УБТЗ гармын мэдлэг дээшлүүлэх олон улсын өдрийг “ЗОГС, ХАР, СОНС” уриатайгаар тэмдэглэж байна
2020-06-11 11:24:23 Нийтлэгдсэн: НийгэмОлон улсын төмөр замуудын холбооноос /UIC/ жил бүрийн 6 дугаар сард зохион байгуулж тэмдэглэдэг ГАРМЫН МЭДЛЭГ ДЭЭШЛҮҮЛЭХ ОЛОН УЛСЫН ӨДӨР өнөөдөр тохиож байна. Энэхүү өдрийг UIC-ийн гишүүн улс орнууд тэр дундаа тус холбооны гишүүн УБТЗ ХНН жил бүр хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр тодорхой бүтээлч ажлуудыг хийж, олон нийтэд төмөр замын гармаар анхаарал болгоомжтой нэвтрэх талаар сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулдаг юм. Энэ жил дэлхий дахинаа цар тахал гарсантай холбоотойгоор энэхүү өдрийг онлайн хэлбэрээр зохион байгуулж байна. Мөн УБТЗ-ын хэмжээнд 2020 онд гармын техникийн байдлыг сайжруулах, гармын мэдлэг дээшлүүлэх олон улсын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын төлөвлөгөө-ний хүрээнд Түнх өртөөний 273 км, Толгойт-Улаанбаатар-2 хоорондын 396 км, Айраг өртөөний 753 км-ийн хос гарам, Сайншанд-Зүүнбаян хоорондын 3 км, Салхит-Хөтөл хоорондын 1 км-ийн гармуудын техникийн байдлыг сайжруулах ажлууд хийгдэж байна. Олон улсын төмөр замуудын холбооноос өгсөн чиглэлийн дагуу УБТЗХНН-ийн хэмжээнд гармын мэдлэг дээшлүүлэх олон улсын өдрийг ЗОГС, ХАР, СОНС уриатайгаар тэмдэглэж байна. Иргэд, жолооч нар Төмөр замын гарам-аар нэвтрэхдээ маш анхаарал сонор сэрэмжтэй байж Монгол улсын замын хөдөлгөөний дүрмээ биелүүлэн өөрсдийн болон галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган соёлтой зорчиж байхыг уриалж байна. Мэдээллийн эх сурвалж: УБТЗ ХНН
Жүжигчин О.Дөлгөөн “Байгаль эн тэргүүнд, Хогоор бүү хорло” аянд нэгдлээ
2020-06-11 11:16:08 Нийтлэгдсэн: НийгэмЦЕГ-ын Экологийн цагдаагийн албанаас иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх, байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх шинэ үеийн нэгдмэл үзэл, төлөвшил, байгаль хамгаалах зөв дадал хандлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Байгаль эн тэргүүнд төслийг хэрэгжүүлж эхэлсэн билээ. Хөрс, усны бохирдлын эх үүсвэрийг бууруулах, экологийн тэнцвэрт байдал алдагдахаас урьдчилан сэргийлэхэд төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн буруу дадал хандлагыг өөрчлөх, зөв соёлыг төлөвшүүлэх, зөв үйлдэлд уриалах, эерэг өөрчлөлт гаргах зорилгоор Хогоор бүү хорло хэсэгчилсэн арга хэмжээг өнөөдрөөс эхлэн ирэх сарын 10-ны хооронд сарын хугацаанд ШУА-ын Хими, химийн технологийн хүрээлэн, Эм си эс Коко кола, Монкон пропортиз компанитай хамтран хэрэгжүүлэх юм. Тэгвэл Байгаль эн тэргүүнд, Хогоор бүү хорло аянд Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин О.Дөлгөөн нэгдлээ. Тэрбээр аянд нэгдэж байгаагаа цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ. МУСТА,жүжигчин О.Дөлгөөн: Сайн байна уу ? Бид АНУ- аас та бүхэнтэй мэндчилж байна. ЦЕГ болон Экологийн Цагдаагийн Албанаас зохион байгуулж буй БАЙГАЛЬ ЭНД ТЭРГҮҮНД | ХОГООР БҮҮ ХОРЛО аянд бид гэр бүлээрээ нэгдлээ.Ердөө 12 минут хэрэглэгддэг хирнээ хөрсийг 500 жил үхжүүлдэг гялгар уутнаас татгалзаж байгальд ээлтэй хэрэглээг сонгоцгооё. Би Байгальд хоргүй хүүгийнхээ жилийн өмнө зурж өгсөн тороор гангарлаа хэмээн бичжээ.
ЦЕГ-ынЭкологийн цагдаагийн албанаас иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх, байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх шинэ үеийн нэгдмэл үзэл,төлөвшил, байгаль хамгаалах зөв дадал хандлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Байгаль эн тэргүүнд төслийг хэрэгжүүлж эхэллээ. Уг төслийн хүрээнд Байгаль орчныг хамгаалах тухай хууль-ийн 3 дугаар зүйл Газар, түүний хөрсийг аливаа нөлөөлж болзошгүй үйл ажиллагаанаас хамгаалж, байгаль орчны тэнцэл алдагдахаас урьдчилан сэргийлэх тухай хуулийн заалтыг хэрэгжүүлэх, мөн Хотын болон аяллын дүрэм, Хог хаягдлын алтан дүрэм сэдвээр олон нийтэд чиглэсэн нөлөөллийн ажлууд хийгдэх аж. Тодруулбал, энгийн аюултай, барилгын болон уул уурхайн хог хаягдлын талаарх мэдээллийг олон нийтэд өгөх, хөрс, усны бохирдлын эх үүсвэрийг бууруулах, экологийн тэнцвэрт байдал алдагдахаас урьдчилан сэргийлэхэд төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн буруу дадал хандлагыг өөрчлөх, зөв соёлыг төлөвшүүлэх, зөв үйлдэлд уриалах, эерэг өөрчлөлт гаргах зорилгоор Хогоор бүү хорло хэсэгчилсэн арга хэмжээг өнөөдрөөс ирэх сарын 10-ныхооронд сарын хугацаанд ШУА-ынХими, химийн технологийн хүрээлэн, ЭмсиэсКококола, Монконпропортиз компанитай хамтран хэрэгжүүлэх юм. Мөн Экологийн цагдаагийн албанаас иргэдийг дээрх аянд идэвхтэй оролцож дэмжин байгаль хамгаалах иргэний журамт үүргээ биелүүлэхийг уриаллаа.
Хотод өнгө үзэмж нэмсэн , тав тухтай, цахилгаан давхар болон дан автобусаар иргэдэд үйлчлэх бэлтгэл ажлыг хангаж байна
2020-06-10 17:12:49 Нийтлэгдсэн: НийгэмЗасгийн газрын 2018 оныАгаарынбохирдлыг бууруулах талаар авах арга хэмжээний тухай43 дугаар тогтоол, Засгийн газрын 2018 оны 321 дугаар тогтоолоор батлагдсан Төрөөс авто тээврийн салбарт баримтлах бодлого, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааныхөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлдзаасанзорилт, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ЗОРЧИГЧ ТЭЭВЭР ГУРАВ ОНӨААТҮГазар урьдчилгаа 20%-г Нийслэлийн төсвийн хөрөнгөөр,80%-ийгМонголын хөгжлийн банк болон Хятадын хөгжлийн банкны санхүүгийн 6 жилийн хугацаат зээлийн эх үүсвэрээр2 давхар цахилгаан автобус 10 ширхэг, энгийн цахилгаан автобус 36 ширхэг, нийт46 ширхэг цахилгаанавтобус, 15 ширхэг цэнэглэх төхөөрөмж, 4 ширхэг эрчим хүчний дэд станц худалдан авч, техникийн парк шинэчлэлт хийхээр бэлтгэл ажлуудыг ханган ажиллаж байна. Эхний ээлжинд туршилтаар үйлчилгээнд явуулж эхлэх юм. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Улс, аймаг, сумдын наадам долоодугаар сарын 11, 12-нд нэгэн зэрэг болно
2020-06-10 16:42:03 Нийтлэгдсэн: НийгэмМонголын үндэсний бөхийн холбооноос аймаг, орон нутгийн үндэсний бөхийн холбоодод зөвлөмж гаргалаа. Зөвлөмжийн дагуу улс, 21 аймаг, бүхсумдыннаадамдолоодугаарсарын 11, 12-нднэгэн зэрэг болох аж. Мөн улсын наадамд 512, аймгийн наадамд 128, сумын наадамд 64 бөх барилдуулах шийдвэр гарчээ. Эх сурвалж: Монголын үндэсний бөхийн холбоо
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй