Тарваган тахлаас урьдчилан сэргийлэх вакциныг зорилтот бүлгийн хүн амд хийж эхэлжээ

Нийслэлийн ОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, НБОГ-ын Амьтны эмч Г.Цэрэнноров нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй Нийслэлийн Онцгой комиссын даргын 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн тушаалаар нийслэлийн алслагдсан зургаан цэгт Тээврийн Цагдаагийн алба, нийслэлийн Онцгой байдлын газраас хөдөлгөөнт хяналт шалгалтын постуудыг үндсэн постуудаас гадна нэмэлтээр ажиллуулж байна. Өнөөдрийн байдлаар Тээврийн Цагдаагийн албанаас 32 албан хаагч, НОБГ-аас 18 албан хаагч, 22 техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэж байна. Хоногийн мэдээгээр Улаанбаатар хотоос дээрх зургаан хяналтын цэгээр 26 мянган тээврийн хэрэгсэл нэвтэрч, 22 мянган тээврийн хэрэгсэл гарсан тоо байна гэв. Мөн тарваганы мах, түүхий эдийг хот суурин газар ирүүлэхгүй, эмчилгээний зориулалтаар хэрэглэхгүй, мэрэгч амьтанд хүрэхгүй байх, хүрсэн тохиолдолд яаралтай мэргэжлийн байгууллагад хандахыг иргэдэд зөвлөе. Тарваган тахал өвчин Ковид-19 халдвараас дутахгүй хор хөнөөлтэй өвчин. Энэ жил бороо хур ихтэй байгаагаас шалтгаалан иргэд үер усанд осолдох эрсдэл их үүсч байна. Тиймээс Туул, Хэрлэн гол дагуу завьт хөдөлгөөнт эргүүлийг өдөр бүр хийж байна. Өчигдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн оршуулгын хойд хадан хясаандээрээс24 настай, иргэн Б машинтайгаа уналаа гэх дуудлагаар аврах анги газар дээр очижажиллан иргэний амь насыг аварсан. Иргэд аялж, зугаалахдаа архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байх, бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа чангатгах шаардлагатай байна гэдгийг онцолж хэлсэн юм. НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр Бид тарваган тахлынсэжигтэй болон өвчлөл илэрсэн тохиолдлыг нийслэлрүүоруулж ирүүлэхгүй байх үйл ажиллагааг зохион байгуулж байна. Энэ хүрээнд Өрхийн эрүүл мэндийн төв болон дүүргийн эрүүл мэндийнтөвүүдээрдамжуулантарваган тахлаас урьдчилан сэргийлэх вакциныг зорилтот бүлгийн хүн амд хийж эхэлсэн. Мөн урьдчилан сэргийлэх зорилгоор эмч, мэргэжилтнүүдээ энэ чиглэлээр мэргэшүүлэх сургалтыгөнөөдрөөс эхэлж байна гэлээ. НБОГ-ын Амьтны эмч Г.Цэрэнноров Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэгамьтаносолдож, бэртсэн дуудлагыг хүлээн авч, эмчлэнбайгальд нь буцаан тавьдаг. Сүүлийн үедманайд амьтантай холбоотой 15 удаагийн дуудлага ирсэнбайна. НБОГ-аас тарваган тахал өвчин гарсантай холбоотойгоорхууль бус ан агнуурт хяналт тавихын зэрэгцээ иргэдэд тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж зөвлөгөө өгөн ажиллаж байна хэмээв. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Токиогоос ирсэн 260 иргэнийг "Токио Инн" зочид буудалд тусгаарлав

Токиогоос 260 иргэнээ татан авч байгаа тусгай нислэгийн онгоц өчигдөр 22.00 цагийн орчимд Улаанбаатар хотын Чингис хаан олон улсын нисэх буудалд газардлаа. Тус онгоцоор ирсэн иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг болон Токио Инн зочид буудалд 21 хоног тусгаарласныг Улсын онцгой комиссын Шуурхай штаб мэдээллээ. УОК-оос хилийн чанадад байгаа иргэдээ татан авах ажиллагааг эрчимжүүлж байгаа бөгөөд долоодугаар сард нийт 15 удаагийн нислэгээр 3400 иргэнийг эх оронд нь авчрахаар төлөвлөжээ. Харин наймдугаар сараас тусгай нислэгийг илүү нэмж гадаадаас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдээ татан авах ажлыг эрчимжүүлэхийг УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар чиглэл болгоод байна. Өнөөдрийн байдлаар, дэлхийн 55 улсаас 10 мянга гаруй Монгол Улсын иргэн эх орондоо ирэх хүсэлтээ УОК-ын Шуурхай штабт албан ёсоор гаргажээ.

Баруун аймгуудын нутгаар дуу цахилгаантай, усархаг аадар бороо орно

Ойрын хоёр хоногтоо нутгийн баруун хагаст дуу цахилгаантай усархаг аадар бороо орох тул болзошгүй гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг, нутгийн зүүн хагаст аагим халуун болохыг анхааруулж байна. Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвгөлийн уулархаг нутаг, Завхан голын эхээр 18-23 градус, говийн бүс нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газар, Туул, Хэрлэн голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 31-36 градус, бусад нутгаар 26-31 градус дулаан байна. УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 31-33 градус дулаан байна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.

Иргэдэд утсаар хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх дэд хөтөлбөрийн хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран сар бүрийн 3 дахь 7 хоногийн Лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийн зохион байгуулдаг. Манай улсад шинэ төрлийн коронавирус бүртгэгдсэнтэй холбоотойгоор нийслэлд олноор цуглахыг хориглосон байгаа тул иргэд та бүхэн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн өглөө 09:00-17:00 цагийн хооронд 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утаснуудад холбогдож өөрт хэрэгтэй хууль, эрх зүйн зөвлөгөө, мэдээллийг үнэ төлбөргүй авах боломжтой гэжнийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсээс мэдээлэв.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.