“БИДНИЙ ХОТ” нийтлэл, нэвтрүүлэг, цахим контентын уралдааны шилдгүүд тодорлоо

Нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн Засаг даргын Тамгын газраас олон нийтэд их хотын соёлыг түгээх, нийслэлийн бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд иргэний оролцоог нэмэгдүүлэх, нийгэмд эерэг хандлага түгээн дэлгэрүүлэх зорилгоор БИДНИЙ ХОТ сэдэвт Шилдэг нийтлэл, нэвтрүүлэг, цахим контентын уралдаан зарлаж, өнөөдөр шилдгүүдэд шагналыг нь гардууллаа. БИДНИЙ ХОТ уралдааныг 1 сарын хугацаанд Телевиз радиогийн, Сонин сэтгүүлийн, Сайтын, Цахим контентын төрөл гэсэн 4 төрлөөр зохион явуулсан бөгөөд нийт 34 байгууллагын 40 гаруй сэтгүүлч, уран бүтээлчид бүтээлээ ирүүллээ. Хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч, редакторууд болон чөлөөт уран бүтээлчид, олон нийтийн сүлжээнд идэвхтэй байж, эерэг хандлага түгээдэг иргэдэд нээлттэйгээр энэхүү уралдааныг зохион байгуулсан юм. Шагнал гардуулах арга хэмжээний үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан Дөрөв дэх засаглал гэгддэг хэвлэл мэдээллийнхэн, сэтгүүлчдийн ажил бол амаргүй бөгөөд асар их хариуцлагатай алба билээ. Нийслэл хотынхоо хөгжил цэцэглэлтэд өөр өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж буй сайн сайхан үлгэр дуурайлыг түгээн дэлгэрүүлэх, олон нийтийг соён гэгээрүүлэхэд чиглэсэн ажлуудыг сурталчлах, нийгэмд эерэг хандлага төлөвшүүлэхүйц бүтээлүүдийг бүтээн туурвиж ирүүлсэн нийт оролцогчдодоо болон шагналтнууддаа халуун баяр хүргэе. Хотын хөгжлийн хамтдаа зүтгэцгээе хэмээв. Телевиз, радиогийн төрөлд MN25 дугаар суваг телевизийн Урт цагааны гудамж нэвтрүүлгийн тусгай дугаар тэргүүн байр эзлэн, нийслэлийн 380 жилийн ойн уралдаанд зориулж тусгайлан бүтээлгэсэн цом, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэн боллоо. Сонин, сэтгүүлийн төрөлд Өнөөдөр сонины тоймч Ж.Эрдэнэцэцэг Бид нэг хаягтай, чих нэгтэй нийслэлийнхэн нийтлэлээрээ тэргүүн байрт шалгарсан бол сайтын төрөлд UB.LIFE сайтын сэтгүүлч Э.Намуун Миний хотын сайхан сурвалжилгаараа, цахим контентын төрөлд Фото хаус студийн зураглаач О.Энхтөр Хотын утаа хүн бүрийн үйлдлээс шалтгаална сэдэвт бүтээлээрээ тус тус тэргүүлж, цом, өргөмжлөл, мөнгөн шагнал хүртлээ. Ингээд 4 төрөлд шилдгээр шалгарсан сэтгүүлч, уран бүтээлчдийн нэрсийг танилцуулъя. Телевиз, радиогийн төрөл Тэргүүн байр: MN25 дугаар суваг телевиз Урт цагааны гудамж Дэд байр: SBN телевиз Д.Мягмартогтох Иргэндээ ээлтэй хот Гутгаар байр: Tovch.mn сошиал телевиз О.Эрдэнэдаваа Бахархал Тусгай: Дэлхийн Монголчуудын MGL радио Д.Амартүвшин Бидний хот Тусгай: Шинэ Монгол радио Г.Баярсайхан Сэдэв Сонин, сэтгүүлийн төрөлд: Тэргүүн байр: Өнөөдөр сонин Ж.Эрдэнэцэцэг Бид нэг хаягтай, чих нэгтэй нийслэлийнхэн Дэд байр: Засгийн газрын мэдээ сонин Б.Энхжаргал Хөгжилд чиглүүлэх боломжийнхоо хүлээсийг нь тайлья Гутгаар байр: Үндэсний шуудан сонин М.Үүрийнтуяа Бага тойруу бидний өв Тусгай: Өнөөдөр сонин О.Бат-Ундрах Хөгжлийн түгжээ ба соёлгүй жолооч Тусгай: Монголын мэдээ сонин Д.Сандагсүрэн Бид яагаад ийм болчихов оо Сайтын төрөлд: Тэргүүн байр: UB.LIFE сайт Э.Намуун. Миний хотын сайхан Дэд байр: 24tsag.mn сайт С.Гандөл Бидний сэтгэхүйд Ухамсрын шанаа л хэрэгтэй Гутгаар байр: Gogo.mn сайт Э.Энхмаа Сэргээх дурсамжгүй, гайхуулах гоёлгүй нүцгэн хот үлдэх вий Тусгай байр: Anir.mn сайт И.Сарангэрэл Хотынхны завгүй хэмнэлд зориулсан зөв шийдэл Тусгай байр: News.mn сайт Л.Одсүрэн Түгжрэлийг шийдэх superpower Цахим контентын төрөлд Тэргүүн байр: Фото хаус студийн зураглаач О.Энхтөр Хотын утаа хүн бүрийн үйлдлээс шалтгаална Дэд байр: Зөв залуус баг Хайртай хүнийхээ төлөө хариуцлагатай байцгаая Гутгаар байр: Тав фильм студи Аминагийн нэг өдөр Тусгай: Хангал студи зураглаач Ц.Мөнхбаяр Бидний хот Тусгай: Чөлөөт уран бүтээлч З.Энхбаяр Ангиртай бүс Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Бүтээлч залуу багш шалгаруулна

МЗХ-ноос зохион байгуулж буй БҮТЭЭЛЧ ЗАЛУУ БАГШ шалгаруулах ёслолын ажиллагаа нь энэ жил дөрөв дэхь удаагаа зохион байгуулагдаж байна. Уг арга хэмжээ өмнөх жилүүдэд зөвхөн салбартаа тэргүүлэгч залуу багш нарыг шалгаруулдаг байсан бол энэ жил Бүтээлч залуу багшийн хөдөлмөрч чанар, бүтээлч байдлыг үнэлэж, нийт залуу багш нарт үлгэр жишээ авах, туршлага судлах боломж олгож байгаагаараа онцлог болж байна. Учир нь МЗХ 2018-2044 оныг БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ-ын он хэмээн зарлаж, түүнийхээ хүрээнд МЗХ-ноос ажил мэргэжилдээ эзэн болсон хөдөлмөрч, бүтээлч залуучуудыг дэмжих зорилгоор бүтээлч залуучуудын 339 холбоодыг байгуулж ажиллаж байгаа. Эдгээр холбоодын төлөөлөл болсон МСҮТ, коллежийн ЗЗ, Их дээд сургуулиудын ЗЗ, Ерөнхий боловсролын сургуулиудын ЗЗ зэрэг холбоодтой хамтран БҮТЭЭЛЧ ЗАЛУУ БАГШ шалгаруулах ёслолын ажиллагааг 2019 оны 10-р сарын 10 нд Багш Хөгжлийн Ордонд зохион байгуулахаар боллоо. Уг арга хэмжээ нь хөдөө орон нутаг болон Улаанбаатар хотын бүх дүүргийн ЕБС-иуд, МСҮТ, коллеж, ИДС-уудын 45 хүртэлх насны залуу багш нарыг хамруулж, нийт 35 залуу багшийг шилдэг багшаар, түүнээс гурван багшийг шилдэгийн ШИЛДЭГ- ээр шалгаруулж, БҮТЭЭЛЧ ЗАЛУУ БАГШ цомоор шагнах юм байна. Мөн хүндэт зочноор, салбартаа тэргүүлэгч гавяъат багш нар, эрдэмтэд уригдан ирж, илтгэл тавих юм. Уг үйл ажиллагааны ерөнхий зохион байгуулагчаар МЗХ, хамтран зохион байгуулагчаар МСХ, ИМХХ хамтран ажиллаж байна. Дэмжигч байгууллагаар БСШУСЯ, БХИ, Мөнхийн үсэг ХХК, Соёмбо академи хамтран ажиллаж байгаа юм.

Соёлын зарим бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтыг зогсоох болсноо мэдэгдлээ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг өнөөдөр Байгалийн түүхийн музейд ажиллаж, тус музейн барилгын нөхцөл байдлын талаар хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Байгалийн түүхийн музейн барилга зориулалтын хувьд музейнх биш, 1952 онд Хөдөө аж ахуйн техникумын зориулалтаар баригдсан гэдгийг тодотгов. Байгалийн түүхийн музейн үйл ажиллагааг зогсоох тухай А/173 тоот тушаалыг Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл 2013 оны тавдугаар сарын 31-ний өдөр гаргасан байдгийг танилцуулж, улмаар буулгах, шинээр барих зураг төслийн ажил тус ондоо эхэлсэн гэлээ. Дараа ньШУТИС-ийн Оношлогоо, зураг төсөл, судалгааны Реконстракшн төвөөс гаргасан техникийн дүгнэлтийг хийсэн шинжээч З.БиндэръяаБарилгын тоосго нь газар хөдлөлтийн нормоор 75 марктай байх ёстой. Гэтэл 50 байгаа юм. Өөрөөр хэлбэл нэг килограмм тоосго 75 кг ачаа даах ёстойгоос 50 кг ачаа дааж байна гэсэн үг. Мөн тоосго наасан зуурмаг 25 маркаас дээш байх ёстой байтал 10 марк байсан. Тэр цагаас хойш тоосго нь чийгшээд, нураад унаж байна. Энэ барилгын хучилт модон, суурь нь чулуу байгаа. Гэтэл өнөөдөр чулуун суурьтай барилга ашиглалтын шаардлага хангахгүй, хүчитгээд нэмэр болохгүй. Бараг хүчитгэл хийхээр бол шинээр хэд хэдэн сургууль барих зардал орно гэлээ. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Ц.Цэнгэлмузейн барилгын талаар тайлбарлахдаа Манай байгууллагаас Байгалийн түүхийн музейн барилгад хоёр удаа дүгнэлт гаргасан. Үүнд 2012 онд нэг дүгнэлт, 2013 онд үйл ажиллагааг нь зогсоох акт тавигдсан юм. Мөн Шинжлэх ухаан, технологийн их сургуулиас гаргасан дүгнэлтийг үндэслэн үйл ажиллагаа явуулах боломжгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй барилга гэдэг акт тогтоосон. Байгалийн түүхийн музейн барилгыг хүчитгэх боломж байхгүй. Барилгын суурийн тоосгонууд нь үйрээд унасан, даацын хана нь бүгд босоо хагарал, цууралттай үүссэн байгаа гэсэн юм. Байгалийн түүхийн музейг буулгаж, суурин дээр нь Чингис хаан музей байгуулна. Харин Байгалийн түүхийн музейг Их тэнгэрийн аманд барих юм. Эцэст ньБСШУС-ын сайд Ё.БаатарбилэгИрэх 2020 оны улсын төсвийн номонд Үндэсний төв номын сан, Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр, Улсын драмын эрдмийн театрын барилгыг шинээр барихад нийт 12 тэрбум төгрөг суулгасан байсан. Одоо энэ улстөржилт хэрээс хэтэрч, соёлын байгууллагуудын хөрөнгө оруулалтын асуудлыг зогсоохоос өөр аргагүй боллоо. Би одоо Сангийн сайд, Төсвийн байнгын хорооны даргад өөрийн саналаа хүргүүлж байна. Засгийн газраас соёлын салбарт 1990 оноос хойш хийгээгүй хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэж, хэрэгжүүлэхээр зургийн ажлыг эхлүүлсэн. Энэ ажлын тодорхой хувийг Засгийн газрын нөөцөөс гаргаж, энэ зунаас ажлууд нь эхлээд ирэх жилийн төсөвт эдгээр барилгын ажлуудыг эхлүүлэхээр явж байсан. Харамсалтай нь нэр бүхий улс төрч, соёл урлагийн зүтгэлтнүүд, архитектор, төрийн бус байгууллагууд болон хувь хүмүүс жадлан эсэргүүцэж, ажил гацааж байна. Тиймээс Төсөвт зохицуулалт хийж, дээрх 12 тэрбум төгрөгийг боловсрол, спорт, шинжлэх ухааны салбарт тулгамдсан олон асуудлыг шийдэхэд зарцуулах тухай санал хүргүүлж байна. Маш харамсалтай байна гэв.

Чингэлтэй дүүргийн 33 дугаар цэцэрлэг шинэ байрны нээлтээ хийлээ

Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 33 дугаар цэцэрлэгийн хуучин барилгыг буулгаж, 240 хүүхдийн хүчин чадалтай 272 хүүхэдтэй шинэ цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо. 280 хүүхдийн хүчин чадалтай, 8 бүлгийн 34 багш, ажилтантай уг цэцэрлэгийн барилгыг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2018-2019 онд он дамжин Барилгын хөгжлийн төв захиалагчийн хяналт тавьж, 2.0 тэрбум төгрөгийн төсөвт өртөгөөр Ус орчин ХХК барьж гүйцэтгэсэн. Хуучин барилга 150 хүүхдийн хүчин чадалтай 1963 онд баригдаж, Мэргэжлийн хяналтын байгууллагын цаашид ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гарсаны дагуу буулгаж шинээр барьсан юм. Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны сургуулийн өмнөх насны хүүхдийн тоо 412 хүүхэд байна. Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Ц.Отгончимэг, Нийслэлийн Боловсролын газрын Санхүү хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн хэлтсийн дарга Ж.Энхтөр, ЧД-ийн Засаг даргын орлогч Г.Лхагвасүрэн, Т.Чимэдцогзол, ЧД-ийн ИТХ-ын ажлын албаны дарга Д.Алтаншагай, ЧД-ийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Я.Орломсүрэн ЧД-ийн Боловсролын хэлтсийн мэргэжилтэн Ж.Байгаль болон бусад албаны хүмүүс, цэцэрлэгийн багш, ажилчид, эцэг, эхчүүд, сурагчид, гүйцэтгэгч компанийн төлөөлөл оролцов.

FALLING WALLS LAB MONGOLIA – ЭРДЭМ, ШИНЖИЛГЭЭНИЙ ФОРУМ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монгол Улс ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жил, Берлиний хана нурсны 30 жил, Falling Walls Accociation үүсч байгуулагдсаны 10 жилийн ойн хүрээнд Falling Walls Lab Mongolia форум Монголд анх удаа 2019 оны 10 сарын 4-нд Гадаад Харилцааны Яаманд амжилттай зохион байгуулагдлаа. Шинийг эрэлхийлэгч хүсэл тэмүүлэлтэй, авъяаслаг залуу судлаач, эрдэмтэн, мэргэжилтнүүдэд зориулсан шинжлэх ухаан, дэвшилтэт технологи, судалгааны шинэлэг формат бүхий Falling Walls Lab форум нь эрдэмтэн, бизнес эрхлэгч, мэргэжилтнүүд хэн бүхнийг өөрийн судалгааны ажил, бизнесийн загвар, шинэлэг төсөл, санаагаа 3 минутын дотор багтаан бусдад танилцуулах боломжийг олгодог юм. Falling Walls Lab Mongolia форумд оролцсон залуу эрдэмтэн, судлаачдаас МГТИС багш З.Ууганбаатар Breaking the Wall of Wind and Mind сэдэв бүхий шинэлэг санаагаараа 1-р байрын шагналыг хүртэн 11 сарын 8-нд Берлин хотноо жил бүр зохион байгуулагддаг олон улсын Falling Walls Lab Finale-д орон орны 100 үндэсний ялагчтай өрсөлдөх болов. Дэлхийн нэр хүндтэй Falling Walls Conference-д оролцох ба тус хуралд дэлхийн шилдэг 20 эрдэм шинжилгээний судалгааны баг өөрсдийн дэвшилтэт чухал нээлтийн талаар танилцуулж, Which are the next walls to fall? буюу Дараагийн нурах хана хаана вэ? асуудлаар хэлэлцэнэ. Олон Улсын Falling Walls Lab Finale форумын нэг ялагч Falling Walls Conference-д өөрийн шинэлэг санааны талаарх илтгэлээ дахин танилцуулж, мөнгөн шагнал хүртэнэ. Үндэсний ялагчийн аяллын зардал болон 11 сарын 07-оос 09-ний хооронд Берлин хотод байрлах зардлыг зохион байгуулагч тал бүрэн хариуцна. Олон улсын бүх Лаб-финалистууд Falling Walls Conference-д сонсогчоор оролцох эрхийг эдлэх юм. Форумд Филиппин улсаас ирж оролцсон Cardinal Health International Philippines байгууллагын Regulatory Sciences Department-ын дарга Emmanual C.Damian Breaking the Wall of Fast Fashion төслөөр2-р байр, МГТИС-ийн багш Р.Нямдулам Breaking the Wall of Light Emission төслөөрөө 3-р байрыг тус тус эзэллээ. Ерөнхий зохион байгуулагчаар Монгол-Германы Ашигт малтмал, технологийн их сургууль, Монгол Улсын Соёлын Элч О.Оюунтуяа болон Соёл урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент, зөвлөгөө НҮТББ, албан ёсны түншээр Монгол Улсын Гадаад Харилцааны Яам, хэвлэлийн түншээр Монголиан Экономи, business.mn хамтран ажиллав.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.