Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2-р багийн Өгөөмөр цэцэрлэгийн шинэ байрны нээлтэнд УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд оролцлоо. 1979 онд ашиглалтанд орсон зориулалтын бус давчуу байранд үйл ажиллагаа явуулж байсан цэцэрлэгийн багш ажилчид тойргоосоо сонгогдсон Н.Энхболд гишүүнд шинэ байртай болгож өгвөл илүү олон хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмших боломж бүрдэнэ гэдгийг уламжилж байсан юм. Хүн ам ихтэй Жаргалант суманд цэцэрлэгийн хүрэлцээ муугаас хүүхдүүд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж чадахгүй хохирч байсан юм. Тиймээс Н.Энхболд гишүүн 2019 оны улсын төсөвт цэцэрлэгийн шинэ байрны төсвийг суулгуулснаар өнөөдөр Өгөөмөр цэцэрлэг 120 хүүхдийн багтаамжтай тохилог дулаахан байртай болжээ. Цэцэрлэгийн багш нар саруулхан стандартын анги танхимтай болчихсон чинь хүүхдүүд минь цөөрчихсөн мэт харагдаад байгаа. Бяцхан хүүхдүүдийн маань сурч боловсрох таатай орчинг бүрдүүлж өгсөн Н. Энхболд гишүүн, аймгийн Засаг дарга Ж.Батжаргал нартаа хүүхдүүд, эцэг эхчүүдийнхээ өмнөөс талархаж байна гэв. Батлан хамгаалахын сайд Н.Энхболд нээлтийн үеэр УИХ-ын гишүүнээр ажиллах хугацаандаа Жаргалант суманд хоёр дахь цэцэрлэгийн нээлтийг хийж байна. Тун удахгүй сургуулийн дотуур байр ашиглалтанд орох гэж байна. Хүүхдүүдийн сурах орчин сайжирна гэдэг газар тариалангийн бүс нутгийн хөдөлмөрч ард түмний хувьд сэтгэл зовох зүйлгүй ажиллах, улс орондоо хувь нэмрээ оруулах таатай боломж бүрдэж байна гэдгийг онцолсон. Мөн МУЗН-ийн ерөнхийлөгчийн хувьд Жаргалант суманд ажиллах үеэрээ эмзэг бүлгийн 113 өрхөд тусламжийн хувцас, эмнэлэгт эмнэлгийн хэрэгсэл хүлээлгэн өглөө Тус сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрыг энэ ондоо багтаан ашиглалтанд оруулах гэж байна. Гурван давхар, 100 хүүхдийн багтаамжтай дотуур байрны барилгын ажлын явцтай танилцлаа. Жаргалант суманд ажилласны дараа Баянчандмань суманд баригдаж буй 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлын явцтай мөн танилцлаа. Дулаанаа авч, дотоод заслын ажилдаа орсон байсан бөгөөд энэ ондоо батааж ашиглалтанд өгөхөөр гүйцэтгэгч компанийнхан ажиллаж байна. Цэцэрлэгийн зөөлөн эдлэл, тоног төхөөрөмж, ажиллах боловсон хүчин бэлгэндсэн бөгөөд зөвхөн ашиглалтанд орох өдрөө хүлээж буйг сумын удирдлагын зүгээс хэлж байлаа.
Алдрай бяцхан үрсээ номонд дуртай болгох, ном уншдаг хүн болгох нь эцэг эх бүрийн хүсдэг зүйл билээ. Тиймээс үр хүүхдээ ном уншиж сургахад дараах зүйлсийг анхаарч байгаарай. * Уншиж сурч байхад нь үргэлж магтаж байгаарай * Хүүхэд нэг үгийг уншиж чадахгүй бол аяархан шивнээд хэлчих * Хэт удаан уншиж, гацаж түгдэрч байсан ч дундуур нь бүү ор * Хүүхдээ бусад хүүхдүүдтэй бүү харьцуул. Хүүхэд бүр өөрийн цаг хугацаатай байдаг * Уншиж сурахад туслах, сонирхолтой, харилцан уншиж болохуйц номууд ав * Уншсан зүйлийг шалгаж асуулгүйгээр зүгээр л уншаад төрсөн сэтгэгдлээ хуваалцаарай. * Номыг өөрөөр нь сонгуулах * Танин мэдэхүйн шинжлэх ухааны номуудыг (хүүхдийн зурагт тайлбар толь гэх мэт) санал болгох * Хувийн сонирхолд нь тааруулах, * Гоё зураг, хавтастай байх
“Хотын соёлд манлайлцгаая” оюутны хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд илтгэлийн тэмцээн зохион байгууллаа
2019-10-28 10:02:47 Нийтлэгдсэн: БоловсролНийслэлийн 380 жилийн ойн хүрээнд их, дээд сургуулийн оюутнуудын дунд зохион байгуулж буй Хотын соёлд манлайлцгаая хөтөлбөрийн анхны үйл ажиллагаа болох илтгэлийн тэмцээн 2019 оны аравдугаар сарын 26-ны өдөр Тусгаар тогтнолын ордонд зохион байгуулагдлаа. Илтгэлийн тэмцээн нь Хотын соёлд манлайлцгаая ерөнхий сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд хөтөлбөрийн оролцогчид Хот хогийн сав биш. Залуучууд архи биш амьдралаа сонгож байна. Ногоон гэрэл цагаан шугам Бид ОРК биш Алхаж буй тамхи Шүлсээ бүү хая. Нийслэл хот бидний гэр Би соёлтой иргэн Соёл надаас эхлэнэ. Мөрөө тат. Баянд долигнуур ядууд аархуу зэрэг дэд сэдвүүдээс сонгон өөрийн илтгэлээ хэлэлцүүллээ. Илтгэлийн тэмцээн нь тэмцээний өдөр илтгэлээ танилцуулах, тэмцээний үеэр илтгэсэн илтгэлээ бичлэг болгон цахим хуудсанд байршуулан түүгээрээ дамжуулан олон нийтэд хотын соёлыг сурталчлах, таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилготой юм. Илтгэлийн тэмцээний үеэр оролцогчдын танилцуулсан сонирхолтой илтгэлүүд тун удахгүй олны хүртээл болох аж.
Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайдын 2019 оны наймдугаар сарын 1-ний өдрийн А/490 тушаалаар 2019-2020 оны хичээлийн шинэ жилийн бүтцийг шинэчлэн баталжээ. Энэ хичээлийн жилд бага ангийн сурагчид 31 долоо хоног, дунд болон ахлах ангийн сурагчид 32 долоо хоног хичээллэх ба үүний долоон долоо хоног нь улирлын амралт байх аж. Уг тушаалын дагуу нийслэлийн болон орон нутгийн сурагчдын нэгдүгээр улирлын амралт аравдугаар сарын 28-нд эхэлнэ. Та бүхэнд 2019-2020 оны хичээлийн жилийн сурагчдын амралтын хуваарийг танилцуулж байна. НИЙСЛЭЛИЙН СУРГУУЛИЙН СУРАЛЦАГЧИД 2019-2020 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД: I улирал 10 сарын 28-наас эхлэн 11 сарын 1-нийг дуустал 1 долоо хоног буюу ажлын таван өдөр II улирал 12 сарын 23-наас эхлэн 1 сарын 10-ныг дуустал/томуу, томуу төст өвчний дэгдэлт, тархалт, өвөлжилтийн байдлаас хамааран тус улирлын амралт дээр 3 дугаар улирлын 1 долоо хоногийн амралтыг шилжүүлэн нэмж амарч болно/ 3 долоо хоног Цагаан сарын амралт 2 сарын 24-28-ныг дуустал 1 долоо хоног III улирал 3 сарын 23-наас эхэлж 4 сарын 3-ныг дуустал 2 долоо хоног Зуны амралт I-V анги 6 сарын 1-нээс эхлэх бол VI- XII анги 6 сарын 8-наас амарна. АЙМАГ, СУМ, ТОСГОН, БАГИЙН СУРГУУЛИЙН СУРАЛЦАГЧИД 2019-2020 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД: I улирал 10 сарын 28-наас эхлэн 11 сарын 1-нийг дуустал 1 долоо хоног II улирал 12 сарын 30-наас эхлэн 1 сарын 10-ныг дуустал 2 долоо хоног Цагаан сарын амралт 2 сарын 24-28-ныг дуустал 1 долоо хоног III улирал 3 сарын 23-4 сарын 10-ныг дуустал /газар зүйн бүслүүр, цаг уурын онцлог, мал төллөх хугацаанаас хамааран тус улирлын амралтыг 1 долоо хоногийн өмнө эхэлж болно/ 3 долоо хоног Зуны амралт I-V анги 6 сарын 1-нээс эхлэх бол VI- XII анги 6 сарын 8-наас эхэлнэ.
Багшид үзүүлэх мэргэжил, арга зүйн дэмжлэг, манлайлал сэдэвт Зүүн бүсийн сургалт зөвлөгөөн Дорнод аймгийн төв Чойбалсан хотноо эхэллээ. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, аймгийн Боловсрол, соёл урлагийн газар хамтран энэ сарын 24-25-ны өдөр зохион байгуулж буй уг зөвлөгөөнд Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр аймгийн Сургуулийн өмнөх байгууллагуудын Арга зүйчид, Ерөнхий боловсролын сургуулиудын Сургалтын менежерүүд бүхий нийт 300 орчим хүмүүс хамрагдаж байна. Нээлтийн үйл ажиллагаанд зохион байгуулагч талын удирдлагууд, холбогдох мэргэжилтнүүдээс гадна, аймгийн ИТХ-ын Дарга Л.Хишигтогтох, аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл, Боловсрол, соёл урлагийн газрын дарга А.Нансалмаа, Хэрлэн сумын Засаг даргын орлогч н.Пүрэв-Очир нарын удирдлагууд оролцож 12 дугаар сургуулийн сурагчдын найрал дуу, Дорнын бүжиг клубын бүжигчин хүүхдүүд мэндчилгээ дэвшүүллээ. Арга зүйч, сургалтын менежерийн манлайлах ур чадвар, менежментийн чадавхийг дээшлүүлэх, багшид мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, ажлын чанарыг сайжруулах зорилготой уг сургалт, зөвлөгөөн Боловсролын чанар, сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн судалгааны дүн, Технологийн дэвшил ба боловсрол, Сургалт, хөгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөлт, зохион байгуулалт зэрэг илтгэл, мэдээлэл, сургалт явагдана. Эх сурвалж: БСШУСЯ
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй