Голд машин угааж, хогоо зориулалтын бус газар хаявал торгуультай

Хог хаягдлаа зориулалтын бус газар хаях, усны сан бүхий газар машинаа угаасан зөрчил үйлдвэл торгуультай болохыгЦЕГ-ынЭкологийн цагдаагийн албанаас анхаарууллаа. Тус албанаас Нийслэлийн Туул, Улиастай, Сэлбэ зэрэг голуудын эрэг ойр орчимд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хяналт шалгалтаар ажиллахад иргэд усны сан бүхий газарт тээврийн хэрэгслийг угааж, орчныг бохирдуулж байгаа зөрчил ихээр үйлдэгдэж байсныгматериалжууланзөрчлийн хэрэгбүртгэлтийнажиллагааг явуулж, зөрчил гаргасан иргэдэд торгуул оногдуулжээ. Тухайлбал, усны сан бүхий газарт хог хаягдал хаясан, эсхүл машин техник, бохир зүйл угаасан, эсхүл усны нөөцийг бохирдохоос хамгаалах үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр /100 мянган төгрөг/, хуулийн этгээдийг 1000 нэгжтэй /1 сая төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасны дагуу торгосон байна. Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйл 8.Усны сан бүхий газарт хог хаягдал хаясан, эсхүл машин техник, бохир зүйл угаасан, эсхүл усны нөөцийг бохирдохоос хамгаалах үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Хүрээлэн байгаа орчиндоо ээлтэй амьдарцгаая! Хог хаягдлаа зориулалтын газар хаяж хэвшихийг Экологийн Цагдаагийн албанаас уриалж байна! Хогоор бүү хорло!

Цэргийн төв эмнэлэгт 1 сая еврогийн буцалтгүй тусламж олгохоор боллоо

Төрийн ордонд ХБНГУ-ын Холбооны Батлан хамгаалах яамны Түнш орнуудын аюулгүй байдал, батлан хамгаалах, тогтвортой байдлыг хангах, сайжруулах хөтөлбөр-ийн хүрээнд Монгол Улсын Батлан хамгаалах яамны харьяаЦэргийн төв эмнэлэгттоног төхөөрөмж, хамгаалах хэрэгсэл, эм тариа худалдан авах зориулалтаар 1 сая еврогийн буцалтгүй тусламж үзүүлэх тохиролцоонд Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ноён Ёорн Розенберг нар гарынүсэг зурж баталгаажууллаа. Арга хэмжээний үеэр Элчин сайд, ноён Ёорн Розенберг Герман-Монгол улсын найрамдалт харилцаа, түүний дотор батлан хамгаалах салбарын харилцаа өндөр төвшинд хүрсэн бөгөөд цаашид улам өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна. Дэлхий дахиныг түгшээж буй цар тахлыг бид хамтын хүчээр даван туулах ёстой. Өнөөдөр ХБНГУ-аас цар тахалтай тэмцэх үүрэг хүлээсэн Цэргийн төв эмнэлгийн тоног төхөөрөмжийг бэхжүүлэх, эмч, ажиллагсдыг хамгаалах хэрэгсэл, шаардлагатай эм тариагаар хангах зорилгоор санхүүгийн буцалтгүй тусламж үзүүлэх тохиролцоог баталгуулж байгаадаа баяртай байна. Энэхүү тусламж нь Монгол Улсын цар тахлын эсрэг авч буй арга хэмжээнд дэмжлэг болно гэдэгт итгэлтэй байна. Герман Улс нь зөвхөнCOVID-19цар тахлын эсрэг тэмцлээр хязгаарлахгүйгээр сайн анд нөхдийн хувиар Монгол Улсын дэргэд ирээдүйд ч хамт байх болно гэдгийг илэрхийлсэн юм. Батлан хамгаалахын сайд Н.Энхболд -Хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа тасралтгүй өргөжин тэлж байгаа ба ХБНГУ-ын ХБХЯ-аас Монгол Улсын Зэвсэгт хүчний шинэчлэлд үргэлж дэмжлэг үзүүлсээр ирсэн юм. Хоёр орны цэргийн алба хаагчид даяан дэлхийн энх тайвны төлөө мөр зэрэгцэн алба хааж буй нь бидний батлан хамгаалах салбарын харилцааны хөгжлийн тод илрэл гээдМонгол Улсын Батлан хамгаалах яамны харьяа Цэргийн төв эмнэлэг ньCOVID-19цар тахалын үед тусгаарлалт, эмчилгээний гол эмнэлгийн нэг болон ажиллаж байгаа энэ чухал хариуцлагатай үед эмнэлгийн тоног төхөөрөмжийг сайжруулж, хамгаалах хэрэгсэл болон эм тариа худалдан авахад шаардлагатай санхүүгийн тусламж үзүүлж байгаа нь манай цэргийн эмч, сувилагч, эмнэлгийн ажилчид эрсдэлгүй ажиллах, цаашлаад цэргийн алба хаагчид болон иргэдэд үзүүлэх үйлчилгээг сайжруулахад маш том дэмжлэг болж байгааг онцолсон юм. Түүнчлэн ХБНГУ-ын Зэвсэгт хүчний нөөцөөс Монгол Улсын Зэвсэгт хүчин, энхийг сахиулагчдын эрүүл мэндийн үйлчилгээ болон яаралтай осол, гамшгийн үед хэрэглэх зориулалттай 20 ширхэг зөөврийн амьсгалын аппаратыг буцалтгүй тусламжаар олгохоор шийдвэрлэсэн ба удахгүй хүлээж авна.

Нийслэл хотыг хөгжлийн дараагийн шатанд гаргах бодлогын баримт бичгийг Засгийн газраар батлууллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Монгол Улсыг урт хугацаанд хөгжүүлэх Алсын хараа 2050 үзэл баримтлал, Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх бодлогын баримт бичиг болон авто замын сүлжээг хөгжүүлэх дунд, урт хугацааны төлөвлөгөө, иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийн талаар олон нийтэд мэдээлэл өглөө. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар түрээсийн орон сууцанд орж буй иргэдэд тавьдаг байсан шаардлагуудыг хөнгөвчилжээ. Ингэснээр иргэдэд түрээсийн орон сууцтай болох таатай боломж нэмэгдэж байна. Төрөлжсөн хөгжилтэй хотуудыг бий болгоно УИХ Монгол Улсыг урт хугацаанд хөгжүүлэх Алсын хараа 2050 бодлогын баримт бичгийг баталсан. Энэхүү баримт бичигт Улаанбаатар ба дагуул хот-ын асуудлыг тусгахдаа Х.О.Т буюу Хүн төвтэй хотын бодлого, Орчин төвтэй шийдэл, Төлөвлөлт төвтэй хөгжил, Сайн засаглал, Дагуул хот бодлогыг баримталжээ. Ирэх жилүүдэд Налайх, Багануур, Багахангай, Гачуурт, Хонхор, Майдар, Аэросити зэрэг хотуудыг бий болгох байдлаар төрөлжсөн хөгжилтэй хотуудыг хөгжүүлнэ. Харин Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах зорилгоор соёл, боловсрол, худалдаа үйлчилгээ, орон сууц, нийгмийн дэд бүтцийн хангамж бүхий хотын төв, дэд төв, төрөлжсөн төв, олон нийтийн төвүүдийг шинээр байгуулж олон төвт хотын тогтолцоог бүрдүүлэх аж. Орон сууцны бодлогын тухайд гэр хорооллыг дахин төлөвлөн орон сууцны хороолол, тохилог амины орон сууцны хороолол болгон хөгжүүлж, орон сууцны хангамжийг төвлөрсөн шугам сүлжээнд 70 хувь, инженерийн бие даасан эх үүсвэрт 30 хувийг холбон хөгжүүлэхээр төлөвлөжээ. Нийслэл хотын хувьд хамгийн чухал асуудал болох нийтийн тээврийг хөгжүүлэх асуудлыг ч үүнд тусгасан. Олон төрөлт ухаалаг тээврийн сүлжээг бий болгож, тусгай замын автобус, агаарын дүүжин тээвэр, цахилгаан соронзон тээвэр, газар доорх тээвэр зэргээр төрөлжүүлэн хөгжүүлнэ. Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх баримт бичгийг Засгийн газраар батлууллаа Нийслэлийг төрөлжсөн эдийн засаг, дагуул хот, дэд төвүүдтэй, хүн амьдрахад таатай орчин бүхий хот болгон хөгжүүлэх урт хугацааны үзэл баримтлалыг Засгийн газраар батлууллаа. Энэхүү баримт бичгийг Монгол Улсыг урт хугацаанд хөгжүүлэх бодлоготой уялдуулан боловсруулсан юм. 2013 онд боловсруулсан нийслэлийг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний биелэлтийг дүгнэхэд 29.6 хувьтай гарчээ. Биелэлтэд улс төр, эдийн засгийн гээд олон хүчин зүйл нөлөөлсөн хэдий ч цаашид энэ алдааг давтахгүй байх үүднээс нийслэлийг 2040 он хүртэл хөгжүүлэх баримт бичгийг боловсруулан ажиллажээ. 2040 оны төсөөллөөр нийслэлийн хүн амыг 2.2 сая байх аж. Шинээр 495 мянган орон сууц ашиглалтад орж, нэг сая 50 мянган ажлын байр бий болно гэсэн төсөөллийг гаргасан байна. Энэхүү төсөөллийн дагуу амьдрах таатай орчноор хүрээлэгдсэн, өндөр боловсрол, идэвхтэй амьдралын хэв маягтай, улсын ирээдүйн цөм болсон иргэнийг хөгжүүлэх юм. Байгаль орчны чиглэлээр экологийн коридорыг бий болгох бөгөөд Улаанбаатар хотын суурьшлын хилийг дагуулан 50 метр өргөнтэй суурьшлыг хязгаарлах ногоон бүсийг байгуулна. Мөн одоогийн байгалийн унаган төрхөөрөө байгаа газруудад болон төлөвлөлтийн дэд төвүүдэд цэцэрлэгт хүрээлэнгүүдийг байгуулах аж. Улаанбаатарыг 2040 он хүртэл хөгжүүлэх энэхүү баримт бичигт инженерийн хангамж, зам тээврийн сүлжээ, орон зайн төлөвлөлт зэргийг тусгаж өгчээ. Орон сууцны санг бүрдүүлж эхэллээ Нийслэл хот иргэдээ орон сууцжуулах хөтөлбөрийг боловсруулсан. Орон сууцны бодлогыг хэрэгжүүлэхдээ үнэт цаас гаргаж, түрээслээд өмчлөх хэлбэрээр зах зээлд бэлэн байгаа орон сууцыг худалдан авах замаар иргэдээ орон сууцжуулж, нөгөө талаар аж ахуйн нэгжүүдээ дэмжих бодлогыг хэрэгжүүлж байна. Нийслэлд 5301 айлын орон сууц бэлэн байгаа бөгөөд аж ахуйн нэгжүүдийг дэмжиж, иргэдээ орон сууцжуулах боломж бүрэн байна. Одоогийн байдлаар орон сууцны сангаа бүрдүүлж байгаа аж. Орон сууцны сан бүрдүүлэлтэд хамрагдах хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгжийг нээлттэй сонгон шалгаруулах байдлаар зохион байгуулах юм байна. Засгийн газар Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх журам-д нэмэлт, өөрчлөлт орууллаа. Өмнө нь иргэн орон сууцаа тав хүртэлх жилийн дотор түрээслээд энэ хугацаандаа үлдсэн төлбөрөө гүйцээн төлж өмчлөлдөө авдаг байсан бол хугацааг 15 хүртэлх жил болгон сунгажээ. Мөн өмнө нь зөвхөн улс, орон нутгийн төсөв, хөгжлийн сангийн хөрөнгөөр барьсан орон сууцнаас сонголт хийх болзол тавьдаг байсан. Харин одоо гадаад, дотоодын зээл, тусламж болон хувийн аж ахуйн нэгжүүд өөрийн хөрөнгөөр барьсан 100 хувь ашиглалтад орсон байрнуудаас сонгох өргөн сонголтыг боломж бүрджээ. Түүнчлэн 30 хүртэл хувийн урьдчилгаа төлбөр шаарддаг байсныг цуцалж, урьдчилгаагүй шууд орон сууцандаа орох зохицуулалтыг хийжээ. Ингэснээр иргэдийг орон сууцжуулах, аж ахуйн нэгжүүдийг бодлогоор дэмжих боломж бүрдэж байна. Нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэх дунд, урт хугацааны мастер төлөвлөгөө болон иргэдийг орон сууцжуулах бодлого төлөвлөлтийн талаар мэдээлсэн юм. Өнөөдрийн байдлаар авто замын сүлжээний нягтрал 2.1 км байгаа бол 2030 он гэхэд 3.6 км байхаар төлөвлөжээ. Хүн амын нягтралтай уялдуулан авто замын сүлжээний ирэх жилүүдийн төлөвлөгөөг гаргасан байна. Авто замын сүлжээний төлөвлөгөөнд Улаанбаатар хотод энэ онд 52 км дугуйн замыг барих ажлыг эхлүүлээд байгаа юм. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Шууд: Хотын дарга мэдээлэл хийж байна

С.Амарсайхан: Нийслэлийг төрөлжсөн эдийн засаг, дагуул хот, дэд төвүүдтэй, хүн амьдрахад таатай орчин бүхий хот болгон хөгжүүлэх урт хугацааны үзэл баримтлалыг танилцуулж байна

Хогтой холбоотой тоо баримтууд-Хогоор бүү хорло!

Монгол улсын хэмжээнд 2018 онд 3,5 сая тн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт хүргэж, дарж булсан бөгөөд энэ нь 2008 онтой харьцуулахад 4 дахин нэмэгджээ. Нийт хог хаягдлын 41.6% нь Улаанбаатар хотод, үлдсэн 58.4% нь хөдөө орон нутагт үүссэн гэж бүртгэгджээ. Дээр дурьдсан 3,5 сая тонн хог хаягдлын 91,8 хувь нь ахуйн хог хаягдал юм. Улсын хэмжээнд хог хаягдлын төвлөрсөн цэгийн тоо 390-д хүрсэн бөгөөд 7685 га талбайг зүгээр л хог асгаж, хогийг хадгалахад зориулж байна. Нийт хог хаягдлын 50 хувийг дахин боловсруулах боломжтой хог хаягдал эзэлдэг байна. Энэ нь 1,4 сая орчим тонн хог хаягдлыг бид дахин боловсруулах боломжтой бөгөөд гарж буй хог хаягдлыг 50 хувиар бууруулах боломж бий гэсэн үг. Гялгар уутнь газрын хөрсөнд 100-400 жил оршдог. Нэг даавуун тор170 ширхэг гялгар уут хэрэглэсэнтэй тэнцдэг. Байгальд ээлтэй хэрэглээг сонгоцгооё! ХОГООР БҮҮ ХОРЛО! 2.2019 оны байдлаар уул уурхайнолборлолтоосшалтгаалан 27.737.7га талбай эвдэрсэн, 11.284.2га талбай нөхөн сэргээгдээгүй. Байгаль Эн Тэргүүнд Хогоор Бүү Хорло! 3.Мөнгөн ус хүний эрүүл мэнд, байгаль орчныг хордуулдаг учраас дэлхий нийтээр хэрэглэхийг хорьж, хязгаарласан. ДЭМБ-аас хүний эрүүл мэндэд хор уршиг үзүүлдэг химийн бодисын эхний 10-т мөнгөн усыг багтааж, мөнгөн усны тухай МИНИМАТА-гийн конвенцийг НҮБ-аас санаачлан, дэлхийн улс орнууд нэгдэн, хэрэгжүүлж байна. Монгол Улсын хувьд: 2007 оны Засгийн газрын 95 дугаар тогтоолоор мөнгөн усыг хэрэглэхийг хориглосон химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад оруулсан. Байгаль орчны сайдын 2008 оны 135 дугаар тушаалаар уул уурхайн үйлдвэрлэлд мөнгөн ус ашиглахыг хориглосон. 4.Ердөө 12 минут хэрэглэгддэг хэрнээ хөрсийг 500 жил үхжүүлдэг гялгар уутнаас татгалзаж байгальд ээлтэй хэрэглээг сонгоцгооё! 5. Иргэн бүр Экологийн цагдаа. Монгол улсын үндсэн хууль 17.2 байгаль орчноо хамгаалах нь иргэн бүрийн журамт үүрэг мөн. 6. Дэлхийн дулаарал болон хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэн 48 гол горхи, 345 булаг, 150 нуур ширгэжээ. 7.Дэлхийн хамгийн том вирус болХОГ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.