Нарны зам, Дүнжингаравын авто замыг холбосон нүхэн гарцын ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө
2020-07-21 10:53:32 Нийтлэгдсэн: Нийгэм![Нарны зам, Дүнжингаравын авто замыг холбосон нүхэн гарцын ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө](/uploads/9f0bd68ba876dd55f94cea89d89bc223adcb8e11.jpg)
Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра, нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай, нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр тэргүүтэй холбогдох албаныхан өнөөдөр Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт хийгдэж буй авто замын бүтээн байгуулалтын ажлын явцыг шалгалаа. Баянзүрх дүүргийн 13, 26 дугаар хороонд нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэх Ахмадын хорооллын орчмын Нарны зам, Дүнжингаравын авто замыг холбосон төмөр зам доогуурх явган зорчигч, автомашинд зориулсан нүхэн гарц барих ажил хийгдэж байна. Энэхүү замыг ашиглалтад оруулснаар Нарны замын ачааллыг Дүнжингарав руу хуваахаас гадна Офицеруудын ордны тойргоор заавал тойрохгүйгээр уг босоо тэнхлэгийн замаар зорчих боломж бүрдэнэ. Одоогийн байдлаар замын трасст хоёр нэгж талбар өртсөн байгаа бөгөөд уг асуудлыг шийдвэрлэх шатанд яваа аж. Нийслэлийн хэмжээнд авто замтай холбоотой 100 гаруй төсөл хэрэгжиж байгаагаас 20 гаруй төсөл газар чөлөөлөлтөөс болж гацаад байна. Газрын албаныхан үүнд анхаарч ажиллаж байгаа ч нөхөн олговортой холбоотой зарим нэг хүндрэл бий гэдгийг нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх хэлж байлаа. Мөн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо ФМ-104,5 байрнаас гэр хорооллын дундуурх 0.8 км авто зам, Сонгинохайрхан дүүргийн 10, 25 дугаар хороодын нутаг дэвсгэрт Баянхошууны эцсийн буудлаас хойш үргэлжлэх 3 км авто зам, гүүрийн эхний ээлжийн ажлыг явцуудыг шалгав. Эдгээр замууд нь хотын төв болон Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ач холбогдолтой. Энэ үеэр нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан хэлэхдээ Өнөөдөр үүссэн нөхцөл байдалд тавигдсан төсвийн хөрөнгийг хааш нь хуваарилах вэ гэдэгт шийдэл гаргах гэж хамгийн хүндрэлтэй байгаа авто замын гурван төслийн ажлын явцыг газар дээр нь шалгаж байна. Төсвийн үр дүн, төлөвлөлтийг харж мэргэжлийн байгууллагуудыг байлгаж, Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ хэмээлээ. Мөн тэрбээр авто замтай холбоотой үүсээд буй асуудлыг шийдвэрлэх гарц гаргалгааг боловсруулж Засаг даргын зөвлөлийн хурлаар яаралтай хэлэлцүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болголоо. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Гадаад улсаас иргэдээ татан авах тусгай үүргийн НИСЛЭГИЙН ХУВААРЬ
2020-07-21 10:41:03 Нийтлэгдсэн: Нийгэм![Гадаад улсаас иргэдээ татан авах тусгай үүргийн НИСЛЭГИЙН ХУВААРЬ](/uploads/16b54c7d5809959205c10054d8be21d85d5ba591.jpg)
Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисоос гадаад улс оронд байгаа эх орондоо ирэх хүсэлтэй иргэдээ татан авах ажиллагааг тасралтгүй зохион байгуулж байна. Энэ долдугаар сард нийт 12 удаагийн нислэг үйлдэхээр төлөвлөж байсан бол гурван нислэгийг нэмж, 15 болгосон. Төлөвлөснөөр өчигдөр буюу 7 дугаар сарын 20-нд Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэж, БНСУ-д байсан 265 иргэнээ эх оронд нь авчирлаа. Өнөөдөр Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэл тусгай үүргийн онгоц хөөрч Япон улсад байгаа 260 орчим иргэнээ татан авах юм. Харин долдугаар сарын 26-нд УБ-Франфурт чиглэлд Европд байгаа иргэдийг татан авах бол нэмэлтээр 7 дугаар сарын 28-нд УБ-Сөүл чиглэлд БНСУ-д байгаа иргэдийг, 7 дугаар сарын 29-нд УБ-Сөүл чиглэлд БНСУ-д байгаа иргэдийг, 7 дугаар сарын 30-нд УБ-Сидней чиглэлд Австралид байгаа иргэд зэрэг нийт 1,470 иргэнийг татан авах юм. Хилийн хорио цээрийн дэглэм нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлснээс хойш дэлхийн 44 орноос 67,290 Монгол Улсынхаа иргэнийг эх орондоо агаарын, газрын, төмөр замын тээврээр татан аваад байнагэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.
![Өнөөдөр Япон улсаас 260 иргэн эх орондоо ирнэ](/uploads/38436262cf66a489e98474621d253a352c617894.jpg)
Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 09:45 цагт Улаанбаатараас хөөрлөө. Тус нислэгээр 260 орчим иргэн эх орондоо ирэх бөгөөд 21:15 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна. Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисоос энэ сард нийт 12 удаагийн нислэг үйлдэхээр төлөвлөж байсан бол гурван нислэгийг нэмж, 15 болгосон.Энэ хүрээнд: Энэ сарын 26-нд УБ-Франкфурт чиглэлд Европт байгаа иргэдийг 28-нд УБ-Сөүл чиглэлд БНСУ-д байгаа иргэдийг 29-нд УБ-Сөүл чиглэлд БНСУ-д байгаа иргэдийг 30-нд УБ-Сидней чиглэлд Австралид байгаа нийт 1470 иргэнийг татан авах юм. Хилийн хорио цээрийн дэглэм нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлснээс хойш дэлхийн 44 орноос 67290 Монгол Улсынхаа иргэнийг эх орондоо агаарын, газрын, төмөр замын тээврээр татан аваад байна. Ирэх наймдугаар сард энэ сард татан авсан иргэдийн тоотой тэнцэх хэмжээний иргэдээ татан авахаар төлөвлөж байна гэжМонгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.
Тарваган тахал нь “Ковид-19” шиг аюулт өвчин гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй
2020-07-20 13:26:17 Нийтлэгдсэн: Нийгэм![Тарваган тахал нь “Ковид-19” шиг аюулт өвчин гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй](/uploads/eae1abc786c7b9f0147c26a1b59ebefb82e9eec9.jpg)
НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, НМХГ-ын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Сонин-Эрдэнэ, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн Халдварт бус өвчний асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Н.Мэндсайхан, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн захирал Н.Цогбадрах, ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хяналтын хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Д.Оюунчимэг нар өнөөдөр тарваган тахал, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй:Энэ сарын 16-ны өдрөөс наймдугаар сарын 10-ны өдөр хүртэл Багахангай дүүргийн шалган нэвтрүүлэх товчоо, Налайх дүүргийн 4 дүгээр зөрлөг, Тэрэлжийн уулзвар, Баянзүрх дүүргийн Хонхор, Хан-Уул дүүргийн Кувейтийн уулзвар, Сонгинохайрхан дүүргийн Эмээлт шалган нэвтрүүлэх товчоодод НОБГ, Тээврийн цагдаагийн газар хамтран нэмэлт пост гарган, хяналт шалгалт хийн ажиллаж байна. Улаанбаатар хотын үндсэн постуудад Цагдаа, Мэргэжлийн хяналт, Мал эмнэлгийн газраас ажиллаж байгаа. Авто тээврийн шалган нэвтрүүлэх байнгын болон түр постуудад илэрсэн хууль бус ан амьтны махыг илрүүлэх, устгах, халдваргүйжүүлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Амралт зугаалгын улирал эхэлсэн энэ өдрүүдэд ард иргэд тарваганы мах идэхгүй, эмчилгээний зориулалтаар хэрэглэхгүй, үхсэн сэг зэмд нь хүрэхгүй байхыг анхааруулан сэрэмжлүүлж байна. Ковид-19 цар тахал болон үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллах хүрээнд ОБЕГ-ын Шуурхай удирдлагын зарлан мэдээлэх төвөөс нийслэлийн нутаг дэвсгэрт байрлах 56 дуут цахмагаар сэрэмжүүлэх мэдээг өдөрт дөрвөн удаа хүргэж ажиллалаа. Туул, Хэрлэн голын дагуу завьт, хөдөлгөөнт эргүүлүүд ажиллаж байгаа. Одоогийн байдлаар он гарсаар усанд осолдсон 20 тохиолдол бүртгэгдсэн. Хэрлэн голд 11 настай хүүхэд эцэг, эхийн хараа хяналтад байж байгаад усанд осолдсон. Эрэн хайх, аврах ажиллагааг бид долоо дахь өдрөө үргэлжлүүлж байна. Бага насны хүүхдүүдэд тавих эцэг, эхчүүдийн хараа хяналт маш чухал байгааг иргэддээ сануулъя. Ахуйн гал түймрийн дуудлага буурсан. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт 50 орчим объектын дуудлага авч ажиллалаа. Галын дуудлагын ихэнх шалтгаан нь ил гал болон цахилгаанаас үүдэлтэй байгаа учраас иргэд анхааралтай байх хэрэгтэй байна. ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хяналтын хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Д.Оюунчимэг:Эмээлт, Өлзийт, Морингийн даваа, Өвөр гүнт, Хонхор дахь шалган нэвтрүүлэх товчоодод хийсэн хяналт шалгалтаар өнгөрсөн оны сүүлийн хагас жилд нийт 25 удаагийн үйлдлээр 364 ширхэг нойтон тарвага, энэ оны эхний хагас жилийн байдлаар 20 удаагийн үйлдлээр 109 ширхэг нойтон тарвага илрүүлж, Зооноз өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өгч ажиллалаа. НМХГ-ын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Сонин-Эрдэнэ:Энэ оны эхнээс өнөөдрийг хүртэл хугацаанд саарал чонотой холбоотой 2 удаагийн зөрчил, шар үнэгтэй холбоотой 1, бор туулай, зэрлэг гахайн 1, ятуу шувуу 1, алтайн хойлог шувуу 6, халиун бугын чивтэй холбоотой 1, тул загастай 1, бусад загастай холбоотой 3 удаагийн зөрчлүүд илэрсэн байгаа. Баруун хязгаар нутагт тарваган тахлын тохиолдол бүртгэгдсэнээс хойш мэргэжлийн хяналтын байгууллагууд хяналт, шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна. Нийслэлийн Онцгой комиссоос өгсөн үүрэг даалгаврын дагуу хяналт тавих хөдөлгөөнт эргүүлийг нэмж ажиллуулах хүрээнд нийт 5400 орчим тээврийн хэрэгслийг хяналт, шалгалтад хамруулж, 14400 орчим иргэний ачаа тээш болон худалдан борлуулж буй бараа бүтээгдэхүүнд хяналт хийлээ. Хууль бусаар ан амьтныг агнаж байгаа, түүнийг худалдан авч өөрийн эрүүл мэнд, эдийн засгийг эрсдэлд оруулахгүй байхыг ард иргэддээ сэрэмжлүүлж байна. Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн захирал Н.Цогбадрах:Энэ сард Говь-Алтай аймгийн Төгрөг суманд 15 настай хүүхэд тарваган тахлын өвчлөлөөс болж нас барсан. Ховд аймгийн Цэцэг суманд хоёр тохиолдол гарч, улмаар хүндэрч булчирхайн тахал, уушгины хэлбэрт хүндэрч цаг алдалгүй эмчлүүлсний дүнд биеийн байдал нь сайжирч байна. Мөн Булганы Хишиг-Өндөр сумаас өчигдөр ирсэн иргэн тарваганы мах идсэн гэх өгүүлэмжтэй ирж, тусгаарлалтад орсон бөгөөд тарвага тахал өвчин илрээгүй. Хэдийгээр тарваган тахал илрээгүй ч нийслэл хот руу зөөвөрлөн орж ирэх тохиолдол гарахыг үгүйсгэхгүй. Учир нь тарваган тахал нь шууд хавьтал, дам халдвар, агаар дусал, хоол хүнсээр дамжин халдварладаг учир өвчин туссан хүн бусдад тараах магадлал их. Өөрөөр хэлбэл, байгалийн голомтод гоц аюулт халдварт өвчин болох тарваган тахал нь Ковид-19 халдварт цар тахлаас дутахгүй аюулт өвчин гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн Халдварт бус өвчний асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Н.Мэндсайхан:Эрүүл мэнд, Онцгой байдал, цагдаагийн газар, мэргэжлийн хяналтын байгууллагын хяналт, шалгалт хийж буй ажилтан албан хаагчдад тарваган тахлаас сэргийлэх вакциныг хийсэн. Ковид-19 халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийслэлийн хэмжээнд 7202 иргэнийг бүртгэж, хяналт тавьж ажиллаж байна. Одоогийн байдлаар 125 өрхийн эмнэлэгт 1239 иргэн гэрийн ажиглалтад байгаа. Эдгээр иргэдээс сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
![БНСУ-аас өнөөдөр 260 иргэн эх орондоо ирнэ](/uploads/7f472c985bed731660d2ecabe4540e25df2630d2.jpg)
Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 08:47 цагт Улаанбаатараас хөөрлөө. Тус нислэгээр 260 иргэн эх орондоо ирэх бөгөөд 17:10 цагт Буянт Ухаа олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байнагэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ. Мөн маргааш Токио руу тусгай үүргийн онгоц хөөрч, 260 иргэнээ эх оронд нь авчрах юм.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй