Монгол Улсын хэмжээнд ЕБС-иудад Үдийн цай хөтөлбөр хэрэгжүүлж байсныг өргөжүүлж Үдийн хоол болгож, УИХ-аас ЕБС-ын хоол үйлдвэрлэл үйлчилгээний тухай хуулийг батлан гаргасан. Хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газраас тус хөтөлбөрийг баталж буй. МХЕГ болон бусад байгууллагуудаас явуулсан шалгалтаар Үдийн цай хөтөлбөрийг Үдийн хоол болгосноор сургуулиудын цайны газрын ачаалал эрс нэмэгдэж, халдвар хамгааллын дэглэмалдагдах, улмаар сурагчдын хүнсний аюулгүй байдал эрсдэлд орох нөхцөл үүссэнийг анхааруулсаар иржээ. Иймд ЕБС-ын хүнсний хангамжийн нэгдсэн тогтолцоог бий болгох, стандартын шаардлага хангасан хоол үйлдвэрлэлийн байр, мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэх оновчтой зохион багйуулах, сурагчдын бие махбодь, насны ангилалд тохирсон шим тэжээл, амин дэмийн зохист харьцааг хангасан хоолны жор технологийг шинжлэх ухааны үндэстэй боловсруулан хоол шим тэжээлийн боловсрол олгох тогтолцоог бүрдүүлэх, үр дүнг тооцож, үнэлэлт дүгнэлт өгч байх 5 зүйл 48 заалттай энэхүү хөтөлбөрийг батлав. Мэргэжлийн байгууллагуудын судалгаагаар илүүдэл жин, таргалалтын тархалт сургуулийн хүүхэд, бага насны хүүхдүүдийн дунд өндөр, сүүлийн 10 жилийн хугацаанд эрс нэмэгдсэн. Сургуулийн нас буюу 7-11 насны хүүхдийн илүүдэл жин, таргалалт 4.3 хувиас 28,6 хувь болж өссөн бөгөөд 17,6 хувийг орон нутгийн, 23,9 хувийг хот суурин газрын хүүхдүүд эзэлж байна. Үүнд сургуулийн орчинд хүүхдүүд буруу хооллож байгаа нь тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа гэж үзсэн байна.
ЭМЯ-ны “Антикорона” баг бүх шатны эрүүл мэндийн байгууллагуудад мөрдөх зааврыг гаргажээ
2020-05-21 09:05:46 Нийтлэгдсэн: БоловсролЦар тахлаас урьдчилан сэргийлэх үүднээсЭМЯ-ныАнтикорона багажиллаж буй юм. Тэд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаасгаргасан COVID-19-ийнцар тахлынүед дархлаажуулалтыг хэрхэн зохион байгуулах талаар гаргасан зөвлөмжийн дагуу бүх шатны эрүүл мэндийн байгууллагуудад мөрдөх зааврыг гаргаж баталсан байна. Дэлхий дахинд коронавируст цартахлын улмаас вакциныхомсдолүүсэж13 сая хүүхэд дархлаажуулалтад хамрагдаагүй байна. Үүний улмаасулаан бурхан, халдварт саа зэрэг өвчнийдэгдэлтгарах эрсдэл үүсэж буй аж. Харин манай улсын тухайд вакцины хангалт дархлаажуулалтын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа хэмээнЭМЯ-наасмэдээллээ.
Тусгай нислэгээр эх орондоо ирж, Зүчи зочид буудалд ажиглалтад байсан 25 настай эмэгтэй өнөөдөр Халдварт өвчин судлалын үндэсний төвд амаржиж охинтой болсон талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Тэрээр дөрөвдүгээр сарын 30-нд тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирсэн бөгөөд хоёр удаагийн шинжилгээгээр коронавирус илрээгүй байна. Ээж, охин хоёрын биеийн байдал сайн байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Ковид-19-ын эргэн тойронд: Тандалт, судалгааны тойм - 8,9. ХӨСҮТ-ийн тархвар судлаач Б.Нямдулам
2020-05-11 11:47:49 Нийтлэгдсэн: БоловсролАнгли хэлээр ойлгоод байдаг боловч ярьж бичихэд хүндрэлтэй байна уу?
2020-04-27 14:35:45 Нийтлэгдсэн: БоловсролБид англи хэл суралцахдаа англи үгийг цээжлэхэд илүү анхаарал хандуулдаг. Энэ нь бид англи хэл дээр яриа сонсох, унших үед утгыг гадарлах, ойлгох боломжийг олгодог. Гэвч ихэнх хүмүүст ярих, бичих үед хүндрэл учирдаг нь Монгол үгийнхээ англи утгыг цээжлээгүйтэй холбоотой байдаг. Та англи хэл дээр ярих үед хэлэх гэсэн үгийнхээ англи утгыг 3 секундын дотор тархинаасаа дуудан санаж чадахгүй бол ээрч гацах, улмаар яриагаа ойлгуулж чаддаггүй. Мөн үг санахгүйгээс болж аливаа Монгол утгын ганц англи үгийг байн байн ашиглаж сэтгэл хөдлөлөө илэрхийлж чадахгүйд хүрдэг. Англи хэлний үг цээжлэх VocuCard бүтээгдэхүүн нь англи болон монгол үгсийг картын 2 талд бичсэн байдаг ба та англи талыг нь хараад монгол үгийг нь хэлж чадаж байгаа боловч монгол талыг хараад англи үгийг санаж чадахгүй байвал танд дээрх бэрхшээл байна гэсэн үг юм. Тиймээс англи үгийн монгол утгыг цээжлэхээс гадна монгол үгийнхээ англи утгыг цээжлэхэд VocuCard нь нэн тохиромжтой. Мөн та энэхүү картуудыг ашиглан гэр бүлээрээ тоглоом зохион хөзөр мэт тоглосноор гэр бүлээрээ англи үгийн сангаа баяжуулж, амьд харилцаа, аз жаргалыг бүтээж болно. Бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээллийгwww.facebook.com/vocucardболонwww.vocucard.comхуудсуудаар орж үзэх боломжтой ба шууд онлайнаар захиалаад гэртээ хүргүүлэх боломжтой юм байна. Видео линкүүд: https://youtu.be/UmgVt-2ywaE https://youtu.be/x-H1B15F-GU https://youtu.be/WnOLvv19Zuk
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй