Боловсролын салбарын суурь хууль болох Боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах өргөтгөсөн ажлын хэсгийн хурал боллоо. 2002 онд батлагдсан тус хуулийг шинэчлэн найруулах ажил Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд тусгагдсан бөгөөд 2016 оноос үргэлжилж байна. Ажлын хэсгийн гишүүд хуулийн шинэчлэлийн зураглал, концепцийн талаар санал бодлоо солилцлоо. Хуулийг боловсруулахдаа Дэлхий нийтийн болон Монгол Улсын тогтвортой хөгжлийг зорилтуудыг хангах, Боловсролын мастер төлөвлөгөө-2030 бодлогын бичиг баримт боловсруулах ажлын хүрээнд хийгдсэн Боловсролын салбарын судалгааны үр дүнд суурилахыг чухалчилж байна. Мөн Монголын багш нарын VII их хурал зэрэг 2016-2019 онд зохион байгуулагдсан салбарын томоохон хурал, зөвлөгөөний шийдвэр, уриалга, зөвлөмж, багш, сурган хүмүүжүүлэгчдийн саналыг тусгах, гадаад орнуудын ижил хуулиудыг судлах зэргээр өргөн хүрээнд хандаж, ирээдүйг баримжаатай тооцоолох ёстой гэлээ. Хуулийн төслийг боловсруулах явцад сургуулийн өмнөх, бага, дунд, дээд боловсролын салбар бүрээр болон нэгдсэн хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж, засан сайжруулах юм. Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, дэмжсний дараа Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.
“Би ногоон дэлхийн хүүхэд” төслийн хүрээнд жилд 40 мянган хүүхэд байгаль экологийн мэдлэгтэй болно
2019-06-06 11:27:46 Нийтлэгдсэн: БоловсролЖил бүрийн 6-р сарын 5-нд тохиодог Дэлхийн байгаль хамгаалах өдөр, мөн Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолбор нэгдүгээр ээлжийн хүүхдүүдээ хүлээн аваад удаагүй байгаа энэ үед ХААН Банк нийгмийн хариуцлагын хүрээнд тус цогцолбортой хамтран хэрэгжүүлж буй Би ногоон дэлхийн хүүхэд төслийн нээлтийг хийлээ. ХААН Банкны тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сангаас 2018 оны сүүлчээр байгаль орчныг хамгаалах, ногоон хөгжлийг дэмжих чиглэлээр шинэ санаачилга дэвшүүлсэн төслийг сонгон шалгаруулахаар Ногоон төсөл-ийн уралдаан зарласан билээ. Энэхүү уралдаанд Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборын Би ногоон дэлхийн хүүхэд төсөл шалгарч, 2019 онд ХААН Банк Сангаас санхүүжүүлэн хамтран ажилласан юм. Төслийн хүрээнд тус цогцолборын хөгжлийн хөтөлбөрт Байгаль экологийн боловсрол олгох хөтөлбөр-өө шинэчилэн нэвтрүүлснээс гадна Хөгжил мэдээллийн ордонд хангайн болон говийн бүсийг илэрхийлэхүйц орчин бүрдүүлж, бүрэн тохижуулан засварлажээ. Ингэснээр тус цогцолборт жилдээ 40 мянган амрагч хүүхдэд олон зүйл амьтан, ургамал болон Монголынхоо түүх, соёлоос суралцах боломжийг бүрдүүлж, тогтвортой хөгжлийн тухай ойлголт, байгаль дэлхийгээ хайрлах, хүрээлэн буй орчиндоо ээлтэй байх зөв дадлыг эзэмшүүлэхийг зорьж буй юм. Тиймээс энэ төсөл нь тогтвортой урт хугацаанд хэрэгжин олон мянган хүүхэд багачуудын мэдлэг, боловсролд цаашлаад төлөвшилд хувь нэмрээ оруулах чухал ач холбогдолтой билээ. Би ногоон дэлхийн хүүхэд төслийн нээлтийн үйл ажиллагаанд Найрамдал зуслангийн I ээлжийн 500 гаруй амрагч хүүхэд оролцож, төслийн үр шимийг хүртсэн анхны амрагчид боллоо. ХААН Банкны тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сан өнгөрсөн хугацаанд хүүхэд залуусын боловсрол, байгаль орчны чиглэлээр олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн төдийгүй цаашид ч компанийн нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх тэргүүлэх чиглэлд авч үзэх юм. ХААН Банк хоёр жилийн өмнөөс компанийн нийгмийн хариуцлагын ажлуудаа өргөжүүлэн НҮБ-аас тодорхойлсон Тогтвортой хөгжлийн 17 зорилгыг бодлогын хүрээнд дэмжин ажиллах, урт хугацаанд банкны үйл ажиллагааны түвшин бүрт нэвтрүүлэх, хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж буй билээ. Тус зорилтын хүрээнд НҮБ-ын зүгээс бизнесийн байгууллагуудын Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэх хамгийн том санаачилга Даян дэлхийн гэрээ-нд ХААН Банк 2018 онд банк санхүүгийн салбараас сайн дураар анхлан элссэн юм. Бид зогсолтгүй бүтээсээр...
Элсэлтийн ерөнхий шалгалтыг зохион байгуулах шалгалтын төвүүдийг эцэслэн тогтоожээ.Улаанбаатар хотод шалгалтын 10 төв ажиллах бол орон нутаг тус бүрт нэг төв ажиллана. Тодруулбал, Улаанбаатар хотод байгаа 10 төвд 2, 24, 28.45,48, 52.84 -р сургууль болон Монголын үндэсний их сургуульд зохион байгуулахаар төлөвлөжээ. Харин өмнөх оны төгсөгчид 5 болон 23-р сургуульд өгнө. Мөн орон нутагт шалгалт авах сургуулиудын тов ч мөн адил гарсан байна. Тухайлбал, Архангай аймагт Хүмүүн цогцолбор сургуульд, Баян-Өлгий аймагт 3-р сургуульд, Баянхонгор аймагт Номгон цогцолбор сургуульд, Дархан -Уулд Оюуны ирээдүй, Дундговьд Эрдмийн далай цогцолбор сургуульд, Завханд МУИС-ийн харьяа Эдийн засгийн сургуульд, Орхон аймагт 4-р сургуульд, Хөвсгөл аймагт Ирээдүй 21-р зуун сургуульд. Багануур Гүнгалуутай цогцолбор сургуульд өгөх бол үлдсэн аймгуудад аймгийн төвийн 1-р сургуульд тус тус өгөх юм байна.
2023 он гэхэд 1-12 ангийн бүх суралцагчид өдрийн хоолны үйлчилгээнд хамрагдана
2019-05-31 08:45:50 Нийтлэгдсэн: БоловсролУИХ-ын чуулганы /2019.05.30/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.17 цагт 56 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдаанаар Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийлээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д заасны дагуу төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулах чиглэл хуралдаан даргалагчаас өгсний дагуу сургуулийн дэргэдэх туслах аж ахуй нь ашгийн төлөө бус байх, хоол үйлдвэрлэлийн хүнсний хангамжтай холбоотой зохицуулалтыг сонголттой болгох, Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолд ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн суралцагчийг өдрийн хоолны үйлчилгээнд 2021-2022 оны хичээлийн жилээс эхлэн хамруулахаар Засгийн газарт даалгах зэрэг зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг Ажлын хэсгээс боловсруулсныг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар эцсийн хэлэлцүүлгийг хийх үеэр хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ. Байнгын хороогоор дэмжигдсэн саналуудыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин, хууль, тогтоолын төслийг эцэслэн баталлаа. Хууль батлагдсаны дараа хуралдаан даргалагч, УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, Хүүхдийг сургуулийн орчинд эрүүл, аюулгүй, шим тэжээлтэй халуун хоол ундаар тэгш, хүртээмжтэй хангах эрх зүйн орчин бүрдсэнийг онцолсон юм. Тэрбээр, сургууль бүр стандартын шаардлага хангасан хоол үйлдвэрлэлийн газар, мэргэжлийн хүний нөөцтэйгөөр хоолны үйлчилгээ үзүүлж сурагчдын эрүүл мэнд, суралцах чадварыг дэмжих боломж бүрдэж байгааг тэмдэглээд, Монгол Улсын Засгийн газар хууль хэрэгжүүлэхэд шаардлагатай мэргэжлийн хүний нөөц бэлтгэх, аюулгүй хоол хүнсээр хангахад чиглэсэн, шаардлагатай төсөв, хөрөнгийг тухай бүр шийдвэрлэн ажиллахыг Улсын Их Хурлаас даалгаж буйг дуулгалаа. Хууль батлагдсанаар дэлхийн 169 гаруй оронд хэрэгжиж буй олон улсын нэр хүнд бүхий жишиг хөтөлбөрийг Монгол Улс хэрэгжүүлэх болсноор Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангах суурь нөхцөл бүрдэж, ирээдүйн эрүүл, боловсролтой Монгол иргэнийг төлөвшүүлэх, нийгмийн эрүүл мэндийн том ач холбогдол бүхий томоохон хөрөнгө оруулалт болж байна гэлээ. 2021 оны хичээлийн жилээс эхлэн 1-5 ангийн суралцагчид өдрийн хоолны үйлчилгээнд хамрагдаж эхлэх бөгөөд 2023 он гэхэд 1-12 ангийн бүх суралцагчид өдрийн хоолны үйлчилгээнд хамрагдах юм. Мөн хуралдаанаар Дараа нь Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсанБага, дунд боловсролын тухай хуулийн заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь баталлаа. Дараа нь Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явуулж, Эдийн засгийн байнгын хороогоор дэмжигдсэн болон дэмжигдээгүй саналын томьёолол тус бүрээр санал хураалт явуулан хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.
Хүүхдийн хүмүүжил гэдэг үг биднийг үргэлж бодол болгож, эргэлзээ төрүүлж, барьц алдуулан сорьж, яагаад гэдэг асуултуудаар булж байдаг. Тэгвэл энэ асуултуудад мэргэжлийнхэн хариулт өгсөн нэгэн гарын авлага хэвлэгдэн гарчээ. Оддарьяа сан-гаас санаачлан бэлтгэн гаргасан Хүүхдээ эерэгээр хүмүүжүүлэх гарын авлага-ын танилцуулах уулзалт 5-р сарын 29-нд Интер ном-д боллоо. Тус сангийн зөвлөх, Улсын 3-р Төв Эмнэлгийн сэтгэл засалч эмч, АУ-ны магистр Ч.Ганцэцэг АНУ-ын Жорж Вашингтоны Их Сургуулийн эмнэлэгт мэргэжил дээшлүүлэх хугацаандаа тус сангийн гадаад эмч мэргэжилтнүүдийг ахлан 0-8 настай хүүхдүүдийн өсөлт болон тархины хөгжлийг танилцуулах замаар насанд хүрэгчид, эцэг эхчүүдэд хүүхдээ хүмүүжүүлэх эерэг арга барилын дэмжлэг үзүүлэх энэхүү гарын авлагыг боловсруулсан ажээ. Энэхүү гарын авлагатай танилцсанаар томчууд маань хүлээцтэй, энэрэнгүй, бусдыг ойлгож хүндэлдэг хандлага зан төлөвийг эргэн тойрныхоо бага балчруудад үлгэрлэж, хичээл зүтгэл гаргавал бидний зорилго биелэх юм. Цаашид бид жишээ баримт, судалгаа дүгнэлтээр баяжуулж хичээл сургалтын цогц хөтөлбөр бэлтгэж хүргэхээр ажиллаж байна хэмээн Оддарьяа сангийнхан нээлтийн үеэр онцлон хэлсэн юм.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй