Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Дэд сайд Ж.Сауле бүгд найрамдах Узбекистан улсын мал эмнэлэг, мал аж ахуйн хөгжлийн хорооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.СаулеБүгд Найрамдах Узбекистан Улсын Мал эмнэлэг, мал аж ахуйн хөгжлийн хорооны даргаНорқобиловБахромТураевичтэргүүтэйтөлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Бүгд Найрамдах Узбекистан Улсын төлөөлөгчид Монгол Улсад хийж буй албан айлчлалын үндсэн зорилго нь 2019 оны 4-р сард Бээжин хотноо зохион байгуулагдсан Нэг бүс, нэг зам форумын үеэр хоёр улсын төрийн тэргүүн нарын хэлэлцэн тохиролцсон асуудлуудын мөрөөр хоёр орны хөдөө аж ахуйн салбар, тэр дундаа мал аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилготой юм. Уулзалтын эхэнд дэд сайд Ж.СаулеМонгол Улсын Засгийн газраас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт баримталж буй бодлогын талаар товч мэдээлэл өгсөн бөгөөд Бүгд Найрамдах Узбекистан Улстай олон чиглэлд хамтран ажиллах боломжтой болохыг илэрхийлсэн. Төлөөлөгчид Монгол Улсад байх хугацаандаа манай улсын бэлчээрийн мал аж ахуй, фермерийн аж ахуйтай танилцсан бөгөөд Улаанбаатар хотод байрлах хэд хэдэн махны үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан. Тус үйлдвэрүүдэд мах нядлаххалалстандартыг нэвтрүүлсэн байгаа нь Узбекистан Улсруумахэкспортлохболомжийг бий болгож буйг төлөөлөгчид онцлонтэмдэглэсэн. Цаашид хоёр орны мал аж ахуй, малэмнэлгийнсалбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, туршлага солилцох, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний худалдааг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар уулзалтын хүрээнд тохиролцон.

Норвег улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

ХХААХҮ-н Дэд сайд Ж.СаулеНорвегийн Мал эмнэлгийн хүрээлэнгийн Гадаад харилцаа, инноваци хариуцсан газрын даргаКарлосГонсало ДасНевестэргүүтэй тус байгууллагын эмчХаннаЖоан,ПетерХопп,ТорфиниМолдалнарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэндХХААХҮ-ийн Дэд сайд Ж.СаулеНорвеги Улстай хөдөө аж ахуйн салбар тэр дундаа мал эмнэлгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийлээд салбарын талаар товч танилцуулга хийсэн юм. Мөн айлын талаас хоёр орны хооронд хамтран ажиллах боломж бололцоог эрэлхийлэн Монгол Улсад ажиллаж байгаагаа илэрхийлэн, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм Талууд уулзалтын хүрээндХүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын нөөц боломжийг бүрэн дүүрэн ашиглах, Норвегийн техник, технологийн ололт, арга туршлага, хөрөнгө, санхүүгийн боломжийг хослуулан хамтын ажиллагааны салбаруудад харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоорхоёр орны мал эмнэлгийн байгууллагуудын хооронд хамтран ажиллах Санамж бичигбайгуулах нь зүйтэй гэж үзсэн. МөнМал эмнэлгийн бодлогын хэрэгжилт, сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, хувийн мал эмнэлгийн үйлчилгээний чиглэлээр хамтын ажиллагаа өргөжүүлэхээр тохиролцсон болно.

Камбож улсын төлөөлөгчид Монгол Улсын орон нутгийн эдийн засгийн хөгжлийн туршлагаас судаллаа

Үндэсний хөгжлийн газар болон Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн Эрдэс баялаг, түүхийн эдийн иж бүрэн санаачилга (ЭТИС) хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын үндэсний болон орон нутгийн хөгжлийн бодлого, эдийн засгийн төлөвлөлтийг хэрхэн хийж, хэрэгжүүлдэг арга зүй, хөрөнгө оруулалтыг татах бодлого, хөнгөн, хүнсний чиглэлийн жижиг, дунд үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлах зорилгоор Камбожийн Хаант Улсын гурван аймгийн Засаг даргын орлогч, Засаг даргын Тамгын газрын дарга, Хөгжил, хөрөнгө оруулалтын газрын дарга нараас бүрдсэн төлөөллүүд 2019 оны 6 дугаар сарын 10-17-ны өдрүүдэд Монгол Улсад ажиллалаа. Уг туршлага судлах айлчлалын хүрээнд Камбож Улсын төлөөлөгчид 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан болон холбогдох газрын дарга нартай уулзаж, Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын гадаад болон дотоод орчин, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, санал солилцлоо. Түүнчлэн уулзалтын дараагаар Камбож Улсын төлөөлөгчид Үндэсний хөгжлийн газрын дэргэдэх Гадаадын хөрөнгө оруулагчдад зориулсан Invest in Mongolia нэг цэгийн үйлчилгээний төвөөр зочлон, тус төвийн үйл ажиллагаатай дэлгэрэнгүй танилцаж, туршлага судаллаа. 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн Зуунмод хотод Аймгийн Засаг даргын тамгын газрын газар, хэлтэс, албадын дарга нартай уулзаж, аймгийн эдийн засгийн бодлого төлөвлөлтийн туршлагатай дэлгэрэнгүй танилцлаа. Төв аймаг нь Камбож улсын Сием Рийп хоттой холбоотой ажилладаг ба бусад аймгуудтай хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийлсэн юм. Үүний дараа Хөшигийн хөндийн Шинэ нисэх онгоцны буудал, түүнийг дагасан хот, дэд бүтцийн төлөвлөлт болон Төв аймгийн хөгжлийн хэтийн төлөвлөлттэй дэлгэрэнгүй танилцсан. 2019 оны 6 дугаар сарын 12-нд Төв аймагт үйл ажиллагаа эрхэлдэг хөнгөн, хүнсний чиглэлийн жижиг, дунд үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцлаа. Тухайлбал зочид Могол ноос компанийн ээрэх үйлдвэр болон оёдлын үйлдвэртэй танилцсан. Мөн Атрын шим компанийн хүлэмжийн аж ахуй, сургалтын төвийн үйл ажиллагаатай танилцаж санал солилцлоо. Мөн тус өдөр Улаанбаатар хотод ТESO группийн сүүн бүтээгдэхүүний үйлдвэр, зайрмагийн үйлдвэр, OB компанийн сав баглаа боодлын үйлдвэрүүдтэй танилцсан. Камбож улсын эдийн засаг нь хөдөө аж ахуй, аялал жуулчлал, хөнгөн үйлдвэрүүдээс бүрддэг. 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр туршлага судлах аяллын үр дүнг бататгах семинарыг зохион байгуулсан бөгөөд энэхүү арга хэмжээнд Үндэсний хөгжлийн газрын асуудал хариуцсан дарга, мэргэжилтнүүд болон Монгол Улсын Их Сургуулийн багш, эрдэмтэд оролцож бүс нутгийн хөгжил, хөрөнгө оруулалт, эдийн засгийн төлөвлөлт, түүний хэрэгжилтийн талаарх асуудлаар Камбожийн төлөөлөгчдийн асуултад хариулт өгч, санал солилцлоо. Үндэсний хөгжлийн газар нь цаашид Камбожийн Хаант Улсын Сэргээн босголт, хөгжлийн зөвлөлтэй хамтран ажиллахаар төлөвлөж байна. Камбожийн Хаант Улсын Сэргээн босголт, хөгжлийн зөвлөл нь яам, агентлагуудтай хамтран ажиллаж, улсын нийгэм, эдийн засаг, салбаруудын хөгжлийн бодлого, төлөвлөгөөг уялдуулах боловсруулах чиг үүрэгтэй байгууллага юм.

Мянганы сорилтын сангийн төлөөлөгчидтэй уулзаж санал солилцлоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Мянганы сорилтын сангийн төлөөлөгчидтэй уулзлаа. Уулзалтад Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр болон холбогдох албаны төлөөлөл байлцав. Уулзалтаар Компакт гэрээний төсөл хөтөлбөрөөр хэрэгжүүлж буй Баруун эх үүсвэрийн төслийн танилцуулга болон уг төслийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах ажлын талаар мэдээлэл сонслоо. Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац нь 2018 онд эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядруулыг бууруулах зорилгын хүрээнд 350 сая ам,долларын буцалтгүй тусламж үзүүлэх Компакт гэрээнд гарын үсэг зурж, Монгол Улсын Их Хурал Компакт гэрээг 2019 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр соёрхон баталсан. Талууд Компакт гэрээний хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хотын нийт ус хангамжийг газрын доорх усны баруун эх үүсвэрээс нэмэгдүүлэх, шинэ Төв цэвэрлэх байгууламжаас гарах хаягдал усыг дахин боловсруулж, ДЦС-уудад эргүүлэн ашиглах, Компакт гэрээний төсөл хөрөнгө оруулалтын үр ашгийн тогтвортой байдлыг урт хугацаанд хангах зэрэг төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тохирсон байна. Компакт гэрээгээр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн бэлтгэлийг хангах үйл ажиллагааны талаар Баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төслийн захирал Б.Батсүх танилцуулсан. Тэрбээр Төслийн ТЭЗҮ боловсруулах ажлыг АНУ-ын АЕСОМ компани хийж гүйцэтгэсэн. ТЭЗҮ-ийг боловсруулахад Засгийн газрын ажлын хэсэгт мэргэжлийн санал зөвөлгөө өгөх бүхий шинжээчдийн баг, БОАЖЯ, БХБЯ, нийслэлийн Захирагчийн ажлын албаны дэргэдэх ажлын хэсгүүд оролцож мэргэжлийн санал зөвөлгөө авах, Монголын талын оролцоог хангах зорилготой ажилласан. Нарийвчилсан зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр АНУ-ын АЕСОМ Technical Service компани ажилласан байгаа. Харин туслан гүйцэтгэгчээр үндэсний Престиж Инженеринг компани ажиллаж байгаа хэмээн мэдээлэл өглөө. Уг төсөлтэй холбогдуулан Мянганы Сорилтын сангийн зүгээс хотын удирдлагуудад цахилгаан хангамжийн эх үүсвэрийг тодорхойлох, барилга байгууламжийн байршлыг нийслэлийн холбогдох байгууллагуудтай зөвшилцөх, УСУГ-ын гол шугам сүлжээний өртөтгөл хийх зэрэг зөвшөөрлийг авах шаардлагатай байгаагаа дуулгасан юм. Хотын Захирагч С.Амарсайхан Нийслэлийн удирдлагуудын зүгээс төсөл хөтөлбөрийг бүх талаас нь дэмжиж ажиллана. Эхний ээлжинд холбогдох яамдтай хамтарсан ажлын хэсэг гаргая. Ажлын хэсгээс гарсан дүгнэлт, тооцоо судалгааг үндэслээд хуралдаан зохион байгуулаад ажлуудаа шат дараатай үргэжлүүлэх нь зүйтэй. Төсөл хөтөлбөртэй уялдуулаад байгалийн нөхөн сэргээх ажилд тусгайлан анхаарах ёстой гэлээ.

Даланзадгад суманд Дулааны станц байгуулах ажлын ТЭЗҮ боловсруулах гэрээ байгуулав

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын агаарын бохирдлыг бууруулах, ард иргэдийн ая таатай амьдрах орчин нөхцөлийг сайжруулахад шинээр Дулааны станц байгуулах нэн тэргүүний шаардлагатай байгааг мэргэжлийн хүмүүс онцоллоо. Тиймээс Даланзадгад суманд Дулааны станц байгуулах ТЭЗҮ буюу техник эдийн засгийн үзүүлэлтийг боловсруулах гэрээг Энержи ресурс ХХК, аймгийн Засаг дарга, гүйцэтгэгч Дээд тив ХХК-тай байгуулав. Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх зорилтын хүрээнд Энержи ресурс ХХК хамтран ажиллах гэрээний хүрээнд Дулааны станц байгуулах хөрөнгө оруулалтыг хийх юм. ТЭЗҮ, зураг төсөв батлагдсанаар 2020 оны эхний улиралд дулааны цахилгаан станцын барилгын ажил эхлэх гэнэ. Шинэ дулааны станцтай болсноор дулаан хангамжийн шугам сүлжээг нэмэгдүүлэх, иргэд таатай сайхан нөхцөлд ажиллаж амьдрах, улмаар агаарын бохирдлыг бууруулахад олон давуу тал бий болно.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.