Ирэх долоо хоногт сурагчдад 209 ТЕЛЕ ХИЧЭЭЛ хүрнэ

Коронавирусийн дэгдэлт, тархалттай холбоотой ихэнх улс орнууд цэцэрлэг, сургуулийг хөл хорионд оруулаад байгаа бөгөөд 29 улс орон сургалтын хэлбэрийг онлайнаар зохион байгуулж байгаагийн нэг нь Монгол улс юм. Нийт 209 хичээл бичигдэж, дараа долоо хоног буюу гуравдугаар сарын 16-аас эхлэн телевизүүдээр гарна. Мөн Теле хичээлийн зохион байгуулалтаараа Монгол болон БНХАУ, БНСУ дэлхийд тэргүүлж байгаа аж. Гуравдугаар сарын 12, 13-ны өдрүүдэд СӨБ, Бага боловсрол, Суурь боловсрол, Бүрэн дунд боловсрол, ЭЕШ, Насан туршийн боловсрол, Тусгай хэрэгцээт боловсрол, Эрүүл мэндийн боловсролын нийт 209 хичээл бичигдэж, дараа долоо хоног буюу гуравдугаар сарын 16-аас эхлэн телевизүүдээр гарна. Энэ удаагийн Теле хичээлийг 16 телевизийн уран бүтээлчид багш, дохионы хэлний багш, хэлмэрч орчуулагч болон БМДИ-ийн арга зүйчид, Боловсролын хүрээлэнгийн судлаачид зэрэг зөвлөх, чиглүүлэгчид хамтран бүтээж байна. Насан туршийн боловсрол, Тусгай хэрэгцээт боловсрол, Эрүүл мэндийн боловсрол, ЭЕШ гэсэн хичээлүүд бүх телевизүүдээр гарах бол, бусад хичээлүүд хуваарийн дагуу телевизүүдээрээ гарна. Тиймээс багш, эцэг эхчүүд та бүхэн хуваарийн дагуу хүүхдүүдийнхээ хичээлийг хийлгэхэд анхаарлаа хандуулна уу. Харин дор бүрнээ хариуцлагатай хичээлээ хийхийг сурагч дүү нартаа зөвлөж байна. Эх сурвалж: БСШУСЯ

Сурагчдын анги дэвших болон улсын шалгалтыг ЦУЦАЛЛАА

2019-2020 оны хичээлийн жилийн анги дэвших болон улсын шалгалтыг цуцлах тухай сайдын тушаал гарчээ. Ингэснээр ЕБС-ийн сурагчид дээрх шалгалтыг өгөхгүй, шалгалтын дүнгээ жилийн эцсийн дүнгээр тооцуулахаар боллоо. Сурагчидулсын шалгалтыг 5, 9,12 дугаар ангиа төгсөхдөөөгдөг. Энэ жил коронавирусийн нөхцөл байдлын улмаас сургуулиудын үйл ажиллагаа зогсож хичээлийн хоцрогдол үүссэн тул ийм шийдвэр гаргасан байна. БСШУС-ын сайдын уг тушаалыг аймаг, нийслэлийн боловсролын газруудад хүргүүлжээ. Ё.Баатарбилэг сайд өнгөрсөндолоо хоногтСургуулиудын үйл ажиллагааг түр зогсоосноор таван долоо хоногийн хоцрогдол үүсэж байгаа. Энэ хугацаанд үзэх ёстой байсан хичээлийн тал хувийг теле хичээлээр зааж байгаа бөгөөд үлдсэн хувийг хичээл орж эхлэхээр нөхөж орно. Дөрөв болон тавдугаар сард багтан бүх хичээлийн агуулгын хоцрогдлыг арилгана. Улсын шалгалтыг заавал үзэх 3-4 хичээлээр авдаг. Хэрэв энэ жил улсын шалгалт авбал сурагчид шалгалт өгөх хичээлдээ илүү анхаарч, бусад хичээлээ орхигдуулах магадлалтай тул тун удахгүй албан ёсны шийдвэрийг гаргаж, сургуулиудад хүргүүлнэ хэмээн мэдэгдэж байсан юм. ЭЕШ хэвийн явагдана Их дээд сургуульд орохоор бэлтгэж буй сурагчдын хувьд ЭЕШ хэвийн явагдана. ЭЕШ-ын бүртгэл хоёрдугаар сарын 10-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 18:00 цаг хүртэл үргэлжилнэ. Монгол хэлний эхний шалгалтыг дөрөвдүгээр сарын 25-нд авна. Хэрэв Монгол хэлний шалгалтдаа босго 400 оноогоо авч чадаагүй бол тавдугаар сарын 16-нд дахин шалгалтад орох ёстой юм. Хоёр шалгалтад босго оноогоо аваагүй бол Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх эрхгүй болно. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг хоёрдугаарсарын 19-ний өдөр мэдээлэл хийх үеэрээ Элсэлтийн ерөнхий шалгалтыг VI сарын 8-11-ний өдрүүдэд зохион байгуулж, их, дээд сургуулийн элсэлтийг зургаадугаар сарын 15-нд дуусгахаар төлөвлөж байна гэсэн юм.

Ё.Баатарбилэг: Анги дэвших болон улсын шалгалттай хичээлийн жилийн эцсийн дүнг IV улирлын төгсгөлийн үнэлгээгээр тооцно

Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд Ё.Баатарбилэг өнөөдөр теле хичээлийг бичих явцтай танилцлаа. Коронавирусийн халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хичээл, сургалтын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яам Монголын телевизүүдийн холбоотой хамтран Сургуулийн өмнөх боловсрол, Ерөнхий боловсролын 1-12 дугаар ангийн суралцагчдад сургалтын хөтөлбөрийн агуулгыг нөхөх, хичээлийн хоцрогдол үүсэхээс сэргийлэх зорилгоор теле хичээлийг зохион байгуулж байгаа. Нийт 1044 теле хичээл бэлтгэхээс өнөөдрийн байдлаар 554 хичээлийг хүргээд байна. Теле хичээл бэлтгэхэд 173 багш, 100 гаруй зөвлөх, чиглүүлэгч, 18 телевизийн сэтгүүлч, зураглаач, найруулагч зэрэг 300 гаруй ажилтан, нийт 600 орчим хүн ажиллаж байна. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг теле хичээл зааж байгаа багш нарын санал бодлыг сонсож, тэдэнд болон теле хичээл бэлтгэж буй телевизийн багийнханд талархал илэрхийллээ. Мөн энэ үеэр ерөнхий боловсролын сургуулийн шалгалтыг хэрхэн зохион байгуулах талаар мэдээлэл өглөө. Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулиуд анги дэвших болон улсын шалгалт зохион байгуулахгүй, IV улирлын төгсгөлийн үнэлгээгээр жилийн эцсийн дүнг тооцож, холбогдох баримт бичигт тэмдэглэнэ гэлээ. Элсэлтийн ерөнхий шалгалтын тухайд 2020 оны 6 сарын 8-11-ний өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөж байна. Шалгалтын бүртгэл цахим хэлбэрээр 2020 оны 2 сарын 10-ны өдрөөс 2020 оны 4 сарын 15-ны өдрийг хүртэл явагдана. Элсэлтийн ерөнхий шалгалтын сэдэв, даалгаврыг бага, дунд боловсролын сайжруулсан сургалтын хөтөлбөрийн заавал судлах агуулгын хүрээнд боловсруулна. Гэхдээ шалгалтын сэдэв, даалгавар нь суралцагчийн хичээлийн жилийн хугацаанд судалсан агуулгыг хамарсан байхаар тооцож байна гэсэн юм. Эх сурвалж: БСШУСЯ

Боловсролын зээлийн сангаас 14 мянга орчим төгсөгчдийн дипломыг чөлөөлөх тогтоолыг УИХ-д өргөн мэдүүллээ

Сургалтын зээл олгох, төлүүлэх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох журмын талаарх Тогтоолын төсөл өргөн барилаа УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Б.Баатарбилэг Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн Суралцагчийн сургалтын төлбөр, амьжиргааны зардалд зориулан олгох хөнгөлөлттэй, эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийн улсын төсвийн оролцоотой эх үүсвэрийг бүрдүүлэх, эргэн төлүүлэх, сургалтын зээлийг хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох журам батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан байна. Сургалтынтөрийн сан байгуулагдсан1993 оноос хойш 30 мянга гаруй иргэн сургалтынтөлбөрийн буцалтгүй тусламж, 70 мянга гаруй иргэн сургалтын төлбөрийн зээл, 1997 оноос хойш 2200 иргэн гадаад орны дээд боловсролын сургалтын байгууллагад суралцахдаа сургалтын төлбөрийн болон амьжиргааны зээл,2000 оноос хойш 55 мянга гаруй төрийн албан хаагчийн хүүхэд сургалтын төлбөрийн тэтгэлэгавсанбайна. Засгийн газраас баталсан журамд зааснаардотоодыних, дээд сургуульд зээлээр суралцан төгссөн иргэний ажилласан жилийг харгалзан 2004, 2008 онд зээлээс чөлөөлж байжээ. Гэвч одоогийн байдлаар14,413 иргэний дээд боловсролын диплом 16.0 тэрбум төгрөгийн зээлийн барьцаанд Боловсролын зээлийн санд хадгалагдаж байгааюм байна. ТиймээсЗасгийн газрын шийдвэрүүд, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн 8.8-д заасныг үндэслэн Улсын Их Хурлын тогтоол, журмын төслийг боловсруулсан байна. Журмын төсөлд: сургалтын төлбөрийн зээлийг дотоод, гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад шаардлага ханган элссэн, хяналтын тоонд багтсан иргэнд олгох; зээл авсан оюутан сургууль төгсөж, эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж эхэлснээс хойш10 жилээс ихгүй хугацаанд гэрээний дагуу зээлийг эргэн төлөх; дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцан төгсөөд эзэмшсэн мэргэжлээрээ 3 жил улстаа ажиллан, нийгмийн даатгал төлсөн тохиолдолд сургалтын зээлийн 50 хувийг хөнгөлөх; эзэмшсэн мэргэжлээрээ эх орондоо болон эх орноо төлөөлөн гадаадад 5-аас доошгүй жил тасралтгүй ажиллан, нийгмийн даатгал төлсөн тохиолдолд зээлээс бүрэн чөлөөлөх; иргэн нас барсан, хөдөлмөрийн чадвараа бүрмөсөн алдсан тохиолдолд зээлийг хүчингүй болгох; сургалтын төлбөрийн зээлийг хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох асуудлыг Засгийн газар шийдвэрлэхээр тусгасанбайна. Эх сурвалж:УИХ-ын Тамгын газар

ЕБС, их дээд сургууль болон цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэх хугацааг гуравдугаар сарын 30-ныг хүртэл СУНГАЛАА

Засгийнгазрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдаанаар12 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Үүнээс эхний асуудлуудаа хэлэлцээд шийдвэрээ гаргасан байна. Тухайлбал, Бүх төрлийн боловсролын байгууллагын үйл ажиллагаагэхлэх хугацааг 2020 оны гуравдугаар сарын 30-ныг хүртэл сунгалаа. Үүнд: Сургууль Цэцэрлэг Их дээд сургууль МСҮТ Коллеж Сургалтын төвүүд багтана. Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор гуравдугаар сарын 2-ныг хүртэл зогсоогоод байсан юм.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.