БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгийн хүрээнд магистр болон докторын сургалтад суралцуулах сонгон шалгаруулалт /2020 он/

Бичгийн шалгалтад тэнцсэн Магистрантур, докторантурын бүртгүүлэгчдийн ярилцлагыг 2019 оны12дугаар сарын12-ны өдөрт Монгол Улсын Боловсролын Их СургуулийнⅠбайрын 2 давхар 200 тоотодзохионбайгуулна. *Ярилцлагад ороход шаардлагатай материалууд: Иргэний үнэмлэх, гадаад паспорт; Бакалавр болон магистрын зэргийн диплом. Хятад, англиас бусад хэл дээр байгаа бол баталгаат орчуулгын хамт; Гадаад хэлний мэдлэгийн гэрчилгээ. HSK, IELTS, эсвэл TOEFL-ын дүнгийн хуудас гэх мэт. *Дээр дурдсан материалын эх хувь болон хуулбарын хамт ярилцлагад орно. Ярилцлагад тэнцсэн бүртгүүлэгчдийн нэрсийг БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны үүдний самбар болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны цахим хуудас дахь Гадаадад суралцах цэсэд байрлуулна.Сонгон шалгаруулалтын дүнгийн талаар тайлбар өгөхгүй болно. БНХАУ-ААСМОНГОЛУЛСАДСУУГААЭЛЧИНСАЙДЫНЯАМ МОНГОЛУЛСЫНБОЛОВСРОЛ,СОЁЛ,ШИНЖЛЭХУХААН,СПОРТЫНЯАМ

Олон улсын циркийн сургуульд монгол оюутнуудыг сургана

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг БНХАУ-д хийж буй айлчлалын хүрээнд БНХАУ-ын Соёл, аялал жуулчлалын сайд Луо Шугангтай уулзалт хийв. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг уулзалтын хүрээнд Монголын соёлын өдрүүдийг Бээжин хотноо зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажилласанд талархал илэрхийлэв. Сайд нар Монгол Улс, БНХАУ-ын соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцон дараах асуудлаар хамтран ажиллахаар тохиролцов. -Бээжин хотын Олон улсын циркийн сургуульд 15-20 оюутныг акробатчин мэргэжлээр суралцуулах -Соёлын өвийг хамгаалах, сэргээн засварлах болон соёлын өвийн хууль бус наймаатай тэмцэх чиглэлээр хамтран ажиллах, харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах -Хоёр орны соёл, урлагийн салбарын талаарх асуудлаар зөвлөлдөн шийдвэрлэх зорилготой Соёлын форум-ыг 2020 оноос харилцан зохион байгуулна. Эх сурвалж: БСШУСЯ

Шинжлэх ухаан, технологи, инновацийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг БНХАУ-д хийж буй айлчлалын хүрээнд БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн сайд Ван Жыгантай уулзалт хийв. Уулзалтаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцож, шинжлэх ухааны паркийг байгуулах техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулахад хамтарч ажиллах, хоёр орны судлаачдын хамтын судалгааг өргөжүүлэх, технологи дамжуулах төв, технологийн инкубатор, гарааны компаниудыг дэмжих чиглэлээр хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахаар хэлэлцэв. Мөн 2015 онд Монгол-Хятадын хамтарсан Молекул биологийн хэрэглээний лаборатори байгуулагдаж, Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн сан, БНХАУ-ын Байгалийн шинжлэх ухааны сангийн хооронд 2017 онд байгуулагдсан санамж бичгийн хүрээнд тодорхой төслүүд болон сургалтын үйл ажиллагаанууд 2019 оноос эхэлж байгаад талархал илэрхийллээ. Молекул биологийн хэрэглээний лаборатори нь БНХАУ-ын Нэг бүс, нэг зам шинжлэх ухаан, технологи, инновацийн үйл ажиллагааны төлөвлөгөө болон Нэг бүс, нэг зам-ын бүтээн байгуулалтыг урагшлуулах хамтын ажиллагааны тусгай төлөвлөгөөний шаардлагад нийцэж шалгарсан 14 лабораторийн нэг билээ. Монгол оронд бүс нутгийн хувьд цөлжилт, экологийн доройтол тулгамдсан асуудал болж байгаа учраас энэ байдлаас сэргийлэх чиглэлээр хамтарсан лаборатори байгуулах, мөн Монгол, ОХУ, БНХАУ-ын эдийн засгийн коридорын хүрээнд шинжлэх ухааны төсөл хэрэгжүүлэх саналыг дэвшүүлсэн. Түүнчлэн 2019 онд археологийн салбарт хоёр орны Засгийн газрын хооронд байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн дагуу археологийн салбарт хамтарсан судалгаа хэрэгжүүлэхээр санал солилцов. БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн сайд Ван Жыган дэлхийн технологийн хөгжлийн хүрээнд хоёр улсын инноваци болон технологи хөгжүүлэх, хүний нөөц бэлтгэх, эрдэмтдийн хамтарсан төслийг дэмжих талаар санал солилцож, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгийн тавьсан тодорхой санал, санаачилгыг дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Эх сурвалж:БСШУСЯ

"ХҮН БОЛОХ БАГААСАА” эссэ бичлэгийн уралдааны дэд байрын шагналтан Б.Гоомарал

Авлигатай тэмцэх газраас соён гэгээрүүлэх үйл ажиллагааны хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн 9-12 дугаар ангийн сурагчдын дунд зарласан Шударга ёс: Хүн болох багаасаа сэдэвт эссэ бичлэгийн уралдааны дүн гарч шилдэгүүдээ тодруулжээ. Ахлах ангийн сурагчид шударга ёсны тухай үзэл бодлоо эссэ бичлэгээр дамжуулан илэрхийлэх, шударга бус байдлын эсрэг олон нийтэд дуу хоолойгоо хүргэх нь уг уралдааны гол зорилго байжээ. Уралдаанд нийт 129 эссэ ирүүлжээ. Тэргүүн байранд нийслэлийн Хан-Уул дүүргийн 52 дугаар сургуулийн 10г ангийн сурагч Э.Хүслэн (25 оноогоор), Дэд байранд нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн 11б ангийн сурагч Б.Гоомарал (24 оноогоор), Гуравдугаар байранд Баян-Өлгий аймгийн Дарын цогцолбор сургуулийн 10а ангийн сурагч Б.Жантолхын (23 оноогоор) нар шалгарлаа. Уралдаанд идэвхтэй хамрагдсан Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд, Баянхонгор аймгийн болон нийслэлийн Багануур дүүргийн цогцолбор сургууль, нийслэлийн 5, 2, 37, 84, 105, 21, 1, 107, 40, 81, 49, 113, 6, Ирээдүй, Монгени цогцолбор, Путонхуй, Гоомарал дунд сургуулийн сурагчиддаа баярласнаа илэрхийлье.

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх сарын 23-наас эхэлнэ

Ерөнхий боловсролын сурагчдын ээлжийн амралт эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хоёрдугаарулирлынамралтарванхоёрдугаарсарын 23-аас эхлэх бол орон нутгийнЕБС-ийн сурагчдын хувьд хоёрдугаарулирлынамралтарванхоёрдугаарсарын 30-аасэхлэх ажээ. Нийслэлийн сурагчид гурван долоо хоногамрах бол орон нутгийн ЕБС-ийн сурагчид хоёрдолоо хоногамарна. Томуу, томуу төст өвчнийдэгдэлт, тархалт, өвөлжилтийн байдлаас хамааран нийслэлийн сурагчдынхоёрдугаарулирлынамралтнэг долоо хоногоор сунгагдаж байгаа юм байна. Харин орон нутгийн ЕБС-ийн сурагчид гуравдугаар улиралд гуравдугаар сарын 23-наас дөрөвдүгээр сарын 10-ыг дуустал 14 хоног амрах бол хотын сурагчид нэг долоо хоног амрахаар зохицуулжээ. Харин Цагаан сараар улсын хэмжээнд сурагчид хоёрдугаар сарын 24-28-ыг дуустал нэг долоо хоног амарна.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.