Р.Даваахүү, Ж.Тунгалаг нар Төрийн одон хүртлээ

01 сарын 16 Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ойг тус тус тохиолдуулан эрхэлсэн ажилдаа үр бүтээлтэй ажилласан хүмүүсийн ажлын амжилтыг үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр зарлиг гарган Төрийн одон медаль хүртээсэн. Дээрх зарлигийн дагуу Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон-гоор Раднаагийн Даваахүүг, Алтангадас одонгоор Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын Шилдэг дунд сургуулийн менежер Ж.Тунгалаг нар шагнагдсаныг өнөөдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг гардуулан ажлын амжилт хүслээ.

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

2020 оныг Өмнөговь аймгийн Засаг даргын Захирамжаар Боловсролын салбарыг дэмжих жил болгон зарласан. Энэ жилд МУИС-тай аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран ажиллахаар гэрээ байгуулав. Гэрээнд төсөл хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх, аймаг орон нутгийн суурь судалгаа хийх, хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах, төрийн болон төрийн бус байгууллагын ажилчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, хэлэлцүүлэг сургалт хийх, МУИС-ийг төгсөгчдийг орон нутагт нь ажлын байраар хангах зэрэг чухал ажлуудыг хэрэгжүүлэхээр тусгасан байн

“Монголын сайхан бичигтэн”-үүд тодорлоо

Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, Хүмүүн бичиг сонин Монголын сайхан бичигтэн-2019 улсын уралдаанаа 23 дахь жилдээ зохион байгуулж аваргуудаа тодрууллаа. Сайхан бичигтэн, 12 дугаар ангийн сурагчид, Бичлэгийн бус бүтээл, Мэргэжлийн багш нар, 1-11 дүгээр ангийн сурагчид, Уран бичлэг, Насан хүрэгчид гэсэн долоон ангилалд 4000 гаруй оролцогч бичвэр, бүтээлээ ирүүлсэн байна. Оролцогчдын хамгийн ахмад нь Нийслэлийн Сүхбаатар дүүргийн зургаадугаар хорооны иргэн, Завхан аймгийн Алдархаан сумын уугуул, 97 настай С.Жигмэдсүрэн байв. Харин хамгийн бяцхан оролцогч нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын таван настай Ү.Эмүжин байлаа. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх аваргуудыг тодруулах ёслолд оролцон шагналыг нь гардуулж баяр хүргэв. Тэрээр Монгол Улсын Засгийн газар 2025 оноос эхлэн төрийн албанд монгол бичгийг хослуулан хэрэглэх бэлтгэлээ хангаж ажиллах үүрэг хүлээснийг тэмдэглэлээ. Энэ хүрээнд монгол бичгээ хүүхэд залуучууд, хойч үедээ зааж сургах, өвлүүлэх, бүтээлч идэвхийг дэмжих, түүх соёлоороо бахархах үзлийг дэлгэрүүлэх зорилгоор монгол бичгийн улсын төрөлжсөн олимпиад, уран бичлэг, тэргүүний уншигч, зөв сайхан бичигтэн шалгаруулах зэрэг арга хэмжээг орон даяар зохион байгуулж байх нь зүйтэйг хэлэв. Цаашид Монголын сайхан бичигтэн улсын уралдааны нэр хүнд, цар хүрээ, өгөөжийг өргөтгөхөд салбарын яам, төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшил, иргэдийг санаачилга гаргаж, бүтээлчээр оролцохыг уриаллаа. Монголын сайхан бичигтэн-2019 уралдааны аваргууд: Мэргэжлийн багш нар-ын ангилал 1- р байр: Хөвсгөл аймгийн Авьяас сургуулийн багш Б.Отгонтуяа 2- р байр: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 53-р сургуулийн багш Т.Отгон - Эрдэнэ 3- р байр: Хөвсгөл аймгийн Сод эрдэм сургуулийн багш Б.Алимаа Тусгай байр: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Хэл иргэншлийн дээд сургуулийн багш Дэмбэрэлсүрэн - Нийслэлийн 31-р сургуулийн багш Э.Цэдэвдолгор Насанд хүрэгчид-ийн ангилал: 1- р байр: Иргэний нисэхийн ерөнхий газрын шалгагч инженер М.Долгор 2- р байр: МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны ангийн оюутан Б.Баянжавзан 3- байр: МУИС-ийн Монгол хэл, уран зохиолын 2-р ангийн оюутан Х.Түвшинтүлхүүр Тусгай байр: -БСШУСЯ -ны мэргэжилтэн Д.Наранзул -Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэн Л.Эрдэнэдалай Сайхан бичигтэн анги ангилал: 1- р байр: Нийслэлийн 1-р сургуулийн 9аанги. Бэлтгэсэн багш: Ц.Норпил 2- р байр: Хөвсгөл аймаг. Мөрөн сум. Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн 11данги. Бэлтгэсэн багш: Б. Сүлдбаяр 3- р байр: Хөвсгөл аймаг. Мөрөн сум. Үндэсний лаборатори Эрдмийн далай цогцолбор сургуулийн 8данги. Удирдсан багш: Б.Анхбаяр Бүтээл-ийн ангилал 1- р байр: Хөвсгөл аймаг. Жаргалант сум. Ахмад багш Д.Сайнтогтох 2- р байр: Хөвсгөл аймгийн Эрдмийн далай сургуулийн 9гангийн сурагч Н.Нямчимэг 3- р байр: Хөвсгөл аймаг. Баянзүрх сум. Монгол хэлний багш Б.Долгормаа, иргэн Г.Даваажав нарын хамтарсан бүтээл Тусгай байр: Төв аймгийн Жаргалант сумын 9вангийн сурагч Ч.Өнөрзаяа, - Сэлэнгэ аймаг. Сайхан сум. Нэгдүгээр сургуулийн 11бангийн сурагч Э.Эрдэнэбаатар Уран бичлэг: 1- р байр: О.Ням-Очир /Урчуудын эвлэлийн гишүүн, уран бичээч/ 2- р байр: Ц.Бямбажав /Урчуудын эвлэлийн гишүүн, уран бичээч/ 3- р байр: Б.Арсай /Хэл иргэншлийн дээд сургуулийн оюутан/ Тусгай байр: О.Энх - Од /чөлөөт уран бүтээлч/ - Т.Хүмүүжилт /ӨМӨЗО-ны Ордос хотын Үүшин хошууны ажил мэргэжлийн дээд сургуулийн дэд захирал, уран бичээч/ Сурагчид-ын ангилал: 1- р байр: Нийслэлийн СХД-ийн 62-р сургуулийн 6вангийн сурагч Б. Урангоо, - Хөвсгөл аймаг. Мөрөн сум. Эрдмийн далай сургуулийн 9вангийн сурагч Б. Амарзаяа, 2- р байр: Баянхонгор аймаг. Баянцагаан сум. 10аангийн сурагч У. Намуун, - Нийслэлийн СХД-ийн Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн 7гангийн сурагч Д. Анужин, 3- р байр: Төв аймаг. Жаргалант сум. 11аангийн сурагч Б. Хүслэн - Нийслэлийн СХД-ийн 65-р сургуулийн 11бангийн сурагч Ж. Номин-Эрдэнэ Тусгай байр: - Дархан-Уул аймгийн 16-р сургуулийн 11бангийн сурагч Г. Эмүжин, - Дорнод аймаг. Хэрлэн сум. Шинэ хөгжил сургуулийн 9бангийн сурагч Т. Оюунзул, - Хөвсгөл аймаг. Мөрөн сум. Титэм сургуулийн 9бангийн сурагч Э. Номин, - Өвөрхангай аймаг. Арвайхээр сум. Мэргэд сургуулийн 2бангийн сурагч Э. Хонгорзул 12-р ангийн сурагчид ангилал Тэргүүн байр: Дундговь аймаг. Сайнцагаан сум. Хүмүүнлэг сургуулийн 12б ангийн сурагч Э. Энхзул, - Хөвсгөл аймаг. Мөрөн сум. Авьяас сургуулийн 12аангийн сурагч Н. Батчимэг, - Сүхбаатар аймаг. Баруун-Урт сум. Нэгдүгээр сургуулийн 12гангийн сурагч Ө. Сайнцэцэг, - Нийслэлийн Чингэлтэй дүүргийн тавдугаар сургуулийн 12вангийн сурагч Б. Зэсмаа, Нэрэмжит шагналтнууд: Их эрдэмтэн, академич Ш.Лувсанвандан сангийн нэрэмжит шагналтан:Улаанбаатар хот. Чингэлтэй дүүргийн БСУГ-ын хамт олон. Ахмад дипломатч Г.Луузангийн нэрэмжит шагналтан: Хөвсгөл аймгийн Эрдмийн далай цогцолбор сургуулийн 8-ын В анги, бэлтгэсэн багш Н.Батцэцэг. Ахмад дипломатч Х.Намчины нэрэмжит шагналтан:Архангай аймаг. Хайрхан сум. 10-ын А анги, бэлтгэсэн багш О.Чулуунбаатар. МУСТА, жүжигчин Р.Анхнямын нэрэмжит шагналтан:Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Титэм сургуулийн 10-ын А анги, бэлтгэсэн багш Н.Номинтуяа. Монголын сайхан бичигтэн уралдаан нь 12-р ангийн дөрвөн сурагчид МУИС, МУБИС-д дөрвөн жил үнэ төлбөргүй суралцах эрх олгодог, бусад ангиллын зургаан шилдэг оролцогчийг гадаадад аялах эрхээр урамшуулдаг юм. 2019 оны улсын уралдааныг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар гурав дахь жилдээ дэмжин хамтран ажиллажээ гэжЗасгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сурагчдын амралтыг долоо хоног сунгалаа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар сурагчдын амралтыг долоо хоногоор сунгах шийдвэр гаргажээ. Ингэснээр нийслэлийн сурагчдын хичээл 2020 оны нэгдүгээр сарын 20-нд эхлэх юм. ЭМЯ-наас томуу томуу төст өвчинтэй холбогдуулан ЕБС-ийн сурагчдын II улирлын амралтыг сунгах саналыг БСШУСЯ-нд албан тоотоор хүргүүлсэн юм. Тархвар судлал, лабораторийн тандалт өвчлөлийн хандлагаар цаашид томуугийн өвчөлийн оргил үе 2-4 долоо хоног үргэлжлэх магадлалтай тул сурагчдын амралтыг сунгах саналыг хүргүүлээд байна. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

НАЙРАМДАЛ ЦОГЦОЛБОР ХОЁРДУГААР УЛИРЛЫН ЗАХИАЛГАА АВЧ ЭХЭЛЛЭЭ

Засгийн газрын хуралдаанаар сурагчдын амралтыг долоо хоног сунгах шийдвэр гарсантай холбогдуулан 42 жилийн түүхтэй хүүхдийн гүрэнт улс болох Найрамдал цогцолбор2-р улирлын нэмэлт захиалгаа авч эхэллээ. 2-Р УЛИРЛЫН НЭМЭЛТ ЗАХИАЛГА 3-р ээлж : 2020 оны 01-р сарын 09 -12 ныхооронд 3 хоног 97,250 ₮ 4-р ээлж : 2020 оны 01-р сарын 13 18-ны хооронд 5 хоног -155,250₮ Насны ангилал : 06-18 нас Мөн оюутны тусгай хөтөлбөрт оюутан залуусыг хамруулна. Байгалийн сайханд, цэвэр агаарт, хөгжилтэй сонирхолтой хөтөлбөрүүдэд хамрагдаж, амралтаа ая тухтай өнгөрөөхийг хүсвэл биднийг зориорой. Захиалгыг 01-р сарын 06-ны өдөр 16,00 цагаас www.nairamdal.mn сайтаар авна. Бүртгүүлсэн хүүхдүүд 01-р сарын 07,08,-ны өдрүүдэд Гэрбүл , хүүхэд залуучуудын хөгжлийн газрын № 104 тоотоос ирж захиалсан эрхийн бичгээ аваарай. Ирэхдээ: Төрсний гэрчилгээ Төлбөрөө авч ирнэүү ! Хэрэв онлайнаар бүртгүүлэх боломжгүй бол 70496008 , 70496010 дугаарт бүртгүүлнэ үү.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.