийн бүтээлийнхээ урын санг чанартай бүтээлүүдээр өргөжүүлэх зорилготой байгаа. -Шүдээ угаацгаая, Мэлхий зэрэг дуу нь Ерөнхий боловсролын сургуулийн I, II дугаар ангийн номонд орж, Оны шилдэг хүүхэд болж тухайн үеийн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаас шагнал авч байсныг тань тод санаж байна. Өөрөө хүүхэд, тэгээд хүүхдийн сурах бичигт уран бүтээл нь орно гэхээр гоё байсан байх? -Мэлхий, Шүдээ угаацгаая дуунууд ЕБС-ийн бага ангийн номонд орно гэхэд тухайн үедээ их л гайхаж байж билээ. Өөрөө сурагч байж зохиосон дуунууд нь сурагчийн сурах бичигт орно гэхээр ямар ч хүнд гоё, бас их үнэ цэнэтэй санагдана шүү дээ. Түүний дараахан Оны шилдэг хүүхэд-ээр шалгарсан шүү. Ирж шагналаа аваарай гэхэд бас л гайхах баярлах хоёр зэрэгцэж байсан даа. Яг шинэ жил болохын өмнөхөн болохоор маш тод санаж байна. -Тэртээ 2014 онд бяцхан охин Б.Өнөржаргал маань ээжийнхээ эмчилгээнд зориулан Ээжээ урт наслаарай тоглолт хүртэл зохион байгуулж байсан. Харамсалтай нь хайртай ээжийгээ хорт хавдар хэмээх аймшигт өвчнөөр алдсан шүү дээ. Дүү нар нь одоо их том болоо доо? -Тухайн үед би 15 настай, том дүү маань таван настай, бага дүү маань нэгхэн настай хоцорч байсан. Одоо би өөрөө хөөрхөн охины ээж болсон байна. Том дүү маань 12 той, бага дүү маань найман настай болсон. Ээжийн минь авъяас бидний цусанд байдаг юм шиг. Ээж маань 10 жилдээ бүжиглэдэг, дуулдаг, шүлэг бичдэг, бас сагс сайн тоглодог, хичээлдээ маш сайн охин байсан гэж ярьцгаадаг л даа. Яг л тэрийг нь бид гурав өвлөөд авчихсан юм. Манай том дүү хичээлдээ сайн, бас бүжиглэх, сагс тоглох дуртай. Бага дүү маань ч ялгаагүй хичээлдээ сайн, бас бүжиглэнэ. Өөрийнхөө авъяас билгийг үр хүүхдүүддээ өвлүүлж үлдээгээд биднийгээ үүрд орхиод явсан ээжийгээ их л санах юм. Ярилцсанд баярлалаа
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй