Булган аймгийн Засаг даргын Тамгын газраас санаачлан Соёлын яам, Үндэсний номын сан, Соёлын өвийн үндэсний төвтэй хамтран аймгийнхаа соёл, урлагийн салбарын үйлчилгээнд соёлын бүтээлч үйлдвэрлэл инновацийг нэвтрүүлэх зорилгоор Соёл, урлаг-Булган 2021 цахим форумыг өнөөдөр зохион байгуулж байна. Цахим форумд Соёлын яамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга Л.Мөнбат, Соёлын өвийн үндэсний төв, Үндэсний номын сангийн төлөөлөл болон Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Төрийн соёрхолт яруу найрагч С.Оюун, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар нар оролцож, соёл, урлагийн байгууллагын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, соёлын бүтээлч үйлдвэрлэл, түүх, соёлын өв, дурсгалт зүйлийн хадгалалт хамгаалалт зэрэг сэдвээр илтгэл, тавьж, санал солилцох юм. Түүнчлэн аймгийн соёл, урлагийн салбарын нийт ажилтнууд, Булган нутгийн урлаг, соёлын алдартан, гавьяатнууд оролцон Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны Шинэ хөгжлийн зам хөтөлбөрийн соёлын бодлого, аймгийнхаа соёлын салбарын хөгжлийн тухай хэлэлцэнэ. Энэхүү форумын зорилго нь соёл, урлагийн байгууллагуудын үйл ажиллагааг өргөжүүлж, үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ үндэсний өв уламжлалыг залгамжилж, орчин үеийн соёл урлагийн чиг хандлагатай хослуулан хөгжүүлэхээр аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэж байна.
Хотын түүх, соёлын тухай мэдлэг олгох анимэйшний сүүлийн цуврал гарлаа
2021-06-15 13:33:07 Нийтлэгдсэн: УрлагУлаанбаатар хотын музей Хотын түүхийг анимэйшнээр цуврал бүтээлийг санаачлан хүргэж байна. Ингэхдээ бага насны хүүхдэд дуу, шүлэг, хөгжим, дүрс, хүүхэлдэйн киногоор дамжуулан танин мэдэхүйн мэдлэг олгох, зөв хүн болж төлөвшихөд нь туслах зорилготой байгуулагдсан Марчаахай-тайхамтран ажиллажээ. Хотын түүхийг анимэйшнээр гэх бүтээлээр дамжуулан хүүхэд багачуудад хотын түүхийг энгийн ойлгомжтой, сонирхолтой хэлбэрээр хүргэхийг зорьсон байна. Тус цуврал нь,МарчаахайНийслэлхүрээнд, СоциалистУлаанбаатар, ӨргөөгөөсНийслэлхүрээхүртэлгэсэнгурванхэсгээс бүрдэх бөгөөд хамгийн анхны анимэйшнээ өнгөрсөн гуравдугаар сарын 13-ндУлаанбаатар хотын музейнYouTubeхуудаснаа нийтэлсэн. Харин СоциалистУлаанбаатар хот хоёрдугаар цувралыг дөрөвдүгээр сарын 8-нд олон нийтэд хүргэсэн бол сүүлчийн цуврал болох ӨргөөгөөсНийслэл хүрээ хүртэл: 1639-1911 анимэйшнээ зургадугаар сарын 11-нд байршуулжээ. Нийслэл хотынхооүүхтүүхийн талаар мэдлэг олгох, сонирхолтой, бүтээлч ажлыг хүүхэд багачууддаа үзүүлэхийг хүсвэл Улаанбаатар хотын музейнYouTubeсувагт хандаарай. МарчаахайНийслэлхүрээнд-https://www.youtube.com/watch?v=faynmRmrPxM СоциалистУлаанбаатар хот-https://www.youtube.com/watch?v=KlpWDPOaVug ӨргөөгөөсНийслэл хүрээ хүртэл: 1639-1911https://www.youtube.com/watch?v=tWi78RBHDIQ НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Хотын түүх, соёлын тухай мэдлэг олгох анимэйшний сүүлийн цуврал гарлаа
2021-06-15 09:56:01 Нийтлэгдсэн: УрлагУлаанбаатар хотын музей Хотын түүхийг анимэйшнээр цуврал бүтээлийг санаачлан хүргэж байна. Ингэхдээ бага насны хүүхдэд дуу, шүлэг, хөгжим, дүрс, хүүхэлдэйн киногоор дамжуулан танин мэдэхүйн мэдлэг олгох, зөв хүн болж төлөвшихөд нь туслах зорилготой байгуулагдсан Марчаахай-тайхамтран ажиллажээ. Хотын түүхийг анимэйшнээр гэх бүтээлээр дамжуулан хүүхэд багачуудад хотын түүхийг энгийн ойлгомжтой, сонирхолтой хэлбэрээр хүргэхийг зорьсон байна. Тус цуврал нь,МарчаахайНийслэлхүрээнд, СоциалистУлаанбаатар, ӨргөөгөөсНийслэлхүрээхүртэлгэсэнгурванхэсгээс бүрдэх бөгөөд хамгийн анхны анимэйшнээ өнгөрсөн гуравдугаар сарын 13-ндУлаанбаатар хотын музейнYouTubeхуудаснаа нийтэлсэн. Харин СоциалистУлаанбаатар хот хоёрдугаар цувралыг дөрөвдүгээр сарын 8-нд олон нийтэд хүргэсэн бол сүүлчийн цуврал болох ӨргөөгөөсНийслэл хүрээ хүртэл: 1639-1911 анимэйшнээ зургадугаар сарын 11-нд байршуулжээ. Нийслэл хотынхооүүхтүүхийн талаар мэдлэг олгох, сонирхолтой, бүтээлч ажлыг хүүхэд багачууддаа үзүүлэхийг хүсвэл Улаанбаатар хотын музейнYouTubeсувагт хандаарай. МарчаахайНийслэлхүрээнд-https://www.youtube.com/watch?v=faynmRmrPxM СоциалистУлаанбаатар хот-https://www.youtube.com/watch?v=KlpWDPOaVug ӨргөөгөөсНийслэл хүрээ хүртэл: 1639-1911https://www.youtube.com/watch?v=tWi78RBHDIQ НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
ДЭМБ-ынHealthForAll кино наадмын Эрүүл мэндийн яаралтай тусламж төрөлд Монголын алсалмал нутагт Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх, тусламж үзүүлж буй байдлыг харуулсан Г.Баттулгын Far Away кино тусгай шагнал хүртэв. ДЭМБ-аасхоёрдахь жилдээ зохион байгуулсантус наадамд120 улсын 1300 орчим богино хэмжээний кино бүтээл өрсөлджээ. Энэхүү кино нь ДЭМБ-ын эрүүл мэндийн үйлчилгээг бүх нийтэд хүргэх бодлого, үйл ажиллагаанаас гадна Ковид-19 халдвартай тэмцэх хүчин чармайлт, холбогдох заавар, зөвлөмжийг бодитоор хэрэгжүүлж, эрүүл мэндийн анхан шатны ажилтнууд алсалсанбүс нутагт суурьшдаг, соёлын өвөө хадгалан тээж буй хүн амд хүргэж буйг тод томруун харуулсныг кино наадмын шүүгчид үнэлсэнбайна. Түүнчлэн кино зохиол, найруулга, дуу дүрс мэргэжлийн өндөр түвшинд бүтээснийг онцолжээ. Кино наадамд оролцсон нийт бүтээлийн 40 хувь нь Ковид-19цар тахлын сэдэвтэй байсан байна. Шагнал гардуулах ёслолыг 5 дугаар сарын 14-ний өдөр цахимаар зохион байгуулсан бөгөөд бичлэгийгHealthForAllхолбоосоор үзэх боломжтой.
Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг зарцуулах, хяналт тавих журмыг Засгийн газар батална
2021-05-25 10:07:57 Нийтлэгдсэн: УрлагУИХ-ын 2021 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсан. Тус сангийн дансыг тавдугаар сарын 20-нд албан ёсоор нээжээ.Ингэснээр Хүүхдийн төлөө фонд ТББ, Соёлын яам хамтран 350 гаруй уран бүтээлч оролцсон хандивын тоглолт зохион байгуулж, 2.2 тэрбум төгрөгцугларсан. Энэхүү мөнгийг Хүүхдийн төлөө санд шилжүүлэн өгсөн байна. Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг хүүхдийн хөгжил, хамгаалал, оролцоог дэмжих зориулалтаар зарцуулах юм. Тодруулбал, хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтыг дэмжих, олон улс, тив дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээнд оролцохоор бэлтгэл хангаж байгаа болон болзол хангасан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дэмжих, мөн амжилт гаргасан хүүхдийг урамшуулахад зарцуулна. Хүүхдийн төлөө сантай болсноор сангийн хөрөнгийг нэгдсэн зохицуулалтаар хангаж хүүхдэд зориулсан бүтээн байгуулалт, хүүхдийн хөгжлийг дэмжихэд олон нийтэд нээлттэй, хяналттай зарцуулагдах эрх зүйн орчин бүрдэж байгаа юм. Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг зарцуулах, хяналт тавих журмыг Засгийн газар батлах бөгөөд яамдаас санал авч Засгийн газрын хуралдаанаар батлуулахаар ажиллаж байгааг ХНХЯ-наас мэдэгдлээ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй