Нийслэлийн Хүүхдийн зуслангуудын удирдах ажилтнуудыг чадваржуулах сургалт эхэллээ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын үндэсний зуслангуудын холбоо ТББ-тай хамтран Хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлэх арга зүй сэдэвт сургалтыг энэ сарын 23-25-ны өдрүүдэд МУБИС-ийн хичээлийн А байрны сургалтын танхимд зохион байгуулж байна. Зуслангийн хөгжлийн хөтөлбөр-ийг илүү боловсронгуй болгох, үйл ажиллагааг нэгдсэн аргачлалаар хангах зорилготой энэхүү сургалтад нийслэлийн ногоон бүсийн 20 зуслангийн удирдах ажилтан, бүлгийн багш нар нийт 70 хүн оролцож байна. Нийслэлийн ногоон бүсийн зуслангийн үйл ажиллагаа эхэлж буйтай холбоотой цуврал үйл ажиллагаа зохион байгуулагддагийн нэг нь зуслангуудын удирдах ажилтнуудыг чадваржуулах, бүлгийн удирдагч, зуслангийн эмч, тогоочийг бэлтгэх сургалт байдаг юм. Жилд дунджаар 20 000 хүүхэд нийслэлийн ногоон бүсийн зусланд амардаг бөгөөд энэ жил 20 зуслан үйл ажиллагаа явуулахаар бэлтгэл ажлаа хангалаа. Зуслангуудын нэгдүгээр ээлж зургадугаар сарын 10-ны өдрөөс эхэлнэ.

ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ ДЭМЖЛЭГТЭЙГЭЭР ОЮУТНУУД ЭХ ОРНОО СУРТАЛЧЛАВ

Жил бүрийн хавар Москвагийн тэргүүлэх их сургуулиуд эх орон, үндэснийхээ соёлыг сурталчлах боломжийг гадаад оюутнуудад олгосон арга хэмжээг өөр өөрсдийн сургуулийн онцлог, нөхцөл, байдалд тохируулан зохион байгуулдаг нь жилээс жилд түгээмэл болж байна. Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам их сургуулиудад зохион байгуулагдаж буй дээрх арга хэмжээнүүдэд өндөр ач холбогдол өгч ажиллаж байгаа бөгөөд зөвхөн сүүлийн нэг сарын хугацаанд нийтдээ дэлхийн 160 шахам орны 150 гаруй мянган оюутныг эгнээндээ нэгтгэсэн Москва хотын 7 их сургуульд зохион байгуулагдсан Олон улсын өдөрлөгт, тухайлбал Үндэсний судалгааны Москвагийн барилгын их сургуульд болсон Олон Үндэстний өдөрлөг, Оросын Улс түмний найрамдлын их сургуульд болсон Баруун өмнөд гараг фестиваль, ОХУ-ын Гадаад хэргийн яамны Москвагийн олон улсын харилцааны (их) сургуульд болсон Олон үндэстний хоолны өдөрлөг, Н.Э.Бауманы нэрэмжит Москвагийн техникийн улсын их сургуульд болсон Улс түмний найрамдлын фестиваль, Оросын технологийн их сургуульд болсон МИРЭА-ийн ертөнц фестиваль зэрэг арга хэмжээнүүдэд тухайн сургууль дахь Монгол оюутны нутгийн зөвлөлийн оролцоог дэмжин оролцсон байна. Эдгээр арга хэмжээний долоо дахь буюу Бид энх тайвны төлөө Үндэсний соёлын чуулган, фестиваль 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Москвагийн Политехникийн их сургуульд болов. Фестивалийн хүрээнд зохион байгуулагдсан Терроризм, экстремизм, хүчирхийллийн эсрэг зурагт хуудасны, Чиний хувьд чухамхүү хэн баатар вэ видео танилцуулга, түүнчлэн Урлагийн тоглолт зэрэг уралдаан, Үндэсний хоол-ны амталгааны өдөрлөгт Москвагийн Политехникийн их сургуулийн Монгол оюутнууд идэвхитэй, амжилттай оролцож Баярын бичиг, үнэ бүхий зүйлээр шагнуулав. Манай сургуульд тавхан Монгол оюутан суралцаж байгаа ч тэд маань хэдэн арван оюутныг эгнээндээ нэгтгэсэн үндэсний нутгийн зөвлөлүүдтэй эн зэрэгцэн тус фестивальд оролцож байгаад, ялангуяа бусдыгаа манлайлан зохион байгуулж буй 2 дугаар курсын оюутан Б.Айданд талархал илэрхийлэхийг хүсч байна гэж Москвагийн Политехникийн их сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн Үндэсний соёлын чуулган, фестиваль төслийн удирдагч О.В.Тимофеева арга хэмжээний үеэр онцлон тэмдэглээд 40 шахам жилийн тэртээ Оюунбаатар, Зоригт зэрэг Монгол оюутнуудтай хамт суралцаж, нөхөрлөж, Монгол ахуй, үндэсний хоолны амт чанарыг мэддэг болсон тухайгаа дурсаж байв. Тус арга хэмжээнд Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамыг төлөөлөн Нэгдүгээр нарийн бичгийн дарга Ж.Баярхүү оролцов. Тэрбээр фестивалийн үеэр Москвагийн Политехникийн их сургуулийн бэлтгэл курсын оюутан М.Билгүүн, нэгдүгээр курсын оюутан Б.Бүлтэн, хоёрдугаар курсын оюутан Б.Айдан, гуравдугаар курсын оюутан Е.Хосбаяр, Б.Ичинхорлоо нартай уулзаж эх орон, үндэсний соёл, монгол өв, ахуйгаа сурталчилж байгаад нь талархал илэрхийлээд сурлага, хүмүүжилд нь амжилт хүсэхэд бид цөөхүүлээ, дээр нь фестивалийн шалгуурын дагуу үндэсний гурван нэр төрлийн хоол бэлдэхэд хүн хүч, хөрөнгө санхүүгийн хувьд хүндрэлтэй байсны улмаас өмнө нь энэхүү арга хэмжээнд оролцож байсангүй. Энэ удаад Элчин сайдын яам зориуд анхаарч, дэмжлэг үзүүлсэнд баярлалаа хэмээн оюутнууд талархал илэрхийлэв. Өнөөдрийн байдлаар ОХУ-ын хорь гаруй хотын иргэний 157 их, дээд сургуулиудад (Москва хотын 58 сургууль) 3000 гаруй Монгол оюутан суралцаж байгаа ажээ.

Ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангид элсэгчдийн бүртгэл эхэллээ

Ирэх хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 6 настай38,232хүүхэдэлсэнэ. Элсэлтийг2019-2020оныхичээлийнжилийн хувьсах зардал, төсвийг бодитой төлөвлөх, бүлэгдүүргэлтийннормыгбаримтлах, хичээлийнээлжийнтоог аль болох нэмэгдүүлэхгүй байх зорилгоорХамран сургах тойрог тогтоох тухай НийслэлийнБоловсролын газрын даргын 2019оны А/44 дүгээр тушаалыг үндэслэнзохион байгуулж байна. Нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 245 ерөнхий боловсролын сургууль байгаагаас Баянгол, Сүхбаатар, Хан-Уул, Баянзүрх, Сонгино-Хайрхан, Налайх, Багахангай, Багануур дүүргүүдийн ерөнхий боловсролын сургуулиудын 1-р ангид элсэгчдийн бүртгэлийн үйл ажиллагааг тухайн сургууль дээр нь 2019 оны 05 дугаар сарын 13-27-ны өдрүүдэд уламжлалт аргаар тус тус зохион байгуулна. Уламжлалтаар бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд: Хүүхдийн төрсний гэрчилгээний эх хувь болон хуулбар Эцэг эх болон асран хамгаалагчийн цахим иргэний үнэмлэхний эх хвь болон хуулбар 3х4 хэмжээтэй 1 хувь цээж зураг, шаардлагатай тохиолдолд сургууль нэмэлтээр материал шаардаж болно. Энэ хичээлийн жилийн хувьд цахимаар зөвхөн Чингэлтэй дүүргийн Төрийн өмчийн Ерөнхий боловсролын 15 сургуульд элсэн орох 1-р ангийн сурагчдын бүртгэл, элсэлтийг 2019 оны тавдугаар сарын 13-наас 27-ны хооронд БСШУСЯ-ны Боловсролын салбарын мэдээллийнhttps://parent.esis.edu.mnсистемээр зохион байгуулах юм. Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын сургуульд элсэгчдийн хувьд цахимаар илгээсэн хүсэлтийг Сургуулийн элсэлтийн комисс хүлээн авч шийдвэрлээд хариуг эцэг эх, асран хамгаалагчдад бүртгүүлсэнhttps://parent.esis.edu.mnсистем болон утсаар мэдэгдэнэ. Цахимаар бүртгүүлэх боломжгүй иргэдийн хувьд 2019 оны 05 дугаар сарын 13-наас 05 дугаар сарын 27-ны өдрүүдэд хамран сургах тойргийн сургууль дээрээ эцэг эх, асран хамгаалагч нар нь өөрийн биеэр очиж бүртгүүлэхийг анхаарна уу. Нэгдүгээр ангид орох 2013 оны 1 дүгээр сарын 1-нээс 2013 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал хугацаанд төрсөн бүх хүүхдийг элсүүлнэ. Харин 5 настай буюу 2014 оны 1 дүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдийг бүртгэхгүй гэжНийслэлийн Мэдээлэл, технологийн газраас мэдээллээ.

Чингэлтэй дүүргийн 15 сургууль нэгдүгээр ангийн сурагчдын элсэлтээ цахимаар авч байна

Нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Мэдээлэл, технологийн газраас өнөөдөр Улаанбаатар хот дахь төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 2019-2020 оны хичээлийн жилийн нэгдүгээр ангийн элсэлтийн талаар мэдээлэл хийлээ. Мэдээллийг нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Ц.Отгончимэг, нийслэлийн Мэдээлэл технологийн газрын дарга О.Чинзориг, Боловсролын салбарын мэдээллийн системийн хөгжүүлэлтийн багийн зөвлөх шинжээч Д.Үнэнбат нар хийв. Мэдээллийн эхэнд нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Ц.Отгончимэг Элсэлтийг 2019-2020 оны хичээлийн жилийн хувьсах зардал, төсвийг бодитой төлөвлөх, бүлэг дүүргэлтийн нормыг баримтлах, хичээлийн ээлжийн тоог нэмэгдүүлэхгүй байх зорилгоор Хамран сургах тойрог тогтоох тухай нийслэлийн Боловсролын газрын даргын А/44 дугаар тушаалыг үндэслэн зохион байгуулна. Дүүргийн Боловсролын хэлтэс, ерөнхий боловсролын сургуулийн захирал, бага боловсролын сургалтын менежер, багш, эцэг эх, олон нийтийн байгууллагын төлөөллийн бүрэлдэхүүнтэй элсэлтийн ажлыг зохион байгуулах ажлын хэсгүүд байгуулсан хэмээн ярилаа. Нийслэлийн Мэдээлэл технологийн газрын дарга О.Чинзориг 2019 оныг иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил болгон зарласантай холбогдуулж, нийслэлийн Засаг даргын зүгээс аливаа төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, түргэн шуурхай, цахим хэлбэрээр үзүүлэх зорилтын хүрээнд Чингэлтэй дүүрэг дэх төрийн өмчийн ерөнхий боловсролын 15 сургуульд энэ жилийн нэгдүгээр ангийн сурагчдын элсэлтийг цахимаар авах ажлыг зохион байгуулж байна.БСШУСЯ-тай хамтран Боловсролын салбарын мэдээллийн систем болох ESIS цахим систем дээр элсэлтийг авч байгаа.Цахим системээр одоохондоо зөвхөн Чингэлтэй дүүргийн Хамран сургах тойрогт сурах хүүхдүүдийг бүртгэх юм хэмээн хэлэв. Төрийн өмчийнерөнхий боловсролын сургуулиуд 2019-2020 оны хичээлийн жилд элсэн суралцах сурагчдыг 2019 оны тавдугаар сарын 13-наас 27-ны хооронд бүртгэж, элсэгчдийн бүртгэлийг удирдлагын мэдээллийн системд оруулна. Нэгдүгээр ангид 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс 2013 оны 12 дугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд төрсөнбүх хүүхдийг элсүүлнэ. Хамран сургах тойргийн хүүхдийг ямар нэг элсэлтийн шалгалтгүйгээр бүртгэжэлсүүлэх бөгөөд элсэгчдээс бүртгэлийн хураамж бусад төлбөр авахгүй. Элсэлтийнявцын мэдээг 2019 оны тавдугаар сарын 17, 24-нд гаргаж мэдээлнэ. Элсэгчдийг бүртгэхдээ дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд: Хүүхдийн төрсний гэрчилгээний эх хувь болон хуулбар Эцэг эх болон асран хамгаалагчийн цахим үнэмлэхний эх хувь болон хуулбар 3x4 хэмжзэтэй 1 хувь цээж зураг, шаардлагатай тохиолдолд сургууль нэмэлт материал шаардаж болно. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Нэгдүгээр ангид элсэгчдийн БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

2019-2020 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэх хүүхдүүдийг өнөөдрөөс буюу тавдугаар сарын 13-наас эхэлж байна. Бүртгэлийг тавдугаар сарын27-ны өдрийг дуусталх хугацаанд харьяа сургуулиудад бүртгэнэ. Энэ хичээлийн жилд 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд төрсөн зургаан настай хүүхдийг бүртгэх юм. БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ Хүүхдийн төрсний гэрчилгээний эх хувь болон хуулбар Эцэг эх болон асран хамгаалагчийн цахим үнэмлэх хуулбарын хамт Хүүхдийн 3х4 хэмжээтэй 1 хувь цээж зураг Шилжилт хөдөлгөөн хийсэн бол холбогдох материалыг авчирна. Шаардлагатай тохиолдолдУБЕГ-ынлавлагаа болон бусад нэмэлт материалыг үзнэ Элсэгчдэд дараах шаардлагыг тавьж байна. Үүнд: Эцэг эх болон хүүхэд хаягийн зөрчилгүй, бүртгэл бүхий хаяг дээрээ оршин суудаг байх Эцэг эх, асран хамгаалах болон хүүхдийн хаяг зөрчилтэй тохиолдолд сургуулийн элсэлтийн ажлын хэсэг шийдвэрлэнэ. Эцэг эх хоёр нь өөр хаягтай бол эхийн хаягаар бүртгүүлнэ. Хэрвээ хүндэтгэн үзэх шалтгаантай тохиолдолд сургуулийн элсэлтийн ажлын хэсэг шийдвэрлэнэ Сургуулийн ажлын хэсэг бүртгүүлсэн сурагчдыг нягтлан үзэж нэгээс дээш жил тухайн хаяг дээрээ оршин суусан тохиолдолд шууд бүртгэн баталгаажуулна. Бүртгэлийн үедшилжилтхөдөлгөөн хийсэн болхарьяасургуулийн захиргаанд ханданшаардлагатайтохиолдолд нягтлуулна. ТАНЫ ХҮҮХЭД ХАРЬЯАЛЛААРАА АЛЬ СУРГУУЛЬД ЭЛСЭХ ВЭ? /2019-2020/

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.