Нийслэлийн Мэдээлэл, технологийн газар, Монголын Блокчэйн технологийн холбоо болон INPUT OUTPUT компанийн хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд Монгол улсад дэлхийд өрсөлдөх чадвартай блокчэйн хөгжүүлэгчдийг бэлтгэх зорилготой Хаскелл програмчлалын хэлний сургалт өнөөдөр албан ёсоор нээлтээ хийлээ. Энэхүү сургалтанд нийт 300 орчим мэдээллийн технологийн оюутан болон мэргэжилтнүүд бүртгүүлснээс 25 залуус сонгон шалгарч сургалтад тэнцэн хамрагдаж байгаад баяр хүргэж, Улаанбаатар хотыг ухаалаг шийдэл, технологид суурилсан үйлчилгээг ашиглан иргэдийн амьдрах орчинг аюулгүй болгох, төрийн үйлчилгээг цахимаар авах олон төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд энэхүү зорилгын хүрээнд сургалтад хамрагдаж буй залуустай цаашид хамтран ажиллахад нээлттэй байгаа талаар Нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын орлогч дарга Б.Бат-Эрдэнэ онцоллоо. Хаскелл программчлалын хэл нь блокчэйн, кибер аюулгүй байдал, хиймэл оюун ухаан, Big data аналитик салбаруудад ажиллах чадвар суурийг бий болгож дотооддоо болон олон улсад ажиллах боломжууд нээгдэх юм. Бидний сайн мэдэх Facebook, Google, Intel, Microsoft компаниуд Хаскелл хэлийг нарийн төвөгтэй систем, программуудад ашигладаг байна. Хаскелл програмчлалын хэлний боловсрол олгох сургалтыг INPUT OUTPUT компанийн Боловсрол хариуцсан захирал, Математикын ухааны доктор, Ph.D Lars Bruenjes болон Компьютерын шинжлэх ухааны доктор Ph.D Polina Vinogradova нар удирдан заана. Энэхүү сургалтыг Аргентин, Этопи, Мексик зэрэг орнуудад амжилттай зохион байгуулсан туршлагатай ба энэ жил Нийслэлийн Мэдээлэл, технологийн газар, Монголын Блокчэйн технологийн холбоо, Мэдээлэл, технологийн үндэсний парктай хамтран Монголд албан ёсоор нээлтээ хийж байгаад таатай байна хэмээн INPUT OUTPUT компанийн захирал Charles Hoskinson хэллээ. НИЙСЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ГАЗАР
Залуу эрдэмтдэд тус бүр 10 сая төгрөгийн тэтгэлэг олголоо
2020-07-08 12:52:50 Нийтлэгдсэн: БоловсролДокторын дараах судалгаанд олгодог шинжлэх ухааны асуудал эрхэлсэн сайдын нэрэмжит инновацийн тэтгэлэгт шалгарсан 10 залуу докторт тус бүр 10 сая төгрөгийн тэтгэлэг олгох батламжийг УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг гардууллаа. 2011 оноос хойш нийтдээ 106 судлаач энэхүү тэтгэлгийг хүртсэн юм. Тэд тэтгэлгийг гардан авснаар бүтээлч санаагаа хэрэгжүүлэх боломжоор хангагдсаны хүчинд тодорхой үр дүнд хүрч шинэ мэдлэг, инновацийг бий болгоход хувь нэмрээ оруулсаар иржээ. Тэтгэлэг авсан дээрх судлаачид өнгөрсөн хугацаанд ном бүтээл-13, нэг сэдэвт бүтээл-2-ыг туурвиж, шинэ бүтээгдэхүүн-5, тоног төхөөрөмж- 4-ийг бүтээж, патент 4, ашигтай загвар 2-ыг батлуулж, шинэ онол, теорем 5-ыг дэвшүүлжээ. Түүнчлэн эрдэм шинжилгээний өгүүлэл 137-г дотоод, гадаадын шинжлэх ухааны мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлж, 86 удаа эшлэгдсэн бөгөөд гадаад, дотоодын эрдэм шинжилгээний хуралд 169 илтгэл хэлэлцэгдсэн байна. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг 2020 оны тэтгэлэгт судлаачдад хандаж хэлсэн үгэндээ Энэ жилийн хувьд тэтгэлгийн уралдаанд шинжлэх ухааны хүрээлэн, их дээд сургууль, хувийн хэвшлийн байгууллагаас нийтдээ 52 судлаач төслөө ирүүлсэн. Цаашид Монголын үе үеийн эрдэмтдийн залгамж халааг нэр төртэй авч явах, хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг танай үеийнхэн хүлээж авах цаг ирсэн, улам хичээж ажиллаарай гэлээ. Батламж гардуулах ёслолд БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр, БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн, Шинжлэх ухаан, технологийн газрын дарга С.Мөнхбат зэрэг албаны хүмүүс байлцлаа. 2020 оны Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын нэрэмжит докторын дараах судалгаанд инновацийн тэтгэлэг хүртсэн залуу судлаачид: Дашдоржийн Золзаяа (Хиймэл оюун ухаан болон их өгөгдлийн шинжилгээнд суурилсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чатбот хөгжүүлэлт) Амгалангийн Солонго (Талимон бэлдмэлийн түүхий эдийн хоруу чанар, технологи, стандарт) Оюунбилэгийн Нандин-Эрдэнэ (Жирэмсэн эхчүүдийн төмрийн ба төмөр дутлын цус багадалтын судалгаа) Бямбасүхийн Оюунтөгс (Таргалалтыг оношлох, биеийн өөхлөг эдийг хэмжих аргуудын лавламж хэмжээг Монгол хүний бие махбодийн онцлогт тохируулан өөрчлөх нь) Лувсангийн Лхагвасүрэн (Таримал ургамлын үрийг нарийвчлалтай суулгах хянах ухаалаг систем боловсруулах) Жуковын Аззаяа (In situ болон Ex situ орчинд ургаж буй дэрэвгэр жиргэрүү (saposhnikovia divaricata (turcz.) schischk.)- ын биологийн идэвхт нэгдлийн харьцуулсан судалгаа, уушги хамгаалах нэмэлт бүтээгдэхүүн гарган авах технологи) Доржсүрэнгийн Батсүрэн (Газар доорх усны баланс тооцоход цэвдэгт үеийн дээрх усны хажуугийн урсгалыг тооцох нь) Цэндийн Жавзмаа (Сэтгэл хөдлөл, зан үйлийн эмгэгтэй өсвөр насныхны сэтгэцийн эрүүл мэндийн чиг хандлага, нийгэмд үзүүлэх нөлөөг кластер аргаар тандан судлах) Шагдарсүрэнгийн Доржпагма (Говийн бүсэд тэжээлийн эрдэнэшишийн үр үржүүлэх, үйлдвэрлэлд нэвтрүүлэх инновацийн судалгаа) Төмөрбаатарын Ганбаатар (Хичээлийн чанарыг үнэлэх арга зүйн нэгэн хувилбар боловсруулах) Эх сурвалж:Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам
Монголын Их дээд сургуулиудын консорциумын 46 их дээд сургууль хамтран нэгдсэн зохион байгуулалттайгаар 2020 оны их дээд сургуулийн элсэлтийг цахимаар зохион байгуулах гэж байна. Дэлхий дахинд үүссэн Ковид19 цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан 2020-2021 оны хичээлийн жилийн элсэлтийн бүртгэл, онооны жагсаалт, мэргэжил сонголт, хөтөлбөр баталгаажуулалт зэрэг нь 100 хувь цахим хэлбэрээр явагдах юм. Цахим элсэлтийг зохион байгуулахад Боловсролын Үнэлгээний төв дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Учир нь элсэлтийг цахим хэлбэрээр зохион байгуулах техник, тоног төхөөрөмжийн хүчин чадал, Элсэлтийн ерөнхий шалгалтын үндсэн бааз мэдээлэл зэрэг шаардлагатай.ЭЕШ-ынхичээлд үндэслэнМИДСК-ынгишүүн их дээд сургуулиудын хөтөлбөр, мэргэжилд элсэх боломжит бүх хувилбарыг элсэлтийн систем тооцоолол хийж орон нутаг,алслагдсанаймаг, сумдын төгсөгч хүүхдүүдэд хүндрэл учрахгүй байхаар зохион байгуулах юм. ЕБС-ийн төгсөгчид цахим элсэлтийн бүртгэлд хоцрохгүй бүртгүүлэх, элсэлтийн үйл ажиллагаа, зөвлөмж, журамтай сайтар танилцаж хүссэн мэргэжлээрээ элсэн суралцахыг хүсье. Эх сурвалж:Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам
ЭЕШ: Өнөөдөр Монгол Улсын түүх болон Англи хэлний хичээлийн шалгалттай
2020-07-02 09:19:50 Нийтлэгдсэн: БоловсролЭлсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр 10:00 цагт Монгол Улсын түүх хичээлээр орон даяар зэрэг эхэлнэ. 2020 онд Улсын хэмжээнд 30,902 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлсэн бөгөөд нийт шалгуулагчдын 27,999 нь энэ онд ЕБС төгсөж буй, 2,903 нь өмнөх онуудад Ерөнхий боловсролын сургууль төгссөн шалгуулагчид байна. Шалгуулагчдад хандан Боловсролын үнэлгээний төвөөс дараах зөвлөмжийг гаргажээ. Үүнд Их, дээд сургуульд элсэгчдээс авдаг Элсэлтийн ерөнхий шалгалт улсын хэмжээнд 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 05-ны өдрүүдэд зохион байгуулагдана. УОК, ЭМЯ, Мэргэжлийн хяналтын байгууллагуудаас гаргасан халдвар хамгааллын дэглэмийг сахих заавар, зөвлөмж, өгч буй чиглэл, шаардлагын дагуу шалгуулагчдыг шалгалтын байранд оруулахдаа бөөгнөрөл үүсгэхгүй байх зорилгоор шалгалтын байрнышалган нэвтрэх хэсэг-ийн гадна болон дотор хүн хоорондын зайг 1.5-2 метрээс доошгүй байхаар зохион байгуулж байгаа. Шалган нэвтрэх хэсэг-т шалгуулагчдын халууныг хэмжих, амны хаалт зүүсэн эсэхийг шалгах, гарын ариутгал хийх, 1 удаагийн бээлий өгөх, бичиг баримт шалгах, тулгах, зөвлөн туслах үйл ажиллагаа явагдана. Мэргэжлийн байгууллагаас гаргасан Цаг агаарын урьдчилсан мэдээгээр Элсэлтийн ерөнхий шалгалт зохион байгуулагдах өдрүүдэд бороотой байх тул Шалгуулагч та бүхэн шүхэр, цув зэрэг хувийн бэлтгэлээ сайтар хангаж, шалгалтдаа ирэхийгБОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ-өөс анхааруулж байна гэжээ. Шалгуулагчид шалгалтын төв дээр очихдоо: Суудлын хуваарь, Иргэний үнэмлэх Бүртгэлийн хуудас Бүрэн дунд боловсролын гэрчилгээг заавал авчрах учиртай. Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарь:
Энэоны Элсэлтийн ерөнхий шалгалт 2020 оны долоодугаар сарын 2-5-нд болно. Шалгалт долоодугаар сарын 2-ны өдөр 10:00 цагаас эхлэн Монголын түүх, англи хэл, долоодугаар сарын 3-ны өдөр хими, газарзүй, нийгмийн ухаан, долоодугаар сарын 4-ний өдөр биологи, математик, долоодугаар сарын 5-ны өдөр физик, орос хэл, монгол хэлний шалгалт тус тус явагдана. ЭЕШ хэрхэн зохион байгуулах журмыг танилцуулж байна. 1. ЭЕШ-ын хуваарийг БСШУСЯ-тай зөвшилцөн БҮТ http://www.eec.mn/article449 зарласан бөгөөд шалгалтыг орон даяар Улаанбаатар хотын цагаар нэгэн зэрэг зохион байгуулна. 2.Шалгуулагчид шалгалтын байранд Суудлын хуваарь-т бичсэн хугацаанаас хоцрохгүй ирсэн байх шаардлагатайбөгөөд шалгалт өгөх анги, танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байна. Дурдсан хугацаанаас хожимдсон шалгуулагчийг шалгалтад оруулахгүй. 3. Шалгуулагчид шалгалт өгөхөөр ирэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байна. Үүнд: 3.1 Бүртгэлийн хуудас / 2020 онд ЕБС төгсч буй бүртгүүлэгчwww.eec.mnцахим хуудасны шалгуулагчийн булан-гаас QR код бүхий бүртгэлийн хуудас-аа хэвлэн авч сургуулийн захирлаар гарын үсэг зуруулан тамга даруулж баталгаажуулна. Харин өмнөх онд төгссөн шалгуулагчийн бүртгэлийн хуудас нь QR кодоор баталгаажсан байх бөгөөд шууд хэвлэн авна/; 3.2 Суудлын хуваарь; 3.3 Цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /Цахим үнэмлэх авах насанд хүрээгүй буюу 2020 оны 6 дугаар сарын 1-нээс хойш 16 насанд хүрэх шалгуулагчид сурч буй сургуулийн захирал эсвэл өөрийн оршин сууж буй орон нутгийн Засаг даргын гарын үсэг, тамгаар баталгаажуулсан, сүүлийн 3 сарын дотор авахуулсан өнгөт цээж зурагтай лавлагааг төрсний гэрчилгээний хамт шалгалтад авч ирнэ/; 3.4 Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг. 4. Шалгалтын анги танхимд үзгэн болон тосон бал, харандаа, баллуур, гар утас, тооны машин, таблиц, томьёоны хураангуй, ном, дэвтэр, ноорог цаас, гарын авлага, цаасан болон электрон толь бичиг, компьютер, таблет, ухаалаг цаг, дуу хураагуур, чихэвч зэрэг бусдад саад болох, хууран мэхлэх зорилготой ямар нэг зүйлийг авч орохыг хориглоно. 5. ЭЕШ-ын математик, физик, химийн хичээлийн даалгаврын гүйцэтгэх хугацаа 100 минут, монгол хэл, англи хэл, орос хэл, биологи, газар зүй, монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлийн шалгалтын даалгаврын гүйцэтгэх хугацаа 80 минут байна. 6.Хариултын хуудсыг санамжийн дагуу балын харандаагаар тод засваргүй бөглөнө. 7. Шалгалтын дэвтэр ба хариултын хуудас /цаашид шалгалтын материал гэх/-ыг тарааснаас хойш шалгалтын анги танхимд зөвшөөрөгдсөн эрх бүхий хүнээс бусад хүн орж, гарахыг хориглоно. 8. Шалгуулагч эрүүл мэндийн байдлаас болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар шалгалтын анги, танхимаас гарсан бол шалгуулагчийн гарах хүртлээ хийсэн даалгаврыг дүгнэж зохих оноог өгнө. 9. Шалгуулагч шалгалтын даалгаврыг гүйцэтгэх явцад бусдаас дэмжлэг тусламж авах, бусдад тусалсан, хоорондоо ярилцах зэргээр бусдад саад учруулбал шалгалтын журам зөрчсөнд тооцож, тухайн шалгалтын материалыг хүчингүй болгоно. 10. Шалгалтад өөрийнхөө оронд хүн оруулсан, бичиг баримтыг хуурамчаар үйлдэн хууран мэхлэхийг оролдсон тохиолдолд тухайн шалгуулагчийн бүртгүүлсэн болон өгсөн бүх шалгалтын дүн оноог хүчингүй болгоно. 11. Иргэн, хуулийн этгээд нь шалгуулагчийг хууль бус үйлдэл гаргахад дэмжлэг үзүүлсэн, үгсэн хуйвалдсан, нуун дарагдуулах, ЭЕШ-ын бэлтгэл болон явц, дүн оноотой холбоотой санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдэхгүйгээр хэвлэл мэдээлэл, цахим сүлжээгээр худал мэдээлэл тарааж байгууллагын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд гэм хор учруулсан бол цагдаагийн байгууллагад шилжүүлэн шалгуулж хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ. 12. ЭЕШ-д бүртгүүлэх, шалгалтад ороход шаардлагатай болон шалгалтын дүн оноотой холбоотой бичиг баримтыг шалгуулагч хуурамчаар үйлдсэн нь нотлогдсон тохиолдолд холбогдох хуулийн хариуцлага хүлээлгэнэ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй