Ш.Анхмаа: Нийслэлийн бүх сургууль хоёр ээлжид бүрэн шилжлээ

НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаатай ярилцлаа. -Нийслэл дэх сургууль, цэцэрлэгийн тоо хангалттай хэмжээнд хүрч чадсан болов уу? -31 сургууль гурван ээлжээр хичээллэж байсныг хоёр ээлжид бүрэн шилжүүллээ. Нийслэл Улаанбаатар хотод 2016-2020 онд нийтдээ 135 цэцэрлэг, 67 сургууль, 16 бага сургуулийг барьжээ. Ингэснээр бүх сургуулийг хоёр ээлжид шилжүүлж чадлаа. Сургуулийн өмнөх боловсролд хамрагдалт ирэх хичээлийн жилд дэлхийн жишигт нийцсэн 85 хувьд хүрэх болно. Үүний төлөө цэцэрлэгийн барилга барих, өргөтгөхөөс гадна байгууллагын дэргэд цэцэрлэг байгуулах ажлыг зохион байгуулж хэд хэдэн төр, хувийн хэвшлийн байгууллагууд хүүхдийн цэцэрлэг нээн ажиллуулж байгаа. Мөн нийслэлийн хэмжээнд хамгийн их дулааны алдагдалтай есөн сургууль, цэцэрлэгийг Германы хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран дулаалсан. Энэ жил ч гэсэн дулаалгын төсөл үргэлжлэх бөгөөд нийт 20 гаруй сургууль, цэцэрлэгийг дулаалахаар төлөвлөж байгаа. Ингэснээр тухайн сургууль, цэцэрлэг дулаан алдахгүй, дээрээс нь барилгын насжилт уртасдаг давуу талтай. Засвар дулаалга хийсэн тухайн сургуулиудад хүүхдийн өвчлөл 63 хувь, багш нарынх 80 хувиар буурсан гэх тооцоо судалгаа гарсан. Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмээд зогсохгүй хүүхдүүдийн сургалтын чанарыг зайлшгүй анхаарах ёстой. Мэдээж гурван ээлжийг хоёр ээлж болгосон нь хүүхдүүдийн сурлагын чанарт шууд нөлөөлөх нь дамжиггүй. Түүнчлэн чөлөөт цагаараа сургууль дээрээ давтлага, секц дугуйланд хамрагдах боломж нь нэмэгддэг. Эдгээр нь сурлагын чанар, хүүхэд хөгжлийн асуудалд асар их үүрэгтэй байдаг. Үүний сацуу бид хүүхдүүдийн сурлагын чанарыг сайжруулахын тулд сүүлийн гурван жилийн хугацаанд төгсөх ангийнхнаас Амжилтын гараа гэх шалгалтыг авдаг болсон. Энэ ажлын үр дүн гарч нийслэлийн хүүхдүүд ЭЕШ-ын дүнгээр улсын хэмжээнд 9 дүгээрт жагсаж байсан бол өнгөрсөн жилийн үзүүлэлтээр 4 дүгээр байранд эрэмбэлэгдсэн. -Сургуулийн автобус үйлчилгээг нэвтрүүлсэн. Ирэх жилд сургуулийн автобусны тоог нэмэх үү? -Сургуулийн автобусаар 33 чиглэлд нийтдээ 29 сургуулийн 7000 орчим хүүхэд үйлчлүүлсэн. Ингэснээр эцэг, эхчүүдийн цаг, мөнгийг хэмнэж, ажил хийх боломж олгож өрхийн орлогыг нь нэмэхэд тус дэм болсон гэж бодож байна. Хамгийн гол нь хүүхдүүд аюулгүй тээврээр зорчиж, энэ нь эргээд хотын замын түгжрэлийг бууруулахад чухал ач холбогдол үзүүлж байгаа юм. Эцэг, эхчүүд хүүхдийнхээ бугуйн дахь чипийн тусламжтайгаар хүүхдээ автобуснаас буусан эсэхийг ч мэдэх боломжийг бүрдүүллээ. Ийм цогц ажил болсон. Сургуулийн автобусны тоо ирэх жилүүдэд эрэлтийнхээ хэмжээгээр нэмэгдэх бүрэн боломжтой. -Нийслэлээс хүний хөгжлийг юу гэж тодорхойлж, энэ чиглэлээр өнгөрсөн хугацаанд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлсэн бэ? -Хүний хөгжил гэдэг өөрөө маш өргөн ойлголт. Хүн хөгжиж байж айл гэр хөгжинө. Гэр бүл хөгжиж гэмээнэ хот, улс орон хөгжинө. Тиймдээ ч хүний хөгжил нь улс орны тулгуур. Хүний хөгжилд эрүүл мэнд, боловсрол, орлого нөлөөлдөг. Иймд иргэдээ хэрхэн эрүүл байлгаж, урт удаан наслуулах вэ, яаж боловсрол эзэмшүүлж, орлоготой байлгах вэ гэдэг нь бидний ажлын зорилго юм. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд салбар тус бүрт тодорхой хэмжээний ахиц дэвшил гарсан. Эрүүл мэндийн салбарын тухайд иргэдэд хамгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг өрхийн эмнэлгүүдийн хүртээмжийг нэмсэн. Эдгээр жилүүдэд 17 эмнэлгийн барилгыг барьж, ашиглалтад оруулаад байна. Үүгээр ч зогсохгүй бид дүүргийн эмнэлгүүдийн чадавхыг сайжруулахаар мэс заслын, гэмтлийн, хавдрын өдрийн туяаны эмчилгээний тасгуудыг шинээр нээсэн. Энэ нь гуравдугаар шатлалын буюу улсын чанартай томоохон эмнэлгүүдийн ачааллыг бууруулахад чухал ач холбогдолтой юм. Мөн Гэмтэл согог судлалын үндэсний төв, амаржих газар зэрэг улс, дүүргийн эмнэлгүүдийн гадна талбайн тохижилтыг шийдсэн. Урьд нь өвчтөнүүдэд эмнэлгээсээ гараад тухтай суух саравч, салхилах ногоон байгууламж, машины зогсоол байгаагүй юм. Энэ асуудлыг шийдсэн нь эмч, эмнэлгийн ажилчид болоод өвчтөнүүдийн таашаалд нийцсэнд бид бүхэн баяртай байгаа. Түүнчлэн эмч, ажилчдын иргэдтэй түргэн шуурхай, соёлч боловсон үйлчлэхэд чиглэсэн аянуудыг ч зохион байгуулж, тодорхой үр дүнд хүрээд байна. -Эмнэлгийн тоо, хүртээмжийг нэмэгдүүлэхэд ямар ажлууд хийгдсэн бол? -Хамгийн гол нь бид сүүлийн гурван жилийн хугацаанд эмнэлгүүдийг барьж, нийт 300 орчим хүүхдийн ор нэмлээ. Эмнэлгийн дотоод зохион байгуулалтыг өөрчилж орны тоог тодорхой хэмжээгээр нэмэгдүүлсэн. Ханиад томуу ихтэй, өвлийн ид ачааллын үед хүүхдүүдийг оргүй, шалан дээр хэвтүүлэхгүй байхын тулд бид бүхий л боломжоороо ажилласны нэг жишээ нь энэ юм. Дээрээс нь энэ зургадугаар сард Сонгинохайрхан дүүрэгт Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр олон улсын жишигт нийцсэн эмнэлэг байгуулагдана. Мөн Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Хан-Уул, Чингэлтэй дүүргүүдэд олон улсын жишигт нийцсэн эмнэлгүүд барихаар гэрээ хэлцэл хийж байна. Ерөнхийдөө энэ жилүүдэд эмнэлгийн хүртээмж, чанар, тусламжийг иргэдэд хүргэж чадсан жилүүд болсон гэж харж байгаа. -Манай улсын иргэдийн дундаж наслалт багад тооцогддог. Магадгүй нйислэлийн иргэдийн дундаж наслалт стресс, агаарын бохирдол зэргээс үүдэж илүү бага байгааг үгүйсгэх аргагүй. Нийслэлийн зүгээс энэ талаар судалж, хэрэгжүүлсэн зүйл бий юү? -Монгол хүний дундаж наслалт олон улсын жишгээс бага байгаа. Үүнийг олон улсын жишигтэй нийцүүлэхийн тулд урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах нь хамгийн чухал. Гэтэл манай иргэдийн тэр дундаа эрэгтэйчүүдийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах оролцоо тун хангалтгүй байдаг. Нийслэлийн хэмжээнд л гэхэд эрэгтэйчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс 8.2-оор бага байгаа. Нас баралтын түвшнээр нь аваад үзвэл эрэгтэйчүүдийнх 61.1 хувьтай байгаа юм. Энэ асуудлыг шийдэх үүднээс бид Эрүүл иргэн аяныг гурав дахь жилдээ зохион байгуулж байна. Нийслэлийн бүх дүүргийн эрүүл мэндийн төвүүд өрхийн эрүүлд мэндийн төвүүдээр дамжуулан нийтдээ долоон төрлийн оношилгоо хийж байгаа юм. Үүнд нийслэлийн бүх иргэн хамрагдах бүрэн боломжтой. Долоон төрлийн шинжилгээнд рентген, эмэгтэйчүүд, хүүхдийн үзлэг, оношилгоо, хавдрын маркерын шинжилгээ, В,С вирусийн шинжилгээ зэрэг багтаж байна. Иргэд эрт илрүүлгийн шинжилгээнд хамрагдаж аливаа өвчнийг даамжирахаас нь өмнө оношлогдож, эмчлэгдэх боломж нээгдсэн. Энэхүү мэдээллийг авч үзлэг, оношилгоонд идэвхтэй оролцоосой гэж бодож байна. Энэ жил ч гэсэн энэ ажил үргэлжлэх болно. -Нийслэлээс залуучууд руу чиглэсэн тодорхой арга хэмжээ хэрэгжүүлдэг үү? -Тэгэлгүй яахав. Нийслэлийн залуучуудын эрүүл мэндэд анхаарч, мансууруулах бодистой холбоотой асуудлууд яригдах болсон тул соён гэгээрүүлэх ажлуудыг хийж байна. Залуучуудын гэр бүл төлөвлөлтийг ч анхаарч үздэг. Хүүхдүүдийн тухайд хүүхэд хамгаалал, хүүхэд хөгжил гэсэн хоёр чиглэлээр ажилладаг. Эрсдэлд орж болзошгүй хүүхдүүдийг урьдчилан хамгаалах ажлыг хүүхэд хамгааллын төвүүдээрээ дамжуулан хийж байна. Зорилтот бүлгийн эцэг, эхчүүдэд зориулсан сургалтуудыг явуулж байна. Хүүхэд хөгжил, хамгааллын асуудлыг ярихын тулд эцэг, эхтэй нь зайлшгүй ажиллах шаардлага тулгардаг учир Би хариуцлагатай аав, ээж аяныг зохион байгуулж заншлаа. Энэ аяны хүрээнд эцэг, эхчүүд рүү чиглэсэн сургалтуудыг хийж байна. -Жендерийн асуудлыг хөндөж хөтөлбөр хэрэгжүүлжээ. Бид жендер гэхээр эмэгтэйчүүдийн асуудлыг ярьж байна гэдэг бичигдээгүй ойлголттой болжээ. Үнэхээр эрэгтэйчүүд жендерийн тэгш бус байдалд өртдөггүй хэрэг үү? -Нийслэлийн есөн дүүргээс жендерийн эрх тэгш байдлын дүн шинжилгээг гаргасан. Энэ хүрээнд нийслэлийн жендерийн дэд хөтөлбөрийг НИТХ-аар гаргууллаа. Дээр эрэгтэйчүүдийн нас баралтын тоо эмэгтэйчүүдийнхээс дариу хоёр дахин их байгааг дурдсан. Нас баралтын шалтгааныг аваад үзэхэд өвчлөлийн болон өвчлөлийн бус шинжтэй байна. Өвчлөлүүдэд нь зүрх судас, хавдар, хоол боловсруулах тогтолцооны эмгэгүүд бий. Өвчлөлийн бус гэдэгт амиа хорлолт, спиртэд хордсон гэх хүчин зүйлүүд багтаж байгаа. Амиа хорлолт, архидан согтуурах зэрэгт сэтгэл зүйн байдал чухал нөлөө үзүүлж байгааг үгүйсгэх аргагүй. Нөгөө л жендерийн хэвшмэл ойлголт энэ жишээгээр өөрчлөгдөх болсныг харуулж байна. Иймд бид дэд хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн есөн дүүргийн эмнэлэгт эрэгтэйчүүдийн тасгийг байгуулж, эрэгтэйчүүдийн эмч, сэтгэл зүйчийг ажиллуулах юм.

Нийтийн тээврийн цэвэрлэгээ, ариутгалын ажил тогтмолжиж, иргэд өдөр бүр цэвэрхэн автобусаар зорчиж байна

Шинэ коронавирусийн халдвар тархахаас урьдчилан сэргийлэх, урин дулааны улирал эхэлж байгаатай холбогдуулан орчны халдвар хамгаалал, эрүүл ахуйн нөхцлийг сайжруулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор автобусуудад өглөөний эх авалт, оройн буултаар цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж байгаа. Тодруулбал, нийслэлээс нийтийн тээврийн 930 гаруй автобусанд тогтмол ариутгал, халдваргүйжүүлэлт хийгдэж, нийслэлчүүддээ өдөр бүр цэвэрхэн автобусаар үйлчлэхийг зорьж ажиллаж байна. Үүнээс гадна автобусанд гар ариутгагчийг байршуулж, жолооч нар амны хаалтыг тогтмол зүүж ажиллаж байгааг та ч анзаарсан биз. Иргэдийн зүгээс ч Covid-19 вирусийн халдвар дэгдэж буй энэ үед цэвэрхэн автобусаар үйлчлүүлж байгаадаа сэтгэл хангалуун байсан талаар бид өмнө мэдээлэл хүргэж байсан. Автобусны цэвэрлэгээ, ариутгал болон зорчигчид амны хаалттай үйлчлүүлж байгаа эсэхэд 24 улсын байцаагч өдөр бүр хяналт тавин ажиллаж байна. Халдварын дэгдэлттэй үегэлтгүй цаашид иргэд цэвэрхэн автобусаар үйлчлүүлэх боломжийг бүрдүүлэхийн тулд нийслэл, НТҮГ, автобус баазууд автобусны ариутгал, цэвэрлэгээг тогтмол хийж, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх тал дээр анхаарч ажиллаж байгаа бөгөөдНийслэлийн Засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхөөрийн цахим цахим хуудсаараа дамжуулан энэ талаарх мэдээллийг тогтмолөгч ажиллаж байна.

"Урт цагаан” үйлчилгээний төвийг дахин төлөвлөх уралдаанд ирүүлсэн бүтээлүүдэд иргэдээс санал авч байна

Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/520 дугаар захирамжийн дагуу Нийслэлийн өмчийн 3 дугаар байр буюу УРТ ЦАГААН үйлчилгээний төвийн барилгыг дахин төлөвлөх концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдааныг иргэд олон нийтийн дунд дөрөвдүгээр сарын 20-ны өдрөөс энэ сарын 11-ны өдрийг хүртэлх хугацаанд зарласан юм. Уралдаанд зураг төслийн мэргэжлийн байгууллага, хувь уран бүтээлчид, оюутан, залуус, олон нийтийн байгууллага, төрийн бус байгууллагууд болон ОХУ, Швед, Нидерланд, БНХАУ зэрэг улсуудаас нийт 28 баг бүтээлээ ирүүлжээ. Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга Ш.Үнэнбат Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээс хамгийн их санал авсан гурван бүтээлийг шалгаруулна. Шилдэг гурван бүтээлийг ажлын хэсгээс дахин санал хураалгаад цорын ганц шилдэг бүтээлээр урт цагааны барилгыг шинэчлэх болно. Урт цагаан үйлчилгээний төвийн ажлыг байрыг сэргээх, иргэдээ буцаан байршуулах, хоёрдугаарт авто зогсоолын тоог нэмэгдүүлэх, мөн ногоон байгууламж цэцэрлэгт болгох, дөрөвдүгээрт жуулчдын гудамж гэсэн гол санаагаа хадгалан үлдэх ёстой гэв. Эдгээр ирүүлсэн бүтээлүүдийг уралдааны удирдамжийн дагуу энэ сарын 12-17-ний өдрийг дуустал нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын албан ёсны цахимhttp://uda.ub.gov.mn/?p=8150 хуудсаар дамжуулан иргэд олон нийтээс саналыг авах юм байна. Олон нийтээс хамгийн их санал авсан цорын ганц бүтээлээр Урт цагаан үйлчилгээний барилгыг сэргээн засварлах аж. Энэхүү уралдааныг мэргэжлийн байгууллага, олон нийтийн оролцоотойгоор шинэ санаа, орчин үеийн техник технологийн шийдэл бүхий шилдэг санааг тодорхойлж, цаашдын бүтээн байгуулалтын эхлэлийг тавих зорилгоор 30 сая төгрөгийн шагналын сантайгаар зохион байгуулж байна. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Мэдэгдэл

2020-05-12 15:33:49 Нийтлэгдсэн: Нийгэм
Мэдэгдэл

Хил хамгаалах ерөнхий газраас мэдэгдэл гаргасан байна. Мэдэгдлийг бүрэн эхээр ньхүргэж байна. Баянгол дүүргийн иргэн Б.Сайнбаяр нь 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагчаар ажиллаж байсан хошууч генерал Ц.Сэргэлэнгийн талаар мэдээлэл хийж, өөрийн байр сууриа илэрхийлэх үедээ Хил хамгаалах байгуулага хилийн зурвас газарт зөвшөөрөлгүй 87 уул уурхайн компани хууль бусаар ажиллуулж байгаа мэтээр илтэд олон нийтийг төөрөгдүүлсэн, буруу ташаа мэдээлэл хийж, байгууллагын нэр хүндэд бүдүүлгээр халдсан. Дээрх асуудалд Хил хамгаалах байгууллага дараах албан ёсны тайлбар, мэдээлэл өгч байна. Үүнд: 1.Хил хамгаалах байгууллага нь Монгол Улсын хилийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт Улс орны хэмжээнд улсын хил хамгаалалтыг зохион байгуулж, удирдах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг бөгөөд ашигт малтмал эрэх хайх, ашиглалт олборлолт явуулах ямар нэгэн тусгай зөвшөөрөл олгодоггүй болно. 2.Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны харьяа Ашигт малтмал, газрын тосны газар хуулиар хүлээсэн чиг үүргийн дагуу иргэн, аж ахуйн нэгж байгууллагад олгодог. 3.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад дээрх эрх бүхий байгууллагаас олгосон хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн кадастрын зураглалын талбай нь хилийн зурвас, бүсэд багтсан тохиолдолд Хил хамгаалах байгууллага хилийн зурвас, бүсэд нэвтрэх түр зөвшөөрөл олгож, нэгдсэн бүртгэл хөтөлдөг бөгөөд зөвхөн хил орчмын дэглэмийн зөрчил гаргаж байгаа эсэхэд нь хяналт тавьдаг. 4.Хил хамгаалах байгууллага нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хуулиар хориглоогүй үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдолд хилийн зурвас, бүсэд түр нэвтрэх зөвшөөрөл олгохгүй байх үндэслэлгүй бөгөөд аливаа аж ахуйн үйл ажиллагаанд хяналт тавих, шалгах эрх зүйн зохицуулалтгүй, хөндлөнгөөс оролцдоггүй. 5.Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Байгаль орчин аялал жуулчлалын яам, Ашигт малтмал газрын тосны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, түүний харьяа мэргэжлийн байгууллагууд өөрсдийн чиг үүрэгт хамаарах асуудлаар хил орчмын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компани, аж ахуйн нэгжүүдэд хяналт тавьж, үйл ажиллагааг нь шалгадаг. Уг асуудал нь Хил хамгаалах байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүрэгт огт хамааралгүй болно. 5.Хил хамгаалах байгууллага хилийн зурвас, бүсэд түр нэвтрэх зөвшөөрөл олгохдоо дараах эрх зүйн зохицуулалтыг удирдлага болгон ажилладаг. Үүнд: -Монгол Улсын хилийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т Улсын хилийн дэглэмийг сахиулах, улсын хил хамгаалалт, шалган нэвтрүүлэх албыг зохион байгуулах, хилийн инженер техникийн байгууламж барих, зориулалтаар улсын хилийн шугамаас дотогш 15 км-ээс илүүгүйгээр тусгай журам тогтоосон нутаг дэвсгэрийг улсын хилийн зурвас гэнэ; Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т Улсын хилийн зурваст хил хамгаалалтын зориулалтаас бусад барилга байгууламж барих, үйл ажиллагаа явуулах, газар ашиглах асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ; -Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.3-т Иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь улсын хилийн зурваст улсын хил хамгаалах байгууллагын зөвшөөрөлтэйгөөр нэвтэрч энэ хууль болон бусад хууль тогтоомжоор хориглоогүй ажил, үйлдвэрлэл явуулах; -Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.4-т Улсын хилийн зурваст мөрдөх журмын биелэлтэд улсын хил хамгаалах байгууллага хяналт тавьж, шалгалт хийх зэрэг болно. 6.Одоогийн Хил хамгаалах байгууллагын удирдлага хилийн зурваст лиценз, тусгай зөвшөөрөл олгох асуудлыг аль болох багасгах бодлогоор зөвхөн Засгийн газар шийдвэрлэдэг байх саналыг хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгуулан, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр батлуулж,2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэн. Ингэснээр хилийн зурваст ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, лиценз олгох асуудал үндсэндээ хязгаарлагдсан. 7.Өнөөдрийн байдлаар хилийн 10 аймгийн 29 сумын нутаг дэвсгэрийн хилийн зурвас, бүсэд хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 102 аж ахуйн нэгж ашигт малтмал, газрын тосны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Дээрх бүх мэдээлэл, хилийн зурваст тусгай зөвшөөрөл олгох асуудлыг хориглох саналыг Монгол Улсын шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулсан Ашигт малтмал хайх, ашиглахтай холбогдсон хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, байгаль орчныг хамгаалах, төрийн болон нутгийн захиргааны байгууллагын шийдвэр, хууль тогтоомжид нийцэж буй эсэхэд хяналт тавих ажлын хэсэг-т 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1/12858 дугаар албан бичгээр хүргүүлсэн болно. Тухайн үед Хил хамгаалах ерөнхий газрын даргаар ажиллаж байсан хошууч генерал Ц.Сэргэлэнгийн гарын үсэгтэй, шадар сайдад хүргүүлсэн албан бичгийг хавсаргав. 8.Иргэн Б.Сайнбаярын олон нийтэд өгсөн мэдээлэл нь Хил хамгаалах байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүргийг үнэнчээр биелүүлж байгаа хилчдийн алба үйл ажиллагааг илтэд мушгин гуйвуулсан, хариуцлагагүй үйлдэл гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Төрийн байгууллага, албан хаагчдыг гүтгэсэн асуудлаар хуулийн байгууллагад хандаж, шалгуулах болно. ХИЛ ХАМГААЛАХ ЕРӨНХИЙ ГАЗРЫНОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

Энэтхэгийн Дели хот руу энэ сарын 18-нд тусгай үүргийн нислэг хийнэ

УОК тавдугаар сарын 11-нд хуралдаж Энэтхэг улс руу тусгай үүргийн хоёр нислэг үйлдэх өмнөх шийдвэрээ баталгаажууллаа. Тусгай нислэгийг МИАТ компани энэ сарын 18-нд Шинэ Дели, мөн сарын 30-ны хавьцаа Гоа руу үйлдэхээр тогтсон байна хэмээн Энэтхэг дэхь ЭСЯ-ны цахим хуудаснаа мэдээллээ. Тусгай үүргийн нислэгтГоа-аасзорчих бага насны 128 ламхай, тэдний асран халамжлагч нар болонХубли,Гоадсуралцдаг хоёр иргэнээс бусад 162 хүн энэ сарын 18-ныөдөр Шинэ Делид ирсэн байх шаардлагатай гэв. Энэтхэг улсад цар тахлын халдвар буураагүй, хөл хорионы дэглэм үйлчилж байгаа тул дотоодын тээвэр, эрүүл мэндийн шинжилгээ зэргийг нэгдсэн байдлаар зохион байгуулах боломжгүй юм байна. Гэсэн хэдий ч эх орондоо буцах хүсэлт өгсөн иргэдийгСOVID19-ийншинжилгээхийлгэж баталгаажуулсан байхыг ЭСЯ-наассануулжбуй юм. Тусгай үүргийн нислэгт хамрагдах иргэдийн нэрсийг Гадаад харилцааны яамны Консулын газарт хүргүүлсэн.МИАТ компанитай харьцах, ямар дансанд тийзийн төлбөрийг шилжүүлэх талаар мэдэгдмэгц жич мэдээлэх болно. Тиймээс дор бүрнээ МИАТ компанитай холбоо барьж тийзийн үнийг шилжүүлэх, суудлынзахиалгахийхэд анхаарах хэрэгтэй.Шинэ Дели хотынИндираГандийн нэрэмжит олон улсын нисэх буудлын чухам аль зогсоолоос тусгай үүргийн онгоц хөөрөх нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд тухайн үед мэдэгдэнэ гэжЭнэтхэгдэхЭСЯ өөрийн цахим хуудаснаа бичжээ. Эх сурвалж: Шинэ Дели хот дахь Элчин сайдын яам

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.