Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн суралцагчдад элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх давтлагыг 2020 оны тавдугаар сарын 11-ний өдрөөс эхлүүллээ. Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх давтлага зохион байгуулахад мөрдөх зааврыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын А/220 тоот тушаалын хавсралтаар баталж, нийслэл, дүүрэг орон нутгийн боловсролын байгууллагуудад хүргүүлсэн. Мөн Цэцэрлэг ерөнхий боловсролын сургуулийн орчинд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээний төлөвлөгөө, удирдамж-ийг баримтлан ажиллахыг дээрх тушаалаар үүрэг болгосон. Энэ дагуу анги танхимын ариутгал халдваргүйтгэлийг мэргэжлийн байгууллагаар хийлгэж, эрүүл мэндийн байгууллага болон мэргэжлийн хяналтын байгууллагаас гаргасан зөвлөмжийг баримтлан багш сурагчдын эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангасан орчин нөхцөл бүрдүүлж, тогтоосон дэглэмийг баримтлан сургалтын үйл ажиллагааг зохион байгуулж байна. Энэ хичээлийн жилд нийт 28567 хүүхэд 12 дугаар ангид суралцаж байна. Өмнөх жилийн төгсөгчдийн хүсэлтийг оролцуулан 32 мянган хүүхэд Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлээд байна. Эх сурвалж: БСШУСЯ
5.3 тэрбум төгрөгийн хөрөнгийг Нийслэлийн өмчид бүртгэн авлаа
2020-05-12 10:00:34 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурлаар Нийслэлийн өмчтэй холбоотой хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ. Улс, Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтад оруулсан барилгуудыг шинээр өмч бүртгэлд оруулах, мөн ашиглалтын шаардлага хангахаа больж, акталсан барилгуудыг өмчөөс хасах зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн юм. Тодруулбал, БЗД-ийн 88 дугаар сургуулийн спорт заал, БЗД-ийн лаборатори 142 дугаар сургуулийн барилга, СХД-ийн нутаг дэвсгэрт зургаан гүний худаг, БЗД-ийн нутагт гурван худаг зэрэг нийт таван тэрбум гаруй төгрөгийн үнэ өртөг бүхий 12 барилга байгууламжийг нийслэлийн өмчид шинээр бүртгэн авахыг Тэргүүлэгчид дэмжсэнээр тогтоолын төслийг баталлаа. Түүнчлэн Тэргүүлэгчдийн хурлаар Нийслэлийн өмчөөс хөрөнгө хасах тухай асуудлыг хэлэлцэн дэмжсэн. Тодруулбал БЗД-ийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бяцхан тэмүүлэл клиник сувиллын барилга ашиглалтын шаардлага хангахгүй болсон тул акталж, нийслэлийн өмчөөс хасах, мөн Урт цагаан үйлчилгээний төвийн нэгдүгээр корпус болох 1.584.0 м2 талбай бүхий барилгыг акталж, нийслэлийн өмчөөс хасах, Баянгол дүүргийн прокурорын газрын ашиглалтын шаардлага хангахгүй болсон тул акталж, Нийслэлийн өмчөөс хасах саналыг тус тус дэмжлээ. Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
Бүртгэгдсэн гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 21.7 хувиар буурсан байна
2020-05-12 09:57:34 Нийтлэгдсэн: НийгэмБүртгэгдсэн гэмт хэрэг 2020 оны эхний 4 сард 10.1 мянга болж, өмнөх оны мөн үеэс 2802 (21.7%)-оор буурсан байна. Бүртгэгдсэн гэмт хэрэг 2020 оны 4 дүгээр сард 2575 болж, өмнөх сараас 516 (25.1%)-гаар өсжээ. 16, түүнээс дээш насны 10000 хүнд ногдох гэмт хэрэг улсын дунджаар 2020 оны эхний 4 сард 48 болж, өмнөх оны мөн үеэс 12 (20.0%)-оор буурсан. Улсын хэмжээнд 2020 оны эхний 4 сард 35.3 мянган хүн эрүүлжүүлэгдэж, 5.2 мянган хүн баривчлагдсан нь өмнөх оны мөн үеэс эрүүлжүүлэгдсэн хүн 2.3 (6.1%) мянгаар буурч, харин баривчлагдсан хүн 1.2 (29.7%) мянгаар өссөн байна гэжҮндэсний статистикийн хорооноосмэдээллээ.
Хотын соёл аяны хүрээнд онлайн контентын уралдаан зарласан талаар өнөөдөр нийслэлийн Соёл урлагийн газраас цахимаар мэдээлэл хүргэлээ. Иргэд олон нийтэд хотын соёлын талаарх мэдлэгийг дээшлүүлэх, эерэг хандлагыг нэмэгдүүлэх, оролцоог нь дэмжих зорилгоор нийслэлийн Соёл урлагийн газраас санаачилан Жи энтэртаймэнт ХХК хамтран Хотын соёл онлайн контент фестивалийг зохион байгуулж байна. Онлайн фестиваль нь видео реклам шторк, видео мэдээ, сурвалжлага, цахим нийтлэл, гэрэл зураг, аудио реклам, подкаст гэсэн таван төрлөөр явагдах бөгөөд хотын соёлыг мэдээлж, зөвлөж, түгээх, хүргэх сонирхолтой 16-аас дээш насны иргэн болон аж ахуйн нэгж, хэвлэл мэдээллийн байгууллага оролцох боломжтой хэмээн нийслэлийн Соёл урлагийн газрын Урлагийн хэлтсийн дарга Э.Цэнд-Аюуш хэллээ. Фестивальд ирүүлсэн бүтээлүүдийг 2 үе шаттайгаар, оноо өгөх аргачлалаар шалгаруулах бөгөөд энэ сарын 11-29-ны өдрүүдэд зохион байгуулах аж. Энэхүү фестиваль нь анх удаа зохион байгуулагдаж байгаа юм. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Нийслэл хотынхоо хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалт, нийгэм, эдийн засгийн өсөлтөд бодитой хувь нэмрээ оруулж буй Эрхэм хүндэт татвар төлөгч та бүхэндээ Татвар төлөгчдийн өдрүүд-ийг тохиолдуулан чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлж байна. Улс орноо хөгжүүлэх, үндэсний аюулгүй байдал, иргэний эрх чөлөөг батлан хамгаалах эдийн засгийн гол тулгуур нь Үндсэн хуулийн дагуу эрхэм таны шударгаар төлж буй татвар билээ. Нийт аж ахуй эрхлэгчдийн 70 гаруй хувь нь Улаанбаатар хотод оршдог тул тэр хэрээр улс орондоо оруулж буй хувь нэмэр өгүүлшгүй юм. Та бүхний нөр их хөдөлмөрийн үр дүнд нийслэл, дүүргийн төсөвт 2019 онд 838.5 тэрбум төгрөгийн татварын орлогыг төвлөрүүлж, нийслэл Улаанбаатар хот маань өдрөөс өдөрт хөгжин цэцэглэж байна. Монгол Улсын Их хурлаас 2019 онд татварын багц хуулийг шинэчлэн баталж, 2020 оноос мөрдөж эхэлснээр татвар төлөгчийн эрх ашгийг хамгаалсан, татварын хууль, тогтоомж энгийн ойлгомжтой болсон, олон улсын татварын шинэлэг зарчмуудыг тусгасны зэрэгцээ татварын хувь хэмжээ буурах нөхцөл бүрдсэн. Ингэснээр нийт татвар төлөгчдийн 97 хувь нь 1 хувийн татвар төлөх нөхцөл бүрджээ. Коронавирусын цар тахалтай холбоотойгоор Засгийн газраас бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд хүндрэлтэй цаг үеийг даван туулах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний бодлогын хүрээнд 1 удаагийн татварын хууль тогтоомжийг батлан татвар төлөгчдөд дэмжлэг үзүүлж байгааг та бүхэн мэдэх билээ. Улс орныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр биелүүлдэг татвар төлөгч та бүхэндээ хамгийн сайн сайхан бүхнийг хүсэж, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе. Монгол Улсынхаа, нийслэл Улаанбаатар хотынхоо гэрэлт ирээдүй, гэгээн замналыг хамтдаа бүтээлцэж буй хөгжлийн түүчээ болсон нийт ТАТВАР ТӨЛӨГЧ ТА БҮХЭНДЭЭ БАЯРЛАЛАА. НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ С.АМАРСАЙХАН
Нийтэлсэн:
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй