Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркад таван үйлдвэр шинээр үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2020-04-10 09:42:55 Нийтлэгдсэн: НийгэмНалайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк ОНӨТҮГ-т өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан холбогдох албаны хүмүүсийн хамт ажиллалаа. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 148 дугаар тогтоолоор Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийг байгуулсан. 2014-2016 онд 120 га талбайд үйлдвэрлэл, технологийн парк байгуулах бэлтгэл ажлууд хийгдсэн. 2016-2020 онд энэ га талбайд үйлдвэрүүдийн бүтээн байгуулалтын ажлууд хийгдээд явж байна. Цаашлаад 2020-2024 онуудад 130 га талбайд тус паркийн өргөтгөл байгуулах ажлууд үе шаттайгаар хийгдэнэ. Одоогоор паркт байршихаар хүсэлт өгсөн 80 аж ахуйн нэгжээс үйл ажиллагаа явуулахаар гэрээ байгуулсан 21 аж ахуйн нэгж байна. Ашиглалтад орсон хоёр үйлдвэр бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. 2020 онд ашиглалтад таван үйлдвэр оруулахаар бэлтгэл ажлыг хангаж эхэлсэн гэсэн мэдээллийг Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк ОНӨТҮГ-ын инженер Г.Пүрэвдорж албаныханд өглөө. Мөн Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк ОНӨТҮГ-ын дарга С.Батжаргал үйлдвэрлэл, технологийн паркт 2020 онд хийгдэх үйл ажиллагааны зорилт болон бүтээн байгуулалтуудыг Хотын Захирагчид танилцуулав. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Энд үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг нь түргэн шуурхай эхлүүлэх хэрэгтэй. Үйлдвэрлэл, технологийн паркийн дэд бүтцийн ажил дуусахаар 100 айлд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийг яаралтай нүүлгэж эхэлнэ. Паркийн удирдлагууд та бүхэн дотоод зохион байгуулалтаа сайн хийж, худалдаа үйлчилгээ эрхэлдэг барилгын материалын болон бөөний худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдээ маш сайн ойлголттой болгож, хамтарч ажиллах ёстой. Ажлуудаа илүү эрчимжүүлэх шаардлагатай байна хэмээв. Дараа нь Хотын Захирагч Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркт ашиглалтад орсон үйлдвэрүүд болон одоо ашиглалтад орохоор төлөвлөгдөж байгаа аж ахуйн нэгжийн төлөөллүүдтэй уулзаж, санал сэтгэгдлийг нь сонсон зарим тулгамдаж буй асуудлуудыг нь шийдвэрлэж өгөхөө илэрхийллээ. Тухайлбал, Зэс утас, гуулин трубаны үйлдвэр эрхлэгч болон автомашины хаягдал дахин боловсруулах, бетон зуурмагийн үйлдвэр гээд олон чиглэлээр үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжүүд Хотын Захирагчид үйлдвэрийн үйл ажиллагаа танилцуулж, санал солилцсон юм. Энэ үеэр Хотын Захирагч паркийн удирдлагуудад хандан дэд бүтцийн асуудал болон бусад шаардлагатай асуудлуудыг нийслэлийн зүгээс маш хурдан хугацаанд та бүхэнд шийдвэрлэж өгч байгаа учраас цаашид бүтээн байгуулалтуудыг эрчимжүүлэхийн тулд аж ахуйн нэгж эрхлэгчидтэйгээ уялдаа холбоогоо сайн хангаж, хамтарч ажиллахыг хүссэн юм. Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк бүрэн ашиглалтад орсноор Монгол Улсын Барилгын материалын үйлдвэрлэлийн салбарын хөгжилд өндөр хувь нэмэр оруулахаас гадна барилгын материалын салбарт инноваци, дэвшилтэт техник, технологи нэвтэрч төвийн бүсийн болон Улсын хэмжээний тээвэр, логистикийн сүлжээг хөгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулах аж. Мөн Монгол Улсын Барилгын материалын үйлдвэрлэл дунджаар хоёр дахин нэмэгдэж, 1500 орчим ажлын байр шинээр бий болно. Түүнчлэн Улаанбаатар хотын хүн амын төвлөрөл, агаар хөрсний бохирдлыг бууруулахад жинтэй хувь нэмэр оруулах юм байна. Нийтэлсэн:Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын Цэргийн штаб байгуулагдсаны 95 жилийн ойн мэндийг тус байгууллагын тулгын чулууг тавилцаж, хөгжлийн түүхийг бүтээлцсэн ахмад буурлууд, үе үеийн удирдлага, хамт олон, одоо ажиллаж шинэ түүхийг бүтээж буй нийт алба хаагч нартаа өргөн дэвшүүлье! Анх 1925 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хуралдсан Улаанбаатар хотын захиргааны төлөөлөгчдийн 2 дугаар хурлын 3 дугаар тогтоолоор Цэргийн хэлтсийг эрхэлсэн түшмэл, туслах түшмэл, тасгийн дарга, бичээч 3, бүгд зургаан хүний орон тоотой байхаар батлан Улаанбаатар хотын захиргааны бүтцэд ажиллуулж эхэлсэн түүхтэй. Цэргийн /хэлтэс/ штаб маань батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааг тасралтгүй 95 жил хэрэгжүүлэхдээ 12 удаа нэрээ сольж, одоо Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 66 дугаар тогтоолоор батлагдсан Аймаг, нийслэл /дүүрэг/-ийн Цэргийн штабын дүрэм-ийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байна. Улаанбаатар хотын маань хүн ам, суурьшил нэмэгдэхийн хэрээр төрийн батлан хамгаалах үйлчилгээний цар хүрээ, Цэргийн штабын үйл ажиллагаа, гүйцэтгэх үүрэг, орон тоо нэмэгдэж байна. Цэргийн штабаас батлан хамгаалах үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэн, мэдээллийн аюулгүй байдлыг хангаж, нэг стандарт, жишигт нийцүүлэн ажиллаж байна. Бид түүхээ судалж, 2013 онд Нийслэлийн цэргийн штабынхан ном хийсэн бол энэ жил Цэргийн штабын 95 жилийн ойгоор Уланбаатар хотын Цэргийн штабын түүхэн замнал гэсэн баримтат кино, Нийслэлийн Цэргийн штаб гэсэн гэрэл зургийн цомгийг тус тус бүтээгээд байна. Энэ дашрамд Цэргийн штабын үйл ажиллагааг дэмжиж хамтран ажиллаж байгаа Батлан хамгаалах яам болон нийслэлийн удирдлагууд, 95 жилийн түүхийг бүтээлцсэн ахмадууд, одоо хамтран ажиллаж, хамтдаа хөгжин дэвшиж байгаа офицер, ахлагч нартаа талархаж явдгаа илэрхийлье! Ингээд Та бүхэндээ Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын Цэргийн штабын 95 жилийн ойн мэндчилгээг дахин дэвшүүлж, ажил хөдөлмөрийн өндөр амжилт, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе! Монгол цэргийн жавхаа, хийморь үеийн үед мандан бадрах болтугай! НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ЦЭРГИЙН ШТАБЫН ДАРГА, ХУРАНДАА Ж.БОЛДБААТАР
Налайхын барилгын үйлдвэрлэл, технологийн паркийн 4.7 км зам ашиглалтад ороход бэлэн болжээ
2020-04-09 10:18:22 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркт ажиллалаа. Энэ үеэрээ тус паркийн чиглэлд баригдаж буй хүнд даацийн автомашин зорчих авто замын ажлын гүйцэтгэлийг шалгав. Нийслэлийн авто замын сангийн хөрөнгөөр Улаанбаатар-Чойрын замаас Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк хүртэл нийт 4.67 км авто зам баригдахаар болж, гүйцэтгэгч компаниуд өнгөрсөн онд ажлаа эхлүүлсэн. Уг замыг 40 метр өргөн, 30 см зузаан бетон цутгаж барьсан, хоёр урсгал, дөрвөн эгнээтэй, явган хүний болон дугуйн зам, ногоон байгууламж, гэрэлтүүлэг бүхий цогц байдлаар барьж ашиглалтад оруулах юм. Өнөөдрийн байдлаар авто замын үндсэн бүтээн байгуулалтын ажил бүрэн дууссан, зам дагуух ногоон байгууламж, явган хүний болон дугуйн замын ажил хийгдэж байна. Зургаадугаар сарын 15 гэхэд ажил дуусна гэдгийг гүйцэтгэгч компанийн зүгээс Хотын Захирагчид хэллээ. Хотын Захирагч С.Амарсайхан Замын тохижилт, ногоон байгууламж болон явган хүний замыг чанар стандартын дагуу хийх шаардлагатай. Замын ажлыг хийхдээ давхар цэвэрлэгээ, тохижилтын хамтад нь гүйцэтгээд явах хэрэгтэй гэдгийг холбогдох албаныханд анхааруулсан юм. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Гандантэгчинлэн хийд орчмын гэр хорооллын I хэсэг яндангүй, нүхэн жорлонгүй бүс болно
2020-04-09 10:12:38 Нийтлэгдсэн: НийгэмБаянгол дүүргийн 16 дугаар хорооны Гандантэгчинлэн хийд орчмын гэр хороолол Улаанбаатар хотын үүсэл хөгжилтэй салшгүй холбоотой, Монгол орны шашин, түүх соёл, аялал жуулчлалын төв хэлбэрээр хөгжүүлэхээр ерөнхий төлөвлөгөөнд төлөвлөгдсөн байдаг. Тэр ч утгаараа хөрсний бохирдол, агаарын бохирдлыг багасгах зорилгоор Агаарын чанарыг сайжруулах бүсэд үе шаттайгаар нүхэн жорлонг багасгаж, янданг буулгах гуравдугаар бүсэд дангаараа хамаарагддаг. Гандангийн дэнжийн гэр хорооллыг бүрэн бохир, цэвэр ус, төвлөрсөн дулаан хангамжийн сүлжээнд холбохоор улс, нийслэлийн төсвөөр Орхон хэсгийн Ус дулаан дамжуулах төв-1, Туул хэсгийн Ус дулаан дамжуулах төв-4, Орхоны 3,4,5,7,10 дугаар гудамжуудын дулаан, цэвэр, бохир усны шугам сүлжээ хийгдэж байгаа ба Орхоны 1 дүгээр блокийн бусад гудамжуудын дэд бүтцийг нийслэлийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэж, 2020 онд бүрэн ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. Ажлын явцыг эрчимжүүлж, шаардлагатай техникийн нөхцөл авах, зураг төслийн ажлын газар дээр нь шийдвэрлэхээр нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал, нийслэлийн Орон сууц, дэд бүтцийн газрын дарга Г.Ганзориг, Агаарын бохирдолтой тэмцэх газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Цолмон, нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар, Улаанбаатар Дулааны сүлжээ ТӨХК-ны холбогдох албаны хүмүүс Гандантэгчинлэн хийд орчмын байршлуудад ажиллалаа. Энэ үеэр нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал Гандантэгчинлэн хийд орчмын гэр хороолол Баянгол дүүргийн 16 дугаар хороо нь хотын төвд байрладаг, үе шаттайгаар яндангүй хороонд шилжих бүсэд хамаарагддаг онцлогтой хороо. Гандангийн бүс нутаг бол соёлын өвийг хадгалсан жуулчдын төв хэлбэрээр хөгжих ерөнхий төлөвлөлттэй. Энд өндөр орон сууцны төлөвлөлт хийгдээгүй, 9 метрээс өндөр барилга барих боломжгүй. Улс, нийслэлийн төсвөөр төвийн дулаан, бохир, цэвэр ус болон цахилгаан хангамжид холбогдох нилээдгүй ажлууд хийгдэж байна. Тиймээс иргэд тав тухтай орон сууцаа барьж, аялал жуулчлалын бүсийн давуу талыг ашиглан орлоготой байх ч боломжтой. Өнөөдрийн байдлаар дулаан дамжуулах төв болон таван гудамжны инженерийн шугам сүлжээний ажил хийгдсэн. Гандангийн дэнж дөрвөн блокт хуваагдаж байгаа. Эхний Орхоны нэгдүгээр блокийг энэ онд ашиглалтад оруулж, 100 хувь яндангүй дээрээс нь нүхэн жорлонгүй буюу ариун цэврийн байгууламж нь төвийн бохирт холбогдсон байхаар зорьж ажиллаж байна. Гандангийн дэнжийн орчмоос хөрсний шинжилгээ авч үзэхэд 88 хувийн бохирдолтой гэсэн үнэлгээ гарсан. Тийм учраас утаатай тэнцэхүйц хэмжээний гамшгийн хэмжээнд хүрсэн хөрсний бохирдол үүссэн байна. Энэ жил агаарын чанарыг сайжруулахад иргэдийн оролцоо их чухал байлаа. Тийм учраас яндангүй, нүхэн жорлонгүй бүс болгоход иргэдийн идэвхи санаачлага их чухал гэдгийг хэлмээр байна гэв. Энэ төсөл хэрэгжсэнээр нийт 1300 гаруй айлын инженерийн бүрэн хангамжтай амины орон сууцны хороолол бий болох аж. Тус ажлын хүрээнд дөрвөн УДДТ төлөвлөсөн бөгөөд үүнээс УДДТ-1, 4, Орхоны 3, 4, 5, 7, 10 дугаар гудамжнуудын дулааны шугам сүлжээний шугамын угсралтын ажил хэрэгжээд байна. Гандангийн гэр хорооллыг бүхэлд нь дулаан хангамжид холбоход Орхон хэсэгт /Одоо баригдсан байгаа УДДТ-1-д/ нэмж 2.63 Гкал/ц шаардлагатай юм байна. Туул хэсэгт /2020 онд ашиглалтад орох УДДТ-4-д/ нэмж 7.056 Гкал/ц шаардлагатайг энэ үеэр холбогдох албаныхан онцолж хэллээ. Нийтэлсэн:Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Ганцаарчилсан сургалтанд суусан өсвөр насны охиныг багш нь хүчирхийлжээ
2020-04-08 15:00:16 Нийтлэгдсэн: НийгэмГанцаарчилсан сургалтад суусан насанд хүрээгүй сурагч охиныг хичээл заасан сургалтын төвийн багш нь хүчиндсэн хэрэг өнгөрсөн долоо хоногт гарчээ. Ирээдүйн мэргэжил сонгоход туслах зорилготой сургалтад суусан охины ирээдүйг багш нь ийнхүү хулгайлжээ. Хэрэгт холбогдогч нь олон жил өсвөр насны хүүхдүүдэд хичээл заасан, бизнесийн байгууллага болон улс төрчдөд хичээл зааж, зөвлөгөө өгдөг байна. Хэргийг шалгаж байна гэж ЦЕГ-аас мэдээллээ. Энэ оны эхний гурван сарын байдлаар бага насны хүүхдийг хүчирхийлсэн 134 хэрэг гарсан талаарУлсын ерөнхий прокурорын газраас мэдээлсэнболЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга,цагдаагийн хошууч Д.БудзаанБэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн 80 гаруй хувь нь хамаарал бүхий хүмүүстээ хүчиндүүлж байна. 7-17 насны хүүхдүүд энэ төрлийн хохирогч болж байна хэмээн ярьсан юм. Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйл. Хүчиндэх 1.Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 2.Энэ гэмт хэргийг: 2.1.арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндэж; 2.2.бүлэглэж; 2.3.гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчиндэж; 2.4.хохирогчийг жирэмсэн болгож; 2.5.хохирогчид бэлгийн замын халдварт өвчин халдааж; 2.6.хоёр, түүнээс олон хүнийг хүчиндэж; 2.7.урьд нь энэ бүлэгт заасан гэмт хэргийг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан хүн; 2.8.харгис хэрцгий аргаар; 2.10.хохирогчийг тохуурхан доромжилж үйлдсэн болтаван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. gogo.mn
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй