Ч.Энхбат: “ТОСК”-ийн царцсан барилгыг нэмэлт санхүүжилтээр эдийн засгийн эргэлтэд оруулсан
2019-05-23 12:07:46 Нийтлэгдсэн: Эдийн засагМонгол Улсын Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Ч.Энхбаттай ТОСК ТӨҮГ-ын зээлийн эргэн төлөлт болоод төсөлд нэмэлт санхүүжилт хийх болсон талаар ярилцлаа. -Танай банкнаас ТОСК ТӨҮГ орон сууцны төсөл хэрэгжүүлэхээр санхүүжилт авсан ч зээлийн эргэн төлөлт нь хийгдэхгүйгээс үүдэн эрсдэлтэй зээлдэгчийн нэг болсон. Тэгэхээр тэднийх зээлээ төлж чадахгүй болсон шалтгаан нь юу байсан бэ? -Анх Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Төрөөс орон сууцны талаар баримтлах бодлоготой уялдуулан Төрийн орон сууцны корпораци-ийн үйл ажиллагааг эхлүүлэхэд шаардагдах санхүүжилтийг Чингис бондын хөрөнгөөс Хөгжлийн банкаар дамжуулан олгох шийдвэр гаргасан байдаг. Түүгээр Буянт-Ухаа-1 хорооллын 1764 айлын, Буянт-Ухаа-2 хорооллын эхний ээлжийн 1620, Архангай 120, Увс 105, Дархан-Уул 189, Сэлэнгэ аймгийн Мандал суманд 126 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулсан. Гэвч тус компанийн удирдлагын алдаатай шийдвэрээс үүдэн орон сууцны борлуулалтын орлогоор зээлийн эргэн төлөлтөд хийхээс зайлсхийж, шинээр барилгын төсөл хэрэгжүүлсэн. Ингэхдээ хэрэгжүүлэх төслөө дутуу тооцсоны улмаас Буянт-Ухаа-2 төслийн хоёр дахь ээлжийн 972 айлын орон сууц, Говь-Алтай, Хөвсгөл, Орхон, Дундговь аймагт хэрэгжиж байсан төслүүд санхүүжилтгүй болж гацсан нь тус байгууллагыг санхүүгийн хүндрэлд оруулсан гэж болно. Мөн Буянт-Ухаа-1 төслийн борлуулалтын орлогоос бусад компанийн хэрэгжүүлж байсан санхүүгийн үр ашиггүй төсөлд хөрөнгө оруулалт хийсэн тохиолдлууд ч байгааг аудитын болон бусад шалгалтаар тогтоож, Хөгжлийн банкинд мэдэгдсэн. -ТОСК анх хэдий хэмжээний санхүүжилт авсан юм бэ? -Хөгжлийн банкнаас нийт 340 гаруй тэрбум төгрөгийн зээл олгосон. Үүнд ханшийн өөрчлөлт бас нөлөөлнө. Тус компанийн зээлийн эргэн төлөлтийг орон сууцны борлуулалтын орлогоор болон Засгийн газрын 2018 оны тогтоолын хүрээнд өмнөх онуудад дутуу хэрэгжүүлж царцсан барилгыг зээлийн төлбөрт тооцож шилжүүлэн авсан. Ингэснээр одоогоор 258.1 тэрбум төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэлтэй байгаа. -Тэгвэл ТОСК-ийн зээлийн хүндрэлийг арилгуулахын тулд дахин санхүүжилт хийсэн нь тухайн царцсан барилгыг эргэлтэд оруулах хөрөнгийн асуудлыг шийдвэрлэсэн гэсэн үг үү? -Хөгжлийн банкнаас нэмэлтээр 60 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилтийг хийж царцсан барилгуудыг дуусгах ажлыг эхлүүлсэн. Одоогоор Хөвсгөл аймаг дахь 135 айл, Говь-Алтай аймаг дахь 120 айлын барилгын ажлыг бүрэн дуусгаж, улсын комисст хүлээлгэн өгсөн. Мөн ирэх сардаа багтаан Улаанбаатар хотод 972 айлын, Орхон аймагт 315 айлын орон сууцыг барьж дуусгахаар ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, дахин санхүүжилтээр царцсан барилгыг ашиглалтад оруулах боломжийг бүрдүүлсэн нь ТОСК ТӨҮГ-ын зээлд үүсээд байсан хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэж, бодит үр дүн гарч эхэлж байна. -Хөгжлийн банкны томоохон таван зээлдэгчийн зээлийн эрсдэлийг бууруулах зорилгоор Эрсдэлийн сан байгуулсан байдаг. Гэтэл энэ сангийн дийлэнх хувийг ТОСК ТӨҮГ-ын зээл эзэлж байгаа тухай ярьж байна. Энэ талаар? -Хөгжлийн банкны зээлийн эрсдэлийн сангийн тодорхой хувийг ТОСК ТӨҮГ-т олгосон зээлд тооцож байгуулсан. Энэ нь мэдээж Хөгжлийн банкны санхүүгийн үзүүлэлт болон зээлийн багцын чанарт сөргөөр нөлөөлдөг. Энэ талаар Засгийн газар, Монголбанк болон олон улсын хөндлөнгийн аудитын байгууллагаас тогтмол хугацаанд хийдэг хяналт шалгалт, аудитын тайланд ч тодорхой дурдагдсан байгаа. Гэхдээ Хөгжлийн банк нь Засгийн газрын Төрөөс орон сууцны талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд хамтран оролцох, дэмжлэг үзүүлэх зорилгоор ТОСК ТӨҮГ-ын зээлд тодорхой арга хэмжээг өнгөрсөн хугацаанд авч ажилласан нь тодорхой үр дүнд хүрч байна. -ТОСК руу дахин санхүүжилт хийх боломж байсан уу. Учир нь компани зээлээ эргэн төлөх боломжгүй болтлоо хүндэрсэн үе шүү дээ? -Өмнөх зээлийг үр ашиггүй зарцуулсан, санхүүгийн хүндрэлд орсон, зээлийн барьцаа хөрөнгө нь банкны шаардлагыг хангахгүй байгаа компанид нэмж зээл олгох ямар ч боломжгүй байсан. Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хууль зөрчигдөх нөхцөл байдал үүссэн учраас Засгийн газрын тогтоолын хүрээнд 2018 онд ТОСК-ийн өмчлөл дэх царцсан барилгуудыг зээлийн төлбөрт тооцож, шилжүүлэн авсан юм. Үүний дараагаар Хөгжлийн банкнаас нэмэлт санхүүжилт хийж, барилгуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломж бүрдсэн. Дахиж санхүүжилт хийгдсэнээр нийгэм, эдийн засагт болон Хөгжлийн банк, зээлдэгч ТОСК-ийн санхүүгийн үзүүлэлтэд эерэг нөлөөллийг үзүүлж байна. -Мэдээж банкны хөрөнгө болгохын тулд Засгийн газар болоод харъяа яамтай зөвшилцөх байх? -Тэгэлгүй яахав. Засгийн газрын хэрэгжүүлж байгаа төсөл гацаж санхүүжилтийг эрсдэлд оруулж байгаа учраас холбогдох газруудтай харилцан ярилцаж ТОСК-ийн зээлийн эргэн төлөлтийг сайжруулах талаар хэлэлцсэн. ТОСК-ийн хэрэгжүүлсэн төслийн зорилго нь хямд өртөгтэй орон сууцыг иргэдэд борлуулах. Гэвч зээлийн эргэн төлөлт хийгдэхгүй, барилга нь царцсан зэрэг нь орон сууцны өртөгт сөргөөр нөлөөлөх эрсдэл үүссэн. Тэгэхээр энэ мэтчилэн цаашид учирч болох эрсдэлийг хаахын тулд 2017 оноос эхлэн бид Засгийн газар, БХБЯ-нд санал тавьж 2018 оны гуравдугаар сард тогтоол гарснаар ТОСК-ийн царцсан барилгыг Хөгжлийн банкны хөрөнгөөр бүртгэх болсон юм. -Ашиглалтад орсон орон сууцны борлуулалт нь ямар зарчмаар явах вэ. ТОСК-т харъяалагдаж байснаас өөр нөхцлөөр борлуулагдах уу. Эсвэл? -Өнгөрсөн онд гарсан Засгийн газрын тогтоолын дагуу түрээсийн орон сууцанд шилжүүлэх учиртай. Гэхдээ 2016 онд Ч.Сайханбилэгийн Засгийн газраас гаргасан тогтоол бий. Тэнд ТОСК-ийн барьж буй 1289 айлын орон сууцыг түрээсийн орон сууцанд шилжүүлэн хөрөнгийн эх үүсвэрийг нь төсөвт тусгах тухай заасан байдаг. Ингэхдээ 2017, 2018, 2019 оны улсын төсөвт 82.4 тэрбум төгрөгийг тусгах учиртай байсан. -2016 онд ТОСК-ийн зээлийн эргэн төлөлт хүндрэлд орчихсон байсан шүү дээ. Тэгвэл анхнаасаа тус компани улс төрийн нөлөөгөөр хүнд байдалд орсон гэж ойлгож болох уу? -Тэгж харах үндэслэл бий. Учир нь Хөгжлийн банкнаас авсан санхүүжилтээр барьсан орон сууцыг түрээсийн хэлбэрээр иргэдэд ашиглуулах шийдвэр гаргаж санхүүжилтийг нь төсвөөс гаргахаар болсон ч үүнийгээ биелүүлээгүй. Ингэснээр ТОСК болоод Хөгжлийн банк хүнд байдалд орсон юм шүү дээ. Хэдийгээр түрээслэгч айл өрх төлбөрөө цаг тухайд нь төлж байгаа ч ТОСК-ийн зээлийн сард төлөх зээлийн хүүгийн төлбөрийн дөнгөж 70 хувийг л хангаж байна. Магадгүй улс төрийн зорилгоор амласан амлалтаа биелүүлэх хэрэгтэй боловч үүнд нь банк болоод төсөл хэрэгжүүлэгч хохирох ёсгүй. Манай банкны зүгээс Засгийн газар, БХБЯ, Сангийн яамд удаа дараа шаардлага тавьж байгаа. -Тэгэхээр төсвөөс эргэн төлөгдөх учиртай 82.4 тэрбум төгрөг эрсдэл үүсгэх гол нөхцөл болж байгаа гэж ойлгож болох уу. 2017 оноос өдийг хүртэл ямар ч мөнгө төсөвт тусгагдаагүй юм байна, тийм үү? -Тэгэлгүй яахав. Дөнгөж таван тэрбум төгрөгийг энэ жилийн төсөвт тусгасан. Тэр мөнгө нь ч өнөөдрийг хүртэл орж ирээгүй байна. Тиймээс дээрх 82.4 тэрбум төгрөгийн хүү өссөөр 100 орчим тэрбум болж байгаа юм. -Танай банкнаас нэмэлт санхүүжилт хийж ашиглалтад оруулж байгаа орон сууцыг хэрхэн борлуулах вэ. Тэдгээр байрыг борлуулаад зээлээ эргэн төлөх хугацаанд нь багтааж амжих уу? -Дутуу баригдсан орон сууцыг яаралтай барьж дуусган эдийн засгийн эргэлтэд оруулснаар ТОСК-ийн зээлийн эргэн төлөлт хэвийн болох учиртай. Үүний тулд орон нутгийнхантай харилцан тохиролцож тухайн барилгын хэдэн хувийг ипотекийн зээлээр, хэдийг нь түрээсийн орон сууц хэлбэрээр түүнчлэн хэдийг нь ахмадын орон сууцаар ашиглах вэ гэдгийг шийднэ. Мэдээж дээрх орон сууцууд ашиглалтад ороод хэдэн жилийн хугацаанд зээлээ төлж барагдуулах боломжтой вэ гэдгийг судалсан. Тиймээс манай банкны зүгээс таван жилийн хугацаанд зээлийн эргэн төлөлтийг бүрэн төлж барагдуулах шаардлага тавьж байгаа юм. -Хэдийгээр Монгол Улсын Хөгжлийн банк гэж байгаа боловч эрсдэлээс хамгаалах, зайлсхийх шаардлага бий. Тэгэхээр дараагийн удаад барилгын салбарт тэр дундаа гэр хорооллыг дахин төлөвлөх ажилд оролцох уу? -Мэдээж агаар, хөрсний бохирдлыг бууруулах хамгийн том гарц бол гэр хорооллыг барилгажуулах. Энэ чиглэлд Хөгжлийн банк тодорхой хувь нэмрээ оруулахын төлөө ажиллаж байна. Тус банкны хуулийн болон бодлого, журмын шаардлагыг хангасан гэр хорооллын дахин төлөвлөлт, шинэ суурьшлын бүсэд баригдаж байгаа орон сууцны тодорхой төслүүдийг одоо ч гэсэн үе шаттайгаар санхүүжүүлж байгаа. Үүнээс гадна гадны банк санхүүгийн байгууллагуудтай хийж байгаа яриа хэлцлүүд бий. Тухайлбал, БНХАУ-ын Ерөнхийлөгч айлчлах үеэрээ манайд хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламж олгохоо илэрхийлсэн. Энэ хөрөнгийг гэр хорооллын дахин төлөвлөлт, шинэ суурьшлийн бүсийн дэд бүтцийг хийхэд зарцуулахаар тохирсон юм. Үүнтэй уялдуулан манай банкны зүгээс тухайн дэд бүтцийн асуудлаа шийдвэрлэсэн газарт барих орон сууцны барилгын санхүүжилт авах талаар хятадын хэд хэдэн томоохон банк санхүүгийн байгууллагатай ярилцаж тохиролцсон. Өөрөөр хэлбэл, баригдах орон сууцны хороолол болон иргэд түрээслээд өмчлөх боломжийг өгөх урт хугацаатай хүү багатай хөрөнгийн эх үүсвэрийг авах талаар яриа хэлцэл хийж байна. Харамсалтай нь тухайн буцалтгүй тусламжийн мөнгөө дэд бүтэцдээ авч ашиглаж чадахгүй удааширч байгаагаас үүдэн бодит ажил болж чадахгүй хойшлогдож байна. Д.Оюунчимэг Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Энэ онд улсын хэмжээгээр 387.0 мянган га-д үр тариа, үүнээс 368.0 мянган га-д улаанбуудай, 32.0 мянган га-д малын тэжээл, 29.0 мянган га-д тосны ургамал, 13.8 мянган га-д төмс, 8.9 мянган га-д хүнсний ногоо,7.3 мянган га-д жимс, жимсгэнэ, нийтдээ 478.0 мянган га-д тариалалт хийнэ. Энэхүү зорилтын хүрээндүр тариа, тос, тэжээлийн таримлын тариалалтыг 14 аймгийн 1560 гаруй аж ахуйн нэгж иргэн, төмс, хүнсний ногоо, жимсжимсгэнийнтариалалтыг 950 гаруй аж ахуйн нэгж, хоршоо 16.0 мянган өрхийн хэмжээнд тариалахаар бэлтгэлээ хангаж 5 дугаар сарын цаг агаарын төлөв байдалтай уялдуулан хангайн болон төвийн бүсэд 5 дугаар сарын 08-наас, бусад бүсүүдэд 05 дугаар сарын 12-ноос хаврын тариалалтын ажил эхэллээ. Тариалалтад зүтгэх хүчний трактор 3130, үр тарианыүрлүүр2201, хөрс боловсруулах техник 5740, төмс, хүнсний ногооныүрлүүр570 ажиллах бөгөөдтариалалтын ажлыг 14-21 хоногт багтаан гүйцэтгэх боломжтой. 05 дугаар сарын 21-ныбайдлаар улсын хэмжээгээр 156.6 мянган га-д үр тариа, үүнээс 149.4 мянган га-дулаанбуудай, 6.4 мянган га-д төмс, 1.4 мянган га-д хүнсний ногоо, 3.3 мянган га-д тэжээлийн, 15.1 мянганга-д тосны ургамал, нийтдээ 182.9мянган га-д тариалалт хийснээр үр тарианы тариалалтын явц40.6 хувьтай, төмс 46.5 хувь, хүнсний ногоо 16.0 хувьтай явагдаж байна. Тариалалтын явц өнгөрсөн жилийн мөн үеэс 10 орчим хувиар доогуур байгаа нь 5 дугаар сарын дунд 10 хоногт тариалангийн ихэнх бүснутгаархүйтэн сэрүүн, салхи ихтэй байсантай холбоотой бөгөөд өнөөдрөөс тариалалтын ажил хэвийн эрчимтэй явагдаж байна. Хаврын тариалалтад зориулан241 аж ахуйн нэгж, иргэнд 10.1мянган тонн үрийн буудайг 30 хувийн, 338 аж ахуйн нэгж, иргэнд 1.4 мянган тонн шатахууныг 50 хувийн, 198аж ахуйн нэгж, иргэнд62тонн ургамал хамгааллын бодисыг 30 хувийн урьдчилгаатай тус тус зээлээр олгож тариалалтын ажилд дэмжлэг үзүүлээд байна. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буйХөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжихтөслийн хүрээнд 7.6 сая ам.долларын хөрөнгөөр газар тариалан, тэжээл үйлдвэрлэлийн зориулалттай 50-165 морины хүчтэй трактор 186 ширхэг, дарш хураагч 34 ширхэг, хадлан, таримал тэжээл үйлдвэрлэлийн зориулалттай 60 иж бүрдэл техникийг нийлүүлж 10 хувийн урьдчилгаатай, жилийн 2 хувийн хүүтэй, 7 жилийн хугацаатай зээлээр олгож байгаагийн зэрэгцээ2.4мянганга талбайг услах хүчин чадал бүхий35 ширхэгусалгаанытоног төхөөрөмжийг 12 жилийн хугацаатай, жилийн 2 хувийн хүүтэйгээр 15 аж ахуйн нэгж, 2 иргэнд зээлээр олгоод байна. Хүнсний ногоохөтөлбөрийн хүрээнд 9 нэр төрлийн 2.2 тонн хүнсний ногооны үр,45 тонн төмсний суперэлитүрийг аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газраар дамжуулан хүнсний ногоо тариалагчдад үнэгүй олгож байгаагийн зэрэгцээ 32 м2талбай бүхий 160 ширхэг нийлэг хальсан хүлэмж нийлүүлж иргэдэдхөнгөлөлттэйнөхцөлөөрзээлээр олгож байна. Жимс, жимсгэнэхөтөлбөрийн хүрээнд171.0сая төгрөгийн санхүүжилтээр 15.6 мянган ширхэг бага тархацтай жимсжимсгэнийнсуулгац нийлүүлэх тендер шалгаруулалтыг зарлаж хэрэгжилтийг зохион байгуулж байна. Ус цаг уур,орчнышинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр 5 дугаар сарын23-нднутгийн баруун хэсгээр, 24-ндзарим газраар, 25-ндихэнх нутгаар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байна. Хугацааны эхэн болон сүүлээр дулаарч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл,Хэнтэйнуулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 17-22 градус, Орхон-Сэлэнгийн саваар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 26-31 градус дулаан байхтөлөвтэйбайна. Тиймээс цаг агаарын тааламжтай байдлыг ашиглан тариалалтын ажлыг шуурхайлах арга хэмжээг аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газруудтай хамтран зохион байгуулж байна.
Орон нутгийн хоршоодын гишүүдэд органик хөдөө аж ахуйн талаар цогц мэдлэг олгож байна
2019-05-22 13:35:26 Нийтлэгдсэн: Эдийн засагДэлхийн хүн ам өсөж, хотжихын хэрээр хүрээлэн буй орчиндоо ээлтэй, аюулгүй хүнс үйлдвэрлэх, хэрэглэх нь эрүүл, урт удаан, аз жаргалтай амьдрах баталгаа гэдгийг олон улс хүлээн зөвшөөрч, органик үйлдвэрлэлд шилжиж, органик хөдөө аж ахуйг хөгжүүлэх боллоо. Өнөөдөр дэлхийн 181 оронд 68,9 сая га талбайд 2,9 сая фермер органик үйлдвэрлэл эрхэлж, 92 тэрбум евро буюу 272,9 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Дэлхийн хүн амын хүнсний хангамжийн 75 хувийг 500 сая жижиг фермер хангаж байна гэсэн статистик бий. Одоогийн байдлаар дэлхийн 90 орчим улсад органик хүнсний тухай хууль тогтоомж мөрдөгдөж байгаагаас Монгол Улс 2016 онд Органик хүнсний тухай хуультай болж, түүнийг дагалдан 6 журам, аргачлал батлагдан, хэрэгжиж байна. Ийнхүү манай улсад органик үйлдвэрлэл явуулах, органик гэдгийг баталгаажуулах хууль эрх зүйн орчин бүрэн бүрдсэн гэж хэлж болно. Тус хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс АДРА Монгол ОУБ-ын Органик хөдөө аж ахуйн түншлэл төслийг хэрэгжүүлж, Сэлэнгэ аймгийн 30 хоршоонд түшиглэсэн хамтын баталгаажуулалтын тогтолцоог бүрдүүлэхээр ажиллаж байгаа юм. Хамтын баталгаажуулалтын тогтолцоог бүрдүүлэхэд орон нутгийн иргэд, хоршоод төдийгүй төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөлд органик хөдөө аж ахуй, нэмүү өртгийн сүлжээний ач холбогдол, нийгэм, эдийн засаг, байгаль орчинд үзүүлэх нөлөө зэргийг таниулах, хэрэглэгчдийн мэдлэг, хандлагыг өөрчлөх шаардлагатай гэж мэргэжилтнүүд үздэг. Тиймээс Органик хөдөө аж ахуйн түншлэл төслөөс Органик хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээ-Хамтын баталгаажуулалт сэдэвт сургалтыг энэ сарын 20-23-ны өдрүүдэд Улаанбаатар, Дархан-Уул аймагт тус тус зохион байгуулж байна. Хөдөө аж ахуйн чиглэлийн төрийн болон төрийн бус байгууллага, хоршооны гишүүд, иргэдийн төлөөлөл зэрэг 100 гаруй хүнийг хамруулах тус сургалтыг урилгаар Энэтхэг Улсын Хамтын баталгаажуулалтын зөвлөлийн ерөнхийлөгч Калян Паул болон Нэгдсэн Гималайн Хөгжлийн Санг үүсгэн байгуулагч Анита Паул нар удирдан явуулж байна. Сургалтаар уулархаг бүсэд органик хөдөө аж ахуйг хөгжүүлсэн туршлага, мал аж ахуй, газар тариалан эрхлэгчид, тэр дундаа эмэгтэйчүүдийн орлогыг нэмэгдүүлэх боломж, орон нутгийн иргэд, хоршоонд суурилсан органик хүнсний хамтын баталгаажуулалтын байгууллагын удирдлага, зохион байгуулалтын тухай цогц мэдлэг олгож байна. Энэтхэг улсад орон нутгийн иргэд, хоршоодод түшиглэсэн мах, сүү, арьс шир, ноос ноолуур боловсруулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх худалдан борлуулах ченжийн дамжлаггүй тогтолцоог бүрдүүлж чаджээ. Малчид, анхан шатны хоршоод, дундын хоршоо, сүү үйлдвэрлэгчдийн компани, Сүү, сүүн бүтээгдэхүүнийг хөгжүүлэх зөвлөл гэсэн шат дараалал бүхий бүтэц нь нэг нэгнийгээ дэмжих зарчмаар ажилладаг бөгөөд үндсэн үйл ажиллагаа нь хүн амыг органик бүтээгдэхүүнээр хангах, иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэхэд чиглэдэг. Онцлон дурдахад, малчид, анхан шатны хоршоодын гишүүд нийлүүлсэн сүүнийхээ хэмжээгээр урамшуулал хүртэж, дундын хоршоо нь малын тэжээлээр хангах, мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх, зохиомол хээлтүүлэг хийх зэрэг үйлчилгээ үзүүлж, зах зээлд гаргах бүтээгдэхүүнээ нийтээрээ хэлэлцэн шийддэг байна. Тус улсад химийн ямар нэгэн бордоо, бодис хэрэглэхгүй, аливаа зохиомол өсгөгч ашиглахгүйгээр бага талбайд органик газар тариалан эрхлэх боломжтой гэдгийг харуулсан амжилттай жишээ олон байдаг гэв. Тиймээс хорших, хөдөлмөрөөрөө нэгдэх, хамтарч ажиллах, түншлэх нь эргээд тухайн малчин, тариаланч төдийгүй нийгэм, эдийн засаг, байгаль орчинд сайн нөлөөтэй болохыг онцоллоо. Онол, практик хосолсон уг сургалтыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас санаачилсан Алсыг харья-Органикийг сонгоё сарын ажлын үеэр явуулж байгаагаараа цаг үеэ олсон чухал арга хэмжээ гэдгийг зохион байгуулагчид хэлж байна.
“ГАДААД СУРТАЛЧИЛГАА БА ОРЧУУЛГЫН АСУУДЛУУД” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2019-05-21 08:45:40 Нийтлэгдсэн: Эдийн засагГадаад харилцааны яам, Монголын Зохиолчдын Эвлэл хамтран Гадаад сурталчилгаа ба орчуулгын асуудлууд сэдэвт хэлэлцүүлэг хийв. Хэлэлцүүлэгт дипломат ажилтнууд, хэл шинжлэлийн эрдэмтэд, зохиолч, орчуулагч нар оролцож, орчуулгын чанар, тулгамдаж буй асуудлуудаар санал бодлоо солилцлоо. Хэлэлцүүлгийг нээж Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг хэлэхдээ Гадаад сурталчилгааны гол зорилт нь Монгол Улсын түүх, соёлын өв, эдийн засаг, нийгмийн ололт амжилтыг дэлхий нийтэд сурталчлан таниулах бөгөөд соёлын бүтээлч үйлдвэрлэл буюу орчуулгын асуудлыг бид үүнд хамааруулан ойлгох учиртай. Энд л гадаад сурталчилгаа, орчуулга хоорондын нарийн хэлхээ холбоо нь оршдог хэмээн онцлов. Гадаад харилцааны яамны Хөрш орнуудын газрын зөвлөх, СГЗ Я.Ганбаатар Монголын сонгодог бүтээлүүдийг гадаад хэл рүү орчуулах нь, МУИС-ийн судлаач, доктор Ш.Эгшиг Мэргэжлийн орчуулгын чанар стандарт, МЗЭ-ийн Орчуулгын үндэсний төвийн тэргүүн Д.Мөнхтөр Уран зохиолын орчуулга ба Монгол соёлын дархлаа зэрэг илтгэл тавьж хэлэлцүүллээ. Мөн хэвлэл, мэдээллийн хэрэгслийн гадаад мэдээ, материалын орчуулгын чанарын талаар хөндөн ярилцав.
“Арьс ширэн түүхий эдийн чанар, түүнд нөлөөлөх шимэгчтэх өвчний нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
2019-05-17 10:32:18 Нийтлэгдсэн: Эдийн засагХүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал эмнэлгийн ерөнхий газарХөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар 2019 оны 05-р сарын 16ныөдөрАрьс ширэн түүхий эдийн чанар, түүнд нөлөөлөхшимэгчтэхөвчний нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээсэдэвт хэлэлцүүлгийгзохионбайгуулжбайна.Хэлэлцүүлгийнгол зорилго ньмалыг эрүүлжүүлэх, арьс ширэн түүхий эдийн чанарыг дээшлүүлэх чиглэлээр төрөөс баримтлах бодлого, тулгарч буй асуудал,шийдвэрлэх арга замуудыг тодорхойлох,оролцогч талуудын хамтын ажиллагааг дээшлүүлэхэд оршино. Уг арга хэмжээндМал эмнэлгийн хүрээлэн, УМЭАЦТЛ, Хөдөө аж ахуйн их сургууль, Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэн, Хөнгөн үйлдвэрийн судалгаа, туршилт, үйлдвэрлэл, бизнесийнкорпораци, Монголын арьс ширний үйлдвэрлэгчдийн холбоо, Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төсөл,SECIMтөсөл, Азийн хөгжлийн банкны ХАА-н нэмүү өртгийн сүлжээг дэмжих төсөл зэрэг байгууллагын төлөөлөл болон салбарын эрдэмтэн судлаачид оролцоно. Хэлэлцүүлэгт ХХААХҮЯ-ны ХөҮБХЗГ-ын дарга Б.Батхүү оролцож,Арьс ширний үйлдвэрлэлийн чиглэлээр төрөөс баримтлах бодлогоилтгэлийг тавьж хэлэлцүүлэв. МөнМал эмнэлгийн ерөнхий газраасПаразит өвчний чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, төлөвлөгөө,Мал эмнэлгийн хүрээлэнгээсМалын шимэгчийн арьс, ширэнд учруулж буй гэмтэл, хор хохирол цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, Монголын арьс ширний үйлдвэрлэлийнхолбооноосАрьс шир боловсруулах үйлдвэрт тулгарч буй арьс ширэн түүхий эдийн гэмтлийн асуудал,ХААИС-иасАрьс ширэн түүхий эд бэлтгэл, тээвэрлэлт, нийлүүлэлтийн өнөөгийн байдал, орон нутагт түүхий эдийнтордолтынцэг байгуулах шаардлага, сайжруулах арга замзэрэг сэдвүүдээр илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм. Хэлэлцүүлгийн төгсгөлд оролцогчдын санал хүсэл сонсож, цаашид хамтран хэрэгжүүлэх арга хэмжээ, хамтын ажиллагааны төлөвлөлтийг ярилцлаа. Хэлэлцүүлгийн үр дүнд малын арьсширэн түүхий эдийн чанар, түүнд нөлөөлөхшимэгчтэхөвчний нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зөвлөмж гаргаж, цаашид хэрэгжүүлэн ажиллана.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй