“Би хариуцлагатай аав ээж” ерөнхий боловсролын сургуулиуд, цэцэрлэгийн багш сурган хүмүүжүүлэгч, эцэг, эхчүүдэд зориулсан сургалт эхэллээ
2019-11-14 09:30:39 Нийтлэгдсэн: БоловсролНийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас төрийн болон аж ахуй нэгж байгууллагуудыг хүүхэд хамгааллын бодлоготой болгох, эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, байгууллагын ажилтан албан хаагчдаар дамжуулан гэр бүл, нийгмийн хүрээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хүүхэдтэй зүй бус харилцах, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүүхдийг эрсдэлт нөхцөлд орохоос урьдчилан сэргийлэх, хамгаалахад эцэг эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэхийг уриалах, сурталчлах зорилготой Би хариуцлагатай аав ээж аяны сургалтыг нийслэлийн 9 дүүргийн бүх ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш сурган хүмүүжүүлэгч, эцэг, эхчүүдэд зориулсан сургалтыг2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл зохион байгуулж байна Тус сургалтын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр Баянгол дүүргийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш сурган хүмүүжүүлэгч, эцэг эхчүүдийг хамруулан зохион байгууллаа. Нээлтэд нийслэлийн Засаг даргынХүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа,нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Мандуул нар оролцлоо. Би хариуцлагатай аав, ээж аяны хүрээнд зохион байгуулагдаж буй сургалт нь нийслэлийн ерөнхий боловсролын бүх сургууль, цэцэрлэгийн багш сурган хүмүүжүүлэгчд, эцэг эхчүүдийг хамруулан зохион байгуулж байгаагаараа онцлогтой бөгөөд нийгэмд эцэг, эхчүүд үүрэг хариуцлагаа ухамсарлан, хүүхдийн хүчирхийлэл болон гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх дадал, хэвшлийг бий болгоход бодитоор нөлөөлөх үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлж эцэг эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлнэ гэжНийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраасмэдээллээ.
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Элчин сайд Жалгас Адилбаевтай уулзлаа
2019-11-13 10:31:58 Нийтлэгдсэн: БоловсролБоловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Жалгас Адилбаевыг хүлээн авч уулзлаа. Хоёр улсын боловсролын салбарын хамтын ажиллагаа урт хугацааны түүхтэй бөгөөд сүүлийн жилүүдэд улам өргөжин бэхжиж, тухайлбал боловсролын баримт бичиг, эрдмийн зэрэг цолыг харилцан хүлээн зөвшөөрөх тухай хэлэлцээр байгуулагдаж, Засгийн газрын тэтгэлгээр суралцах оюутны тоог таваас 25 болгон нэмэгдүүлсэн зэргийг талууд онцлон тэмдэглэв. Цаашид боловсролын салбарт, түүний дотор сургуулийн өмнөх боловсролын болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажилладаг багш нарыг бэлтгэх сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, тэднийг урт, богино хугацаагаар сурган бэлтгэх чиглэлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Мөн түүх, археологийн хамтарсан судалгаа, шинжилгээ хийх, эрдэмтдийн бүтээлийг харилцан хэвлэх, урлаг, спортын хамтарсан бэлтгэл сургуулилт хийх, туршлага солилцох зэрэг хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцов.
Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Улаанбаатар хот дахь Увс аймгийн Залуучуудын Холбоо "Сертификат" -тай сургалт зохион байгуулжээ
2019-11-07 08:56:06 Нийтлэгдсэн: БоловсролМонголын Залуучуудын Холбооны дэргэдэхУлаанбаатар хот дахь Увс аймгийн залуучуудын холбооболонМанлайллын Боловсролын Үндэсний Төвхамтран илтгэх урлаг, мэтгэлцээний Сертификат олгох сургалтыг2019 оны 11 сарын 05 -ны өдөрамжилттай зохион байгууллаа.
Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Улаанбаатар хот дахь Увс аймгийн Залуучуудын Холбооноос “Амьдралын үнэ цэнэ” цуврал лекцийг зохион байгууллаа
2019-11-06 09:39:33 Нийтлэгдсэн: БоловсролМонголын Залуучуудын Холбооны дэргэдэхУлаанбаатар хот дахь Увс аймгийн залуучуудын холбооноос Увсын залуучуудын дунд зохион байгуулсанАмьдрлын үнэ цэнц цувраллекц2019 оны 9 сарын 27 ндамжилттай боллоо.Тус лекцэнд урилгаар Лектор Чила, УИХ-ын гишүүн С. Жавхлан нар ирж оролцлоо.Мөн Увс аймгийн Залуучуудын Холбоонд шинээр гишүүнээр орохыг хүссэн залуучууддаа зориулсан уулзалтыг зохион байгуулжээ.
Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Улаанбаатар хот дахь Өвөрхангай аймгийн залуучуудын холбооны анхдугаар нэгдсэн хурал боллоо
2019-11-05 09:55:10 Нийтлэгдсэн: БоловсролМонголын Залуучуудын Холбооны дэргэдэх Улаанбаатар хот дахь Өвөрхангай аймгийн Залуучуудын Холбооны анхдугаар нэгдсэн хурал 2019 оны 11 сарын 03 -ны өдөр амжилттай болж өдөрлөлөө. Уг хурлаар Өвөрхангай аймгийн Залуучуудын Холбооны дэд тэргүүн болон албаны дарга нарыг томилж, батламжилсан юм. Өвөрхангай аймгийн Залуучуудын Холбооны 2019-2020 онд хийж хэрэгжүүлэх ажлын чиглэлийг танилцуулж, нийт оюутан залуусын санал бодлыг сонсож хийж хэрэгжүүлэх ажилдаа тусгахаар боллоо. Мөн аймгийн Залуучуудын Холбоонд орж ажиллах сонирхолтой оюутан залуусыг бүртгэж удирдах зөвлөлийн гишүүдээ сонголоо.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй