Гадаадад гацсан иргэдийн эрсдэлийг үнэлнэ

Сайн амжилт Их нээлт ТББ-ын төслийн багийн Аюулгүй Монгол санаачилгын хүрээнд дүн шинжилгээнд суурилан шийдвэр гаргах боломж бүрдүүлэх зорилтот төслөө Гадаадад гацсан иргэдийн эрсдэлийг үнэлснээр эхлүүлж байна. Уг эрсдэлийн үнэлгээний систем байрлаж буй ersdel.mn цахим хуудас нь мэдээллийн сан бүрдүүлж, цаашид аливаа шийдвэрийг судалгаанд суурилан гаргахад технологи ашиглан туслах боломж юм. Өнөөдрөөс эхлэн Гадаадад гацсан иргэд ersdel.mn вэбсайтын Эрсдэлээ үнэлэх цэсэнд хандаж, асуултуудад хариулан өөрийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг үнэн зөв бөглөснөөр Монгол Улсын хэн гэдэг иргэн, дэлхийн аль улс оронд ямар тулгамдсан асуудалтай байгааг мэдээллийн бааз бүрдүүлж байгаа удирдлагын багт мэдэгдэх боломжтой юм. Хувь хүний мэдээллийг нууцлах үүднээс сайтын Үнэлгээний үр дүн цэсэнд үнэлгээнд хамрагдсан нийт иргэдийн мэдээллийг графикаар харуулсан байна. Уг мэдээлэл нэгтгэн боловсруулах систем нь Micro Soft Power BI программ ашиглсан Дата анализын системд суурилан ажилладаг юм байна. Цаашид хүүхдийн амьдрах орчны аюулгүй байдал, гэр бүлийн хүчирхийлэл гэх мэт тулгамдаж байгаа олон асуудлаар үнэлгээ хийж, болзошгүй эрсдэлийг тооцох, мэдээлэлд суурилсан шийдвэр гаргахад зориулсан мэдээллийн сан бүрдүүлэхэд туслах зорилгоор уг төслийг үргэлжүүлэх саналтайгаар төрийн холбогдох байгууллагад хүлээлгэн өгөхөөр тус багийнхан ажиллаж байгаа юм байна.

Баасан гаригт бүх нийтээр амарна

Ирэх зургадугаар сард бүх нийтээр амрах гурван хоног байгаа аж. Тодруулбал, зургадугаар сарын 1-ний өдөр буюу даваа гарагт эх үрсийн баяр тохиох бол 5-нд буюу баасан гарагт бурхан багшийн их дүйчин өдөр тохионо. Харин УИХ-ын ээлжит сонгуулийг 2020 оны зургадугаар сарын 24-ны өдөр буюу лхагва гарагтзохион байгуулах тогтоолыг баталсанюм. Дашрамд дурдахад, Өнгөрсөн оноос Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулж Бурхан багшийн их дүйчин өдрөөр бүх нийтээр амрахаар хуульчилсан юм.

Маргаашаас зуслангийн чиглэлийн автобус зорчиж эхэлнэ

Зуслангийн гурван чиглэлд зургадугаар сарын 5-наас нийтийн тээвэр явж эхэлнэ. Зуслангийн чиглэлд жил бүрийн 15-наас нийтийн тээвэр үйлчилж эхэлдэг. Энэ жилийн хувьд цар тахалтай холбоотойгоор сургууль, цэцэрлэг эрт амарсантай холбоотойгоор айлууд харьцангуй эрт зусландаа гарч байгаа. Тиймээс зуслангийн чиглэлд зургадугаар сарын 5-наас буюу маргаашнаас нийтийн тээврээр үйлчлэхээр боллоо. Зуслангийн чиглэлийн автобус нь Тэнгис кинотеатрын автобусны буудлаас өдөр бүр 07.00-20.00 цаг хүртэл үйлчлэх юм байна. Тухайлбал, Гүнт, Жигжид- Тэнгис чиглэлд 35 минутын зайтай гурван автобус, Гоодой-Тэнгис, Баянбулаг-Тэнгис чиглэлд нэг цаг тутамд тус бүр нэг автобус үйлчилнэ.

Дугуйн замын 2,3 км асфальтан хучилтыг хийгээд байна

Авто замыг хөгжүүлэх 2030 он хүртэлх мастер төлөвлөгөөнд багтсан дугуйн замыг шинээр тавих ажлын хүрээнд Яармаг- Зайсан- Маршалын гүүр гэсэн чиглэлд 52 км урттай дугуйн замыг барихаар болсон талаарбид өмнө нь мэдээлсэнбилээ. Эхний ээлжидМаршалын гүүрнээс Улиастайн гүүр хүртэл дугуйн зам зургаадугаар сарын 10-н гэхэд бэлэн болно гэдгийгНийслэлийн Засаг дарга С.Амарсайхан хэлж байсан. Дугуйн замын ажил өнөөдрийн байдлаар 45 хүний бүрэлдэхүүнтэй, 12 техник хэрэгсэлтэйгээр дараах ажлуудыг хийж гүйцэтгээд байна гэж Нийслэлийн Захирагчийн Ажлын Албаны дарга, хотын менежер Т.Гантөмөр мэдээллээ. Тодруулбал, -Асфалтан хучилт2.3 км хийгдсэн -Замын хашлага4,5 км хийгдсэн -Далангийн нарийн тэгшилгээ хийж бэлэн болсон талбайн4 км -Худаг тойруулж20мхолдуулж хийж байгаа70мдалангийн ажлыг зургаадугаар сарын 5-нд дуусгахаар ажиллаж байна -Хашааны шонгын ажил 1000ш суулгахаас250ш шонсуулган, үргэлжилж байна гэлээ. Эх сурвалж: Нийслэлийн Захирагчийн Ажлын Алба

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.