Ж.Батбаясгалан: Коронавирустэй тэмцэж байгаа шиг тарваган тахалтай тэмцэх шаардлага үүсч байна

Нийслэлийн Онцгой комиссын шуурхай ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Хуралдааны эхэнд баяр наадмын өдрүүдэд замын хөдөлгөөний нөхцөл байдал ямар байсан талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хошууч Э.Энхболд мэдээлэл хүргэлээ. Тэрбээр Баяр наадмын өдрүүдэд замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой 1520 дуудлага ирсэн. 2019 онд 110 мянган тээврийн хэрэгсэл хотоос гарч, орох хөдөлгөөн хийсэн байдаг. 2020 онд буюу энэ жил 230 мянган тээврийн хэрэгсэл нийслэлээс гарч орсон. Өөрөөр хэлбэл, нийслэлд 350 мянган тээврийн хэрэгсэл идэвхтэй байдаг бол тэдний 230 мянган нийслэлээс гарсан гэсэн үг. Иргэд зөвхөн цагдаад торгуулахгүй байх үүднээс аюулгүйн бүсээ зүүгээд бусад үед зүүхгүй байх сөрөг хандлагатай байна. Наадмын өдрүүдэд Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачаалал хэвийн байлаа. Харин хотоос гарсан жолооч нар хурд хэтрүүлж, зам тээврийн осол гаргаж байна гэлээ. Дараа нь хуралдаанд тарваган тахал өвчний нөхцөл байдлын талаар Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн захирал Н.Цогбадрах Долдугаар сард улсын хэмжээнд тарваган тахлын хүний өвчлөл гарч, амь нас эрсэдсэн тохиолдол гарсан. Тодруулбал,Ховд аймагт хоёр тохиолдол гарсан. Мөн Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд сэжигтэй тохиолдол илэрсэн. Шинжилгээний сорьц өнөөдөр 10:20цагт нийслэлд ирлээ. Одоо шинжилгээ үргэлжилж байна. Энэ тохиолдлын хувьд бэр гуйх ёслолд оролцсон хүмүүсийг тухайн айл нь тарваганы махаар дайлсан байсан. Өнөөдөр Ховдын Үенч суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрсэн тухай дуудлага мэдээлэл ирсэн. Уг сэжигтэй тохиолдол нь 6 настай хүүхэд, буудуулсан тарвагаар тоглож байгаад биеэр нь тууралт гарсан, өндөр халуурсан гэсэн өгүүлэмжтэй байна. Одоогийн байдлаар 17 аймгийн 137 сумын 443.3 км2 газар нутагт нь тарваган тахлын голомт оршиж байна гэсэн мэдээллийг өгөв. Мөн цаашид тарваган тахлын халдвараас сэргийлэхийн тулд нийслэл хот руу тарвага, түүхий эд зэргийг тээвэрлэн оруулахаас сэргийлэх, хяналт тавих шаардлагатай. Эрсдэл үүссэн тохиолдолд нийслэлийн Эрүүл мэндийн байгууллага бэлэн байдалд ажиллах бэлтгэл хангах, халдварт хамгааллын дэглэм сахиулах зэрэгт анхаарч ажиллах нь зүйтэй гэдгийг холбогдох мэргэжлийн байгууллагуудад онцолж хэлсэн юм. Хуралдааны төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан Нийслэлийн Онцгой комиссоос өнөөдөр Иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангуулах шийдвэр гаргаж байна. Бид коронавирусийн эсрэг ямар хатуу арга хэмжээ авч байгаа билээ. Түүнтэй дүйцэхүйц байдлаар тарваган тахалтай тэмцэх шаардлага үүсч байна. Шалган нэвтрүүлэх товчоодод гэлтгүй хотоос гарах хөдөлгөөнд хяналт шалгалтыг явуулна. Иргэд бүгд нийтээрээ, бусдадаа шаардлага тавих хэрэгтэй. Хүүхдээ аюулгүйн суудалд суулгах, хурдаа тааруулах, аюулгүйн бүсээ зүүх, тарваганы мах идэхгүй, тээвэрлэхгүй байхыг бусдадаа анхааруулах шаардлагатай байна гэв. Түүнчлэн нийслэлийн Онцгой байдлын газар, Тээврийн цагдаагийн алба, Мэргэжлийн хяналтын газар, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Эрүүл мэндийн газар бүгд хамтарч энд онцгой анхаарч ажиллана. Мөн нийслэлийн нутгийн захиргааны бүх шатны байгууллагууд өөр өөрсдийн чиглэлээр урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулна. Тарваган тахлын эрсдэл бүхий бүсүүдийн орон нутгийн удирдлагуудтай хамтарч ажиллах хэрэгтэй. Цагдаагийн байгууллага хууль бус ан агнууртай холбоотой мэдээллийг тухай бүрт нь олон нийтэд нээлттэй мэдээлж, хяналт тавьж ажилла гэсэн үүргийг нийслэлийн Онцгой комиссын ажлын хэсгийн гишүүдэд өглөө. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

НӨАТ-ын урамшууллын сугалаагаар нэг хүн 30 сая төгрөг, дөрвөн хүн 5 сая төгрөг хожив

НӨАТ-ын урамшууллын 2020 оны зургаадугаар сарын 1-нээс 30-ны хооронд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох эрх нээгдэнэ. Татварын ерөнхий газраас мэдээлснээр 54 сая 813 мянга 392 төлбөрийн баримт хэвлэгдсэн гарснаас 30 сая 87 мянга 473 баримт бүртгэгдэж сугалаанд оролцох эрхтэй болсныг Боловсрол телевиз-ээр орон даяар явагдсан сугалааны тохирол явуулах нэвтрүүлгийн үеэр мэдээлэв. Санамсаргүй түүврийн аргаар явуулдаг сугалаагаар: 30 мянган төгрөг- 29956 хүн 100 мянган төгрөг- 3030 хүн 1 сая төгрөг- 286 хүн 3 сая төгрөг- 29 хүн 5 сая төгрөг - 4 хүн 30 сая төгрөг- 1 хүн хожиж, Супер азтан боллоо.

Энэ сард долоон удаагийн тусгай нислэгээр 1470 иргэнээ татан авна

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисоос гадаад улс оронд байгаа эх орондоо ирэх хүсэлтэй иргэдээ татан авах ажиллагааг тасралтгүй зохион байгуулж байна. Энэ долдугаар сард нийт 12 удаагийн нислэг үйлдэхээр төлөвлөж байсан бол гурван нислэгийг нэмж, 15 болголоо. Төлөвлөснөөр өнөөдөр буюу 07 дугаар сарын 20-нд УБ-Сөүл чиглэлд БНСУ-д байгаа иргэдийг, 07 дугаар сарын 21-нд УБ-Токио чиглэлд Япон улсад байгаа иргэдийг, 07 дугаар сарын 26-нд УБ-Франфурт чиглэлд Европд байгаа иргэдийг татан авах бол нэмэлтээр 07 дугаар сарын 28-нд УБ-Сөүл чиглэлд БНСУ-д байгаа иргэдийг, 07 дугаар сарын 29-нд УБ-Сөүл чиглэлд БНСУ-д байгаа иргэдийг, 07 дугаар сарын 30-нд УБ-Сидней чиглэлд Австралид байгаа нийт 1470 иргэнийг татан авах юм. Хилийн хорио цээрийн дэглэм нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлснээс хойш дэлхийн 44 орноос 67,290 Монгол Улсынхаа иргэнийг эх орондоо агаарын, газрын, төмөр замын тээврээр татан аваад байнагэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

ВИДЕО: Улаанбаатараас аялж явсан 500 гаруй хүн Увс аймгийн нутагт усанд боогджээ

2020 оны 7 дугаар сарын 13-ны оройн 19:00 цагаас 2020 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 11:00 цаг хүртэл хугацаанд үргэлжлэн орсон усархаг борооны улмаас Увс аймгийн томоохон голууд үерлэж зам сэтэрч, гүүр эвдэрч тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй нөхцөл байдал үүслээ. Аймгийн онцгой комисс хуралдаж арга хэмжээ авч ажиллаж байна. Увс аймгийн Улаангом сумын Гашууны гол болон, Түргэн, Сагил сумдын нутаг дэвсгэр Хархираа түргэний голууд үерлэж үерийн түвшин 10-43 см ихэссэн байдалтай байна. Үер буусны улмаас гүүр сэтэрч, зам хагарч тээврийн хэрэгсэл, ОХУ-аас ирэх ачаа тээвэр зорчих боломжгүй онцгой нөхцөл байдал үүсээд байна. Зам хаагдсаны улмаасУлаанбаатараас ирж Баян-Өлгий аймгаар аялж, амарч байсан 500 гаруй иргэнСагил, Түргэн сумын нутаг дэвсгэрт усанд боогдсонбайдалтай байна. Мөн Улаангом сумын урд чиглэлийн Гашууны гол үерлэж тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй байсныг 7 дугаарсарын 14-нийөдрөөс эхлэн тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Хилийн цэргийн алба хаагчид шуурхай арга хэмжээ авч 4,000 гаруй тээврийн хэрэгслийг нэвтрүүллээ. Жирэмсэн, өвчтэй хүмүүсийг нисдэг тэргээр авах ажлыг зохион байгуулна Аймгийн онцгой комисс шуурхай хуралдаж гүүрүүдийн эвдрэл гэмтлийг тогтоох, хохирлын тооцоог гаргах, үерийн аюулд ажилласан зардлын тооцоог гаргаж танилцуулж, шийдвэрлүүлэх, цаашид эвдэрсэн гүүрийг сэргээн босгох ажилд гарах зардлын тооцоог гаргах, Улаангом сумын үерийн ус зайлуулах суваг шуудууны тооцоо судалгааг гаргах, Зам хаасан чиглэлийн Бөхмөрөн, Давст, Сагил, Түргэн зэрэг сумдаас татаж авах жирэмсэн болон хүнд өвчтэй иргэдийн судалгааг гаргах, нэн шаардлагатай тохиолдолд Улсын Онцгой комисст санал хүргүүлж нисдэг тэргээр татаж авах ажлыг зохион байгуулах, Увс аймгийн Боршоо боомтоор орох хөдөлгөөнийг түр хязгаарлах саналыг Улсын Онцгой комисс, Засгийн газарт тавьж шийдвэрлүүлэх, эвдэрсэн гүүрийг засварлах хугацаанд тээврийн хэрэгслийг саадгүй нэвтрүүлэх түр гарам гаргаж, шаардагдах зардлын тооцоо гаргах, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх ажлыг эрчимжүүлэх, аялал зугаалгаар явж байгаа иргэдэд үерийн ус татартал хөдөлгөөн үйлдэхгүй, аюулгүй байдлаа хангаж ажиллах талаар ухуулга сурталчилгаа зохион байгуулж ажиллах, үер, усны болон болзошгүй байгал цаг уурын аюулт үзэгдлийн эрсдэлээс урьдчилан сэргийлж сум, албан газар аж ахуйн нэгж байгууллагуудыг ажлын тусгай горимоор ажиллуулж, эргүүл, жижүүр томилж ажиллах зэрэг шийдвэрүүдийг тус тус гарган ажиллаж байна гэсэн мэдээллийгаймгийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албанаас өглөө.

Үер, усны аюулаас сэрэмжилж хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж байна

Нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Байгаль орчны газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийг НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга Б.Батшагай, НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, НБОГ-ын Байгаль хамгаалах тасгийн дарга Т.Чингэл нар хүргэв. НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй Баяр наадмын өдрүүд буюу долдугаар сарын 10-16-ны өдөр нийслэлийн хэмжээнд объектын гал түймрийн тухай 16 гал, эрэн хайх, аврах ажиллагааны 16, нийт32 дуудлагын дагуу 260 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа. Тодруулбал, 24 иргэнийг усны ослоос аварч, аж ахуйн нэгж, иргэний 182 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан. Өнгөрсөн хугацаанд гал түймрийн улмаас нэг, усны ослоос нэг, үерийн далангаас нэг, нийт гурван буцалтгүй нэрвэгдэгчийг харьяа дүүргийн Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Мөн үер усны ослоос урьдчилан сэргийлэх, иргэдийг авран хамгаалахаар давхардсан тоогоор 2,036 алба хаагч, 56 техник хэрэгсэлтэйгээр долоон маршрутын дагуу нийт 100 орчим км газарт хөдөлгөөнт болон завьт эргүүлээр ажиллалаа. Алба хаагчид голын усанд боогдсон, голд автомашинтайгаа суусан, живж байсан 251иргэний амь насыг авран хамгаалж, голын усанд суусан 20 автомашиныг татан гаргасан гэлээ. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга Б.Батшагай Нийслэлийн Онцгой комисс болонНМХГ-ындаргын холбогдох тушаал шийдвэрийн дагуу долдугаар сарын 10-15-ныөдрүүдэд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын248 байцаагч холбогдохобъектууддээр, бэлэн байдалд 252 байцаагч буюу нийт 500 гаруй улсын байцаагч дээрх өдрүүдэд хяналтшалгалт хийж, бэлэн байдалдажиллалаа. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 70128012 дугаарын утсанд долдугаар сарын 10-15-ны өдөр 14 дуудлага мэдээлэл ирсэн. НМХГ-ын Улсын байцаагчид баяр наадам зохион байгуулагдсан Хүй долоон худаг, XIII зуун цогцолборт хяналт шалгалт хийхэд зөвшөөрөлгүйгээр хуушуур болон холбогдох худалдаа эрхэлж байсан 19 иргэний үйл ажиллагааг таслан зогсоож, 150 мянган төгрөгийн торгууль тавьсан.Гэхдээ энэ жил худалдаа үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгоогүйтэйхолбоотойгооргарсан зөрчил өмнөх онуудтай харьцуулбалхэддахин бага байлаа. Нэг ноцтой дуудлага ирсэн ньдолдугаарсарын14-нийөдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны 44 дүгээр байрны нэгэн айлд хийнгаздэлбэрч, байрны эд хогшил эвдэрч, хоёр иргэн нь түлэгдсэн. Дуудлагын дагууНМХГ-ынхолбогдох байцаагч газар дээр нь очиж ажиллахад тухайн байрныхаа шалыгдоошоогоо цөмөлж, зөвшөөрөлгүйгээр тэр газраагазаахэрэглэж байсан нь шалгалтаар илэрсэн. Иймд манай байцаагч Зөрчлийн тухай хуулийн холбогдох хуулийн заалтын дагуу Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт харьяаллын дагуу шилжүүлсэн. Иргэд зориулалтын бус байранд, зөвшөөрөлгүйгээр хийн газыгахуйн орчиндоо хэрэглэж, амь насаа эрсдэлд оруулахгүй байхыгНМХГ-аас онцгойлон анхааруулж байна гэсэн юм. НБОГ-ын Байгаль хамгаалах тасгийн дарга Т.Чингэл Иргэд болон хүүхдүүд зэрлэг амьтдын үр төлийг байгаль дээр олсон бол битгий аваач гэж хүсэх байна. Үүнээс үүдэж тухайн зэрлэг амьтны тоо толгой хорогдох эрсдэлтэй. Харин гэмтсэн тохиолдолд нийслэлийн Байгаль орчны газарт өгч болно. Мөн хүн суурьшсан газар нэвтэрсэн бол манай байгууллагад хандах хэрэгтэй хэмээлээ. НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр Өнөөдөр өглөөний 09:00 цагийнбайдлаар17 галттэргээр зорчсон10.163 хүн, МИАТ-ийн19нислэгийн1.338 зорчигч, 216 авто тээврийн хэрэгслээр зорчсон5.231 хүний биеийн халууныг үзэж, шалгахадсэжигтэй тохиолдол илрээгүйгэдгийгЗам тээврийняамнаас мэдээлсэн. Түүнчлэн баяр наадмын үеэр Хүй долоон худаг, 13-р зуун цогцолборт болон ёслолын буудлагын үйлажиллагааны үеэр86 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж, тусламжүйлчилгээ үзүүлсэн гэв. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.