Зарим дүүргийг хөгжүүлэх дунд хугацааны бодлогын баримт бичгийн төслийг хэлэлцэж байна

Дэлхийн дахины болон Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилгууд, Улаанбаатар хотын хөгжлийн хэтийн зорилттой уялдсан дүүргийн хөгжлийн анхны бодлогын баримт бичгийг Сонгинохайрхан болон Налайх дүүргийн хувьд боловсруулах санаачилгыг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Тогтвортой хөгжлийн зорилгуудыг Улаанбаатар хотноо нутагшуулан хэрэгжүүлэх нь төслийн хүрээнд дэмжин ажиллажээ. Түүнчлэн төслийн мэргэжил, арга зүйн дэмжлэгтэй Налайх ба Сонгинохайрхан дүүргийн тулгамдаж буй хөгжлийн гол бэрхшээл, сорилтуудыг тодорхойлж шийдвэрлэх, 2030 он гэхэд ТХЗ-ыг хангахын тулд дунд хугацааны бодлогын барим бичиг, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулсаныг танилцуулав. Хэлэлцүүлгийн үеэр Орон нутгийн хөгжлийн чиг хандлага, хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах хэрэгцээ, шаагдлага, хөгжлийн бодлого төлөвлөлт, удирдлагын тухай шинэ хуулийг хэрэгжүүлэхэд орон нутгийн гүйцэтгэх үүрэг болон нийслэлийн хөгжлийн бодлогын чиглэл, түүнийг хэрэгжүүлэхэд дүүргүүдийн үүрэг, хамтын ажиллагаа зэрэг илтгэлүүд танилцуулав. Сонгинохайрхан дүүргийн хөгжлийн дунд хугацааны бодлогын баримт бичгийг хэрхэн хэрэгжүүлэх болох НҮБХХ, Нийслэлийн засаг даргын тамгын газрын цаашдын хамтын ажиллагааны үр дүн, үйл ажиллагааны төлөвлөгөө, чиглэлийн талаар санал, мэдээлэл солилцлоо. Сүүлийн 30 жилд улсын нийслэл Улаанбаатар хотод шилжин суурьшилт нэмэгдсэн, хотын хүн амын ердийн өсөлтийн улмаас Монгол Улсын хүн амын тэн хагас орчим нь Улаанбаатар хотод оршин сууж байна. Тус төслийн хүрээнд үндсэн болон 9 дэд ажлын хэсэг, судалгааны багаас бүрдсэн 200 гаруй албан хаагч, иргэд, олон нийт, судлаачдын хэлэлцүүлгийн санал зөвлөмжийг тусган боловсруулсан Нийслэлийг хөгжүүлэх хэтийн зорилт хөгжлийн дунд хугацааны бодлогын баримт бичгийн энэ оны 2 дугаар сард баталсан бөгөөд ТХЗ-д суурилсан бодлогын арга хэмжээ болох туршилтын төсөл хэрэгжүүлэх замаар хамтран ажиллаж байна. Тус бодлогын баримт бичгийн хүрээнд Нийслэл Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийг цогцлоох, иргэдийн амьдралд таатай орчныг бий болгохын тулд ухаалаг технологид суурилсан шийдэлтэй, экологийн тэнцвэртэй ногоон хөгжилтэй, олон улсад өрсөлдөх чадвартай, дэд бүтэц хөгжсөн, хүртээмжтэй, бизнес оруулалтад ээлтэй, иргэдийн ажил эрхлэлт, орлого, эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлэх, эрүүл мэнд, боловсролын чанар хүртэмжийг шинэ түвшинд гаргах зорилтуудыг тусгажээ. Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх зорилгоор дунд болон богино хугацааны бодлогын баримт бичгүүдийн уялдааг сайжруулж, үе шаттайгаар хэрэгжүүлэх механизмыг бий болгох, зорилго бүрийг хангах арга хэмжээний төлөвлөгөөг салбар хоорон уялдуулан төлөвлөх шаардлагатай. Нийслэлийг хөгжүүлэхэд төрийн байгууллагын үүрэг, хариуцлага, дүүрэг бүрийн идэвхтэй ажиллагаа чухал үүрэгтэй ч төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээ, судалгаа, иргэний нийгэм, хувийн хэвшлийн байгууллагууд, иргэдийн санал санаачилга, идэвхтэй оролцоогоор нийслэл хотоо цогцоор нь хөгжүүлэх боломжтой тул оролцоог ханган ажиллах нь нэн чухал асуудал болохыг Нийслэлийн засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Отгонбаяр илтгэлдээ онцоллоо. Сонгинохайрхан дүүргийн хувьд өнгөрсөн 2019 онд тус дүүргийн иргэдийн дунд ажилгүйдэл 10 гаруй хувь эзэлж байгаа нь нийслэлийн ажилгүйдэл өндөр дүүрэгт орсон, 46 хувь нь нийгмийн халамжийн дэмжлэг авсан байна. Нийслэлийн дүүргүүдээс хүн ам, шилжин ирэгсдийн тоогоор тэргүүлдэг тэр хэрээр тулгамдаж буй асуудал өндөрт тооцогддог Сонгинохайрхан дүүргийн хувьд хөгжих шинэ боломжуудыг харахаас гадна өнөөгийн нөхцөл байдалд дутагдалтай байгаа нийгмийн үйлчилгээний хүртээмж, амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, улмаар хүнээ хөгжүүлэх шаардлага нэн тэргүүнд тулгардаг. Нэгдсэн Үндэстний Байгууллагын НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч хатагтай Илейн Конкиевич нээлтийн үгэндээ НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь Тогтвортой хөгжлийн зорилгуудыг үндэсний болон орон нутгийн бодлого төлөвлөгөө, салбарын бодлого, бүх шатны төсөвт тусгал болгоход дэмжлэг үзүүлж байгаа болон төлөвлөлтгүй суурьшил бүхий хотжилт, хүн амын хэт төвлөрөл нь эргээд хүрээлэн буй орчны бохирдол, ажилгүйдэл, ядуурлыг бий болгох хүчин зүйл болж буй тул цаг алдахгүйгээр тогтвортой хөгжлийг дэмжихэд хэнийг ч орхигдуулахгүй байх зарчмыг мөрдлөг болгох, Монгол Улсад тэгш бус байдлыг Тогтвортой хөгжлийн зорилгуудад хүрэх хэрэгжилтийг эрчимжүүлэхийн тулд дүүргийн хөгжлийн шинэ хандлага, дүр зураглалыг гаргах шаардлагатай хэлэв. Тус хэлэлцүүлэгт Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Үндэсний Хөгжлийн Газар, Сангийн яам, Нийслэлийн засаг даргын тамгын газар болон Сонгинохайрхан дүүргийн засаг даргын тамгын газар, ИТХ бусад төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцож байна. Маргааш 2020 оны 6-р сарын 12-ны өдөр Налайх дүүргийн тогтвортой хөгжлийн бодлого, төлөвлөлт, дунд хугацааны бодлогын баримт бичгийг хэлэлцүүлэг үргэлжилнэ. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 258 иргэн эх орондоо ирлээ

Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр орой 20:25 цагт Чингис хаанолон улсын нисэх буудалд газардлаа. Нийт 258 иргэн эх орондоо ирсэн бөгөөд бага насны хүүхэдтэй гэр бүл 52, жирэмсэн болон асран хамгаалагчтай 13, өндөр настан болон асран хамгаалагчтай 50, хөгжлийн бэрхшээлтэй 5, эрүүл мэндийн шалтгаантай 18, виз, санхүү зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай 20, оюутан 86 болон бусад шалтгаантай иргэд багтсан байна. Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, Ворлд Монголиа, Тайж, Намуун, Монголика зочид буудлуудад 21 хоног тусгаарлах юмгэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

 Энэтхэгээс ламхай хүүхдүүдийг авч ирэхээр тусгай үүргийн онгоц хөөрлөө

Энэтхэг-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 09:00 цагт Чингис хаан олон улсын нисэх буудлаас хөөрлөө. Тус нислэгээр нийт 251 иргэн эх орондоо ирнэ. Үүнд Лаос улсаас 10, Энэтхэгээс 6 иргэн, 6 лам багш, 229 ламхай нар багтаж байгаа юм. Тусгай үүргийн онгоц маргааш буюу 06 дугаар сарын 13-ны 07:00 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байнагэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

“Байгаль эн тэргүүнд, Хогоор бүү хорло” аян эхэллээ

ЦЕГ-ынЭкологийн цагдаагийн албанаас иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх, байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх шинэ үеийн нэгдмэл үзэл,төлөвшил, байгаль хамгаалах зөв дадал хандлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Байгаль эн тэргүүнд төслийг хэрэгжүүлж эхэллээ. Уг төслийн хүрээнд Байгаль орчныг хамгаалах тухай хууль-ийн 3 дугаар зүйл Газар, түүний хөрсийг аливаа нөлөөлж болзошгүй үйл ажиллагаанаас хамгаалж, байгаль орчны тэнцэл алдагдахаас урьдчилан сэргийлэх тухай хуулийн заалтыг хэрэгжүүлэх, мөн Хотын болон аяллын дүрэм, Хог хаягдлын алтан дүрэм сэдвээр олон нийтэд чиглэсэн нөлөөллийн ажлууд хийгдэх аж. Тодруулбал, энгийн аюултай, барилгын болон уул уурхайн хог хаягдлын талаарх мэдээллийг олон нийтэд өгөх, хөрс, усны бохирдлын эх үүсвэрийг бууруулах, экологийн тэнцвэрт байдал алдагдахаас урьдчилан сэргийлэхэд төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн буруу дадал хандлагыг өөрчлөх, зөв соёлыг төлөвшүүлэх, зөв үйлдэлд уриалах, эерэг өөрчлөлт гаргах зорилгоор Хогоор бүү хорло хэсэгчилсэн арга хэмжээг өнөөдрөөс ирэх сарын 10-ныхооронд сарын хугацаанд ШУА-ынХими, химийн технологийн хүрээлэн, ЭмсиэсКококола, Монконпропортиз компанитай хамтран хэрэгжүүлэх юм. Мөн Экологийн цагдаагийн албанаас иргэдийг дээрх аянд идэвхтэй оролцож дэмжин байгаль хамгаалах иргэний журамт үүргээ биелүүлэхийг уриаллаа.

Ш.Цэрэндулам: Махны үнэ 20 мянгад хүрсэн гэх нь ташаа мэдээлэл

Сүүлийн үед зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр үхрийн махны үнэ 20 мянган төгрөгт хүрсэн талаар мэдээлсэн байлаа. Энэ талаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндуламаас тодруулахад Ийм мэдээлэл гарсан нь иргэдэд буруу ташаа ойлголт төрүүлж, COVID-19 цар тахлын үед зах зээлийг сөргөөр удирдах эрсдэлтэй юм. Тиймээс бид өнөөдөр (өчигдөр) Бөмбөгөр, Барс, Хүчит шонхор худалдааны төв, Миний дэлгүүр сүлжээний супермаркетуудаар орж шалгахад ингэж өндөр үнэ тогтоосон газар алга. Хүчит шонхор худалдааны төвийн Дотоод хяналт шалгалтын албанаас манайд албан ёсоор тайлбар бичиг ирүүлсэн. Үүнд Зарим сонин хэвлэлийнхэн манай захад авсан зургийг ашиглаж наана нь хуурамчаар үнэ тавьж, олон нийтийг төөрөгдүүлж, бухимдуулах явуулга хийж байж болзошгүй гэж болгоомжилсон байсан гэсэн тайлбарыг өгсөн юм. Мөн ШӨХТГ-аас долоо хоногт хоёр удаа махны үнийн судалгааг хийж, үнэ тарифт хяналт шалгалт явуулж байгаагаа ч хэллээ. Энэ өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүдэд үхрийн махыг 14-15.5 мянга, хонины махыг 10-11.5 мянган төгрөгөөр худалдаалж байгаа аж. Гэвч тус газраас махны худалдаа эрхлэгчид болон зах, худалдааны төвийн хяналтын ажилтнуудтай уулзаж, нийгэм даяараа хүнд хэцүү нөхцөлд байгаа энэ үед махны үнийг хөөрөгдөж нэмэхгүй байх, үндэслэлгүйгээр үнийг нэмбэл хариуцлага тооцох талаар сануулж анхааруулах, зөвлөмж өгөх зэргээр ажиллаж байгааг албаны эх сурвалж хэлж байлаа.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.