СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНЭ ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭР БУУРЧ БАЙГАА Ч МОНГОЛ УЛСАД НЭМЭГДЭЖ БАЙНА

Сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй Монгол орон байгаль цаг уур, өөрийн хэрэглээний онцлогтоо тохируулан ногоон эх үүсгүүрийг хэрхэн хөгжүүлэх вэ? гэдэг асуулт эрчим хүчний салбарын тулгамдсан асуудал болоод байна. Өнөөдөр дулааны цахилгаан станцаас хэрэглэгчдэд хүрч буй 1кВт.ц цахилгааны дундаж үнэ 151-155төгрөг байгаа бол нарны цахилгаан станцын үйлдвэрлэсэн 1кВт.ц цахилгаан эрчим хүчний үнэ 477, салхиных238төгрөг гэх мэт асар их үнийн зөрүүтэйбайдаг. Энэхүү зөрүүтэй үнийг Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулинд заасны дагуу дэмжих тарифаар нөхөж, зохицуулсаар иржээ. Өөрөөр хэлбэл сэргээгдэх эрчим хүчний үнэ өртөг дэмжих тариф нэрээр иргэдийн цахилгааны төлбөр дээр 1кВт.ц тутамд 16.38төгрөг болж нэмэгдэж байгаа гэсэн үг. Нөгөө талаар жилээс жилд өсчбайгаа сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн хэлбэлзэлньцахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээний тогтвортой ажиллагаанд сөргөөр нөлөөлөхүйц эрсдэлтэй нөхцөл байдал үүсээд байгаа аж. Тиймээс Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль-д нэмэлт өөрчлөлт оруулах замаар эрчим хүчний нэгдсэн сүлжээний найдвартай ажиллагаа болон хэрэглэгчдийн нуруун дээр ачаа болон ирж буй дэмжих тарифын дарамтыг шийдвэрлэх боломжтой хэмээн салбарынхан ярьцгааж байна. Энэ талаар Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан, Диспетчерийн үндэсний төвХХК-ийнТэргүүн дэдзахиралбөгөөд ерөнхий диспетчер Б.Баатар, гадаадын хөрөнгө оруулагчдын төлөөлөл болгожЕвропын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (ЕСБХБ) ны Төв болон Зүүн Өмнөд Европ, Турк болон Монгол Улсыг хариуцсан Эрчим хүчнийэдийн засагч Крис Басинскитэй уулзаж ярилцлаа А.Тлейхан:ХУУЛИАР ТОГТООСОН ӨНДӨР ҮНИЙГ ӨӨРЧИЛЖ, ӨРСӨЛДӨӨНТ ЗАХ ЗЭЭЛД ШИЛЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ -Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийг 2007 онд баталж, 2015 онд нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэ хуулинд дахин нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага бий юу, үгүй юу? гэдэг дээр зарим хүмүүс эргэлзэж байна. Энэ талаар та ямар байр суурьтай байгаа вэ? -Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийг 2007 онд баталж, 2015 онд нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэ хуулинд дахин нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага бий юу, үгүй юу? гэдэг дээр зарим хүмүүс эргэлзэж байна. Энэ талаар та ямар байр суурьтай байгаа вэ? Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн төслийг анх боловсруулж байх үед нөхцөл байдал ямар байсан бэ гэдгийг эхлээд ярих хэрэгтэй байх. Тухайн үед эрчим хүчний хангамжийг сайжруулахын тулд гадаадын хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатай байсан. Нөгөө талаар ам.долларын ханш өнөөдрөөс бараг хоёр дахин хямд байсан. Тиймээс гадны хөрөнгө оруулагчдыг татах, сэргээгдэх эрчим хүчний арвин нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор энэ хуулийг 2007 онд баталсан. Хуулинд сэргээгдэх эрчим хүчний үнийг их нарийн тогтоож өгсөн. Жишээлбэл,салхины эрчим хүчний үүсгүүрээр үйлдвэрлэж нийлүүлэх 1кВтц цахилгаан эрчим хүчийг 0.08-0.095 ам.доллар, нарны эрчим хүчний үүсгүүрээр үйлдвэрлэж нийлүүлэх 1 кВтц цахилгаан эрчим хүчний үнийг 0.15-0.18 ам.доллар гэх мэтээр тогтоосон заалт бий. Хууль баталж байх 2007 оны үед ам.долларын ханш 1200 төгрөг байсан бол өнөөдөр 2650 төгрөгт хүрсэн байна. Ханшийн зөрүүнээс болж сэргээгдэх эрчим хүчний үнэ, уламжлалт аргаар үйлдвэрлэсэн эрчим хүчний үнэ хоёрын хооронд асар их зөрүү гарсан. Тиймээс 2015 онд Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж, нар, салхины эх үүсгүүрээр үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчний үнийн зөрүүг дэмжих тарифаар нөхөн олгоно гэсэн заалтыг тусгаж өгсөн. Цаашид сэргээгдэх эрчим хүчийг хэрэглэгчдэд үнийн дарамтгүй, эрчим хүчний салбарынхаа найдвартай ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр хөгжүүлэх шаардлага гарч байна. -Өнөөдөр сэргээгдэх эрчим хүч нийт эрчим хүчний хэдэн хувийг эзэлж байгаа вэ?Иргэд Би сэргээгдэх эрчим хүч хэрэглээгүй. Тиймэс дэмжих тариф төлөх нь буруу гэсэн ойлголттой байдаг. -Эрчим хүчний салбарын хэмжээнд нийт суурилагдсан чадал1334.5МВт бөгөөд 2018 онд 6.6 тэрбум кВт.ц цахилгаан эрчим дотооддоо үйлдвэрлэсэн. Нийт суурилагдсан хүчин чадлын18орчим хувийг сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр эзэлж байна. Хамгийн энгийн үгээр тайлбарлах юм бол эрчим хүчний нэгдсэн сүлжээнд сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрүүд үйлдвэрлэсэн цахилгаанаа нийлүүлж байгаа. Айл өрх, албан байгууллагуудын хэрэглэж буй цахилгаан эрчим хүчний 18 хувийг нь сэргээгдэх эрчим хүчээр үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж байна гэсэн үг. -Тэгвэл дэмжих тарифаас цугларсан мөнгийг хэрхэн зарцуулдаг юм бэ? -Сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрүүдэд л энэ мөнгө очдог. -Өнөөдөрсэргээгдэх эрчим хүчнийдэмжих тарифын хэмжээ яг хэдэн төгрөг байгаа вэ?Энэ дэмжих тариф цаашид нэмэгдэх үү? -Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулинд өөрчлөлт орж, 2015 оноос дэмжих тарифыг мөрдөж эхэлсэн. Салхитын 50 МВт-ын салхин цахилгаан станц ашиглалтанд орсны дараа дэмжих тарифыг анх 4 төгрөгөөр тогтоож байсан юм билээ. Дэмжих тариф өөрөө тогтмол тариф биш. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчний нийлүүлэлт нэгдсэн сүлжээнд нэмэгдээд байвал хэрэглэгчээс авах дэмжих тарифын төлбөр нэмэгдэнэ. 2017 оноос хойш гэхэд л хоёр салхины станц, 5 нарны станц шинээр ашиглалтад орж, үйлдвэрлэсэн цахилгаанаа Төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд нийлүүлж эхэлсэн. Үүнийг дагаад дэмжих тарифт өөрчлөлт орж, хэрэглэгчид 1кВт.ц цахилгаан тутамд 16.38 төгрөгийн дэмжих тариф төлж байгаа. Гэхдээ сэргээгдэх эрчим хүчний техник, технологи сайжирч, хөрөнгө оруулалтын зардал багасч, өнөөдөр дэлхийн зах зээл дээр сэргээгдэх эрчим хүчний үнэ буурч байгаа. Харин Монгол Улсад эсрэгээрээ нэмэгдэж байна. -Тэгвэл цаашдаа бид сэргээгдэх эрчим хүчээ яаж хөгжүүлэх ёстой вэ? -Монгол Улс хэрэглэгчээ үнийн дарамтаас салгах, сэргээгдэх эрчим хүчээ хөгжүүлэх өрсөлдөөнт зах зээлийг бий болгохын тулд хуулиндаа өөрчлөлт оруулахаас өөр аргагүй. Салхины эрчим хүчний үүсгүүрээр үйлдвэрлэж нийлүүлэх 1кВт.ц цахилгаан эрчим хүчийг 0.08-0.095 ам.доллар, нарны эрчим хүчний үүсгүүрээр үйлдвэрлэж нийлүүлэх 1 кВт.ц цахилгаан эрчим хүчний үнийг 0.15-0.18 ам.доллараар худалдаж авна гэж хуулиар тогтоосон өндөр үнийг өөрчилж, дэлхий нийтийн жишгийн дагуу хямд үнийн шалгуураар өрсөлдүүлдэг тогтолцоонд шилжүүлэх шаардлагатай. Цаашид бид дамжуулах сүлжээнд ажиллах их чадлын сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрүүдийг төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын хүрээнд хөгжүүлэхийн зэрэгцээ түгээх сүлжээнд айл өрхийн хэмжээнд ашиглагдах тархмал үүсгүүрүүдийг ашиглахаар зорин ажиллаж байна. Энэ хүрээнд Улаанбаатар хотын хэмжээнд 10,000 нарны дээвэр хөтөлбөр хэрэгжүүлнэ. Ингэснээр бид сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлээд зогсохгүй Улаанбаатар хотын агаарын бохирдлыг шийдэхэд тодорхой хувь нэмэр оруулах юм. Нөгөө талаар сэргээгдэх эрчим хүчийг экспортлох эх үүсгүүр, шугам сүлжээгээ барьж байгуулах шаардлагатай. Олон жилийн турш яригдсан Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ байгуулах судалгааны ажил явагдаж байна, энэ оны сүүлчээр судалгааны дүн гарна. Азийн хөгжлийн банкны хөрөнгөөр Францын компани судалгаа хийж байгаа. Орос, Монгол, Хятад, Япон, Солонгос гэсэн таван орны дунд өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугам барьж, эрчим хүч экспортолж, импортлох үйл ажиллагаа явуулна гэсэн үг л дээ. Энэ судалгааны ажлын үр дүн нааштай гарвал бүтээн байгуулалтын ажил эхэлнэ. Монгол орон нар, салхины асар их нөөцтэй. Энэ их нөөцөө цахилгаан болгон хувиргаж, Зүүн хойд Ази руу эрчим хүч экспортлох том зорилтыг хэрэгжүүлэх боломжтой болно. Б.Баатар:СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ӨСӨЛТ НЭГДСЭН СҮЛЖЭЭНИЙ ТОГТВОРТОЙ АЖИЛЛАГААНД СӨРГӨӨР НӨЛӨӨЛНӨ Сэргээгдэх эрчим хүчийг нэгдсэн сүлжээнд их хэмжээгээр нийлүүлснээр эрчим хүчний найдвартай байдал алдагдана гэсэн болгоомжлол байна. Энэ талаар? Диспетчерийн үндэсний төв нь эрчим хүчний нэгдсэн сүлжээний хүрээнд хэрэглэгчдийн өдөр тутмын хэрэглээний төлөвлөлтийг гаргаж, эрчим хүчний эх үүсгүүрүүдийн үйлдвэрлэх хэмжээг тогтоодог. Оргил ачааллын үед хаанаас нэмж цахилгаан авах, ачаалал буурсан үед аль эх үүсгүүрийн нийлүүлэх цахилгааны хэмжээг багасгах уу гэх мэтээр зохицуулж байдаг. Өөрөөр хэлбэл, эрчим хүчний нэгдсэн сүлжээний үйлдвэрлэл, хэрэглээг тэнцвэржүүлж, тогтвортой үйл ажиллагааг хянаж, зохицуулж байдаг байгууллага. Тиймээс манайд тооцоо судалгаа байнга хийж байгаа. Сэргээгдэх эрчим хүч маань байгалиас хараат байдалтай байдаг. Жишээлбэл, нарны цахилгаан станцууд өглөө 08.00 цагаас орой 17.00 цаг хүртэл эрчим үйлдвэрлэдэг. Салхины станцууд салхигүй өдөр ажиллахгүй. Байгаль, цаг уураас хамааралтай эрчим хүчний ийм эх үүсгүүрүүд их хэмжээгээр системд нэвтрэх нь горим ажиллагаанд сөрөг нөлөөтэй. Дулааны цахилгаан станцад саатал гарах, эрчим хүчний ямар нэг дутагдал гарах үед бид ОХУ-аас цахилгаан эрчим хүч импортлон тохируулга хийдэг. Гэхдээ ОХУ-аас манайд өгөх цахилгаан эрчим хүчний дээд хязгаар гэж бий. Өөрөөр хэлбэл 245 МВт-аас илүү тохируулга хийх боломжгүй. Үүнээс илүү гарвал ОХУ-аас шууд хязгаарладаг. Тиймээс тогтвортой үйл ажиллагаа явуулж чаддаггүй, байгалиас хараат байдалтай, 245 МВт-аас илүү хэмжээний сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрүүд нэгдсэн сүлжээнд ороод ирвэл бид тохируулга хийхэд хүндрэл үүснэ. Нар гарахаар, эсвэл салхи гарахаар эрчим хүчтэй болно гэж хэрэглэгчдийг хохироогоод суугаад байж болохгүй биз дээ. Крис Басински: МОНГОЛ УЛС СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ХУУЛИА ӨӨРЧИЛСНӨӨР МОНГОЛЫН ХЭРЭГЛЭГЧИД ХЯМД ҮНЭТЭЙ НОГООН ЭРЧИМ ХҮЧ ХЭРЭГЛЭХ БОЛОМЖ БҮРДЭНЭ -Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал яригдаж байна. Тахуулиндөөрчлөлт оруулах төсөлтэй танилцсан уу? -Манай банк 2013 оноос хойш сэргээгдэх эрчим хүчний асуудал дээр анхаарч, улсын хэмжээнд дөрвөн томоохон сэргээгдэх эрчим хүчний станцад хөрөнгө оруулалт хийсэн. Үүнээс гурав нь тогтмол ажиллаж, Монголын хэрэглэгчдийг ногоон эрчим хүчээр хангаж байна. Бид хөрөнгө оруулалт хийж байгаа учраас Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийг өөрчлөх хуулийн төсөлтэй танилцсан. Өнөөдөр дэлхий нийтэд салхины эрчим хүч болон нарны эрчим хүчний эх үүсгүүрүүдийн өртөг зардал огцом буурч, үүнийг дагаад ногоон эрчим хүчний үнэ буурч байна. Монгол Улс Сэргээгдэх эрчим хүчний хуулиа өөрчилснөөр Монголын хэрэглэгчид боломжийн хямд үнэтэй ногоон эрчим хүч хэрэглэх, цаашид сэргээгдэх эрчим хүчнийхээ үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ гэж үзэж байгаа. -Монголд сэргээгдэх эрчим хүч, ялангуяа нарны цахилгаан станцаар үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчний үнэ өндөр байгаа учраас хөрөнгө оруулах сонирхол их байна. Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн өөрчлөлтийг хөрөнгө оруулагчид хэрхэн хүлээж авах бол? Санхүүжүүлэгчийн хувьд та юу гэж бодож байна? -Монгол Улсад нар болон салхин цахилгаан станцаар үйлдвэрлэж байгаа эрчим хүчний үнэ өндөр байгаа нь үнэн. Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулинд өөрчлөлт оруулснаар сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрээр үйлдвэрлэж байгаа цахилгааны үнэ тариф нь багасна. Улмаар хөрөнгө оруулагчдын хүртэх үр өгөөж буурна гэсэн үг. Гэхдээ хөрөнгө оруулагчид эрсдлээ тооцож үзэх нь дамжиггүй. Тэд тогтворгүй зах зээл дээр богино хугацаанд үйл ажиллагаа явуулахыг сонирхохгүй. Миний бодлоор Монгол Улс сэргээгдэх эрчим хүчийг өндөр үнээр борлуулснаар ногоон эрчим хүчийг хөгжүүлж чадахгүй. Хөрөнгө оруулагчид ч гэсэн өндөр үнээр сэргээгдэх эрчим хүчийг удаан хугацаанд борлуулж чадахгүй. Сэргээгдэх эрчим хүчний үнэ хэт өндөр байвал хөрөнгө оруулагчид болон хэрэглэгчдэд аль алинд нь эрсдэл үүсгэнэ. Хэрэв үнэ тарифыг ил тод, өрсөлдөөнт шалгаруулалтаар дамжуулан боломжийн түвшинд тогтоовол энэ нь тухайн станцын үйлдвэрлэж буй цахилгаан эрчим хүчинд нийцсэн шударга үнэ байх болно. Мөн урт удаан хугацаанд үйл ажиллагаа явуулах, бизнесийн тогтвортой, найдвартай байдал нэмэгдэнэ. -Гэхдээ Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулинд өөрчлөлт орсноор өнөөдөр Монголд үйл ажиллагаа явуулж байгаа хөрөнгө оруулагчдийн хувьд эрсдэл үүсэх үү? -Хуулийн өөрчлөлттэй танилцсан. Монгол Улсад шинээр баригдах нар салхины станцууд худалдах үнээ тогтооно. Хамгийн бага үнийг санал болгосон хөрөнгө оруулагч сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрээ барьж байгуулна. Одоо ажиллаж байгаа сэргээгдэх эрчим хүчний станцуудад энэ үнэ тариф бараг хамаарахгүй. Өнөөдөр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрийг барьж байгуулахын тулд их хэмжээний өртөг зардал гаргасан. Хөрөнгө оруулалт хийхээсээ өмнө харилцан тохиролцсоны дагуу сэргээгдэх эрчим хүчний дэмжих тариф дээр суурилсан байдаг. Хэрэв хөрөнгө оруулалт хийгдсэний дараа энэхүү тарифыг өөрчилбөл Засгийн газарт итгэх итгэлийг бууруулж, хөрөнгө оруулагчдыг үргээх магадлалтай. Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн өөрчлөлтийг боловсруулахдаа энэ бүхнийг тооцож, хийсэн гэж үзэж байгаа. -Сэргээгдэх эрчим хүчний дэмжих тарифаас татгалзаж, төслүүдийг сонгон шалгаруулах зарчмаар эх үүсгүүрээ барих тусгай зөвшөөрөл олгодог үндсэн өөрчлөлтийг хуулиар хийхээр төлөвлөж байна. Үүнийг та юу гэж бодож байна? Бусад улсын чиг хандлага ямар байна? -Өрсөлдөөнт, сонгон шалгаруулалтад шилжих үйл явцыг бид их эерэг хөгжил дэвшил гэж харж байна. Сүүлийн хэдэн жилийн хугацаанд өрсөлдөөнт сонгон шалгаруулалт руу ихэнх улс орон шилжиж байна. Анх 2010 онд 10 хүрэхгүй байсан бол өнөөдөр 60 гаруй орон эрчим хүчний салбарт өрсөлдөөнт сонгон шалгаруулалт зарлаж байгаа. Үүнийг дагаад Европын Холбоо, Африк, Ойрхи Дорнод, Өмнөд Америк, Төв Азийн улс орнуудад эрчим хүчний үнэ буурч, худалдан авалтын үйл ажиллагааг сайтар төлөвлөж, салхи болон нарны эх үүсгүүрүүд ажиллах таатай нөхцлөөр хангагдаж чадсан. Жишээ нь Казакстан улс өнгөрсөн жил сэргээгдэх эрчим хүчний шинэ дэвшилтэд технологи худалдан авах зорилгоор хамгийн анхныхаа өрсөлдөөнт сонгон шалгаруулалтыг амжилттай нэвтрүүлж, хэрэгжүүлсэн. -Эрчим хүчний салбарт өрсөлдөөнт сонгон шалгаруулалтын аргыг нэвтрүүлснээр ямар давуу талууд Монголд бий болох бол? -Эрчим хүчний салбарт өрсөлдөөнт сонгон шалгаруулалтыг\нэвтрүүлэх нь хэд хэдэн давуу талтай. Хамгийн илт давуу тал нь шинэ сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн дэмжих тарифыг багасгах бөгөөд үүний үндсэн дээр хэрэглэгчдийн төлөх цахилгаан эрчим хүчний үнийн өсөлт буурна. Яагаад гэвэл хамгийн өртөг зардал багатай станцыг барихаар сонгох тул сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчид урьдчилан тогтоосон дэмжих тарифыг мөрдөх бус харин дэмжлэг авахын төлөө хоорондоо өрсөлдөх ёстой болно. Энэхүү өрсөлдөөн нь хөрөнгө оруулагчдыг өртөг зардлаа аль болох бууруулахад хүргэнэ. Казакстаны Эрчим хүчний яам нь өнгөрсөн жил эхний ээлжинд хэд хэдэн удаагийн сонгон шалгаруулалт амжилттай зохион байгуулж, 270 Мегаватт нарны эрчим хүч, 501 Мегаватт салхины эрчим хүчний эх үүсвэрийг багтаасан нийтдээ 858 Мегаватт сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх чадалтай үйлдвэрлэгчдийг сонгон шалгаруулсан. Дуудлага худалдааны эхнийх нь 2018 оны 6-р сарын 7-нд, хоёр дахь нь 2018 оны 10-р сарын 18-нд дуусгавар болсон. Сэргээгдэх эрчим хүчний кВт.ц тутмын дундаж үнэ нь нарны эрчим хүчний хувьд 31 хувиар, салхины хувьд 11 хувиар, бага оврын усан цахилгаан станцын хувьд 14 хувиар буурсан байгаа. Улс орон бүр өөрийн онцлог ялгаатай тул шууд харьцуулах боломжгүй ч уг жишээ нь худалдан авалтын оновчтой арга механизмыг ашигласнаар бүс нутгийн хэмжээнд эрчим хүчний үнэ өртгийг бууруулах боломжтойг харуулж байгаа юм. Үнэ бууруулах боломжоос гадна дараах хэд хэдэн давуу талууд байна. Үүнд: ил тод байдал нэмэгдэх, тухайн цаг үед ашиглагдаж буй технологийн өртгийг харгалзан улс орны хэмжээнд тогтоосон үнэ тарифын түвшин нь хамгийн оновчтой гэдэгт итгэх итгэл бий болох, хөрөнгө оруулагчдад тулгарах эрсдэл буурах, хамгийн чухал нь шинээр бий болсон сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх эх үүсвэрүүдийн төрөл, хэмжээ, байршлыг эрх барих байгууллагаас тогтоож, хяналт тавих боломж нэмэгдэж байгаа юм. Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны техник хамтын ажиллагааны санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа энэхүү төслийн хүрээнд Монгол Улсад Сэргээгдэх эрчим хүчний өрсөлдөөнт сонгон шалгаруулалтын загвар боловсруулахаар бид ажиллаж байна. Хууль эрх зүйн орчин сайжирснаар Монголын нар салхины эрчим хүчийг олон улсад борлуулах боломж бүрдэнэ. Эх сурвалж: Өдрийн сонин

ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлд хамрагдах хүсэлтэй иргэдтэй уулзалт, сургалт зохион байгууллаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Нийслэлийн Засаг дарга нарын хооронд байгуулсан Санамж бичиг, нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд байгаа мал бүхий иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлын хүрээнд ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлд хамрагдах иргэдтэй уулзах уулзалт, төсөл бичиг арга зүйн сургалтыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын дарга Т.Гантөмөрөөр ахлуулсан ажлын хэсэг Сонгинохайрхан дүүргийн Иргэний танхимд өчигдөр зохион байгууллаа. Уулзалтаар Эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр төрөөс баримтлах бодлого, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн ажиллах журам, төсөлд хамрагдах чиглэл, төсөл бичих ерөнхий ойлголт арга зүй зэрэг сэдвээр иргэдэд сургалт зохион байгууллаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч О.Ганбаатар, ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Б.Төгс-Эрдэнэ, ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн Зээлийн мэргэжилтэн Э.Золбаяр, НХХААГ-ын Эрчимжсэн мал аж ахуйн газрын дарга Д.Баярсайхан, Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төв ОНӨТҮГ-ийн сургалт хариуцсан мэргэжилтэн Н.Эрдэнэбаатар, дүүргийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга О.Ариунболд, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн О.Уянга нар байлцав.

Ч.Улаан: Улаанбаатар хотын хэмжээнд нийт 50.6 мянган тонн мах шаардлагатай байна

Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны2019 оны тавдугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар Хүнсний аюулгүй байдал, хүнсний гол нэрийн зарим бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн талаар авах зарим арга хэмжээний талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улааны мэдээллийг сонсов. Хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон МХЕГ-ын холбогдох албан тушаалтнууд оролцсон. Уг мэдээлэлд, Монгол Улсын хүнсний хангамжийн тогтвортой байдлыг авч үзвэл хүн амын хэрэгцээт малын мах, төмс, гурилыг тус бүр 100, гурилан бүтээгдэхүүнийг 64.4, сүүн бүтээгдэхүүнийг 53.1, хүнсний ногоог 51.7, өндгийг 43.1, ургамлын тосны 15.5, шувууны махны 9.6, жимс жимсгэний 3.5, загасны 2.6 хувийг дотоодын үйлдвэрлэлээр тус тус хангаж байна. Харин төрөл бүрийн будаа, буурцагт ургамал, саахар, чихрийн зүйлийн хангамж импортоос бүрэн хамааралтай байгаа аж. Монгол Улсын хүнсний аюулгүй байдлыг хангах зорилгоор Засгийн газрын Эрүүл хүнс Эрүүл Монгол хүн үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байгаа бөгөөд уг хөтөлбөрийг 2019-2023 онд хэрэгжүүлснээр хүнсний хангамжийн тогтвортой болон тэнцвэртэй байдлыг хангах, хүнсний шим тэжээллэг чанарыг сайжруулах, түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, хүнсний аюулгүй байдлыг хангах бүтэц зохион байгуулалтын оновчтой тогтолцоог бүрдүүлэх зэрэг үр дүнд хүрэх зорилго тавьсан талаар дурджээ. Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/74 дүгээр тушаалаар баталсан жишсэн дундаж нэг хүний хоногт хэрэглэх мах, махан бүтээгдэхүүний хэмжээг үндэслэн тооцож үзэхэд Монгол Улсын хүн амын 2019 оны хүнсний хэрэгцээнд нийт 117.6 мянган тонн, үүнээс Улаанбаатар хотын хэмжээнд нийт 50.6 мянган тонн мах тус тус шаардлагатай байна. Улаанбаатар хотын жишсэн хүн амын хаврын улирлын хэрэгцээнд нийт 12.6 мянган тонн, нэг сарын хэрэгцээнд 4.2 мянган тонн мах шаардагддаг байна. Нийслэлийн хүн амын махны хангамжийг тогтворжуулах, нийлүүлэлтийн улирлын хамаарлыг бууруулах зорилгоор арилжааны банкны эх үүсвэрээр мал, мах бэлтгэсэн махны үйлдвэрүүдэд зээлийн хүүгийн хөнгөлөлт үзүүлэх замаар нөөцөлсөн махыг хөнгөлөлттэй үнээр худалдан борлуулж байна. Арилжааны банкны шалгуурт тэнцсэн Баатарууд Тэнгэр, Дархан меат фүүдс, Сүхбаатар мах маркет ХХК-иуд нийт 4.0 мянган тонн мах бэлтгэснийг нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс нийлүүлж эхэлсэн бөгөөд өнөөгийн байдлаар нийт 2322.8 тонн мах буюу бэлтгэсэн нөөцийн 58.0 хувийг борлуулаад байна. Нийслэлийн найман дүүрэгт хүнсний 137 дэлгүүрээр дамжуулан үхрийн ястай махыг нэг килограмыг 7200, хонины ястай махыг 6000, ямааны ястай махыг 5500 төгрөгөөр худалдаалж байна. Энэ нь зах зээл дэх жижиглэнгийн үнээс 16-45 хувиар хямд байгааг салбарын сайд мэдээлэлдээ онцлохын зэрэгцээ махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, үнийн хэлбэлзлийг тогтворжуулах зорилгоор Засгийн газрын 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаас махны хангамжийг тогтворжуулах дэс дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа талаар дурдсан. Харин Монгол Улсын хүн амын 2019 оны хэрэгцээт гурилыг дотооддоо үйлдвэрлэхэд нийт 300.0 мянган тонн улаанбуудай шаардлагатай бөгөөд 2018 онд улсын хэмжээгээр 436.5 мянган тонн буудай хураан авч, гурил үйлдвэрлэлд 291.0 мянган тонн буудай нийлүүлэгдсэн байна. Хүн амын 2019 оны хүнсний хэрэгцээнд нийт 225.6 мянган тонн, үүнээс Улаанбаатар хотын хэмжээнд нийт 97.2 мянган тонн гурил шаардлагатай тооцоо гарсан. Тиймээс 2018-2019 оны хүн амын хэрэгцээт 225.6 мянган тонн гурилыг үйлдвэрлэхэд хүрэлцэхүйц хэмжээний буудайн нөөцийг дотоодын ургацаас бүрдүүлсэн байна. Дотоодын үйлдвэрүүдийн агуулахад байгаа гурилын болон буудайн үлдэгдэл, импортын нийлүүлэлтээс үзэхэд шинэ ургац хүртэлх хугацаанд гурилын хангамж харьцангуй тогтвортой байх талаар салбарын сайдын мэдээлэлд дурдагдав. Түүнчлэн улсын хэмжээнд 2018 онд 13.1 мянган га талбайд төмс тарьж 167.9 мянган тонн ургац, хүнсний ногоо 8.6 мянган га талбайд тарьж 102.2 мянган тонн ургац тус тус хураан авсан байна. Дотоодын зах зээлийг хамгаалах болон төмс, хүнсний ногоо тариалагчдыг дэмжиж, эх орондоо тарьж ургуулсан хүнсний ногоог нэмэгдсэн өртгийн албан татвараас, төмс хүнсний ногоо тариалагчдыг аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас 50 хувь хөнгөлсөн, хүлэмжийн тоног төхөөрөмжийг импортлоход нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн зэрэг дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжсэн зохицуулалтыг хэрэгжүүлж байгаа аж. Төмс, хүнсний ногооны үнийг өмнөх 7 хоногтой харьцуулахад төмс хоёр хувиар, хүнсний ногоо 1.7-3.1 хувиар мөн буурсан нь ногоочид зооринд хадгалсан ногоогоо жил бүрийн 4-5 дугаар сард зах зээлд гарган, нийлүүлэлт хэвийн байгаатай холбоотой. Төмс, хүнсний ногооны хангамж шинэ ургац гарах хүртэлх хугацаанд тогтвортой байх боломжтой гэж Ч.Улаан сайд мэдээлэлдээ онцолсон. Салбарын сайдын мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлсэн. Гишүүдийн зүгээс өнгөрсөн онд дулааны аргаар боловсруулсан мах махан бүтээгдэхүүн хонин толгойд шилжүүлснээр 10 сая мал махыг экспортод гарахын зэрэгцээ дотоодын зах зээлд дэх махны үнийн өсөлт иргэдийг бухимдуулаад байгаад бодлогын арга хэмжээ авч ажиллахыг анхааруулж байлаа. Мөн энэ асуудалд салбарын яамны баримталж байгаа бодлого, цаашлаад сүү, сүүн бүтээгдэхүүн, гурилыг БНХАУ-д экспортлох асуудлыг лавлав. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан хариултдаа, өнгөрсөн жил 14 улсад 70 гаруй мянган тонн мах экспортод гаргасан бөгөөд хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны зүгээс мах махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхийн төлөө бодлого, үйл ажиллагаагаа чиглүүлж байгааг онцлов. Цаашдаа ч Монгол Улс жилдээ 20 сая малыг эдийн засгийн эргэлтэд оруулах зайлшгүй шаардлага, хэрэгцээ байна гэж байлаа. Гэхдээ махны хомсдол үнийн өсөлтийг бууруулахын тулд Монгол Улс, БНХАУ-ын хооронд байгуулсан протоколын дагуу дулааны аргаар боловсруулсан махан бүтээгдэхүүнийг экспортлохдоо журамд тусгагдсан шаардлагыг бүрэн дүүрэн хангахад чиглүүлэх, дотоодын зах зээлд үнийн савалгаа гаргахгүй байхтай уялдуулсан зохицуулалт хийж байна. Малчдын орлогыг нэмэгдүүлэх, нөгөө талаас нийслэлийн иргэдийг хямд үнэтэй, чанартай махаар хангах энэ хоёр асуудлын тэнцвэртэйгээр шийдвэрлэхийн төлөө салбарын яам ажиллаж байна гэв. Түүнчлэн өмнөд хөршөөс монголын гурилын үйлдвэрүүдэд хянан батлагаажуулалт хийх баг удахгүй ирж байгааг гишүүдэд дуулгаад цаашдаа сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд хянан баталгаа хийлгүүлж, гурил, сүү, сүүн бүтээгдэхүүнийг экспортод гаргах зорилго тавиад ажиллаж байгааг Ч.Улаан сайд хариултдаа онцлов. Нийтэлсэн:УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд зориулан хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах ажил орон даяар эхэллээ

Экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийг дэмжин, шинээр бизнес эхлүүлэх болон ажлын байр бий болгох, нэмэгдүүлэх зорилгоор ЖДҮХСангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох үйл ажиллагаа өчигдөр орон даяар эхэллээ. Олон нийтийн оролцоог тэгш хүртээмжтэй хангах, төсөл сонгон шалгаруулах үйл явцыг ил тод нээлттэй зохион байгуулахаар төсөл сонгон шалгаруулах журмыг шинэчлэн баталсан. Уг журмын дагуу Зээлийг хүртээмжтэй болгох үүднээс Сангаас шууд олгох зээлийн хэмжээг 20.0-300.0 сая төгрөг хүртэл, арилжааны банкаар дамжуулан олгох зээлийн хэмжээг орон нутагт 20.0-200.0 сая төгрөг, Улаанбаатар хотод 300.0-1,000.0 сая төгрөг хүртэл олгохоор тогтоосон юм. Төсөл хүлээн авах явцтай ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан танилцахдаа, Төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагааг ил тод зохион байгуулах үүднээс сонгон шалгаруулах үйл ажиллагааг цахимаар болон систем ашиглан зохион байгуулж байна. Төсөл сонгон шалгаруулах хороонд 7 гишүүн байгаагаас төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын 4-н төлөөллийг оролцуулж олон нийтийн оролцоог хангаж байгаа. Төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод зохион байгуулах, төсөл сонгон шалгаруулалтын үе шат бүрт тухайн төслийн талаарх мэдээллийг олон нийтэд ил тод мэдээлэх боломжоор хангаж ажиллана гэв. ЖДҮХСангийн захирал Б.Батцэцэг,Төсөл хүлээн авахаас хуанлийн 10-аас доошгүй хоногийн өмнө олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зарласан. Төслийг өнөөдрөөс хуанлийн 14 хоногийн турш хүлээн авах буюу нийтдээ 24-өөс дээш хоногийн хугацаанд төсөл боловсруулах, төслөө бэлтгэх боломжийг төсөл ирүүлэгчид олгож байгаа юм. Төсөл сонгон шалгаруулалт шат бүрт үнэлгээ хийж, хасагдах байдлаар явагдана. Төслийн зар болон төсөл хүлээн авах 1-р шат хүлээн авсан төслийн шаардлага хангасан эсэхийг тодорхойлох, төслийн иж бүрдлийг шалгах гэсэн хоёр хэсэгтэй. 2-р үе шат нь Төслийн судалгаа хийж, 100 хүртэл оноогоор үнэлнэ. 2-р шатанд 70-аас дээш оноо авсан иргэн, аж ахуйн төслийг 3-р шатанд оруулах бөгөөд тухайн төслийн нарийвчилсан газар дээрх судалгааг хийж мөн 100 хүртэл оноогоор үнэлэх юм. Шат бүрийн сонгон шалгаруулалтын мэдээллийг вэб хуудас болон бусад цахим мэдээллийн хэрэгсэлээр мэдээлж, иргэн аж ахуйн нэгжийн бүртгэгдсэн утасны дугаарт мессежээр мэдэгдэнэ гэлээ . Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулан хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулахтай холбоотой доорх мэдээллийг хүргэж байна.\Илүү дэлгэрэнгүйгwww.smefund.gov.mnсайтаас\ Төсөл хүлээн авах хугацаа: Эхлэх:2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 08:30 цаг Дуусах:2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 17:30 цаг Зээлийн ерөнхий нөхцөл: Зээлийн хугацаа:5 хүртэл жил Зээлийн хүү /жилийн/: Сангаас шууд олгох зээлийн хүү 3 хувь Банкаар дамжуулан олгох зээлийн хүүгийн хэмжээ 8 хувиас ихгүй Зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа:12 сар 2019 ОНД УРТ ХУГАЦААТАЙ, ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ САЛБАР: Арьс шир боловсруулах, Сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах, Барилгын материал үйлдвэрлэх, Хог хаягдал, дахин боловсруулах, Мал, амьтны тэжээл үйлдвэрлэх, Ноос, ноолуур боловсруулах, Мах, махан бүтээгдэхүүн, дайвар бүтээгдэхүүн боловсруулах, Оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэх, Сав баглаа боодол үйлдвэрлэх, Төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ боловсруулах, Туслах аж ахуй, Гурил, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, Бусад ЗЭЭЛ ОЛГОХ ЧИГЛЭЛ: Экспортод чиглэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, 5-аас доошгүй жил тасралтгүй үйл ажиллагаа эрхэлж, байнгын ажлын байр шинээр бий болгосон, Мал аж ахуйн гаралтай түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн нэгдсэн тогтолцоо-Загвар хоршоо, Баяжуулсан болон органик бүтээгдэхүүний үйлдвэрлэл, Инновацийн бүтээгдэхүүн нэвтрүүлэх, Импортыг орлох шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх, Эрчимжсэн аж ахуй, Шинэ техник, технологи нэвтрүүлэх, Төсөл хүлээн авах хаяг: Улаанбаатар хотод Байршил-1. Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Энхтайвны өргөн чөлөө 18А/1, Монголын Хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо ТББ-н байр, 1-р давхарт. Холбоо барих утасны дугаар: 51-267887, 9910-2708 /Ө.Жамила/, 9902-6348 /С.Батболд/ Байршил-2. Сонгинохайрхан дүүрэг, Драгон төвийн хойно Интер ХХК-ийн байр, 7-р давхарт, 705 тоот. ЖДҮ-г дэмжих Мэдээлэл сургалтын төв. Холбоо барих утасны дугаар: 7018-7080, 8999-3373 /Ц.Болормаа/, 8830-1245 /Ж.Цэнд-Аюуш/ Байршил-3. Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Засаг даргын тамгын газрын байр, /Шүүх 2 ногоон байр/ 2-р давхарт, 206 тоот. ЖДҮ-ийг дэмжих төв. Холбоо барих утасны дугаар: 7000-7012, 9983-1842 /Н.Дорждулам/, 8925-6614 / О.Ундармаа/, 9910-6949 /Б.Наранцацралт/ Хөдөө, орон нутагт Тухайн аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын байранд

“ЖДҮХС-аас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах журам”-ын талаар сургалт зохион байгууллаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2019 оны А-119 дүгээртушаалаарЖижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах журамбаталсантай холбогдуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай хамтран2019 оны 05 дугаар сарын 22-ноос 26-ныхооронд 21 аймгийгбүсчилсэнХовд, Өвөрхангай, Дархан-Уул, Хэнтий аймгуудад сургалт зохион байгууллаа. Сургалтад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, 21 аймгийн төсөл сонгон шалгаруулах дэд хорооны гишүүд болон аймгийн Засаг даргын тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга болон мэргэжилтэн нийт 190 гаруй албан хаагч оролцлоо. Уг сургалтын үеэр журамд шинээр орсон өөрчлөлтүүд болон зээлийн ерөнхий нөхцөл, тэргүүлэх салбар, чиглэл болон дэд хорооны гишүүдийн эрх үүрэг, асуудлуудын талаарХүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийнхолбогдох албаны хүмүүс мэдээлэл хийж, цаашид анхаарах асуудлын талаар танилцуулж харилцан санал солилцлоо. Түүнчлэн сургалтад оролцогчдын зүгээс орон нутгийн санхүүжилтийг нэмэгдүүлэх, арилжааны банкны хүү, шимтгэлийг бууруулах, барьцаа хөрөнгийн үнэлгээг сайжруулах зэрэг холбогдох арга хэмжээ авах,жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан байгууллага, нэгжийн орон тоог нэмэгдүүлэх зэрэг санал, хүсэлтийг ирүүлсэн байна

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.