![Цахим тоглоомын газрууд түр журмыг мөрдөнө](/uploads/9dae16e599acd383d799480ac59e7514a4ab8e5f.jpg)
Нийслэлийн Онцгой комиссын Ажлын хэсэг хуралдаж, халдвар хамгааллын дэглэмийг баримталж, цахим тоглоомын газруудын үйл ажиллагааг үе шаттайгаар нээх шийдвэрийг гаргасан юм. Тус шийдвэрийг үндэслэн нийслэлийн Засаг даргын А/1073 дугаар захирамж гарчээ. Мөн цахим тоглоомын газруудын баримтлах түр журмыг батлан гаргасан байна. Үйл ажиллагаагаа нээсэн цахим тоглоомын газрууд халдвар хамгааллын дэглэмийг баримталж, түр журмын дагуу ажиллах юм. Түр журамтай танилцах болэнддарна уу. Захирамжид цахим тоглоомын газрын үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэмийг сахиулж, 16 хүртэлх насны хүүхдэд үйлчлэхгүй байх зохицуулалтыг хийж, энэ сарын 28-ны өдрөөс үе шаттайгаар нээхийг заажээ. Мөн захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба,нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн удирдах газар болон дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болгожээ. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
“Сургалт, биеийн тамирын цогцолбор”-ын нээлтийн ажиллагаа болов
2020-08-31 11:03:52 Нийтлэгдсэн: Нийгэм![“Сургалт, биеийн тамирын цогцолбор”-ын нээлтийн ажиллагаа болов](/uploads/e8bd485b5f4b4c61362b0c08e01fea851dc90c3f.jpg)
Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын бэлтгэл, бэлэн байдлыг хангах, сургалт, дадлага, тэмцээн уралдаан зохион байгуулах, амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор Сургалт, биеийн тамирын цогцолбор-ын нээлтийн ажиллагааа өнөөдөр нээлээ. Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян болон даргын зөвлөлийн гишүүд, НОБГ-ын удирдлагууд, МУ-аас БНХАУ-д суух онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд, хошууч генерал Т.Бадрал, нийслэлийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Гавьяат тамирчин Н.Энхбат, Н.Баярсайхан, Азийн даамны холбооны ерөнхийлөгч Ч.Бат-Эрдэнэ нарын албаныхан оролцсон юм. Тус талбай нь сагсан бөмбөг, хөл бөмбөгийн талбай, мэргэжлийн тэмцээн, уралдаан зохион байгуулахаас гадна онцго й байдлын албан хаагдын сургалтын цамхагтай иж бүрэн спортын цогцолбор юм. Сургалт, биеийн тамирын цогцолбор-ыг Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын дэмжлэгтэйгээр ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сургат сэргээн заслын төв-113 дугаар ангийг түшиглэн байгуулжээ. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Нийслэлийн Аврах анги 105, Гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төвд ажиллав
2020-08-31 10:51:02 Нийтлэгдсэн: Нийгэм![Нийслэлийн Аврах анги 105, Гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төвд ажиллав](/uploads/a7580fe784d5f36cd602b449b76c22fa9ac31d66.jpg)
Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан болон бусад албаныхан нийслэлийн Онцгой байдлын газрын нийслэлийн Аврах анги 105, Гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төвд ажиллалаа. Гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төв нь эмнэлгийн анхны тусламж үзүүлэх , утаат орчны дадлага хийх, өндрөөс аврах үйл ажиллагааны танхим , номын сан , газар хөдлөлтийн тусгай тоноглол бүхий танхим , үзвэрийн 3D бичил кино театр , Нийслэлийн Онцгой комиссын хуралдааны танхим , бага хурлын танхим , зэрэг нийт 52 өрөөтэй. гамшгаас хамгаалах сургалт, дадлага зохион байгуулах, аврах дуудлагаар ажиллах Аврах ангитай иж бүрэн цогцолбор байгууламж юм. Нийслэлийн иргэдийн гамшгаас хамгаалах мэдлэгийг үе шаттайгаар дээшлүүлж, аливаа гамшгийг хохирол багатай даван туулах, олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэл, эмзэг байдлыг бууруулах нөхцлийг бүрдүүлжээ. Нэг ээлжиндээ 150-200 хүнд сургалт зохион явуулах хүчин чадалтай. Монгол Улсын хэмжээнд анхны гамшгаас хамгаалах сургалтын төв болж үйл ажиллагаа явуулж байгаа талаар нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Ж.Чүлтэмсүрэн онцоллоо. Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлхуралдлаа Монгол Улсын Шадар сайдын ахалдаг Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хурлаар Монгол орны газар хөдлөлтийн төлөв байдал, тулгамдаж буй асуудлууд, Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт, анхаарах асуудал, Барилга байгууламжийн ашиглалтын гэрчилгээ олгох, паспортжуулах журмыг шинэчлэн батлах зэрэг асуудлыг хэлэлцсэн юм. Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл нь 2020 онд эрхзүйн орчинг сайжруулах, гамшгаас урьдчилан сэргийлэх үндэсний чадавхыг бэхжүүлэх, гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах, боловсон хүчин бэлтгэх, мэргэшүүлэх, үйл ажиллагааг сурталчлах, иргэд олон нийтийг дадлагажуулах зэрэг дөрвөн чиглэлд нийт 40 ажлыг хийхээр төлөвлөж, гүйцэтгэлийг ханган ажиллаж байгааг ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл мэдээллээ. Монгол Улсын Шадар сайдын 2017 оны 78 дугаар тушаалаар батлагдсан Барилга байгууламжийн ашиглалтын гэрчилгээ олгох, паспортжуулах журам-ыг шинэчлэх талаар мэдээлэл хийсэн юм. Журмын төсөлд паспортжуулалтын мэргэжлийн дүгнэлт гаргах ажлыг аймаг, нийслэлийн барилга, хот байгуулалтын асуудал хариуцсан байгууллага болон зөвлөх үйлчилгээ үзүүлэгч иргэн, хуулийн этгээдийн чиг үүргийг тодорхой болгох, өмчлөгч болон эзэмшигч нь паспортжуулах ажлыг хэрэгжүүлэхэд төрөөс хэрхэн урамшуулах, дэмжлэг олгох талаарх заалтыг нэмэх, Засгийн газрын 2018 оны 319 дугаар тогтоолоор батлагдсан Зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээдэд тавих шаардлага, бүртгэх журам-д нэмэлт өөрчлөлт оруулахыг саналыг танилцуулсан юм. Он гарсаар өнөөдрийг хүртэлх хугацаанд Монгол орны нутаг дэвсгэр болон хил орчмын бүс нутагт нийтдээ 39,786 газар хөдлөлт бүртгэгдсэн байна. Түүний дотроос магнитуд нь 3.5 болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 36 удаа тохиосноос 19 газар хөдлөлт нь ард иргэдэд мэдрэгдэм хүчтэй хөдлөлтүүд болжээ. Энэ үеэр нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан ашиглалтын шаардлага хангахгүй барилгуудад онцгой анхаарч ажиллахыг уриалаад, хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг хэллээ. Цаашид хуулийн хэрэгжилтийг сайжруулахад ажлын уялдаа холбоогоо нэгтгэж, хамтарч ажиллахыг уриалсан юм. Хуралдааны төгсгөлд Шадар сайд Я.Содбаатар Газар хөдлөлтийн гамшигт тэсвэртэй, аюулгүй орчныг бий болгох үндэсний хөдөлгөөн-ий хүрээнд газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, эрсдэлийг бууруулах мэдлэг, мэдээллийг олон нийтэд үр дүнтэй хүргэх чиглэлээр тодорхой ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлж байгааг бүх түвшинд эрчимжүүлэх үүрэг өглөө. Мөн 21 аймаг болон нийслэл Улаанбаатар хотод байгуулсан Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх салбар зөвлөлүүд орон нутгийн хэмжээнд газар хөдлөлтийн давтамжнэмэгдэж байгааг анхааралдаа авч, үйл ажиллагаагаа идэвхжүүлэхийг үүрэг болголоо. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийг тэгш, сондгой дугаараар хязгаарлана
2020-08-28 13:16:32 Нийтлэгдсэн: Нийгэм![Амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийг тэгш, сондгой дугаараар хязгаарлана](/uploads/b8dc7c5323e3997600b10c950968974b48da178d.jpg)
Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан Нийслэлийн авто замын ачааллыг харгалзан үзэж маргааш буюу наймдугаар сарын 29-ний бямба гараг, наймдугаар сарын 30-ны ням гарагт улсын дугаарын сүүлийн орны тэгш, сондгойгоор хуваарилан замын хөдөлгөөнд оролцуулах захирамж хэрэгжихээр боллоо.
Иргэн та www.ehalamj.mn нэгдсэн системд дансаа бүртгүүлж амжсан уу
2020-08-28 13:06:18 Нийтлэгдсэн: Нийгэм![Иргэн та www.ehalamj.mn нэгдсэн системд дансаа бүртгүүлж амжсан уу](/uploads/53db0bca121cb4eb87231bf6e7ae8f23e6e53ba3.jpg)
Иргэн таwww.ehalamj.mnхаламжийн нэгдсэн системд дансаа бүртгүүлж амжсан уу. Хэрэв амжаагүй бол нийгмийн халамжийн үйлчилгээг цахимаар авахын тулд дараах 4 хэлбэрээр хүсэлт гаргах боломжтой. www.ehalamj.mn-д цахимаар дансаа бүртгүүлж хүсэлт гаргах ebarimt гар утасны аппликэйшн ашиглан хүсэлт гаргах төрийн үйлчилгээний цахим машин болох ТҮЦ машин-аар хүсэлт гаргах Нийгмийн халамжид хамрагдах хүсэлтээ цахимаар гаргах боломжгүй иргэн сум, хороондоо биечлэн очиж хүсэлтээ гаргах боломжтой. Цахим хэлбэрээр хүсэлт гаргахдаа иргэн та арилжааны банкинд өөрийн нэр дээр данс нээлгэсэн байх шаардлагатай. Ингэснээр банк харгалзахгүй өөрийн дансыг бүртгүүлж халамжийн мөнгөө данс руугаа шууд авах боломж бүрдлээ. Эхний ээлжинд: Насны хишиг Жирэмсэн эхийн тэтгэмж 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж Ихэр хүүхдийн тэтгэмж Өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмж Одонтой ээжийн тэтгэмжийг цахим системээр дамжуулан авах боломжтой. www.ehalamj.mnХаламжийн нэгдсэн систем нь төрөөс иргэдэд үзүүлж буй нийгмийн халамжийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж түргэн шуурхай, чирэгдэлгүй үйлчлэх зорилготой юм.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй