Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй. Энэ бол хүүхэд хүмүүжүүлэх, хүнийг хүн болгох монгол ухаан. Өөрийн хийсэн үйлдэлдээ хариуцлагаа үүрч чаддаг болгох ийм нэгэн чамбай үг бий. Цагийг нь олоод, голыг нь хатгаад хэлэхэд МАН-д одоо л энэ үгийг хэлчихмээр санагдаад байх юм. Дээгүүрээ тэврэлдэж буй дүртэй доогуураа хөх няц болтол нь хамтарч байгаа намаа өшиглөж байсан тухай өчигдрийн чуулганы хуралдаан дээр АН-ын зарим гишүүд бодит баримттай нь ярьж байсан. Энэ бол монгол жудаг биш. Ийм дүр үзүүлсэн хоёр үзүүртэй зүү шиг зан гаргахад ямар ч монгол хүнд эрс шийдэмгий дургүйлхэх сэтгэл төрөх нь зүйн хэрэг. Найман сарын өмнөх найзын итгэл өвөрлөсөн хамтрах зөвшилцлийнхөө дагуу итгэл даагаад, энэ цаг үеийн сайн мууг хамтдаа үүрэлцээд, асуудлыг шийдэхийн төлөө МАН АН-тай гар нийлэн ажиллаж байсан бол өчигдрийн үйл явдал болох нь битгий хэл бодогдох ч үгүй байсан биз ээ. Тэгтэл хамтарч байгаа нэртэй ар хударгаар нь улстөрийн хутга-ыг жинхэнэ хийж явлаа. Наад захын жишээ л гэхэд 2015 оны хаврын чуулганы хугацаанд нийт 33 хууль хэлэлцэгдсэнээс 22 хууль дээр нь МАН-ын бүлгийн гишүүдийн 50-иас илүү хувь нь эсрэг кноп даран, асуудал унагаах талд ажиллажээ. Бүр цаашилбал, хамтарсан Засгийн газрын гишүүн сайд нараа дагуулан Бид хамтдаа гэсэн панаал нэртэй сүржин аянаа өрнүүлж явахдаа Ардчилсан намыг жинхэнэ муулж, улстөржиж явсан тухай мэдээлэл бий. Энэ цагийн залуусын хэлдгээр энэ чинь тэгээд ариун явдал уу? ч гэж асуумаар хэвлэлийн хурал, сонины ярилцлагууд олноороо гарч байсан. Энэ мэтчилэн найман сарын хугацаанд найзын дүртэй хорлогчин явсан фактуудыг нь тоочвоос үй олноороо цуврах нь тодорхой. Илтэд хуншгүй зан гаргасаар байгаад л МАН Засгийн газраас өөрөө ойчлоо. Нэгэнт өөрөө л ойчсон учраас араас нь уйлагнаж, элдэв гомдол тунирхал хэвлэл мэдээллээр АН-д, бас ард түмэн рүү шидлээд байх нь илүүц л харагдаад байгаа юм. АН хар машиндаа найдаж байгаа бол МАН ард түмэндээ итгэж байна гэж ирээд МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт үг хэлж байх юм. Уучлаарай, өнөөдөр бол 21 дүгээр зууны 2015 он, минут секундээр техник хөгжлийн хурд хэмжигдэж байгаа эрин үе. Бид тоо бодохдоо тооны машин найдваргүй, цаасан дээр өөрөө гараараа бодъё гэж байгаатай дээрх хэлсэн үг нь утга нэг биш гэж үү. Ард түмнийг аль эрт цагийн сэтгэлгээ, арга барилтай нь байлгах санаархал улс орноо хөгжүүлэх, ард түмнээ гэсэн сэтгэлтэй хүний амнаас лав ийм үгээр илрэхгүй нь бүр хамгийн ойлгомжтой асуудал юм. Нэмээд нэг хачир оруулахад өчигдрийн үйл явдалтай зэрэгцээд МАН-ын шинэчлэлийн хороо гэгчээс нь өчигдөр мэдэгдэл гаргажээ. Удирдлагуудаа муулж, ажил унаж, асуудал өрнөж байхад та нар юу ч хийсэнгүй гэж дотроо хагаралгүй, фракцгүй гэж ам бардам, гуя шалдан хэлдэг намынхны доторх шүүмжлэл нь хэвлэл, сощиалаар нэг тархав. Мэдэгдэлдээ ойрын зайн гүйгчид гэдгээ ч хэнд ч тодорхой өгүүлсэн нь бидний гол зорилго бол сонгуульд ялах, том ялалт авах хэмээн бичсэнээс нь харагдана. Өөрөө унасан хүүхэд уйлахгүй нь зөв. Гоншигнохын оронд хүмүүжвэл хэтэд нь хэрэгтэй биз ээ.
УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр эхэллээ. Чуулганы нээлтийн ёслолын дараа намын бүлгүүд хуралдаж, ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудал болон Засгийн газрын зургаан гишүүний талаар байр сууриа нэгтгэсэн юм. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хувьд өнөөдрийн хуралдаанаараа дараах гурван шийдвэрийг албан ёсоор гаргажээ. Нэгдүгээрт, УИХ дахь Ардчилсан намын бүлэг Ерөнхий сайд болон Засгийн газрыг тогтвортой ажиллуулна гэдэгт санал нэгдэв. Хоёрдугаарт, нөхөн томилох 6 сайдыг УИХ-ын гишүүдээс бүрдүүлэн УИХ-д санал оруулж ирэхийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт үүрэг болгов. Гуравдугаарт, УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлуудыг бүлэг нэг байр суурьтайгаар дэмжинэ гэдгээ тохиролцсон байна. Мөн Бүлгийн шийдвэрийг эсэргүүцсэн болон эс оролцсон тохиолдол гарвал тухайн гишүүнд намын дүрмийн дагуу хариуцлага тооцохоор болсон байна.
Засгийн газрын зургаан сайдыг огцруулах асуудал яригдаад буй. Тэгвэл өнөөдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболдод ирэх сард эхлэх ээлжит бус чуулганы өмнө ҮЗХ-г хуралдуулах шаардлага хүргүүллээ. Уг шаардлагын дагуу ирэх даваа гарагт хуралдах ээлжит бус чуулганы өмнө Ардчилсан нам ҮЗХ-ныхоо ээлжит бус хурлыг хийж Засгийн газрын зарим гишүүдийг чөлөөлөх тухай асуудлыг хэлцэнэ гэсэн үг юм. Ингээд Ерөнхий сайдын шаардлагыг бүрэн эхээр нь хүргэж байна АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА З.ЭНХБОЛД ТАНАА Шаардлага хүргүүлэх тухай Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооноос Улсын Их Хуралд суудалтай бусад намуудтай зөвшилцөн хамтарсан Засгийн газар байгуулан ажиллахыг даалгасны дагуу Ардчилсан намын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд Чимэдийн Сайханбилэг миний бие Улсын Их Хуралд суудалтай АН, МАН, МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл, ИЗНН-ын хамтарсан Засгийн газрын байгуулан улс эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө ажиллаж ирлээ. Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл болон Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс Ардчилсан нам, Монгол Ардын намын хооронд 2014 оны 12 дугаар сарын 9-ний өдөр байгуулсан Харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилтийг хангалтгүй гэж дүгнэн, нэн даруй цуцлахаар шийдвэрлэсэн. Улс орны хөгжлийн энэ эгзэгтэй үед Монгол Улсын Засгийн газрын тэргүүнээр ажиллахдаа миний бие Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг чандлан сахиж, Ардчилсан намын бүх шатны удирдах байгууллагуудын шийдвэрийг хүндэтгэн ажиллаж ирсэн болно. Хамтарсан Засгийн газраас улс төрийн бусад намтай үргэлжлүүлэн хамтран ажиллахын тулд парламентын бүгд найрамдах улсын сонгодог жишиг болсон Гүйцэтгэх засгийн тэргүүн нь олонхийн буюу эрх баригч намын лидер, тэргүүн байх үндсэн зарчим хангагдах ёстой. Эдийн засаг, улс төрийн энэ торгон агшинд Улсын Их Хуралд хамгийн олон суудалтай Ардчилсан намын хувьд Гүйцэтгэх засгийн тэргүүн нь Ардчилсан намын даргын албыг хамт хашин улс орны өмнө тулгамдсан зорилтуудыг хэрэгжүүлж, улс төрийн бодлого, манлайллыг хослуулан гүйцэтгэх нь зүйтэй бөгөөд үүнийг зөвхөн төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа Ерөнхий сайд, Улсын Их Хуралд суудалтай Ардчилсан намын төдийгүй Монголын ард түмний нийтлэг эрх ашиг, хөгжлийн язгуур үндэс шаардаж байна. Иймд Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны ээлжит бус хуралдааныг Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы буюу 2015 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн өмнө хуралдуулж өгөхийг Танаас шаардаж байна. Монгол Улсын Ерөнхий сайд, Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүн Ч.САЙХАНБИЛЭГ
Татан буугдсан ЭЗХЯ-наас “PC” болж хувирсан “Бенц” гарч иржээ
2014-12-10 21:27:23 Нийтлэгдсэн: Улс төрБөө бас согтуу сайд асан Н.Батбаярын ид шид татан буугдсан яамны ажилтнуудад нь халджээ. Алтны дэргэдэх гууль шарлана гэдэг аргагүй үнэн бололтой. 2012 онд ЭЗХЯ шинээр байгуулагдсан даруйдаа 145 сая төгрөгөөр Мерседэс Бенц S 350 загварын тансаг ангилалын чамин унаа худалдан авчээ. Гэхдээ дарга нар нь ард түмний хөрөнгийг арвилан хэмнэнэ хэмээн ам тангаргаа өгч байж 2012 оны сонгуульд ялалт байгуулан гарч ирсэн тул төсвийн хөрөнгөөр тансагласандаа ихэд ичиж зовон нуухаар шийдэж. Нуух нуухдаа маш сайн нууж чадсан гэнэ. Гаалийн мэдүүлгээр ЭЗХЯ-ны нэр дээр 145 сая төгрөгийн үнэтэй тансаг ангилалын машин орж ирсэн нь батлагддаг ч яамны эд хөрөнгөний бүртгэлд нь байдаггүй гэнэ. Энэ нь ТӨХ-ны гайхшрал сэжгийг төрүүлж санхүүгийн шалгалт ороход нь зориуд захин олж өгөхийг гуйжээ. Хэдийгээр яамны граажид зөвхөн удирдлагад нь үйлчлэх хатуу хувиарьтай бенц зогсож байдаг ч эд хөрөнгөний бүртгэлийн машин, тээврийн хэрэгсэл гэсэн бүлгээс нь хайгаад олдодгүй байж. Гэсэн ч шалгагчид удтал хайсны эцэст яамны нягтлан бодох бүртгэлийн компьютер техник хэрэгсэл гэсэн хэсэгт 140 сая төгрөгний үнэтэй нэгэн пентиум -4 байгааг олж тогтоожээ. Эхлээд 140 сая төгрөгний үнэтэй компьютер бас байдгаа хэмээн гайхан ухаж төнхөж үзэхэд нөгөөх нь PC бус харин бенз байж таарсан гэнэ. Яамны дарга нар төсвийн мөнгөөр хэт их үнэтэй ганган машин авсанаа нарийн сайн нуухыг санхүүдээ үүрэгдсэн байж. Санхүүгийнхэн ч үүргийг сайн биелүүлж бөө сайдынхаа ид шидийн аргыг хэрэглэн бенз-ыг рс болгон хувиргаад эд хөрөнгөний бүртгэлдээ бүртгэжээ. Санаанд оромгүй газар тас нуусан тул тус яамны санхүүд хийсэн 2012-2013 оны бүх шалгалтаар илрээгүй байж байгаад саяхан л баригдсан гэнэ. WORD.MN
НПГ-ын хэрэгсэхгүй болгосон С.Дэмбэрэлийн хэрэг гэдэг чинь энэ дээ…
2014-12-10 21:25:49 Нийтлэгдсэн: Улс төрХууль зүйн сайд асан Х.Тэмүүжингийн өөрийн твиттер хуудаснаа дэлгэсэн 4 сая долларын шуугиан олон өнцгөөс тайлбарлагдаж байна. Түүний нэг нь АТГ-ын эрүүгийн хэрэг үүсгэсэн тодорхой хэргүүд УЕП-д очоод хэрэгсэхгүй болсон явдал юм. Ноднин хавар АТГ тэдгээр хэрэгсэхгүй болгосон хэргүүдийг олон нийтэд зарлахын өмнө прокурорын зүгээс гэх таамагтай шуурхай засвар орж зарим нэг нь хасагдсан гэдэг. Тэдгээр хэргүүдийн тоонд Алтан дорнод Монгол-ын захирал Т.Ганболдын нэр холбогдсон хэрэг байсан тухай яриа дэгдэж байсан. Харин ах нь болох УИХ-ын гишүүн, МҮХАҮТ-ийн ерөнхийлөгч асан С.Дэмбэрэлийн хэрэг жагсаалтад орсон. Тэр нь эрхэм гишүүн албан тушаалын давуу байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгон МҮХАҮТ-ийн нэр дээр олгогдсон газраас 5000м2 талбайг Дэлхийн худалдааны төв гэдэг ТББ-д олгосон хэрэг байсан. Тэрхүү ТББ нь авсан газраа зочид буудал бариад эхэлсэн агаад нууц ноёнтон нь Т.Ганболдыг гэх таамаг улстөрийхний дунд тархаж байсан. С.Дэмбэрэл гишүүний хэргийг АТГ мөрдөөд шилжүүлсэн боловч НПГ хэрэгсэхгүй болгожээ. Ер нь хэрэгсэхгүй болгосон хэргийн жагсаалт гаргах гэснээс болж АТГ, прокурор хоёр ширүүн маргалдаж байсан гэдэг. WORD.MN
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй