Турк улсын Засгийн газрын 2022 оны тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

Бүгд найрамдах Турк улсын Засгийн газрын 2022 оны тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ. Бүртгэлwww.turkiyeburslari.gov.trцахим хуудсанд 2022 оны хоёрдугаар сарын 20-ны өдрийг дуустал үргэлжлэх юм байна. Тэтгэлэгт бүртгүүлэх иргэдэд тавигдах шаардлага : Бакалавр 21 нас хүрээгүй байх Дүнгийн голч 70%-иас дээш байх Магистр 30 нас хүрээгүй байх Дүнгийн голч 75%-иас дээш байх Доктор 35 нас хүрээгүй байх Дүнгийн голч 75%-иас дээш байх Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газрын тэтгэлэг болон бүртгэлтэй холбоотой нэмэлт мэдээллийгwww.turkiyeburslari.gov.tr/enцахим хуудаснаас авна уу. ​

Галаас хүний амь аварсан сурагч Т.Эрдэмд сайдын нэрэмжит шагнал олголоо

​ 2021 оны аравдугаар сард 33 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Т.Эрдэм галын аюулаас эрдэнэт хүний амийг аварсан тухай мэдээлэл онцгой байдлын албаны вэбсайтад нийтлэгдсэн. Энэрэнгүй байж, эр зориг гаргасан сурагч хүүг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нэрэмжит шагналаараа шагнах тухай цахим орчинд мэдээлж байв. Тэгвэл өнөөдөр Т.Эрдэм хүүг ээжийнх нь хамт Боловсрол, шинжлэх ухааны яаманд урьж сайдын нэрэмжит шагнал, нэг сая төгрөгөөр урамшууллаа. Түүний ээж Төгсжаргал хүүгээ онц сур гэж шахаж шаардахаас илүү хүнлэг, тусч, бие бялдрын хөгжил сайтай хүн болоосой гэж хүсдэг болохоо ярьсан юм. Хүү нь эмээгийнхээ гар дээр өссөн учир уян зөөлөн сэтгэлтэй гэдгийг ч дурдсан. Сурагч бүр эрдэм номтой, энэрэнгүй сэтгэлтэй, эрүүл чийрэг иргэн болон өсөх ёстой. Монголынхоо нийт оюутан, сурагч, хүүхэд багачуудад шинэ жилийн мэнд дэвшүүлье хэмээн БШУЯ-наас мэдээлэв.

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН БОЛОВСРОЛЫН БОДЛОГЫГ БОДИТОЙ САЙЖРУУЛАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА

​​ Өчигдөр Баян-Өлгий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Т.Аубакир болон тус аймгийн Боловсролын газрын дарга, мэргэжилтнүүдтэй уулзлаа. Миний хувьд Баян-Өлгий аймагт шалгалтаар биш ойлголтоо нэгтгэж, онош тавихаар энэ жил 2 удаа очсон. Хос хэл гэж юу вэ гэдэг бодлогын тодорхойлолт байхгүй, стандарт байхгүй, хөтөлбөр байхгүй, ном, сурах бичиг байхгүй, толь бичиг байхгүй, арга зүй байхгүй. Үүнийг үндэсний цөөнх, цөөнх дотор амьдарч байгаа ястнуудынхаа боловсролын эрхийг үл хүндэтгэсэн. Боловсролын салбар улс төрөөс хэт хараат болсон. Багш, багш бус ажилтнуудын харьцаа алдагдсан, Хос хэлээр боловсрол олгох хөтөлбөр, арга зүйг шинэчлэх хэрэгтэй зэрэг олон асуудлыг тогтоосон. Зөвлөн туслах ажлын мөрөөр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр боллоо. 1. Боловсролын үнэлгээний төвөөс хийсэн чанарын үнэлгээний судалгаагаар Баян-Өлгий аймаг хангалтгүй үнэлэгдсэн. Энэ оны 9 дүгээр сард үндэсний хэмжээнд зохион байгуулсан оношлох үнэлгээг харьцуулж өөрийн аймгийн үр дүнд нарийвчилсан шинжилгээ хийж, боловсролын чанараа сайжруулахад аймгийн Засаг дарга онцгойлон анхаарч, тусгайлсан арга хэмжээ хэрэгжүүлэх, 2. Багш, ажилтны монгол хэлний чадварыг сайжруулах, сургалтын байгууллагын орчинд монгол хэлний хэрэглээ нэмэгдүүлэх тусгайлсан бодлого, арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлж үр дүнг тооцох, 3. Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн үед хичээл, сургалтыг тасралтгүй үргэлжлүүлэх бэлэн байдлыг хангах, сургалтын цахим платформыг хөгжүүлэх, багшийн чанарыг сайжруулах, 4. Бага ангиас хос хэлээр сургалтыг чанартай зохион байгуулах, казах хэлээр хичээллэх анги, бүлгийн зэрэгцээ монгол хэлээр хичээллэх анги, бүлгийг зэрэгцүүлэн нээж хүүхдийн сурч боловсрох эрхийг хангах арга хэмжээ авах (эцэг эх, асран хамгаалагч хүүхдээ ямар хэлээр хичээллэх анги, бүлгийг сонгох боломжийг олгох), 5. Сургуульд элсэх 6 настай хүүхдүүд ямар шалтгааны улмаас сургуульд элсэхгүй байгааг тодруулж, хүүхдийг хугацаанд нь сургуульд элсүүлэх арга хэмжээ авч, бага боловсролын хамран сургалтын хувийг нэмэгдүүлэхэд анхаарах, 6. Цэцэрлэг, сургууль бүрийн орон тоонд шинжилгээ хийж, үүссэн гажуудлыг засах арга хэмжээ авах, багшаас бусад ажилтны орон тооны батлагдсан нормативыг хатуу баримтлах, 7. Багш, ажилтныг ажилд авах, чөлөөлөхөд холбогдох хууль тогтоомжийг чанд баримтлах, сул ажлын байранд багш, ажилтныг авахад нээлттэй сонгон шалгаруулах, авлига, хээл хахуулиас ангид байх зарчим баримтлах, 8. Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийг бэхжүүлэх хүрээнд тус сургуулийг МУБИС-ийн харъяанд шилжүүлэх, МУБИС, салбар сургууль хооронд 2+2, 3+1 гэх мэт сонголтот хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, 9. Салбар сургуулийн багш нарыг чадавхжуулах хөтөлбөр эхлүүлж, салбар сургуулийг түшиглэн монгол хэлний төрөлжсөн ахлах сургууль байгуулах, 10. Салбар сургуулийг түшиглэн Хос хэлний судалгаа хөгжлийн төв байгуулах, Салбар сургуулийг түшиглэн Хэл соёлын /Тува, Урианхай, Казах/ төвийг хөгжүүлэх, Салбар сургуулийг түшиглэн орон нутгийн брэнд бүтээгдэхүүний Гарааны стартап компанийг байгуулах, 11. Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын хөгжих хэрэгцээг судалж салбар сургуульд түшиглэсэн модульт сургалтыг зохион байгуулах, 12. ХААИС, АШУИС-тай хамтран малын эмч, эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер гэх мэт хөтөлбөрүүдийг эхлүүлэх, МСҮТ-ийг уялдаа холбоотойгоор хөгжүүлж, бэхжүүлэх зэрэг бодитой ажлуудыг эхлүүлж, ажлын үр дүнд хяналт тавьж, хариуцлагажуулж ажиллахаар төлөвлөж байгаагаа хэллээ. ​

ЕБС-ийн суралцагчийн хичээл, сургалтын үр дүнг үнэлэх шалгуурыг хэрэглэх арга зүйн сургалт боллоо

​ Азийн Хөгжлийн Банкны Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн хичээл, сургалтын үр дүнг үнэлэх шалгуур-ыг боловсруулан, баталсан. Тус шалгуурыг хэрэгжүүлэх зорилгоор Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн хичээл, сургалтын үр дүнг үнэлэх шалгуур, зөвлөмжийг танилцуулах, шалгуурыг оношлох, явцын, үр дүнгийн үнэлгээнд хэрэглэх арга зүй, аргачлалыг таниулах сургагч багш бэлтгэх вакум сургалт боллоо. Сургалтад аймаг, нийслэлийн боловсролын газрын бага анги, математик, монгол хэл, гадаад хэл, түүх, нийгэм судлал хичээл хариуцсан арга зүйчид зэрэг албаны 180 гаруй хүн оролцжээ. ​ Сургалтын үр дүнд багш нар: ЕБС-ийн суралцагчийн хичээл, сургалтын үр дүнг үнэлэх шалгуур, түүний бүтэц, аргачлал, ач холбогдлыг ойлгов ЕБС-ийн суралцагчийн хичээл, сургалтын үр дүнг үнэлэх шалгуурыг оношлох, явцын, үр дүнгийн үнэлгээнд бүтээлчээр хэрэглэх арга зүй, аргачлалд суралцав Шалгуурт суурилсан үнэлгээний даалгавар боловсруулах арга зүйд суралцан Үнэлгээний мэдээлэлд дүн шинжилгээ хийх, дүгнэлт, санал зөвлөмж боловсруулах арга зүй, аргачлалд суралцсан байна. Хичээл сургалтын үр дүнг үнэлэх шалгуурыг хэрэглэх арга зүй, аргачлалыг таниулах сургагч багш бэлтгэх дараагийн шатны цахим сургалт 2021 оны энэ сарын 23-24, 27-28-ны өдрүүдэд үргэлжилнэ. Эх сурвалж:БШУЯ

Дурсгалт газрын хамгаалалтын захиргаадын албан хаагчидтай уулзлаа

​ Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэг Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийн хамгаалалтын захиргаа, Монгол Алтайн хадны зургийн цогцолборын хамгаалалтын захиргааны албан хаагчидтай уулзав. Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 13.1.3-т тусгаснаар Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага соёлын өвийн дурсгалт газрын хамгаалалтын захиргаа байгуулан ажиллах тухай заасан байдаг. Үүний дагуу Засгийн газрын 2018 оны 299 дүгээр тогтоолоор Монгол Алтайн хадны зургийн цогцолборын хамгаалалтын захиргаа, Бурхан Халдун Уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийн хамгаалалтын захиргаа тус тус байгуулагдаж, захиргааны бүтэц, орон тоог 12 хүний бүрэлдэхүүнтэйгээр батлан 2020 оноос үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэг яамны стратеги бодлого үйл ажиллагааг танилцуулж, дэлхийн өвийн газар нутгийг хадгалж хамгаалахад олон улсын өмнө үүрэг хүлээж, идэвх зүтгэл гарган ажиллаж байгаа хамгаалалтын захиргаадын нийт албан хаагчдад талархал илэрхийллээ. Соёлын яамнаас хамгаалалтын захиргаадын хүний нөөц, техник тоног төхөөрөмж, санхүү хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд анхааран ажиллаж байгааг Төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэг онцлон тэмдэглэж, боловсон хүчний чадавхыг дээшлүүлэх, дэлхийн өвийн талаарх мэдлэг ойлголт болон тухайн орон нутгийн оршин суугчдын оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахыг хамгаалалтын захиргаадад үүрэг болговгэж Соёлын яамнаас мэдээллээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.