Цэцэрлэгийн 4-5 настай хүүхдүүдийн 33.1 хувь нь үргэлжлүүлэн суралцаж байна

​​ Цар тахлын нөхцөл байдлын улмаас сүүлийн хоёр жилийн туршид доголдоод байсан хичээл сургалтын үйл ажиллагааг 2021 оны есдүгээр сарын 01-нээс цахим болон танхимын сургалтыг хослуулсан байдлаар эхлүүлсэн. Томуугийн улирал, Омикрон хувилбарын тархалт зэргээс сэргийлж сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үйл ажиллагааг ЕБС-ийн улирлын амралтын хугацаанд зогсоох шийдвэрийг гаргасан. Гэхдээ эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдал, хөгжих хэвийн орчин нь алдагдсан, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь гэр бүлийн орчинд харах боломжгүй хүүхдийг цэцэрлэгт нь үргэлжлүүлэн сургаж байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд: 1453 цэцэрлэгийн 7024 бүлэгт 60.435 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд үргэлжлүүлэн хамрагдаж байна. Энэ нь 4 болон 5 настай сурагчдын 33.1 хувь юм. Цэцэрлэгт үргэлжлүүлэн хамрагдаж байгаа хүүхдүүдийн 31 мянга нь 4 настай, 28 мянга нь 5 настай суралцагч байнагэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.

Шууд: "Хүүхэд хамгаалал- Дотуур байр" хэлэлцүүлэг болж байна

Бүх нийт боловсролын төлөө! Иргэний нийгмийн үндэсний эвсэл нь Монголын хуульчдын холбооны Хүүхдийн эрхийн дэд хороо болон Хил хязгааргүй хуульчид ТББ хамтран өнөөдөр Дотуур байр-Хүүхэд хамгаалал сэдвийн хүрээнд үндэсний хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Дотуур байр бол Монгол Улсын боловсролын тогтолцооны нэг хэсэг бөгөөд ЕБС-ийн 540 дотуур байранд 35000 хүүхэд 9 сар хүртэлх хугацаанд амьдарч, хөгжиж байна. Зөвхөн хөдөө, орон нутаг төдийгүй Улаанбаатар хотод тусгай сургуулийн дотуур байр, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагчдын дотуур байр зэрэг байршил, орон зайгаас үл хамааран сурах, хөгжих эрхээ эдлэхийн тулд насанд хүрээгүй (18 нас хүрээгүй) хүүхдүүд зайлшгүй дотуур байранд амьдарч байна.

Дэлхийн банкнаас боловсролын хоцрогдлыг арилгахад дэмжлэг үзүүлэх боломжтой гэв

​ Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан болон албаны бусад хүмүүс АНЭУ-д ажиллаж боловсролын салбарын REWIRED дээд хэмжээний уулзалтад оролцож байна. Томилолтын эхний өдөр Дэлхийн Банкны боловсролын асуудал хариуцсан захирал Жайме Сааведратай уулзлаа. Уулзалтын үеэр Дэлхийн банкны санхүүжилтээр Монгол Улсад хэрэгжиж байгаа Боловсролын чанарын шинэчлэл төсөл болон цар тахлын улмаас үүссэн сурагчдын хоцрогдлыг арилгах төлөвлөгөө боловсруулж, оношлох үнэлгээ хийхэд дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлсэн юм. Манай улсын тухайд боловсролын салбарт хүртээмжээс илүү чанарт анхаарах шаардлагатай байгааг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан дурьдаад боловсролын гүйцэтгэлд суурилсан санхүүжилт, үнэлгээний тогтолцоог бэхжүүлэх талаар төлөвлөж буй ажлуудаа танилцууллаа. Мөн дижитал шилжилт, цахим агуулга, хэрэглэгдэхүүний платформ, Перу улсад хийгдсэн боловсролын санхүүжилт болон үнэлгээний шинэчлэлийн талаар, тэр дундаа багш, сургуулийн гүйцэтгэлийн үнэлгээ, цаашдаа туршлагатай экспертүүдтэй хамтан ажиллах боломжийн талаар сайд онцолж ярилцсан. Ноён Жайме Сааведра манай улсын ковид цар тахлын үед болон дараа сургалтын алдагдсан цагийг нөхөх чиглэлээр хэрэгжүүлж буй стратеги, туршлагын талаар асууж тодруулаад хамтран хөгжих боломжийн талаар ч дурьдсан юм. Түүнчлэн сургуулийн түвшний төсвийн зарцуулалт, хяналт, төсвийн үр ашгийн талаар манайхтай ижил төстэй орнуудын туршлагыг танилцуулсан юм. Чанарын шинэчлэлд багш нар гол тулгуур болдог бөгөөд багшийн хандлага, анги танхим дахь зан үйлийг хэрхэн өөрчлөх, сургуулийн түвшинд ямар дэмжлэг үзүүлэх талаар санал солилцлоо. Дэлхийн банкнаас дэмжлэг үзүүлэх боломжтой, ялангуяа нийгмийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх Equal төслийн хүрээнд боловсролын салбарт дэмжлэг үзүүлэх боломжууд байгааг цохон тэмдэглэлээ хэмээн БШУЯ-наас мэдээлэв.

2022-2023 оны хичээлийн жилийн БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг зарлагдлаа

​​ Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, БНХАУ-ын Боловсролын яам хоорондын боловсролын солилцоо, хамтын ажиллагааны төлөвлөгөөний дагуу 2022-2023 оны хичээлийн жилд Монгол Улсаас нийт 64 оюутныг бакалавр, магистр, докторын зэрэгт БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулна. НЭГ. ТАВИГДАХ ШААРДЛАГА 1. Монгол Улсын иргэн байх, эрүүл байх 2. Бакалаврын зэрэгт суралцах оюутан бүрэн дунд болон түүнээс дээш боловсролын гэрчилгээтэй, сурлагын дүн сайтай, 25 хүртэлх настай байх; Магистрын зэрэгт суралцах бол бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй, 3.0 ба түүнээс дээш голчтой, 35 хүртэлх настай байх; Докторын зэргээр суралцах оюутан нь магистр болон түүнээс дээш зэрэгтэй, 3.0 ба түүнээс дээш голчтой, 40 хүртэлх настай байх; 3. Хүсэлт гаргагч нь хүсэлт гаргасан тухайн сургуультайгаа урьдчилан холбогдож суралцах мэргэжил болон суралцах хэлээ урьдчилж тодорхойлсон байх шаардлагатай. Бакалаврын зэргээр хятад хэл дээр суралцах бол HSK3 болон түүнээс дээш төвшний мэдлэгтэй байх; Магистр болон докторын зэргээр хятад хэл дээр суралцах бол HSK4 болон түүнээс дээш төвшний мэдлэгтэй байх; 4. Тэтгэлгээр суралцагчид Хятадын Засгийн газраас тогтоосон бүх шатны бусад тэтгэлэг, элсэлтийн байгууллагуудаас нэгэн зэрэг санхүүжилт авахыг хориглоно. Санхүүжилтээ зориудаар нуун дарагдуулсан тохиолдолд Хятадын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдах эрхийг цуцалж, Хятадын Засгийн газрын тэтгэлгээр суралцах эрхийг хасна. ХОЁР. БҮРТГЭЛ Бүртгэл 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл үргэлжилнэ. Хүсэлт гаргагч нь Хятадын гадаад оюутнуудын веб сайтHTTP://WWW.CAMPUSCHINA.ORGд бүртгүүлж, материалаа илгээх шаардлагатай. Тусгай зааврыгХАВСРАЛТ 1-ээс үзнэ үү. Бүрдүүлэх материал: 1. БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдах өргөдлийн маягт-ыг (Хятад эсхүл Англи хэл дээр бөглөнө); 2. Гадаад паспортын эхний нүүр хуудас Жич: Хүсэлт гаргагчийн гадаад паспорт нь 2023 оны 3 дугаар сарын 1-ээс хойш хүчинтэй байх шаардлагатай. Гадаад паспортын эхний нүүр хуудасны сканердсан тод хуулбарыг ирүүлнэ. Хэрэв одоогийн паспортын хүчинтэй хугацаа нь шаардлага хангахгүй бол паспортыг заасан хугацаанд багтаан сунгуулна уу. 3. Боловсролын зэргийн гэрчилгээ (Нотариатаар баталгаажуулсан байх) Хүсэлт гаргагч нь өөрийн сурч буй эсвэл төгссөн сургуулиас олгосон төгсөлтийн гэрчилгэээсхүл элсэлтийн гэрчилгээг ирүүлэх ёстой; 4. Дүнгийн хуулбар Бүх бичиг баримтыг хятад эсхүл англи хэл дээр орчуулан нотариатаар батлуулан эх хувийн хамт хавсаргах; 5. HSK, IELTS эсвэл TOEFL-ийн шалгалтын дүнгийн хуудас Хятад хэл дээр суралцах бол HSK-ийн хүчинтэй оноотой байх; Англи хэл дээр суралцах бол IELTS эсвэл TOEFL-ийн шалгалтын дүнгийн хуудсыг бүрдүүлж өгөх; 6.Элсэлтийн материал Магистр, докторын тэтгэлэгт хүсэлт гаргагч нь элсэлтийн урилга, багшийн урилга зэрэг тухайн сургуулиас олгогдох элсэлтийн материалыг бүрдүүлж өгөх; (Элсэлтийн материал нь БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдах нэн тэргүүний баримт бичгийн нэг байх болно.) 7. Суралцах төлөвлөгөө Бакалаврын зэргийн оюутнууд 200-аас багагүй, магистр болон докторын оюутнууд 800-аас багагүй үгтэй (хятад эсвэл англи хэлээр бичнэ) байх; 8. Хоёр тодорхойлох захидал Магистр, докторын зэрэгт суралцах оюутнууд профессор, дэд профессороос авсан хятад эсхүл англи хэл дээр бичсэн хоёр тодорхойлох захидал ирүүлнэ; 9. Ур чадварын бүтээл Урлаг, дизайн гэх мэт мэргэжлээр суралцах хүсэлтэй хүмүүс Бүтээл /бусад туслах материал-аар дамжуулан ур чадварын бүтээл (зураг, хар зураг гэх мэт) байршуулна; 10. Хүсэлт гаргагч нь 18 нас хүрээгүй бол Хятад дахь хууль ёсны асран хамгаалагчийн холбогдох хууль ёсны баримт бичгийг бүрдүүлж ирүүлэх; 11. Гадаад иргэдийн эрүүл мэндийн шинжилгээний хуудас-ыг бөглөн ирүүлэх Жич: Эх хувийг өөртөө хадгалах ба энэ маягтыг Хятадын Эрүүл мэнд, хорио цээрийн газраас нэгдсэн журмаар хэвлэсэн байдаг бөгөөд англи хэл дээр бөглөнө). Гадаадын иргэдийн эрүүл мэндийн шинжилгээний хуудас-д заасан заалтыг чанд баримтлах шаардлагатай. Гадаад иргэдийн эрүүл мэндийн шинжилгээний хуудас дутуу, тухайн хүний зураг байхгүй, зурган дээр тамга дараагүй, эмч, эмнэлгийн гарын үсэг, тамга тэмдэггүй байвал хүчин төгөлдөр бус гэж үзнэ. Уг шинжилгээний хуудас нь 6 сарын хугацаанд хүчинтэй байна. 12. Цагдаагийн тодорхойлолт Өргөдөл гаргагч нь тухайн орон нутгийн Цагдаагийн газраас олгосон гэмт хэргийн бүртгэлгүй, ял шийтгэлгүй нь үнэн болох тодорхойлолт ирүүлнэ. Хүсэлт гаргахаас өмнөх 6 сарын доторх тодорхойлт байх; ГУРАВ. БИЧГИЙН ШАЛГАЛТ, ЯРИЛЦЛАГА 2022 оны 1 дүгээр сард БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас тогтсон цагт бичгийн шалгалт, ярилцлагыг зохион байгуулна. Шалгалтын тухай мэдэгдлийг цаг тухайд нь мэдэгдэх тул хүсэлт гаргахдаа холбоо барих хаягаа үнэн зөв бөглөнө үү. Шаардлага хангаагүй материал ирүүлсэн хүмүүсийг шалгалтад оролцуулахгүй болохыг анхаарна уу. ДӨРӨВ. НЭН ТЭРГҮҮНД ТАВИГДАХ ЭЛСЭЛТИЙН МЭРГЭЖЛИЙН ТУХАЙ Тэтгэлэгт хамрагдах элсэгчдийн сурлагын чанарыг дээшлүүлэх, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэхэд нэн шаардлагатай боловсон хүчин бэлтгэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 70 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Монгол Улсад шаардлагатай тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр суралцуулах болно. Холбогдох мэргэжлийн жагсаалтыг хавсралт 2-оос үзнэ үү. ХАВСРАЛТАД: 1. Өргөдөл гаргагчийн системд бүртгүүлэх заавар /Энд дарж үзнэ үү/ 2. Нэн тэргүүнд элсүүлэх мэргэжлүүдийн жагсаалт /Энд дарж үзнэ үү/ 3. Гадаадын иргэдийн эрүүл мэндийн шинжилгээний хуудас /Энд дарж үзнэ үү/ БНХАУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

БШУЯ: ЕБС-ийн танхимын сургалтыг 12-р сарын 10-наас дуусгавар болгоно

​ Монгол Улсын засгийн газар, Улсын онцгой комиссын хуралдаанаар хэлэлцэж, цар тахлын нөхцөл байдлыг үнэлэн, боловсролын бүх шатны байгууллагын хичээл сургалтын үйл ажиллагаанд дараах зохицуулалтыг хийхээр болов. Нийслэлд байршилтай өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн танхимын сургалтыг 12-р сарын 10-ны өдрөөр дуусгавар болгож, 13-17-ны өдрийн хичээлийг 100 хувь цахимаар зохион байгуулахаар болов. Халдварын эрсдэл харьцангуй бага байгаа учир орон нутгийн сургуулиуд 5/9 зарчмын дагуу хичээллэж 12 дугаар сарын 18-ны өдрөөс нэгдүгээр улирлын амралтыг эхлүүлнэ. Сургуулийн өмнөх боловсрол: Улаанбаатар хотод энэ баасан гарагийг дуустал, орон нутагт 17-ны өдрийг дуустал хичээллээд цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг түр зогсоохоор шийдвэрлэв. Харин эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдал, хөгжих хэвийн орчин нь алдагдсан, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь гэр бүлийн орчинд харах боломжгүй хүүхдийг цэцэрлэгт нь үргэлжлүүлэн сургах боломжоор хангахаар тогтов. Дээд боловсрол Их, дээд сургуулиудын тухайд энэ 7 хоногийн хичээл сургалтын үйл ажиллагаа хэвийн горимын дагуу үргэлжилнэ. 12 дугаар сарын 13-ны өдрөөс амралт эхэлнэ. 2 дугаар сарын 15-ны дотор багтааж шалгалтыг танхим болон цахим гэсэн хувилбараар зохион байгуулна.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.