УРИАЛГА

2020-06-10 16:12:29 Нийтлэгдсэн: Нийгэм
УРИАЛГА

МОНГОЛ УЛСЫН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСАГ, ТӨР ЗАСГИЙН БАЙГУУЛЛАГУУД,ИРГЭД, ЗАЛУУЧУУД, МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН2020 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛЬД ОРОЛЦОГЧ НАМ, ЭВСЭЛ,НЭР ДЭВШИГЧДЭД Их Эзэн Чингис Хааны 81 дүгээр Мянганы 3 дугаар Оны Бага Сарын Шинийн 18 УРИАЛГА Хөх Мөнх Тэнгэрийн Хүчин дор Их Суу Залийн Игээгэн дор Их Төрийн минь Сүлд өршөөж Их Монгол Улс минь амар амгалан байх болтугай! Дэлхий хэмээх цэнхэр гарагийн 4.5 тэрбум жил, оюун ухаант хүн төрөлхөтний нэг дэх сая жилийн босгон дээр энэ цагт биеийг олсон амьтай үйлтэй бүхэн, энэ цагт хүний төрлийг олсон олон олон хүн ард, улс үндэстнүүд, мөн их түүхийн эзэд болсон хүмүүний уг, хөх нуруут Монголчууд бид ч бүгдээр нэгэн мөрт өнгөрсөн цагийн үргэлжлэл, ирээдүй цагийн эхлэл болох хамгийн аугаа их түүхэн цаг хугацаатай нүүр туллаа. Энэ аугаа их түүхэн цаг хугацааны учрыг тайлж, утгыг дээдэлвээс ертөнцийн мөн чанар 13 дахь бүхлээр нэгэн эгшнийг бүтээн орон зайг хэм тэнцүүлж, сансар огторгуйн 9 дэх үечлэлийн хөгжлийг дэлгэж, эх дэлхий маань 7 дахь цаглабарынхаа тэнхлэгт тохирч, хүн төрөлхөтний хөгжил оюун санааны орон зайн энгээр оюун мандлын соёл иргэншилд бүрэн шилжиж буйгаар тодорхойлогдоно. Энэхүү түүхэн цаг үед 2 эрин, 2 мянган, 2 зууны босгыг дамнан хөгжсөн, 99 жилийн түүхтэй, Азийн залуучуудын анхныбайгууллага болох Монголын Залуучуудын Холбоо түүхэн хөгжлийнхөө тодорхой үе шатыг даван туулж, ирж буй цаг үетэй хөл нийлүүлэн, дараагийн нэгэн шинэ үеийн их түүхээ бичихэд бэлэн боллоо. Энэхүү түүхийг бүтээх их үйл хэрэг нь оюун мандлын соёл иргэншлийг эхлүүлж буй дээрх цаг хугацааны шаардлага болох ертөнцийн мөн чанараас эрхшээх нэгэн бүхэл эгшний амьсгал, сансар огторгуйн хөгжлийн үечлэл, мөн эх дэлхийн маань хөгжлийг хэмнэх цаглабарын тэнхлэгт үндэстнүүдийн үнэт зүйлээр тодорхойлогдох шинжлэх ухааны гүн гүнзгий үндэслэлтэйгээр тохирон хөгжих зам мөр байх нь зайлшгүй. Иймийн тулд Монголын Залуучуудын Холбооны түүхэн хэрэгцээ нь шинжлэх ухаан, тэр дундаа нийгмийн шинжлэх ухаанаар дүгнэж хэлбэл Сонгодог Иргэний Нийгмийн Байгууллага, гүнзгийрүүлэн хэлбэл Сонгодог Монгол Иргэний Нийгмийн Байгууллага байх ёстой болно. Тэгвэл Сонгодог Иргэний Нийгмийн Байгууллага гэдэг нь хүний хөгжлийн байгаль зүйн үндэслэлээр зохион байгуулагдсан, нийгмийн хөгжлийн цаг хугацааны хүчин зүйл дээр тулгуурлан хөгжих хүн бүхний иргэний эрхээ эдлэх нийгмийн хариуцлагын орон зай байх ёстой. Сонгодог Иргэний Нийгмийн Байгууллагын нийгмийн хариуцлагын орон зай нь эрүүл иргэний нийгмийн харилцааг бүрдүүлж чадна. Эрүүл нийгэмд л эрүүл засаглал, эрүүл улс төрийн харилцаа хэрэгтэй. Тэгвэл эрүүл нийгэмд л эрүүл засаглал, эрүүл улс төр байна. Эрүүл засаглал, эрүүл улс төр л эрүүл нийгмийг хүснэ. Ийм учраас эрүүл нийгмийн харилцааг бүтээж чадах Сонгодог Иргэний Нийгмийн Байгууллагыг хөгжүүлэх нь нийгмийн шинжлэх ухааны үндэслэлээр зөвшөөрөгдөх зайлшгүй түүхэн үйл явц юм. Сонгодог Иргэний Нийгмийн Байгууллагын байгалийн үндэслэл нь хүний байгалиас олгогдсон хүйсийн ялгаа эрэгтэй, эмэгтэй, хүний хөгжлийн насжилтаар тодорхойлогдох боловсролын хөгжлийн ялгаа болох хүүхэд, залуу, ахмад гэсэн 3 үеийн онцлог хөгжлөөр тодорхойлогдоно. Нийгмийн хүчин зүйл нь дээрх бодит үндэслэлээр, тухайн цаг хугацаанд, хүний хөгжлийн суурь хэрэгцээнээс хүний хөгжлийн эцсийн зорилго хангагдах шалтгаан дор нийгмийн хамтын хариуцлагын орон зайг бүтээж, удирдан чиглүүлэх үйл хэрэг байх ёстой. Иймээс Монголын Залуучуудын Холбоо нь байгаль зүйн шаардлага хэрэгцээ, нийгмийн харилцааны бодит тулгуур хүчин зүйлийн дор хүлээн зөвшөөрөгдсөн Сонгодог Иргэний Нийгмийн Байгууллага болохынхоо хувьд нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэн, хувь хүний иргэний эрхээ эдлэх түүхэн нэн хариуцлагатай үүргийг өөр дээрээ хүлээж, нийгмийн хариуцлагын орон зайг итгэл төгс бүтээн байгуулах болно. Бид иргэний нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, үүргээ биелүүлэн, эрхээ эдлэхийн тулд хууль ёс зүйн дор бүхий л талын хүчин зүйлтэй хамтран нэгдэж ажиллахад бэлэн байна. Иймд улс төр, эдийн засгийн харилцааг удирдан чиглүүлж буйУлс Төр, Эдийн Засаг-ийнБайгууллага-ууд,Төр Засаг-ийн эрх зүйт бүхий лЭрх Бүхий Байгууллага-уудаас нийгмийн харилцааг нэхэн шаардаж, тэдгээрээс тавигдах шаардлага, хэрэгжүүлж буй үйл хэргүүдийг хүлээн зөвшөөрч хамтран, мөн дэмжиж ажиллахаа илэрхийлж, нийгмийн хариуцлагын орон зайг бүтээн байгуулах их үйл хэрэгт уриалж байна! Хууль ёс зүйт төр, Нийгмийн хариуцлагат иргэний эрх, Шинжлэх ухааны үндэслэлтэй Хүний хөгжил, Улсын хөгжил, Дэлхийн хөгжилд хамтдаа! Хүндэтгэсэн, ЕРӨНХИЙЛӨГЧ А.МӨНХБАТ

Нийтэлсэн:
Нур-Султанаас ирэх онгоц Казахстанаас 12.00 цагт хөөрнө

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Казахстан улсаас иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулж байна. Нур-Султан-Улаанбаатар чиглэлийн ОМ7168 аяллын дугаартай агаарын хөлөг өнөө өглөө08:01 минутадЧингис хаан олон улсын нисэх буудлаас хөөрсөн юм. Казахстан улс руу үйлдэж буй тусгай үүргийн нислэгээр 170 орчим иргэнийг татан авах бөгөөд мөн Киргиз, Узбекистанд байгаа иргэдээ татан авна. МИАТ компанийн Нур-Султан -Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 12 цаг 10 минутанд Нурсултан Назарбаев онгоцны буудлаас хөөрнө. Эх сурвалж: Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан улсад суугаа элчин сайдын яам

МЭДЭГДЭЛ

2020-06-09 11:00:40 Нийтлэгдсэн: Нийгэм
МЭДЭГДЭЛ

Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн үйл явцтай холбоотой зарим шүүгч рүү чиглэсэн, тэдний хараат бус байдал, ажил хэргийн нэр хүндэд нь халдсан шинжтэй мэдээллийг нийгмийн сүлжээний нэр бүхий хаягаар зориудаар түгээж байна. Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар шүүгчийн шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс оролцон нөлөөлөх нь хориотой бөгөөд шүүхийн шийдвэр, тогтоол, шүүгчийн захирамжийг эс зөвшөөрвөл хуульд заасан үндэслэл, журмын дагуу гомдол гаргах эрх нь хэргийн оролцогчдод нээлттэй. Иймд хууль тогтоомж зөрчин үндэслэл, нотолгоогүй, гүтгэлгийн шинжтэй мэдээ мэдээллийг түгээж, шүүгчийн хараат бус байдал, ажил хэргийн нэр хүндэд халдаж байгаа үйл ажиллагаагаа нэн даруй зогсоохыг шаардаж байна. Цаашид шүүгчийн хараат бус байдалд халдсан шинжтэй үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулсан тохиолдолд хууль тогтоомжид заасны дагуу холбогдох арга хэмжээ авахыг мэдэгдье. ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ

Бага зэргийн бороо орно

2020-06-09 10:05:54 Нийтлэгдсэн: Нийгэм
Бага зэргийн бороо орно

Малчид, иргэдэд:Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна. 2020 оны 06 дугаар сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Өдөртөө 16-18 градус дулаан байна. Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг-үүр, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөөр 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 22-27 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна. Эх сурвалж: ЦУОШГ

АТГ: Арван нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэгт анхааруулсан хариу өгчээ

Авлигатай тэмцэх газар 2020 оны 6 дугаар сарын 2-4-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 216 хүний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ. Өнгөрсөн долоо хоногт 156 мэдүүлэг шинээр хүлээн авсан бөгөөд нийт 314 урьдчилсан мэдүүлгийг хянан үзжээ. Хянан шийдвэрлэсэн 216 мэдүүлгээс ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй 198, хууль журамд заасан үндэслэлээр буцаасан 8, ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй, ашиг сонирхлын зөрчил үүсэж болохуйц нөхцөл байдлыг тогтоож,10 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэгт анхааруулсан хариу өгөв. Одоогоор ажиллагаанд 98 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.