БШУЯ: Цэцэрлэгийн хүүхдүүдийн ЭЦЭГ ЭХ, асран хамгаалагчийн хүлээх ҮҮРГҮҮД

​ БШУЯ-наас2020-2021 онд сургуулийн өмнөх боловсролын хичээлийн жилийн хичээл, сургалтын үйл ажиллагаа эхлэхэд эцэг эх, асран хамгаалагчид дараах үүргийг хүлээхээр баталжээ. Эх сурвалж: БШУЯ

ЭНЭ САРЫН 17-НЫ ӨДРӨӨС ЦЭЦЭРЛЭГТ ШИНЭЭР ЭЛСЭХ 3-5 НАСНЫ БҮРТГЭЛ ЯВАГДАНА

​ Коронавирусийн цар тахлын улмаасэнэ хичээлийн жилд хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт авахгүй, гэрийн орчинд асран хамгаалж, хөгжүүлэхээр шийдвэрлэсэн бол нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн цахим элсэлтийг мөн зохион байгуулахгүй байхаар шийдвэрлэсэн.Харин5 настай хүүхдийг 100 хувь, 3-4 настай хүүхдүүдийг цэцэрлэгийн багтаамжид тааруулан цэцэрлэгт элсүүлэхээр болжээ. Цэцэрлэгт элсээгүй хүүхдүүдэд зориулан теле хичээлийг явуулна. Иймд цэцэрлэгт шинээр элсэх 3-5 насны хүүхдүүдийн бүртгэл, элсэлт 2020 оны 08 дугаар сарын 17-21-ний өдрүүдэдцахимаар биш уламжлалтаар харъяа цэцэрлэгүүдэд зохион байгуулагдах бол өмнөх хичээлийн жилүүдэд элссэн хүүхдүүдийн бүртгэлийг баталгаажуулах үйл ажиллагаа 2020 оны 08 дугаар сарын 24-28-ны өдрүүдэд тус тус харьяа цэцэрлэгт ажлын цагаар зохион байгуулагдахаар болжээ.

3287 багшид зөөврийн компьютер олголоо

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн 2020-2021 оны хичээлийн жилийн бэлтгэл ажил, анхаарах асуудал сэдэвт сургалт семинарт оролцсон 21 аймаг, есөн дүүргийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга нарт зөөврийн компьютерийг гардууллаа. Боловсролын үйлчилгээг цахимжуулах, багш, сурган хүмүүжүүлэгчдийн ажиллах нөхцөлийг сайжруулах зорилгоор 3287 ширхэг зөөврийн компьютерийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Боловсрол, шинжлэх ухааны яамнаас багш нарт олгохоор болсон. Багш нарыг компьютержуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд эхний ээлжийн эдгээр компьютерийг ерөнхий боловсролын 658 сургуулийн 1098, сургуулийн өмнөх боловсролын 885 байгууллагын 2189 багшид хуваарилах юм. Эх сурвалж: БШУЯ

"Мэдээллийн технологийн боловсрол болон аутсорсингийн төв" төслийн ажлыг эрчимжүүлнэ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингхтэй уулзлаа. Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын дэмжлэгтэй хэрэгжих Мэдээллийн технологийн боловсрол болон аутсорсингийн төв төслийн ажлыг эрчимжүүлж, барилгын ажлыг эхлүүлэх, холбогдох санхүүжилтыг шийдвэрлэхэд талууд анхаарч ажиллахаар санал солилцов. Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Наренда Модигийн Монгол Улсад 2015 онд хийсэн айлчлалын мөрөөр Энэтхэгийн талтай хамтран Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулийн 1000 багшийг англи хэлний сургалтад хамруулах тохиролцоог хийсэн. Энэ хүрээд 2016 онд нийслэл хот болон хөдөө, орон нутгийн 76 багшийг хоёр сарын хугацаатай Энэтхэг Улсад англи хэлний сургалтад хамруулсныг сайд Л.Цэдэвсүрэн дурдаад цаашид энэ хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулахад анхаарч, хамтарч ажиллахыг хүслээ. Талууд Монгол, Энэтхэгийн боловсролын салбарын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яамнаас Энэтхэг Улстай боловсролын гэрчилгээ, эрдмийн зэргийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай хэлэлцээр байгуулах талаар өмнө хэлэлцэгдэж байсан санал, Монгол-Энэтхэгийн хамтарсан сургууль байгуулах тухай асуудлыг дахин хөндөж, харилцан санал солилцов. Эх сурвалж: БШУЯ

Л.Цэдэвсүрэн: Боловсролын чанарт онцгой анхаарна

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн БШУЯ-ны харьяа байгууллагын удирдлагуудтай уулзлаа. Уулзалтын эхэнд сайд Л.Цэдэвсүрэн боловсрол, шинжлэх ухааны салбарт баримталж ажиллах урт, дунд хугацааны бодлого, зарчмаа танилцууллаа. Тухайлбал, боловсролын чанарыг илүү сайжруулахад онцгой анхаарч, чадварлаг багш, чанартай боловсрол хөтөлбөр хэрэгжүүлэх, үнэлэмжийг ажлын чанартай уялдуулах, боловсролын зээлийн санг боловсролын хөгжлийн сан болгох, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын давхцлыг арилгах, чиглэл, үр дүнг сайжруулж, дэмжих талаар анхаарч ажиллана гэлээ. Дараа нь эдгээр байгууллагуудын үйл ажиллагааны товч танилцуулга, тулгамдсан асуудал, өөрчлөн сайжруулах ажлын саналуудыг сонсож, зарим зүйлд тодруулга авч, үүрэг чиглэл өгсөн юм. Уулзалтад Боловсролын хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Боловсролын үнэлгээний төв, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл, Насан туршийн боловсролын үндэсний төв, Боловсролын зээлийн сан, Шинжлэх ухаан, технологийн сангийн захирал, удирдлагууд оролцов.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.