Л.Энх-Амгалан: Архангайд хүүхэд зодсон цэцэрлэгийн багш хуурамч дипломтой нь нотлогдсон

​ Сургууль, цэцэрлэгийн орчинд хүүхдийн хүчирхийлэлд их гарч байна. Хамгийн сүүлд Архангай аймагт хүүхэд зодож байгаа цэцэрлэгийн багшийн бичлэг цахим орчинд тархсан. Энэ асуудалд ямар хариуцлага хүлээлгэхийг БШУ-ы сайд Л.Энх-Амгалангаас Ерөнхийлөгчийн илгээлт:2100 хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчид тодруулав. Сайд Л.Энх-Амгалан,Сургууль, цэцэрлэгийн орчинд хүүхдүүдийн 38 хувь нь хүчирхийлэлд өртөж байна гэсэн судалгаа гарсан. энэ бол ганц салбарын яам биш, нийгмээрээ хүчирхийллийн эсрэг хамтарч ажиллах шаардлага бий боллоо. 2022 оныг сургуулийн орчинд хүчирхийллийг бууруулах жил болгон зарлахаар ажиллаж байна. Архангайд хүүхдийн хүчирхийлэл үйлдсэн цэцэрлэгийн багш, мөн эрхлэгч нь хуурамч дипломтой нь нотлогдсон. Энэ асуудлыг БШУ-ы сайдын зөвлөлөөр хэлэлцээд боловсролын салбарт ажиллаж буй албан хаагчдын дипломын шалгалт явуулах нь зүйтэй гэсэн шийдвэрт хүрлээ. Мэргэжлийн дипломтой, заах арга барил эзэмшсэн багш ажиллаж байгаа эсэхийг шалгах шаардлага үүссэн байна гэлээ.

Монгол, Канадын их, дээд сургуулиуд хамтран 2+2 хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг хүсэлт тавьжээ

​​ Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Канад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Катерин Ивкоффийг хүлээн авч уулзлаа. Монгол Улсаас Канад улсын их, дээд сургуульд ойролцоогоор 400-500 монгол оюутан суралцаж байна. Канад улсын хувьд 2009 оноос хойш нийт 62 төслийг санхүүжүүлсэн, багш нар болон орон нутгийнханд зориулсан хөтөлбөрт дэмжлэг үзүүлж ажилладаг. Боловсрол, шинжлэх ухааны сайд Канад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдад дараах чиглэлээр хамтарч ажиллах хүсэлтийг тавилаа. Тодруулбал, Орон нутаг, алслагдсан сумдын сургуулиудад компьютер, тоног төхөөрөмжөөр хангах Канадын хөтөлбөртэй сургуульд хамтарч ажиллах Монголоос Канад улсад суралцах оюутны тоог нэмэгдүүлэх Хоёр улсын их, дээд сургуулиуд хамтран 2+2 хөтөлбөрийг хэрэгжүүлэх Хоёр дахь хэл англи хэл болохтой холбогдуулан англи хэлний сайн дурын багшийг урьж, ажиллуулах Төрийн албаны шинэчлэлийг боловсролын салбараас эхлүүлэхэд хамтрах Канад Улсын Засгийн газраас хэрэгжүүлдэг Computers for Schools Plus (CFS+) хөтөлбөрийг Монгол Улсад нутагшуулах Канад улсын олон улсын боловсролын товчоо (CBIE)-той байгуулсан санамж бичгийн хэрэгжилт хангалтгүй байгаатай холбогдуулан шинэчлэн талаар ажиллах зэрэг хүсэлтийг тавилаа. Уулзалтын төгсгөлд Элчин сайд боловсролын салбарыг бүхий л талаар дэмжиж, хамтарч ажиллахад бэлэн гэдгээ хэлсэн юм. БШУ-ы сайд ирэх гуравдугаар сарын 26-31-нийг дуустал үргэлжлэх APAIE (Asia-Pacific Association for International Education) Олон Улсын үзэсгэлэнгийн Ази-Номхон далайн ассосиацын уулзалтад оролцохоор болсноо дуулгалаа. Эх сурвалж:БШУЯ

Беларусь улстай шинжлэх ухаан, технологийн салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

​ Шинжлэх ухаан, технологийн салбарт хамтран ажиллах Монгол-Беларусийн хамтарсан комиссын гуравдугаар хуралдаан цахимаар зохион байгуулагдлаа. Хуралдаанд Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр, Бүгд найрамдах Беларусь улсын Шинжлэх ухаан, технологийн улсын хорооны орлогч дарга Щербаков Сергей Сергеевич тэргүүтэй холбогдох албаныхан оролцлоо. Монголын тал ургамал газар тариалан, эрчимжсэн мал аж ахуй, хөдөө аж ахуй, ойн салбарын техник, тоног төхөөрөмж зэргийг шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлд тодорхойлох хүсэлтийг тавилаа. Хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, хамтарсан төслийн тоог нэмэгдүүлж, судалгаа хөгжүүлэлтийн ажлын чанарыг нэмэгдүүлэх, их, дээд сургуулийн хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцлоо. Беларусийн тал шинжлэх ухаан, инновацийн салбар дахь бүхий л хамтын ажиллагааг дэмжиж, цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэхэд бэлэн байгаагаа хэлсэн юм. Беларусь улс нь ойн суулгац экспортолдог улсын тоонд ордог. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум мод тарих төслийг хэрэгжүүлэхэд Монгол-Беларусийн хамтын ажиллагааны түвшинд манлайлан оролцоно гэдэгт итгэлтэй байгаагаа Дэд сайд Г.Ганбаяр хэллээ. Беларусь улсын тал мод тарих санаачилгыг дэмжин хамтарч ажиллахаа илэрхийлэв. Уулзалтын төгсгөлд БШУ-ы дэд сайд хамтарсан комиссын дараагийн уулзалтыг Улаанбаатарт зохион байгуулах саналтай байгаагаа илэрхийлж, Беларусь улсын төлөөллийг Монгол Улсад урилаагэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.