Австрали болон Филиппинээс 263 иргэнээ татах тусгай үүргийн онгоц өнөө орой газардана

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Австрали болон Филиппин Улсаас монгол иргэдээ татан авах МИАТ компанийн тусгай үүргийн онгоц Сидней хотоос орон нутгийн цагаар зургадугаар сарын 8-ны 07:40 цагт хөөрчээ. Уг нислэг замдаа Филиппин Улсын Сэбү хотод түр зогсон сумлах хугацаандаа тэнд гацаад буй 29 монгол иргэнийг авах бөгөөд ийнхүү нийт 262 иргэнийг эх оронд нь тээвэрлэн авчрах юм. Энэхүү тусгай үүргийн нислэг нь Монголын иргэний агаарын тээврийн түүхэнд Австрали тив рүү анх удаа үйлдсэн нислэг гэдгээрээ онцлог юм. Онгоц Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд өнөө орой газардах хуваарьтай байна. Эх сурвалж: Гадаад харилцааны яам

Улсын их дэлгүүрт гарсан галыг бүрэн унтраалаа

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Номин холдинг ХХК-ийн эзэмшлийн Улсын их дэлгүүрийн 6 дугаар давхар шатаж байна гэсэн дуудлага өчигдөр буюу 06 дугаар сарын 07-ны өдрийн 16:48 цагт хүлээн авсан. Дуудлагаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, хэлтсийн дарга, дэд хурандаа Г.Галбадрах, НОБГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Н.Нямхорлоо нараар ахлуулсан 5 дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 7 ангийн 230 гаруй алба хаагч ажиллаж, 21:30 цагт бүрэн унтраалаа. ОБЕГ-ын тэргүүн дэд, бригадын генерал Г.Ариунбуян, дэд дарга, хурандаа Ц.Ганзориг, НОБГ-ын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн нар мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч, удирдлага зохион байгуулалтаар хангасан ажилласан юм. Алба хаагчид галын аюулаас 11 иргэнийг аварч, угаартсан 2 иргэнийг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн бөгөөд Гал түймрийн шалтгааныг холбогдох байгууллагын үзлэг шалгалтаар тогтооногэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдэээллээ.

Гэвш лам Дэнгела буяны их үйлээ түгээсээр байна

Билгийн тооллын зуны эхэн сарынэнэ өдрүүдэдБУРХАН БАГШИЙН ИХДҮЙЧИНӨДӨР тохиож байгаа билээ.Энэхүүдүйчинөдрүүд нь шинийн 1-15ны өдрийг дуусталүргэлжлэхбөгөөдГэвш лам Дэнгела шинийн 3,4-ний /2020.05.25,26/ өдрүүдэдБаянзүрхдүүргийн зорилтод бүлгийн өрх толгойлсон эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй залуу гэр бүл болон хүүхэд багачуудад сүсэгтэн олон шавь нарынхаа хамт гарын бэлгээ гардууллаа. Тэрээр жил бүрийн энэ өдрүүдэд сайн үйлсийн аянзохионбайгуулдагуламжлалтай бөгөөд энэ удаа тус дүүргийн Засаг даргын Тамгын газар нийгмийн ажилтны судалгаанд хамрагдсан 11 хорооны 11 өрх толгойлсон ээж, хөгжлийн бэрхшээлтэй залуу гэр бүлд хэрэгцээт хүнсний зүйл болон ахуйн хэрэглээний зүйлсээр тусалж, 111 хүүхэд багачуудад гутал хувцас, гарын бэлгийг өрх бүрээр зорин очиж халуун сэтгэлийн аяныг зохион байгууллаа. Коронавирусийн халдвар цар тахлын хэмжээнд хүрч дэлхий нийтийг айдаст автуулж буй энэ үед хүмүүн бид даян дэлхийн энх, амар, амгалангийн төлөө хичээнгүйлэн сүсэглэн залбирваас тэрхүү буян хэдэн мянгантаа арвижих билэгт сайн өдрүүд үргэлжилж байна. Тиймээс хүн бүр өөрийн бие сэтгэлдээ аливаа сайн сайхан бүхнийг бодож, өчүүхэн төдий тусыг амьтан бүхний сайн сайхны зориулах нь хүмүүн бидний эрхэм чанар оршино хэмээн Бухан багшийн сургаалд номлосон болохыг гэвш лам Дэнгела айлтгаж байлаа. Мөн тэрээр Коронавирусээсурьдчилан сэргийлэх ажилд хандив болгож өнгөрөгч 3 дугаар сардБаянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэстамны хаалт,гар ариутгагч хандивлажбайсныг дуулгахад таатай байна.

Нийслэлийн хэмжээнд Гал түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор хөдөлгөөнт эргүүл ажиллаж байна

Өнөөдөр Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, НБОГ-ын Ойн хэлтсийн дарга Б.Болортуяа, НОБГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга Э.Эрдэнэбаатар нар мэдээлэл хийлээ. НБОГ-ын ойн хэлтсийн дарга Б.Болортуяа Энэ жил Нийслэлийн нутаг дэвсгэрт хуурайшилт ихтэй байгаа нь түймэр гарах эрсдэлийг нэмэгдүүлж байна. Өнгөрсөн хугацаанд түймрээс урьдчилан сэргийлэх үүднээс гурван удаагийн Засаг даргын захирамж шийдвэр гарсан байна. Хаврын хуурайшилтын үед байгаль хамгаалагчдаа мэдээлэл өгөх нийслэлийн ногоон бүсэд ил задгай гал түлэх, хог шатаах, өнжмөл шар өвс шатаах, 150 гаруй үйлдлийг илрүүлж 5 мянган гаруй иргэний хөдөлгөөнийг хязгаарлаж зогсоолоо. Хөдөлгөөнт эргүүлийг Нийслэлийн 5 дүүргийн нутаг дэвсгэрт ажиллуулж хэрэг зөрчлийг илрүүлсэн. Гуравдугаар сарын 20-ноос 1500 албан хаагч хөдөлгөөнт эргүүлийн ажлыг хийсэн гэв. НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр Корона вирус Дэлхийн 216 улсад тархаж АНУ,ОХУ, Бразил зэрэг улсуудад хурдацтай тархсаар байна. Харин Монгол улсад 185 тохиолдол батлагдсанаас бүгд гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн нь тогтоогдсон. Лабораторийн шинжилгээгээр батлагдаж, тусгаарлалтад 1812 хүн ажиглалтад байна. Авто тээврийн шалган нэвтрүүлэх 8 пост дээр хяналт шалгалтыг зохион байгуулж байна гэлээ. НОБГ-ын гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга Э.Эрдэнэбаатар Өнгөрсөн 7 хоногийн хугацаанд обектийн 23 гал түймрийн дуудлага ирсэн байна. Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр дөрөвдүгээр сарын 8-наас зургаадугаар сарын 10 хүртэл хугацаанд хөдөлгөөнт эргүүлийг ажиллуулж байна. Хөдөлгөөнт эргүүл ажиллах хугацаанд ногоон бүсэд гарсан 120 дуудлагад ажилласан. Үүнээс өнжмөл өвс шатаасан 30, ил задгай гал түлсэн 25, хог шатаасан 10, гагнуурын очноос гал түймэр гарсан 25 тохиолдол бүртгэгдлээ. Нийт 3 мянган орчим иргэнд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллаж байна. Хаврын хуурайшилтын зэрэг харьцангуй багасч байгаа хэдий ч сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Ирэх амралтын өдрүүдэд огцом халах учир ногоон бүсэд зорчихгүй байх, гол усанд орохгүй байхыг анхааруулж байна. Нийслэлийн хэмжээнд Туул гол дагуу хөдөлгөөнт эргүүл болон завьт эргүүлийг гаргахаар төлөвлөж байна гэв. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.