Улсын бүртгэлтэй анхан шатны ба дундын хоршоодод үнэлгээ хийж байна
2020-06-08 11:21:24 Нийтлэгдсэн: Нийгэм![Улсын бүртгэлтэй анхан шатны ба дундын хоршоодод үнэлгээ хийж байна](/uploads/7c5a4523e39b2d1117cabaf040b3bc58f7cb5d32.jpg)
ХОРШООНЫ ХӨГЖЛИЙН ҮНЭЛГЭЭ 2020үндэснийхэмжээнд улсын бүртгэлтэй анхан шатны ба дундын хоршоодод үнэлгээ хийж байна. Засгийн газрын 2019 оны 362 дугаар тогтоолоор батлагдсан Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр-III-ийн хүрээндулс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулж байгаа хоршоодын үйл ажиллагааг дэмжих, идэвхжүүлэх, тэдний туршлагыг нь хуваалцаж, сурталчлан таниулах, сумын хөгжлийг дэмжих зорилгоор хоршоогоор дамжуулан түүхий эд, бүтээгдэхүүнийбэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоо, загвар хоршоодыг бий болгох ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Үндэсний статистикийн хорооны бизнес регистрийн санд 2018 оны жилийн эцсийн байдлаар 4477хоршоо бүртгэлтэй байна. Хоршоодын үйл ажиллагааг тогтвортой эсэхийг тогтоох, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн тоо хэмжээ, хүчин чадлын талаар нарийвчилсан мэдээлэл цуглуулах,хариуцлага,дотоод хяналтыгсайжруулах зорилгоор хоршоодын хөгжлийн үнэлгээг Монгол Улсын 21 аймаг,330сум, нийслэлийн 9 дүүргийг хамруулан2020 оны 05 дугаар сарын 15-наас06 дугаар сарын 30-ныхооронд зохионбайгуулах ажлыг эхлүүлээд байна. Үнэлгээний үеэр төрөөс хоршооны хөгжлийг дэмжих чиглэлээр баримталж буй бодлого, хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд хоршоодын бизнесийн хөгжлийнтүвшиндгарч буй ахиц дэвшил, нийтлэг тулгамдаж буй асуудлуудыг тэдгээрийн удирдлага, гишүүдийн оролцоотойгоор тодорхойлж, хоршооллын талаар цаашид баримтлах бодлого, чиглэлийг тогтоох, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих бодлоготой уялдуулахад шаардагдах суурь мэдээллийг бэлтгэх юм. Хамрах хүрээ: Үндэсний хэмжээнд улсын бүртгэлтэй байгаа анхан шатны ба дундын хоршоод Ерөнхий зохион байгуулагч: ХХААХҮЯ, Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, хоршооны хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар Санхүүгийн зохицуулах хороо Монголын хоршооллын үндэсний нэгдсэн холбоо Хамтран хэрэгжүүлэгч байгууллагууд: Аймаг, нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн газар Хоршоодын мэргэжлийн холбоод Хоршоо дэмжих олон улсын төсөл, хөтөлбөрүүд Сум, дүүргийн хөдөө аж ахуйн тасаг Хоршооны хөгжлийн үнэлгээний аргачлал: Хоршооны Хөгжлийн Үнэлгээ(ХХҮ)нь хоршоонычадавхийгүнэлэхэд зориулан боловсруулсан үнэлгээний хэрэгсэл юм. Энэхүү аргачлал хоршооны давуу болон сул талуудыг илрүүлэн үйл ажиллагаа нь бизнесийн хөгжлийн аль шатандаа явж байгаа цаашид анхаарах шаардлагатай асуудлуудыг тодорхойлон гаргаж ирдэг. Хоршооны өнөөгийн хөгжлийнтүвшиндсуурь үнэлгээ хийж тодорхой хугацааны дараа дахин үнэлж гарсан өөрчлөлтийг харьцуулан хэмжихэд хяналт, мониторингийн үүрэг гүйцэтгэдэг. Уг аргачлалыг Канадын хоршоодын холбоо анх боловсруулан үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн ба Монголын хоршооллын үндэсний нэгдсэн холбоо 2012 оноос хоршооны хөгжлийг үнэлэхэд ашиглан өөрийн орны хоршоодын нөхцөл байдалтай уялдуулан тохируулж сайжруулсан. Үнэлгээнд ашиглаж буй үзүүлэлтүүд нь хоршооны үйл ажиллагааны гүйцэтгэл, хөгжлийг хэмжиж үйл ажиллагаагаа сайжруулахад чиглэгдсэн хамгийн наад захын шаардлагатай стандарт юм. Хоршооны хөгжлийн үнэлгээний аргачлал нь үндсэн 4 бүлэг, 10 үзүүлэлттэй. Үзүүлэлт тус бүр 6-8 асуулттай байна. Хоршооны хөгжлийн үнэлгээний арга хэмжээ нийслэлийн дүүргүүд болон Архангай, Дундговь, Дорнод Өмнөговь, , Булган, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Сүхбаатар, Хэнтий, Хөвсгөл, Ховд зэрэг аймгуудад амжилттай хийгдэж эхлээд байна. Сургалтаар зөвхөн хоршооны хөгжлийн үнэлгээний тухай төдийгүй, хоршооны мөн чанар, хоршооны засаглал, менежмент, бизнесийн үйл ажиллагаа, гишүүнчлэл, ил тод байдал, санхүү зэрэг олон чиглэлээр нийтлэг ойлголт, мэдлэг олгож ажилласан нь ач холбогдолтой байв. Орон нутагт сургалтын явцад болон сум, аймгийн хоршооны мэргэжилтнүүдтэй уулзаж ажиллахад хоршоодод нийтлэг тулгамдаж буй дараах асуудлууд байна. Тухайлбал, Ихэнх хоршоод жинхэнэ хоршооны зарчим, мөн чанарын дагуу үүсэн байгуулагдаагүй, эзний шинжтэй, гишүүддээ үйлчилдэггүй. Орон нутагт улсын бүртгэлтэй олон хоршоо байгаа боловч идэвхтэй үйл ажиллагаа явуулдаггүй, хоршооны дарга, тэргүүлэгчид, хяналтын зөвлөлд хэн ажилладаг нь тодорхой бус, тэгсэн мөртлөө улсын бүртгэлээс хасуулаагүй байдаг нь төвөгтэй байдлыг үүсгэдэг байна. МАА-н хоршоод гишүүн малчдынхаа мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг зах зээлд бөөнөөр борлуулах, тэдний хэрэгцээт бараа, бүтээгдэхүүнээр хангах зэрэг үйл ажиллагаа явуулдаггүй. Ихэнх хоршооны удирдлага, гишүүд хоршооны талаар нийтлэг ойлголт, мэдлэг сул байдаг зэрэг нь хоршоо жинхэнэ ёсоор хөгжихөд саад бэрхшээл болдог тухай сум, орон нутгийн мэргэжилтнүүд санал бодлоо илэрхийлж байна. Мөн энэ хавар ноолуурын үнэ унасны улмаас малчид өр зээлийн асуудлууд хүндрэлтэй байгаа талаар мэргэжилтнүүд ярьж байна. Хоршоодын өмнө тулгарч буй дээрх нийтлэг асуудлуудыг шийдвэрлэхэд ХХААХҮЯ, Монголын хоршооллын үндэсний нэгдсэн холбоо хамтран Хоршооны хөгжлийн үнэлгээ-г хийж байгаа нь цаг үеэ олсон асуудал гэж сургалтад оролцогчид үзэж байлаа. Сургалтын явцад короновирусын халдвар, онцгой байдлын дэглэмийг баримталж ажиллаж байна. Эх сурвалж: ХХААХҮЯ
![Баянхонгор аймагт 4.2 магнитудын хүчтэй газар хөдөлжээ](/uploads/1036139f6b162ebd3b9aaab5edd030e61003bf30.jpg)
Баянхонгораймгийн Баянцагаан сумын Гичгэнэ багийн Баянсайр гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 19 км-т, 2020.06.07-ны өдрийн 22:43 цагт 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Баянцагаан сумын Засаг дарга Н.Шагдарсүрэнгээс тодруулахад сумын төвийн иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй, тухайн газар нутагладаг 1 өрх айлд чичирхийлэл мэдрэгдсэн, учирсан хохиролгүй гэв.
![Сидней-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц хөөрлөө](/uploads/bc68484c31546445d8c053c41acf15763bf7e2ec.jpg)
Сидней-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц замдаа явж байна. 20.00 цагт Буянт-Ухаад газардах хуваарьтай. Онгоцоор бага насны хүүхэдтэй гэр бүл 79, жирэмсэн болон асран хамгаалагчтай 15, өндөр настан болон асран хамгаалагч 47, хөгжлийн бэрхшээлтэй 2, эрүүл мэндийн шалтгаантай 26, виз, санхүү зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай 64 /нэг хүн визний зөрчилтэй учир үлдсэн/, Филиппин Улсын Сэбү арлаас 29, нийт 262 иргэн эх орондоо ирнэ.
![COVID 19-ийн үед зуны улиралд анхаарах зүйлс](/uploads/2e1232e936774968aa7618fd30b6a94d122d0ca6.jpg)
Коронавируст халдварын үед зуны улиралд анхаарах зүйлс: Амны хаалт цэвэр, хуурай байх Аль болох хөвөн даавуун нимгэн амны хаалт хэрэглэх Амны хаалт хэт бариу байж болохгүй Ханиаж найтааж байгаа хүнээс хол байх Хүнтэй ойрын зайнаас харилцахгүй байх Гараа тогтмол савандаж гүйцэд угаах, спиртэн суурьтай гар ариутгагч хэрэглэх Олон хүнтэй газраар явахгүй байх Ширээн дээр аль болох гараа тавихгүй байх Гараа нүд, ам, хамартаа хүргэхгүй байх Нарны малгай, шил, шүхэр хэрэглэх Даавуун хувцас өмсөх Нойтон чийгтэй алчуур толгой, хүзүүнд тавих Гадуур аль болох бага явах Ус, хярам, хар цай ойр ойрхон уух Нүүрний арьсаа сайтар цэвэрлэж чийгшүүлэх Зүрх судас, амьсгалын замын архаг хууч өвчтэй хүмүүс, бага насны хүүхэд хэт халууны өдрүүдэд гадуур явахгүй байхыг ЭМЯ-наас анхааруулж байна.
Шууд: С.Амарсайхан Яармаг дахь эх хүүхдийн нэгдсэн эмнэлэгт очиж, бэлэн байдалтай танилцлаа
2020-06-08 10:07:12 Нийтлэгдсэн: НийгэмСурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй