Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Туркийн Истанбул хотоос иргэдээ татаж авах тусгай үүргийн онгоц өчигдөр тус улсыг зорьсон бол өнөөдөр 09.20 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд газардлаа. Тус онгоцоор 179 иргэн эх орондоо ирж байна. Үүнээс өндөр настан, асран хамгаалагчтай 7, эрүүл мэндийн шалтгаантай, асран хамгаалагчтай 44, жирэмсэн, асран хамгаалагчтай 7, бага насны хүүхэдтэй гэр бүл 43, оюутан, сурагч 35, ар гэрийн гачигдал, визний зөрчилтэй зэрэг бусад шалтгаантай 43 хүн байна. Эдгээр иргэдийг Багабаян амралтын газар, Тоёоко Инн зочид буудлуудад тусгаарланагэж УОК-ын шуурхай штабаас мэдээллээ.
Хорооны хэсгийн ахлагч, олон нийтийн цагдаагийн ажиллах журмыг шинэчилнэ
2020-05-13 19:46:23 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан цахим хэлбэрээр хуралдаж байна. Хуралдааны эхэнд Хорооны хэсгийн ахлагч, Олон нийтийн цагдаагийн ажиллах журмыг шинэчлэн батлах тухай асуудлыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал танилцууллаа. Олон нийтийн цагдааг Цагдаагийн албаны тухай хуульд заасны дагуу 2014 оноос эхэлж ажиллуулж эхэлсэн бөгөөд тус хуулийн 63 дугаар зүйлийн 63.10-д зааснаар олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчил гарсан газар, ул мөрийг хамгаалах, гэмт хэрэг, зөрчил үйлдсэн этгээдийг цагдаагийн байгууллагад хүргэх, зөрчил үйлдсэн этгээдэд торгох шийтгэл ногдуулах, хууль тогтоомжийг иргэдэд сурталчлан таниулах, нийтийн хэв журам хамгаалах талаар хууль сахиулах байгууллага болон бусад хуулийн этгээдээс зохион байгуулж байгаа ажилд оролцох чиг үүрэгтэй байна. Шинэ коронавирус болон бусад халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг, зөрчлөөс хамгаалах чиглэлээр зохион байгуулж буй ажил, арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих зорилгоор нийслэлд ажиллаж байгаа хэсгийн ахлагчийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах чиглэлээр ажиллах олон нийтийн цагдаагийн тоог 1700 байхаар шинэчлэн батлах тухай тогтоолын төсөл батлагдсантай холбогдуулан Хорооны хэсгийн ахлагчийн ажиллах журмыг шинэчлэн боловсруулан хүргүүлж байгаа аж. Зөвлөлийн гишүүд уг журамд орж буй нэмэлт өөрчлөлтүүдэд санал солилцоод нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ. Нийслэлийн лавлагаа, мэдээллийн цэгийн үйл ажиллагааны журмыг хэлэлцлээ Дараа нь хуралдаанд Нийслэлийн лавлагаа, мэдээллийн цэг-ийн үйл ажиллагааны журмын төслийн танилцуулгыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Р.Батрагчаа хүргэлээ. Тэрбээр Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас үзүүлж буй төрийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд ойртуулах, хүртээмжийг сайжруулах, үйлчилгээг шуурхай үзүүлэх, төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог хангах, нийслэлээс хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр үйл ажиллагааг иргэд, оршин суугчдад сурталчлах, мэдээ, мэдээллийг нэг сувгаар тэгш, шуурхай, хүртээмжтэй хүргэх, нийслэлийн удирдлагыг цаг үеийн бодит мэдээ, мэдээллээр хангах, иргэдийн санал хүсэлтийг төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд тусгах зорилгоор Нийслэлийн лавлагаа, мэдээллийн цэгийн үйл ажиллагааг эхлүүлэхээр бэлтгэл ханган ажиллаж байна гэв. Нийслэлийн лавлагаа, мэдээллийн цэг нь ажлын өдрүүдэд 08:00-20:00, амралтын өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд хоёр ээлжээр тасралтгүй ажиллахаар төлөвлөжээ. Уг асуудлыг зөвлөлийн гишүүд хэлэлцэж, журмын төсөлд оруулах нэмэлт өөрчлөлтийн саналаа хэлээд, журмын төслийг дэмжив. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа “Энэрэл” хүүхэд хөгжлийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа
2020-05-13 14:25:11 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Н.Мандуул нар өнөөдөр Энэрэл хүүхэд хөгжлийн төв-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ харангаа гэртээ чихмэл тоглоом хийдэг байсан Т.Туяажаргал нь өөртэйгээ адилхан эцэг эхчүүдтэй хамтран Энэрэл хүүхэд хөгжлийн төвийг үүсгэн байгуулжээ. Тус төв Вива сити хороололд байрладаг бөгөөд MCS групп нийгмийн хариуцлагын хүрээнд түрээсийн төлбөргүйгээр 3 жил ашиглуулж байгаа аж. Энэрэл төвд одоогийн байдлаар оюуны бэрхшээлтэй, тархины саажилттай гэх оноштой 24 хүүхэд явж байгаа аж. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хөгжүүлэх үйл ажиллагаа болон хөдөлгөөний засал, сургалтууд явагддагаас гадна хүүхдүүдээ харж буй эцэг эхчүүдэд нь ажил эрхлэх боломж олгодгоороо онцлог. Тус төв нь хажуудаа Ханни чихмэл тоглоомын үйлдвэртэй бөгөөд хүүхдүүдийнхээ ээжүүдийг ажилладаг байна. Ээжүүдийн урласан тоглоомыг борлуулж олсон ашиг төвийн үйл ажиллагаанд чамгүй их нэрэм болдог хэмээн Энэрэл хүүхэд хөгжлийн төвийн тэргүүн Т.Туяажаргал хэлж байв. Тэрбээр Энэрэл хүүхэд хөгжлийн төв өнөөдрийг хүртэл статусгүй явж байгаа. Ямар нэгэн стандарт журам байхгүй үйл ажиллагаа явуулж байгаа учраас төрөөс санхүүжилт авахгүйгээр хүүхдүүдийн багахан хэмжээний төлбөр, ээжүүдийн урласан чихмэл тоглоомоосоо санхүүжилтээ зохицуулдаг. Цаашид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хөгжих орчинг бүрдүүлэхийн тулд хууль эрх зүйн зохицуулалт хэрэгтэй учраас Төр захиргааны байгууллагын харьяа болох эсхүл хүүхэд харах үйлчилгээнд хамрагдах шаардлагатай байна. Тусгай сургуульд бүртгэлтэй боловч байнгын асаргаатай учраас хичээлдээ явж чаддаггүй маш олон хүүхдүүд гэртээ байна. Эдгээр хүүхдүүдийн эцэг эхчүүд хүүхдээ гэрт нь байлгаад байхгүй аль болох өөрт нь тохирсон дасгал хөдөлгөөнийг хийлгэж, хөгжүүлэх сонирхолтой.Бид адилхан зовлонтой эцэг эхчүүд учраас үр хүүхдүүдийнхээ төлөө чадах бүхнээ хийж явна гэсээр төвийнхөө үйл ажиллагааг болон чихмэл тоглоомын үйлдвэрээ танилцуулсан юм. Мөн тэрбээр хүүхдүүдийн эрүүл мэндэд тулгамдаж буй гол асуудал эмийн хэрэгцээ дутмаг байгааг хэллээ. Монгол улсад бүртгэлтэй 5 төрлийн эм эмийн хэрэглээ байдаг боловч хүүхдүүдийн биеийн онцлогоос хамаараад таарахгүй байх тохиолдол их байдаг гэнэ.Коронавирусийн халдвараас үүдэж хил хаасантай холбогдуулан гадаадаас захиж авчирдаг эм тасарснаас үүдэж зарим хүүхдүүдийн өвчин хүндэрсэн учраас Энэрэл төвийн хамт олон Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамд удаа дараалан хандаж хүсэлт өгсөн ч амжилт олоогүй талаараа мөн дуулгаж байв. Энэрэл хүүхэд хөгжлийн дэргэдэх Ханни чихмэл тоглоомын төвд ээжүүд бүх төрлийн зөөлөн тоглоомуудыг урладаг бөгөөд өнөөдрийн байдлаар нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн захиалгаар 100 ширхэг чихмэл туулай урлаж байв. Энд чихмэл тоглоом урлахаас гадна амны хаалт, бээлий, түлхүүрийн оосор бүх төрлийн гар эсгүүрийг хийдэг байна. Энэ үеэр хөгжлийн бэрхшээлтэй 5 хүүхдийн аавууд нэгдэн Ирээдүй төв Төрийн бус байгууллагыг нээж өөрсдийн хөрөнгөөр үйл ажиллагаа явуулдаг талаараа дууллгалаа. Ирээдүй төв ТББ-ын гишүүн хуулийн зөвлөх Ж.Ганболд Бид өнөөдрийг хүртэл бүх санхүүжилтээ өөрсдөө гаргаж ажиллаж байна.Энэ үйл ажиллагаагаа тогтвортой авч явахад маш хүндрэлтэй асуудлууд их.Тиймээс цаашид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тусгайлсан хөгжлийн төвүүдийг дүүрэг бүрт нээж өгөх, дэмжлэг туслалцааг үзүүлэх шаардлагатай байна. Тусгай сургууль 4, 2 цэцэрлэг байгаа боловч бүтэн цагийн, ганцаарчилсан болон бүлгийн тогтмол хөгжлийн төв зайлшгүй хэрэгтэй гэдгийг эцэг эхчүүд биеэрээ мэдэрч байна гэв. Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа хүүхдүүдэд шаардлагатай эмийн жагсаалт болон албан хүсэлтийг УОК, ЭМЯ-д хүргэж, ажил хэрэг болгохыг дуулгаад цаашид тус төвийг стандарт шаардлагад нийцсэн статустай болгох, хувьсах зардлыг олгох асуудлуудыг судалж шийдвэрлэх ажлын хэсэг гаргахаар боллоо. Мөн 9 дүүргийн хэмжээнд хүүхэд хөгжлийн төвийг нээх асуудлыг нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн төлөөлүүдэд судалж шийдвэрлэхийг үүрэг болголоо. Тэрбээр хэлэхдээ Нийслэлийн Засаг даргын дэргэдэх хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн зөвлөлийг хуралдуулж эрх зүйн орчинг сайжруулах, цаашид хуулийн хэрэгжилтийг хангах тал дээр анхаарч ажиллана хэмээлээ. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
М.Гэрэлмаа: Нийгмийн даатгалтай холбоотой бүхий л мэдээлэл зөвлөгөөг лавлах утас, фэйсбүүк хуудсаар авах боломжтой
2020-05-13 11:14:18 Нийтлэгдсэн: НийгэмНийгмийн даатгалын ерөнхий газар Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн иргэдэд цахимаар үйлчлэх чиглэлийг бүх аймаг, дүүргийн харьяа байгууллагууддаа өгсөн. Өдгөө даатгуулагч, ажил олгогч нар нийгмийн даатгалын архивын лавлагаа, шимтгэл төлөлтийн тодорхойлолтыг өөрт ойр байрлах ТҮЦ машинаас эсвэл гэрээсээ ч хэвлэн ашиглах боломжтой болсон. Мөн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох, хугацаа сунгах зэрэг маш олон үйлчилгээг иргэдэд хүндрэл чирэгдэлгүйгээр цахим хэлбэрээр үзүүлж байна. Үүнээс гадна иргэд болон ажил олгогч нар нийгмийн даатгалын мэдээлэл зөвлөгөө өгөх үйлчилгээг лавлах утсаар болон Фэйсбүүк-ээр авч цаг заваа хэмнэх боломжтой. Энэ талаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын Үйл ажиллагааны хөгжлийн хэлтсийн дарга М.Гэрэлмаагаас тодрууллаа. -НДЕГ өмнө нь иргэд, ажил олгогчдод лавлах утас, фэйсбүүк-ээр мэдээлэл, зөвлөгөө өгсөөр ирсэн. Тэгвэл Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбоотойгоор дээрх үйлчилгээнд ямар ахиц дэвшил гарсан бэ? -Нийгмийн даатгалын ерөнхий газар иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгөх үйлчилгээг нэлээд олон сувгаар хийдэг. Тухайлбал, НДЕГ-ынwww.ndaatgal.mnалбан ёсны цахим хуудсаар мэдээлэл зөвлөгөө хүргэхээс гадна олон жилийн өмнөөс лавлах утас ажиллуулж эхэлсэн. Манай лавлах утас өмнө нь гурван шугамаар зэрэг дуудлага хүлээн авч, зөвлөгөө мэдээлэл өгдөг байсан бол өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хүчин чадлаа өргөжүүлж, арван шугамаар нэгэн зэрэг дуудлага хүлээн авч зөвлөгөө өгөх боломж бүрдсэн. Өнөөдрийн байдлаар 77771289 лавлах утсаар нийт 7 лавлагааны ажилтан ажлын цагаар буюу 08:30-17:30 цаг хүртэл үдийн цагийн завсарлагагүйгээр зөвлөгөө мэдээлэл өгч ажиллаж байна. 77771289 утсанд ирж буй дуудлага, ачаалал их байдаг. Мөн СОVID-19 вирусийн халдвараас сэргийлэх зорилгоор иргэдийг олноор нь бөөгнүүлэхгүй байгаа учир иргэд ч хорио цээрийн дэглэмийг сахиж, хэлтэст очиж үйлчлүүлэхгүйгээр зөвлөгөө, мэдээлэл зайнаас авах үйлчилгээг сонгож байгаа. Үүнтэй холбоотойгоор лавлах утасны ачаалал бүр их болсон. Өдөрт лавлах утасны нэг ажилтан 100 орчим дуудлагыг хүлээн авч зөвлөгөө мэдээлэл өгдөг гэхээр нэлээд өндөр ачаалалтай ажиллаж байна. Түүнчлэн 2020 оноос мөрдөгдөж эхэлсэн Нийгмийн даатгалын тухай хуулиудад орсон нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор иргэдийн зөвлөгөө, мэдээлэл авах нь ихэссэн. Иймд үндсэн долоон ажилтан ачааллаа дийлэхгүй болсон учир НДЕГ-аас ачааллыг бууруулах арга хэмжээ авч холбогдох мэргэжилтнүүдийг лавлах утсан дээр нэмэлтээр суулгаж, 10 шугамаар нэгэн зэрэг дуудлага хүлээн авч зөвлөгөө, мэдээлэл хүргэх үйлчилгээ үзүүлж байна. -Даатгуулагч, ажил олгогч нар заавал лавлах утасны ажилтнаас гэхгүйгээр автомат хариулагчаас мэдээлэл авах боломжтой юу? -77771289 лавлах утсан дээр ажилтан иргэдэд мэдээлэл өгөөд завгүй байх үед дуудлага хүлээгдэх асуудал гарч ирдэг. Мөн лавлагааны ажилтнууд ажлын цагаар л ажиллаж байгаа. Тэгвэл иргэд, ажил олгогч нараас ажлын бус цагаар мөн зөвлөгөө, мэдээлэл авъя гэсэн хүсэлт ирж байгаа учраас лавлах утасны автомат хариулагчийг хөгжүүлсэн. Автомат хариулагчаас Нийгмийн даатгалын хуультай холбоотой ерөнхий мэдээллүүдийг авах боломжтой. Тухайлбал, ажилгүйдлийн тэтгэмж авах гэж буй иргэн хэдий хугацаанд шимтгэл төлсөн байх, ямар болзол хангавал тэтгэмж авах эрх нь үүсдэг талаар асуух гэж байгаа бол автомат хариулагчаас бүрэн дүүрэн мэдээлэл авах боломж бий. -НДЕГ албан ёсны фэйсбүүк хаяг болон аймаг, дүүргийн харьяа хэлтсийнхээ фэйсбүүк хуудсаар иргэдэд мэдээлэл өгдөг. Үүнээс гадна мэдээлэл, зөвлөгөө өгөх фэйсбүүк хуудас ажиллуулж байгаа юм билээ? -Сүүлийн үед иргэд цахим хэлбэрээр мэдээлэл авах хүсэлтэй болсон. Ялангуяа залуус телевиз, сонин хэвлэлээс мэдээлэл авахаасаа илүү фэйсбүүкт хайлт хийдэг, энэ платформоор ханддаг болсонтой уялдуулаад энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэнНийгмийн даатгалын мэдээлэл зөвлөгөөфэйсбүүк хуудсыг ажиллуулж эхэлсэн. Энэ хуудсанд нийгмийн даатгалын тухай ерөнхий ойлголтууд болон хуулиудад орсон нэмэлт өөрчлөлтүүд, дүрэм журмыг олон хуудас, үргэлжилсэн текстээр биш аль болох бага тексттэй, ойлгоход хялбар, постер байдлаар мэдээлэл хүргэж байгаа. Өөрөөр хэлбэл, иргэд, даатгуулагч нарт нийгмийн даатгалын тухай ерөнхий ойлголт, мэдээлэл өгөхийг зорьж мэдээлэл зөвлөгөө агуулсан постерууд тогтмол нийтэлж байна. Хоёрдугаарт, амьд харилцаа үүсгэх буюу фэйсбүүк хуудсанд хандсан даатгуулагч, ажил олгогч нартай чатаар холбогдож, ганцаарчилсан зөвлөгөө мэдээлэл өгдөг. Үүнээс гадна НДЕГ-ын иргэдэд мэдээлэл өгч буй өөр нэг суваг нь Нийгмийн даатгал гар утасны аппликейшн. Энэ аппликейшныг ухаалаг утастай хүн бүр татаж аваад ашиглах боломжтой. Гэхдээ гар утасны аппликейшнээр дамжуулдаг мэдээлэл хувь хүний нууцтай холбоотой учир иргэд утсандаа аппликейшн суулгасныхаа дараа эрхээ баталгаажуулахын тулд анхандаа заавал биечлэн хандаж, нэвтрэх кодоо нийгмийн даатгалын байгууллагаас авч бүртгүүлдэг байсан. Харин өнгөрсөн оноос нэвтрэх код, нууц үгийг цахимаар олгодог болсон. Ингэхдээ тухайн иргэн гар утас аппликейшны нэвтрэх кодыг авахын тулд өөрийгөө тухайн даатгуулагч мөн гэдгээ нотлох хэрэгтэй. Тодруулбал, даатгуулагч иргэний үнэмлэх юмуу гадаад паспортынхаа овог нэр, зураг бүхий нүүрэн хэсгийг харуулсан зургаа илгээснээр нэвтрэх нууц үгийг нь цахим хаягаар нь илгээж баталгаажуулна гэсэн үг. Мөн фэйсбүүк хуудсаараа дамжуулан иргэдэд Нийгмийн даатгал гар утасны аппликейшны нэвтрэх нууц үг олгох ажлыг хэрэгжүүлж байна. -Лавлах утас, фэйсбүүк хуудас, Нийгмийн даатгал аппликейшнээр дамжуулж хэдий тооны даатгуулагч, ажил олгогчдод зөвлөгөө мэдээлэл хүргэсэн бэ? -Энэ онд нээгдсэнНийгмийн даатгалын мэдээлэл зөвлөгөөфэйсбүүк хуудсыг 10 мянга орчим иргэн дагаж байна. Чатаар холбогдсон 1863 иргэнд мэдээлэл өгснөөс гадна нийтлэлийн доор хандсан, асуулт тавьсан 1628 иргэнд сэтгэгдлээр хариу мэдээлэл, зөвлөгөө өгч, 589 иргэний гар утасны аппликейшны нэвтрэх кодыг цахимаар баталгаажуулсан. Мөн он гарснаас хойш 77771289 лавлах утасны ажилтантай холбогдож 13 мянга орчим иргэн, лавлах утасны автомат хариулагчаас 10773 иргэн мэдээлэл, зөвлөгөө авсан байна. Цаашдаа Нийгмийн даатгал гар утасны аппликейшнаар дамжуулан даатгуулагч сайн дурын даатгалын гэрээгээ байгуулах, шимтгэлээ төлдөг болох боломжийг бүрдүүлэх зэргээр хөгжүүлэлтийн ажил хийгдэж байна.
ОХУ-д хоногт 10 мянга, АНУ-д 22 мянган шинэ тохиолдол илэрлээ
2020-05-13 10:14:03 Нийтлэгдсэн: НийгэмОХУ-д сүүлийн 24 цагийн доторкоронавирусийн халдварын10 мянга, АНУ-д 22 мянган шинэ тохиолдол бүртгэгдлээ. ОХУ-ын хувьд хоногт 10,899 шинэ тохиолдол илэрч, нийт өвчтэй хүний тоо 232 мянгыг давсан байна. Энэ нь 10 дахь өдрөө дараалан 10 мянгаас дээш халдварын тохиолдол бүртгэгдсэн үзүүлэлт юм. Тус улсын ерөнхийлөгч Владимир Путин хотуудынхаа нөхцөл байдлаас шалтгаалаад хөл хориог шат дараатай сулруулж байгаа. Энэ мягмар гарагаас үйлдвэр, барилгын ажилтнууд эргэн ажилдаа оржээ. Дэлхий дахинд өчигдөр коронавирусийн халдварын 84,732 шинэ тохиолдол илэрч, нийт халдвар авсан хүний тоо 4'337'022 болов. Өнөөдрийн байдлаар /2020.05.13/ нийт нас барагсдын тоо 292'394-д хүрсэн бол 1596763 хүн эдгэрсэн байна. Нэг өдөрт хамгийн олон халдварын шинэ тохиолдол илэрсэн улсууд: АНУ - 22'239 /Нийт 1408073/ ОХУ 10899 /Нийт 232'243/ Бразил - 8459 /Нийт 177'602/ Энэтхэг 3524 /Нийт 74'292/ Их Британи - 3403 /Нийт 226'463/ Перу - 3237/Нийт 72'059/ Нэг өдөрт хамгийн олон хүн нас барсан улсууд: АНУ - 1573/Нийт 83'368/ Бразил 779 /Нийт 12404/ Их Британи - 627/Нийт32'692/ Франц - 348/Нийт 26'991/ Эквадор -182/Нийт 2'327/ Испани 176 /Нийт 26'920/ Хамгийн олон хүн эдгэрээд буй улсууд: АНУ - 295'777 Испани - 180'470 Герман 147200 Итали 109039 Турк - 98'889 Иран - 88'357 Эх сурвалж: Worldmeters
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй