Монгол улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд байгуулсан Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал-ыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол-Хятадын Экспо гурав дахь удаагийн арга хэмжээг 2019 оны 9 дүгээр сард Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хөх хот болон Улаанцав хотноо зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Энэхүүарга хэмжээг зохион байгуулах бэлтгэл ажлыг ханган удирдан чиглүүлэх, төр, хувийн хэвшлийн байгууллагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг Засгийн газрын2019оны 225 дугаар тогтоолоор батлуулж, анхдугаар хурлыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан өнөөдөр удирдан зохион байгууллаа. Ажлын хэсгийн дарга Ч.Улаан арга хэмжээний хүрээнд хэрэгжүүлэх ерөнхий ажлын төлөвлөгөөг урьдчилсан байдлаар танилцуулж,зохион байгуулахдаа нэг цонхны бодлого-баримтлан, дэд ажлын хэсгүүд-хариуцаж байгаа газруудтай хамтран ажиллаж, Ерөнхий ажлын хэсэгт тогтмол ажлаа тайлагнаж, мэдээлэл хүргүүлж байхыг анхаарах, бэлтгэл ажил зуны улиралд явагддаг тул амралтаа авч байгаа албан хаагчдыг орлох хүнийг тодорхойлж нягт уялдаа холбоог хангаж ажиллах талаар үүргийг өглөө. Дээрх арга хэмжээ ньХөрөнгө оруулалтын төсөл танилцуулах, Хурал, форум, Үзэсгэлэн худалдаа, Соёлын солилцоо гэсэн чиглэлийн хүрээнд зохион байгуулагдах юм.
Дэлхийн худалдааны байгууллагын ХАА-н хэлэлцээрийн асуудлаарх сургалт болов
2019-06-13 12:29:30 Нийтлэгдсэн: Эдийн засагГХЯ-наас Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ)-тай хамтран ДХБ-ын Хөдөө аж ахуйн хэлэлцээрийн асуудлаарх сургалтыг 2019 оны 6 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд зохион байгуулав. Сургалтын үеэр ДХБ-ын зүгээс олон талт худалдааны яриа хэлэлцээний хүрээн дэх Хөдөө аж ахуйн хэлэлцээрийн тулгамдсан асуудлууд болох зах зээлд нэвтрэх, дотоодын дэмжлэг болон хүнсний аюулгүй байдал зэрэг сэдвээр танилцуулга хийсэн бөгөөд манай улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын өнөөгийн байдал, шийдвэрлэх асуудал, цаашдын зорилт, Хүнсний аюулгүй байдал, тулгамдсан асуудал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ сэдвээр ХХААХҮЯ-наас илтгэл тавив. Сургалтад гадаад худалдаа болон хүнс хөдөө, аж ахуйн чиглэлийн холбогдох яам, агентлаг, эрдэмтэн, судлаачид, багш нар болон хувийн хэвшлийн төлөөлөл идэвхитэй оролцож, сонирхсон асуудалдаа хариулт авч, өөрсдийн хариуцсан чиглэлээрх мэдлэг, мэдээллээ чөлөөтэй солилцож ажиллав. ДХБ-ын Хөдөө аж ахуйн хэлэлцээрийг бүрэн дүүрэн ойлгох, манай улсын хувьд хөдөө аж ахуйн салбартаа хэрэгжүүлж буй хөтөлбөр, арга хэмжээнүүд нь Монгол Улсын ДХБ-ын олон талт хэлэлцээрээр хүлээсэн үүрэгт, амлалттай зөрчилдөхгүй байх, мөн түүнчлэн ДХБ-ын хүрээн дэх өнөөгийн хэлэлцээн дэх байр сууриа илүү тодорхой болгоход чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
ЖДҮДС-аас зээл авах хүсэлтэй иргэдийн төслийг энэ сарын 10 хүртэл хүлээж авна
2019-06-06 11:46:06 Нийтлэгдсэн: Эдийн засаг-Төслийг амралын өдрүүдээр ч хүлээж авна- Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд зориуланурт хугацаатайхөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах ажил орон даяар явагдаж байна.Экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох бүтээгдэхүүн,үйлдвэрлэлийг дэмжин, шинээр бизнес эхлүүлэх болон ажлын байр бий болгох, нэмэгдүүлэх зорилгоорурт хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох үйл ажиллагаа хэрхэн явагдаж байгаа талаар ЖДҮХС-ийн Захирал Б.Батцэцэгээс тодрууллаа. -Төсөл хүлээн авах үйл явц ид өрнөж байна. Иргэд, аж ахуй нэгжүүд хэр идэвхитэй хамрагдаж байна. -Бид тавдугаар сарын 27-ноос жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авах, зээлийн өргөдөл хүсэлтийг авч эхэллээ. Энэ ажил 21 аймаг, есөн дүүргийн хэмжээнд зохион байгуулагдаж байна. Улаанбаатар хотод жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн төв байранд мөн Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв дээр тус тус хүлээн авч байна. Хөдөө орон нутаг 21 аймагт Хүнс хөдөө аж ахуйн газар дээр хүлээн авч байгаа. Одоогийн байдлаар 85 төсөл хүлээж авсан байна. Өвөрхангай, Баянхонгор, Ховд аймгуудын үйл ажиллагаа амжилттай бүртгэгдээд явж байна. -Олон нийтийн оролцоог тэгш хангахаар зээл олгох журмыг шинэчилсэн гэж ойлгосон. Шинэ журмаараа төсөл хүлээн авах одоогийн процесст ямар өөрчлөлт орсон бэ? -Төслийн үйл ажиллагааг амжилттай зохион байгуулахын тулд жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олон нийтэд нээлттэй, ил тод мэдээллээр хангаж, зөвөлгөө дэмжлэгийг газар дээр нь өгч ажиллаж байна. Өдөрт дунджаар 100 гаруй иргэн, аж ахуйн нэгжийн төлөөлөл иржтөслөө хэрхэн бичих, бичихдээ юуг анхаарах, ямар бичиг баримт бүрдүүлэх, хаана хэзээ очиж материалуудаа өгөх гэх мэтээр олон зөвөлгөө мэдээлэл авч байгаа нь энэ жилийн үйл ажиллагааны онцлог байна. -Төсөл ирүүлж байгаа иргэн, аж ахуй нэгж юун дээр илүү анхаарах шаардлагатай байна вэ? -Төсөл ирүүлэгч иргэдэд анхааруулахад зургадугаар сарын 10-ны 17 цаг 30 минутад төсөл хүлээн авах хугацаа зогсоно.Энэ жил төсөл хүлээн авах ажиллагааг цахим ертөнц ашиглан, программаар дамжуулан хүлээн авч байгаа учраас товлосон цагаас өмнө төсөл ирүүлэгчид шаардлага хангасан төслөө ирүүлэхэд анхаарах хэрэгтэй. Мөн банкаар дамжих, сангаар дамжих гэсэн хоёр сонголт бий. Тиймээсхамгийн гол нь тухайн шаардлага хангасан төсөлд материалаа бүрэн бүрдүүлээд өгсөн тохиолдолд Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангийн төсөлд хамрагдах бүрэн боломжтой. Жижиг дунд үйлдвэрээс зээл олгох журмын хүрээнд хуанлийн 14 хоног гэсэн учраас бид зургадугаар сарын 8-9-ний амралтын өдрүүдэд өглөөний 08:30 минутаас оройн 17:30 минут хүртэл ажиллана. Хамгийн сүүлийн өдөр буюу зургадугаар сарын 10-нд ч энэ хувиарын дагуу ажиллана. Тухайнтөсөл нь хэрэгжих болмжтой, зах зээлд танигдсан, төслийн хүрээнд олгох зээлийн таван жилийн хугацаанд өөрийнхөө төслийг үр дүнтэй хэрэгжүүлж, импортыг орлох, экспортод гаргахад анхаарсан төсөл байх юм бол дэмжигдэх магадлал өндөр байх болов уу. Мөн Засгийн Газрын 190 дүгээр тогтоолоор жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих тэргүүлэгч чиглэл хэмээн батлагдсан. Энэ чиглэлүүдээс үйл ажиллагааг явуулах төслийг урт хугацаанд хэрэгжүүлэх иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа найдвартай, санхүүгийн хариуцлага байгаа тохиолдолд төсөл дэмжигдэх магадлал мөн адил өндөр байна. Тэгэхээр сайн боловсруулагдсан, хэрэгжих боломжтойтөсөл байвал илүү үр дүнд хүрнэ гэж ойлгож болно. Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд зориулсанурт хугацаатай олгоххөнгөлөлттэй зээлд хамрагдах хүсэлтэй иргэдээс төсөл хүлээн авах үйл явц хэрхэн явагдаж байгаа талаар асуулаа. Д.Моёор Гарамгай нэгдэл ХХК-ийн Захирал Би жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас дэмжлэг авахаар төслийн материалаа бүрдүүлээд, зөвөлгөө авахаар ирсэн. Одоо үзүүлж байгаа үйлчилгээ нь нээлттэй ч, шалгуур өндөртэй санагдаж байна. Дөрвөн үе шаттай шалгаруулах юм байна. Төслөө хүлээн авсан, бүртгэсэн, сонгон шалгаруултад орлоо, шалгарлаа гэсэн дөрвөн үе шатны талаар мэдээлэл гар утсанд мессежээр ирэх юм байна гэж ойлголоо. Т.Лувсандорж Төөдөө шувууд ХХК-ийн Захирал Энэ жилийг Засгийн газраас жижиг дунд үйлдвэрийг дэмжих жил болгосонд таатай байна.Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч, тэр дундаа хүнсний үйлдвэрлэл эрхлэгч бид бүхэнд өгөөжтэй зүйл боллоо гэж бодож байна. Төсөл хүлээн авах, зарлан мэдээлэх, сонгон шалгаруулах ажлыг сайн зохион байгуулж байна. Төсөл хүлээж авах хугацааг зарлахаасаа өмнө тодорхой хугацаа бидэнд өгсөн.Мөн энэ жил төсөл хүлээн авах хугацааны хувьд өмнөх жилүүдийнхээс илүү олон хоног болсон. Тиймээс үйл ажиллагаагаа жижиг, дунд үйлдвэрлэл болгон өргөжүүлэх хүсэлтэй бизнес эрхэлж байгаа хүмүүст сайн төсөл бичиж,материалаа бүрэн гүйцэт бүрдүүлж өгөх хангалттай хугацаа байна гэж ойлгож байна. Миний хувьд 2013 оноос хойш өндөгний үйлдвэрлэл худалдаа эрхэлдэг. Өмнө ньэнэ төсөлд хоёр ч удаа материалаа өгөөд хугацаа нь дуусчихлаа, төсөлд хамрагдаж чадсангүй гэсэн шалтгаанаар дэмжлэг авч чадаагүй. Гэсэн хэдий ч энэ жил төслөө улам сайжруулаад дахин өгч даагаа нэхэх бодолтой байна. Дэмжлэг авч чадвал манай үйлдвэрийн үйл ажиллагаа өргөжиж үндэсний үйлдвэрлэлийн хөгжилдүр өгөөжөө өгч, олон хүний ажил амьдрал сайжирна гэж бодож байна.
Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг баталлаа
2019-05-31 08:42:29 Нийтлэгдсэн: Эдийн засагУИХ-ын чуулганы /2019.05.30/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав. Тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Я.Содбаатар танилцуулав. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.6-д Бусад байнгын хороо Үндсэн чиглэлийг хэлэлцсэн бол гаргасан санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд өгнө. гэсний дагуу Байнгын хороодын санал, дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд танилцуулж, хороодоос ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналаар нэг бүрчлэн санал хураажээ. Тухайлбал: Аюулгуй байдал, гадаад бодлогын байнгын хороо: Шинээр барих гал унтраах, аврах ангийн барилгын тоог нэмэгдүүлэх, Албан хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, Иргэд, олон нийтийг гамшгаас хамгаалах чадварыг сайжруулах, Бие бүрэлдэхүүнийг чадваржуулах гэснийг зэвсэг, техник, хувцас, хэрэглэл болон материаллаг баазыг бэхжүүлэх гэсэн саналыг төсөлд тусгахаар санал, дүгнэлтдээ тусгасан байна. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо: Өвлийн хүлэмжийн аж ахуй эрхэлж буй аж ахуйн нэгжид цахилгааны хэрэглээний хөнгөлөлт үзүүлэх, Нөөцийн махны хэмжээ, эх үүсвэрийг нэмэгдүүлэх, Бэлчээрийн ургамалд хөнөөл учруулж буй үлийн цагаан оготно, царцаатай тэмцэх, Хүнсний ногооны хадгалалт, тээвэрлэлт, борлуулалтын цогцолбор төв барих, Уул уурхай, хүнд үйлдвэрийг суурьшлын бүсээс гаргах, дахин төлөвлөх, хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах, Үйлдвэржилт 21:100 үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, Ноолуур үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зэрэг саналыг тогтоолын төслийн хавсралтад нэмж тусгахаар санал хурааж шийдвэрлэжээ. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо: Соёлын баримтат өвийг хамгаалах, музей, түүх, соёлын өвийн сэргээн засварлалтын ажлыг эрчимжүүлэх, ЮНЕСКО-ийн дэлхийн өвийн бүртгэлд бүртгэгдсэн Монгол Улсын соёлын өвийг хамгаалах, Бурхан Халдун уулын соёлын өвийн менежментийн захиргааг байгуулах, Эмнэлгийн ажилтнуудыг В вирусын эсрэг дархлаажуулалтад 100 хувь хамруулах гэсэн төсөл арга, хэмжээг нэмэх саналыг төсөлд тусгахаар санал, дүгнэлт гаргасан байна. Хууль зүйн байнгын хороо: Үндэсний гадаад паспортод бичилт хийх, программ хангамж тоног төхөөрөмж нийлүүлэх, Сонгууль зохион байгуулахтай холбоотой асуудлаар Улсын бүртгэлийн байгууллагыг техник, хэрэгслээр хангах зэрэг саналыг тогтоолын төслийн хавсралтад нэмэхийг дэмжсэн байна. Эдийн засгийн байнгын хороо: Иргэдийн орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлэх, Нийслэл, аймгийн төвүүдийн инженерийн шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэлтийн хийх, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг барилгын ажлыг үргэлжлүүлэх, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах, барилгын ажлыг эхлүүлэх, Шинжлэх ухааны академийн харьяа хүрээлэн төвүүдийн техник, тоног төхөөрөмж, компьютерийг шинэчлэн нийлүүлэх, Сонгуулийн санал тооллогын техник хэрэгслийг шинэчлэх арга хэмжээ авах, Орон нутгийн зорчигч тээврийн үйлчилгээг олон улсын жишигт хүргэх зэрэг саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Төсвийн болон Төрийн байгуулалтын байнгын хороодоос төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд Төрийн байгуулалтын байнгын хорооноос Гандангийн дэнжийг аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх асуудлыг судалж, шийдвэрлэх нь зүйтэй гэсэн саналыг ирүүлжээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа Байнгын хорооны дэмжсэн болоод дэмжээгүй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж дуусан, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар тогтоолыг баталлаа. Дараа нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төсвийн байнгын хороо 05 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар дээрх хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд хуулийн төслийн талаар анхны хэлэлцүүлгээр зарчмын зөрүүтэй санал гараагүй тул өргөн мэдүүлсэн төслийн хэмжээнд эцсийн хувилбарын төслийг бэлтгэлээ хэмээн УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн танилцуулсан. Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар баталлаа.
GIZ-ийн Хотын Нэксус төслийн хаалтын арга хэмжээ Бангкок хотод боллоо
2019-05-31 08:28:12 Нийтлэгдсэн: Эдийн засагХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам (BMZ)-ны санхүүжилтээр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран 2013-2019 онд хэрэгжүүлсэн Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн Азийн хотуудын нөөцийн цогц менежмент: Хотын Нэксус төслийн хаалтын арга хэмжээ буюу төгсгөлийн IX хуралдааныг Тайландын Бангкок хотод энэ сарын 22, 23-ны өдрүүдэд зохион байгууллаа. Энэ төсөлд Ази, Номхон Далайн бүсийн долоон орны 12 хот хамрагдсан бөгөөд Азид хурдацтайгаар явагдаж буй хотжих үйл явцаас үүдэлтэй ялангуяа ус, эрчим хүчний хангамж болон газар ашиглалт, хүнсний хангамжтай холбоотой тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд бүс нутгийн хотуудад ус, эрчим хүч, хүнсний нөөцийн цогц төлөвлөлт, менежментийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр техникийн туслалцаа үзүүлсэн. Тухайлбал Улаанбаатар хотод угсармал орон сууцны барилгын дулаан-техникийн шинэчлэлтийн төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх, Улаанбаатар хотын Эрчим хүчний мастер төлөвлөгөөний урьдчилсан судалгаа, хатуу хог хаягдлыг шатааж эрчим хүч үйлдвэрлэх байгууламжийн урьдчилсан ТЭЗҮ зэрэг судалгаа, гэр хорооллын дахин төлөвлөлт зэрэг чиглэлээр дэмжлэг үзүүлсэн. Төслийн бодлогын түншээр НҮБ-ын ESCAP (Ази, Номхон Далайн Эдийн Засаг, Нийгмийн Хороо) байгууллага, хэрэгжүүлэгч түншээр ICLEI (Тулахтай хөгжлийн төлөөх нутгийн захиргаад) байгууллага хамтран ажиллаж бүс нутгийн тэргүүн туршлага, ололтуудыг бүс нутгийн мэдлэг түгээх платформд (Network) суулгаж, ингэснээр нөөцийн цогц менежментийн санаачлагуудыг бүс нутгийн болон үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Хуралд Улаанбаатар хотыг төлөөлж Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү, Нийслэлийн орон сууцны корпораци ХК-ны Ерөнхий захирал Б.Сүхбаатар болон Сангийн яам, Үндэсний хөгжлийн газрын төлөөлөл оролцож хотын өмнө тулгамдсан асуудлаар салбар хуралдаануудад оролцон туршлагаа хуваалцаж санал бодлоо илэрхийллээ. Бүс нутгийн 9 дэх төгсгөлийн хуралдаан нь хотуудын туршлага, гарсан үр дүн, ололт амжилт, сургамжийг танилцуулахын зэрэгцээ бусад улс орон, хотуудад үр өгөөжийг нь хүртээх арга замыг эрэлхийлж нөөцийн цогц менежментийг үзэл санааг нутагшуулахад чухал арга хэмжээ боллоо. Хуралд олон улсын шинжээчид, мэргэжилтнүүд дэд бүтцийн зарим шийдлүүдийг танилцуулж хотын нөөцийн цогц менежментийг санал санаачлагууд нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, тулхтай хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд хэрхэн нөлөөлж болох талаар мэдээлэл өгсний зэрэгцээ коллеж, их, дээд сургуулиудын багш, оюутан нарыг оролцуулж тэдгээрийн сургалтын хөтөлбөр, заах аргуудыг нэгтгэх, уялдуулах арга замыг хэлэлцсэн нь энэ арга хэмжээний нэг онцлог байлаа.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй